Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 207/МА2026/00018

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2026       01          30                                          207/МА2026/00018

 

 

А.”“““““““гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.”“““““““, Б.”“““““““, Г.”“““““““ нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 312/ШШ2025/02385 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : А.”“““““““гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.”“““““““, Б.”“““““““, Г.”“““““““ нарт холбогдох,

“Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 120,500,000 төгрөг, Г.”“““““““аас 86,520,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч А.”“““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.”“““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.”“““““““, хариуцагчийн өмгөөлөгч С.Болортуяа, хариуцагч Г.”“““““““ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар /цахимаар/, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.”“““““““гийн нэхэмжлэлийн агуулга:

Миний бие Орхон аймгийн 100 айл худалдааны төвд барилгын материалын худалдаа эрхэлдэг. Г.”“““““““ нь 2013 оноос хойш эхлэн манайхаас хэд хэдэн удаа барилгын материал худалдан авах үед танилцсан. Улмаар өөрийгөө газрын наймаа эрхэлдэг, Аймгийн төвд байрлалтай газрын гэрчилгээ өгнө гэж хэлсэн. Ингэхэд нь би итгэж шилжүүл гэсэн мөнгөнүүдийг нь шилжүүлдэг байсан. Г.”“““““““ Газрын албаны хүмүүсийг хоолонд оруулах гэж байна, газар бүтээх гээд явж байна, одоо мөнгөө шилжүүлээрэй, маргааш мөнгөө бэлэн байлгаарай гэх мэтээр надаас 2013 оны 09 сарын 11-ний өдөр 7,500,000 төгрөг, 2013 оны 09 сарын 13-ны өдөр 18,000,000 төгрөг, 2013 оны 09 сарын 23-ны өдөр 65,000,000 төгрөг, 2013 оны 10 сарын 04-ны өдөр 20,000,000 төгрөг, 2014 оны 07 сарын 01-ны өдөр 7,000,000 төгрөг, нийт 120,500,000 төгрөг авсан.  Энэ явцдаа манай хамаатны хүн газрын албанд танил тал ихтэй. Танайд газар олж өгч чадах хүн гээд иргэн Г.”“““““““ыг надтай танилцуулсан. Г.”“““““““ мөн надаас газартай болгож өгнө гэж мөнгө авч, өгсөн мөнгөний тооцоо нь Г.”“““““““гаас гаргуулах мөнгөнд ороогүй болно. Г.”“““““““ нь надад газар шилжүүлж өгсөн болно.

 

Г.”“““““““аас авах мөнгө байгаа боловч энэ нэхэмжлэлээс тусад нь нэхэмжлэх болно. Харин Г.”“““““““ нь надад ямар ч газар гаргаж өгөөгүй. Би Г.”“““““““тай танилцсаны дараа газрын гэрчилгээ гаргаж өгөх ямар ч эрх мэдэлгүй этгээд болохыг нь мэдсэн. Ингээд би хууртагдаж залилуулснаа ойлгож 2015 оноос хойш Орхон аймгийн Цагдаагийн байгууллагад хандахад эрүүгийн хэрэг үүсгэн хянаад хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Улмаар 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.”“““““““г гэм буруутайд тооцсон ч 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Орхон аймгийн Эрүүгийн хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож Г.”“““““““г залилах гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэсэн. А.”“““““““ би Г.”“““““““д цаашид гэрээ байгуулахаас татгалзаж газраа авахаа болъё, мөнгөө буцааж авъя гэж хэлэхэд мөнгийг маань өгдөггүй, мөнгийг чинь Г.”“““““““д өгсөн, Г.”“““““““аас нь нэхэхээр Г.”“““““““ надад өгөх ёстой өр байсан гэдэг. Дандаа худлаа үнэн нь мэдэгдэхгүй тайлбар хэлж намайг төөрөгдүүлж, хуурч мэхлэдэг.

 

 Би Г.”“““““““д та хоёр өөрсдөө учраа ол, би чамд өгсөн мөнгөө авна гэж нэхэхээр Г.”“““““““ Эрүүгийн шүүхээс надад хохирол төлөх үүрэг хүлээлгээгүй, би чамд өргүй гээд мөнгийг маань өгдөггүй. Би Г.”“““““““гаас газар авч чадаагүй учраас гэрээнээс татгалзаж Г.”“““““““гаас 120,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...Г.”“““““““аас 86,520,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

 

2.Хариуцагч Г.”“““““““гийн тайлбар, татгалзлын агуулга:

А.”“““““““гийн нэхэмжлэлтэй 120,500,000 гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Г.”“““““““ миний бие 2017 онд залилах гэмт хэрэгт буруутгагдан хоригдож байсан бөгөөд Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны 119 дугаар шийтгэх тогтоол болон Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2018\ДШМ\57 дугаар магадлалаар цагаатгагдсан юм. Нэхэмжлэгч үндэслэлгүйгээр худал гүтгэж нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлд иргэн А ““““““““ би Г.”“““““““ нь өөрийгөө газрын наймаа эрхэлдэг аймгийн төвд байрлалтай газрын гэрчилгээ өгнө гэж хэлсэн. Ингэхэд нь би итгэж шилжүүл гэсэн мөнгөнүүдийг нь шилжүүлдэг байсан гэж дурджээ. Би ийм үг өгүүлбэр огт ярьж байгаагүй, энэ нь тухайн үед өгч байсан мэдүүлэг болон 20151400615 тоот эрүүгийн хэрэгт бүх асуудал тов тодорхой байдаг. Энэ асуудлаар тус иргэний шүүхэд 3 иргэний хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа бөгөөд нэхэмжлэгч А.”“““““““гийн эхнэр иргэн И.”“““““““ гаргасан албадан чөлөөлүүлэх тухай хэрэгт мөн үндэслэлгүйгээр худал хэлж шүүхийн шийдвэрийг илт гуйвуулж ...”“““““““ гэгчтэй үгсэн тохирч залилан хийж миний нөхөр А.Зандарьяагаас 82,750,000 төгрөг авсан гэж мөн нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Г.”“““““““ намайг тухайн хэрэгт шалгагдаж байхад ““““““““болон Зандарьяа нар ирж Г.”“““““““ та хоёр намайг залилсан гээд элдвээр хэлж дарамталж байсан бөгөөд тухайн үед хуулийн байгууллагаас буруутай гэж үзэж байсан тул гэмт хэргийн улмаас хохирсон хохиролд Орхон аймаг Баян-Өндөр сум Зүүн дэнжийн 5-р гудамж 66 тоотод байрлах Улсын бүртгэлийн №000416896 дугаартай 61 м.кв талбайтай Ү-”“““““““ дугаарт бүртгүүлсэн хувийн орон сууцны зориулалттай хашаа байшинг хохиролд тооцож манай нөхөр Б.”“““““““ И.”“““““““ нэр дээр шилжүүлж өгсөн бөгөөд Г.”“““““““, манай нөхөр Б.”“““““““ бид өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор мөн шүүхэд хандсан. Г.”“““““““ би нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Б.”“““““““ миний бие энэ хэрэгт ямар ч хамааралгүй хариуцагч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 онд үүссэн Г.”“““““““, Г.”“““““““ нарт холбогдох эрүүгийн хэрэгт миний бие огт оролцож байгаагүй бөгөөд харин тухайн үед эхнэр Г.”“““““““гийн шахалтаар өөрийн нэр дээрх хашаа байшингаа нэхэмжлэгч А.”“““““““гийн эхнэр гэх И.Сувдаад шилжүүлж өгөөд эргээд шүүхээр нэхэмжилж Орхон аймаг Баян-Өндөр сум ““““““““тоотод байрлах Улсын бүртгэлийн №000416896 дугаартай 64мкв талбайтай Ү-”“““““““ дугаарт бүртгүүлсэн хувийн орон сууцны зориулалттай хашаа байшин, газрын өөрийн өмчлөлөөр тогтоолгож авсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Г.”“““““““ын тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч А.”“““““““гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч 2015 онд Орхон аймгийн Цагдаагийн газарт Г.”“““““““, Г.”“““““““ нарт холбогдуулж гомдол гаргасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Г.”“““““““ нь А.”“““““““гийн хохирол төлбөрийг төлж барагдуулж гэм буруугаа гэмшиж Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор торгуулийн ял ногдуулсан. Одоо дахин нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү,  Миний бие А.”“““““““гийн газар авч өгөөч гэж гуйсны дагуу 2014 оны 10 дугаар сараас 11 сарын хооронд өөрийн дансаар 86,000,0000 төгрөг авсан. А.”“““““““ нь энэ мөнгөтэй холбогдуулж цагдаад хандсаны улмаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж миний бие 10,000,000 төгрөгөөр торгуулж шийтгүүлсэн. Би шалгагдаж байхдаа А.”“““““““гийн бүх хохирлыг нөхөн төлсөн. Миний бие А.”“““““““д Орхон аймгийн ““““““““ багийн ““““““““т 2 айлын зуслангийн газар 10,000,000 төгрөгт, Зуун айл худалдааны төвийн 350 м.кв газрыг 58,000,000 төгрөгт, ““““““““23,000,000 төгрөгт, 6 гаражийг 15,000,000 төгрөгт, ““““““““айлын хашааг 12,000,000 төгрөгт, ““““““““““““““““ багт байрлах ““““““““тоот авто засварын зориулалттай 142.5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 45,000,000 төгрөгт тооцож А.”“““““““гийн эхнэр болох И.”“““““““ нэр дээр шилжүүлж өгсөн. Нийт 163,000,000 төгрөгийн газар, үл хөдлөх эд хөрөнгө өгсөн байна. Иймд А.”“““““““гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.”“““““““гийн хариуцагч Г.”“““““““гаас 120,500,000 /нэг зуун хорин сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай, хариуцагч Б.”“““““““ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.”“““““““гийн хариуцагч Г.”“““““““д холбогдуулан гаргасан 86,520,000 /наян зургаан сая таван зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 59 дүгээр зүйлийн 59.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч А.”“““““““гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 760,450 /долоон зуун жаран мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 590,550 /таван зуун ерэн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч А.”“““““““д олгож шийдвэрлэсэн.

5.Нэхэмжлэгч А.”“““““““, түүний өмгөөлөгч Э.Түмэнбаяр нарын давж заалдах гомдлын агуулга:

Хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 312/ШШ2025/02385 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт хариуцагч Г.”“““““““д холбогдуулан гаргасан 86,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлийн 117.1., 56-р зүйлийн 65.1.6.-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсний хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь Г.”“““““““, Г.”“““““““ нар нь эрүүгийн ““““““““ дугаартай эрүүгийн хэрэгт шалгагдаж Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолоор ял оногдуулж, улмаар давж заалдах шатны шүүх хурал болохоос 2 хоногийн өмнө буюу 2017 оны 10 сарын 16-ны өдөр тус хэргийн хохирогч А.”“““““““гаар “Хүсэлт гаргах нь Хохирол төлбөр барагдуулсан тухай” гэх бичигт гарын үсэг зуруулсан бөгөөд уг бичигт нэр бүхий 7 газар, үл хөдлөх эд хөрөнгийг хохирогч А.”“““““““, түүний эхнэр ““““““““нарт шилжүүлэн өгч, хохирлыг бүрэн барагдуулсан гэж бичиж, гарын үсэг зуруулж авсан байна.

Дээрх 7 газар, үл хөдлөх эд хөрөнгүүдээс ““““““““ багт байрлах ““““““““ 2 айлын зуслангийн газрыг 10 сая, ““““““““урд байрлах 7 гарашийг 23 сая, 6 гарашийг 15 сая, Оюут баг 100 айл худалдааны төвийн ар талын 350 мкв газрыг 58 сая, Г.”“““““““гийн хашаа байшинг 45 сая төгрөгөөр, Г.”“““““““ын ““““““““ багт байрлах хашаа байшинг 32 сая төгрөгөөр бодож шилжүүлсэн гэх бичгийг хийлгэж авсан. Бодит байдал дээр Г.”“““““““гийн хашаа байшинг 45 сая төгрөгөөр тооцож худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн боловч уг Г.”“““““““гийн Орхон аймаг Баян-Өндөр сум ““““““““тоот хаягт байрлалтай 64 мкв талбайтай “хашаа байшин, газрын асуудлаар Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 14-ний өдрийн 312/ШШ2025/00268 дугаар шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийгн 207/МА2025/00050 дугаар магадлалаар уг үл хөдлөх эд хөрөнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэ 92,500,000 төгрөгийг нэхэмжлэгч ““““““““гаргуулан хариуцагч Г.”“““““““д олгохоор шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэрээр гэмт хэргийн хохиролд 45 сая төгрөгөөр тооцон өгсөн гэх Г.”“““““““гийн Орхон аймаг Баян-Өндөр сум ““““““““тоот хаягт байрлалтай 64 мкв талбайтай хашаа байшингийн үнийг А.”“““““““гийн эхнэр болох ““““““““төлөхөөр шийдвэрлэж, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож авсан хөрөнгийн үнийг төлөхөөр шийдвэрлэгдсэн учир уг хөрөнгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон өгч, хохирол бүрэн төлөгдсөн гэх үндэслэл үгүйсгэгдэж, нэхэмжлэгч А.”“““““““ Г.”“““““““, Г.”“““““““ нарт шилжүүлсэн 193,500,000 төгрөгнөөс 45 сая төгрөг огт төлөгдөлгүй үлдэж байна. 2. Г.”“““““““ын ““““““““ багт байрлах хашаа байшинг 32 сая төгрөгөөр тооцож шилжүүлнэ гэсэн боловч мөн шилжүүлээгүй бөгөөд хариуцагч Г.”“““““““ уг хөрөнгийг шилжүүлсэн болохоо нотлоогүй тул мөн 32 сая төгрөг төлөгдөөгүй тул Г.”“““““““аас уг мөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Г.”“““““““, хариуцагч Б.”“““““““ нар нь нэхэмжлэгч А.”“““““““д 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “хорих ял эдлэхгүйн тулд А.”“““““““ ахаар бичиг хийлгэсэн нь үнэн, анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан хохирол төлөгдөөгүй нь үнэн гэх” агуулга бүхий бичиг хийж өгсөн бөгөөд ийнхүү бичиг бичиж өгсөнөө хүлээн зөвшөөрдөг байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийн хохирол бүрэн төлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Г.”“““““““д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6. дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал Г.”“““““““, Г.”“““““““ нар нь Г.”“““““““гийн хашаа байшинг 45 сая төгрөгөөр тооцож худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн боловч уг Г.”“““““““гийн Орхон аймаг Баян-Өндөр сум ““““““““тоот хаягт байрлалтай 64 мкв талбайтай хашаа байшингийн үнийг төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөнд тооцогдохгүй, Г.”“““““““ын ““““““““ багт байрлах хашаа байшинг 32 сая төгрөгөөр тооцож нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй тул эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэн гэж үзэхгүй.

Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 312/ШШ2025/02385 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Г.”“““““““д холбогдох 86,520,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч А.”“““““““ хариуцагч Г.”“““““““д холбогдуулан газрын үнэд шилжүүлсэн 120,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар  Б.”“““““““, Г.”“““““““  нарыг татсан, мөн хариуцагч Г.”“““““““аас 86,520,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан./хх1, 2хх2х/

Хариуцагч Г.”“““““““ “...”“““““““гаас 120,500,000 төгрөг миний дансаар шилжиж орсон, уг мөнгийг бүгдийг би Г.”“““““““д шилжүүлж өгснийг эрүүгийн хэрэгт шалгаж тогтоосон...”, хариуцагч  Б.”“““““““ “...би ““““““““гаас мөнгө төгрөг авч байгаагүй...”, хариуцагч Г.”“““““““ “...А.”“““““““гийн газар авч өгөөч гэж гуйсны дагуу 2014 оны 10 дугаар сараас 11 сарын хооронд өөрийн дансаар 86,000,0000 төгрөг авсан. А.”“““““““ нь энэ мөнгөтэй холбогдуулж цагдаад хандсаны улмаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж миний бие 10,000,000 төгрөгөөр торгуулийн ялаар шийтгүүлсэн. Би шалгагдаж байхдаа А.”“““““““гийн бүх хохирлыг нөхөн төлсөн. Миний бие А.”“““““““д Орхон аймгийн ““““““““ багийн ““““““““т зуслангийн газар 10,000,000 төгрөгт, Зуун айл худалдааны төвийн 350 м.кв газрыг 58,000,000 төгрөгт, 7 дугаар микрийн урд байрлах 7 гражийг 23,000,000 төгрөгт, 6 дугаар микрийн урд байрлах 6 гражийг 15,000,000 төгрөгт, ““““““““айлын хашааг 12,000,000 төгрөгт, ““““““““““““““““ багт байрлах ““““““““тоот авто засварын зориулалттай 142,5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 45,000,000 төгрөгт тооцож, А.”“““““““гийн эхнэр болох И.”“““““““ нэр дээр шилжүүлж өгсөн.Нийт 163,000,000 төгрөгийн газар, үл хөдлөх хөрөнгө өгсөн болно...” гэсэн тайлбар тус тус гаргаж, маргасан./1хх22х,125х, 2хх31х/

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч А.”“““““““ нь хариуцагч Г.”“““““““д түүний Хаан банкны ““““““““ тоот дансанд 2013.9.11-нд 7,500,000 төгрөг, 2013.9.13-нд 18,000,000 төгрөг, 2013.9.23-нд 65,000,000 төгрөг, 2013.10.04-нд 20,000,000 төгрөг, 2014.07.01-нд 10,000,000 төгрөг, нийт 120,500,000 төгрөгийг шилжүүлсэн,

 

3.2 хариуцагч Г.”“““““““д 2024.10.06-нд 60,000,000 төгрөг, 2014.10.08-нд 21,000,000 төгрөг, 2014.11.14-нд 2,000,000 төгрөг, 2014.11.18-нд 3,000,000 төгрөг, 520,000 төгрөг, нийт 86,520,000 төгрөгийг шилжүүлсэн, /хх4-8/

 

3.3 Нэхэмжлэгч А.”“““““““ нь Г.”“““““““, Г.”“““““““ нарыг газар авч өгнө гээд  өгөөгүй, залилан мэхэлж мөнгө авсан гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргаснаар Г.”“““““““ болон Г.”“““““““ нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолоор тэдэнд ял оногдуулж, хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 100 дугаар магадлалаар уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаасан, /хх9-15х, хх38-44/

 

3.4 Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Г.”“““““““г эрүүгийн хэрэг үйлдээгүй гэсэн үндэслэлээр цагаатгаж, Г.”“““““““ын “хохирогч А.”“““““““д Булган аймгийн нутаг дэвсгэрт байх ““““““““ амралтын газарт зуслангийн газар авч өгнө гээд 2 айлын хашаа бариагүй газрын үзүүлээд 7,500,000 төгрөг, зуун айл худалдааны төвийн хойд талд 300 м.кв газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 18,000,000 төгрөг, энэ газрыг сунгаж гэрчилгээ гаргаж өгнө гэж 40,000,000 төгрөг, Дөмөг худалдааны төвийн зүүн талд байрлах 400 м.кв газрын гэрчилгээ дээр нэмж 350 м.кв газар сунгаж өгнө гэж 12,000,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сард ““““““““байрлах газарт 6 гараашийн газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 10,000,000 төгрөгийг залилан авсан гэх” үйлдлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, Г.”“““““““д 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, Г.”“““““““аас хохирогч А.”“““““““д 132,000,000 төгрөгийг төлж хохирол барагдуулсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байна./хх44-52х/

 

4.Нэхэмжлэгч А.”“““““““ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.”“““““““аас Орхон аймгийн Баян-Өндөр сумын ““““““““ баг ““““““““т байрлах 2 айлын зуслангийн газар 10,000,000 төгрөгт, ““““““““микрийн урд байрлах 7 машины гражийг 23,000,000 төгрөгт, 6 машины гражийг 15,000,000 төгрөгт, Оюут багт байрлах ““““““““худалдааны төвийн ар талын 350 м.кв газрыг 58,000,000 төгрөгт, ““““““““айлын хашааг 12,000,000 төгрөгт тус тус тооцож өөрийн өмчлөлд шилжүүлж авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4.1 Ийнхүү Г.”“““““““аас хохирогч А.”“““““““д 132,000,000 төгрөгийг төлж хохирол барагдуулсан болохыг тогтоож шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тул шүүх хариуцагч Г.”“““““““д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6., 117 дугаар зүйлийн 117.1.-д заасантай нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэстэй.

 

4.2 Харин нэхэмжлэгч А.”“““““““гийн хариуцагч Г.”“““““““, Б.”“““““““, Г.”“““““““ нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагч нарын дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож шийдвэрлэсэн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 6456, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3855 дугаар шүүгчийн захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр  сарын 19-ний өдрийн 312/ШШ2025/02385 дугаар шийдвэрийн 3 дахь заалтанд “...Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 6456, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3855 дугаар шүүгчийн захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай...” гэж нэмж,

Шийдвэрийн 3, 4 дэх заалтыг 4, 5 дахь заалт болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч А.”“““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 590,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ОЮУНЦЭЦЭГ

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БАТТӨР

                                                 ШҮҮГЧ                                  Р.ҮҮРИЙНТУЯА