Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 00133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                             С.Төртулах

             Улсын яллагч                                           О.Баярсайхан

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                           С.Сувдаа

                         Шүүгдэгч                                                       С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Бд холбогдох 1932000000164 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд терсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийнхээ хамт *оршин суух, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, РД:/*/, Сонгоол овгийн Сүхбаатарын Б.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

С.Б нь архи сопгууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Улиастайн 38 тоотод хамтран амьдрагч С.Жзтай маргалдан түүний баруун, зүүн хөлөн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: ... 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр орой хоёр найзтайгаа таараад 1 шил архи уусан. Манай нэг найз гахай янзлаад өгөөч гэж гуйхаар нь янзлах гээд сангийн аж ахуй ороод наймаа хийгээд наашаа ирэхдээ 0,75 литрийн архи авч Батсайханы хашаанд уугаад сууж байсан. Батсайхан төв орохоор явсан хойно бид нар 0,75 литрийн архиа хуваагаад ууж байсан. Эхрнэр сүүгээ өгчихөөд буцаж гарч явахдаа надтай дуугарахгүй байхаар нь би очиж жаахан ам муруйсан. Авгай араас ирээд модоор цохиод бид нарыг бас цохьсон. Би босоод хугархай модоор нь өөрийг нь цохичихсон. Тэгээд л наана цаана болж байгаад чи намайг яагаад цохиж байгаа юм гээд хэрүүл хийгээд байж байхад Мөнхтуяа манай авгайг салгаж аваад цагдаа дуудаад цагдаа ирээд Гз зугтаад явсан. Балхаа бид хоёр байж байхад цагдаа бид хоёрыг авч явах гэж байсанаа маргааш цагдаа дээр хүрээд ирээрэй гээд үлдсэн. Дараа нь найзындаа архи уугаад цагдаадээр согтуу ирээд яахав гээд найзындаа унтаад өгсөн. Тэгээд цагдаагаас асуугаад байна гэхээр нь маргааш нь яваад очсон юм, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 Хохирогч С.Жз мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …С.Б, Бж, Гз гурав зэрэгцээд хураалттай банзан дээр суучихсан тал шил 750 граммын архитай сууцгааж байсан. Би тэр гуравт нялх нойтон хүүхэдтэй эхнэр нь жирэмсэн хүнийг уруу татаад архидаад яваад байх юм, та нар найздаа хэлэхийн оронд уруу татаад байх юм гэж хэлээд тэндээс дранкнаас жаахан өргөн мод аваад тэр гурвыг нэг нэг цохиод автал С.Б босч ирээд надаас мод булааж авсан. Энэ үед Гз намайг хоёр гарнаас бариад авсан. Тэгтэл С.Б тэр модоор намайг нурууны зүүн бөөр орчмын газар нэг удаа, зүүн гуя руу 3 удаа, зүүн өвдөгний нүд рүү нэг удаа цохиод авсан...”С.Б миний өвдөг рүү цохих үед мод нь дундуураа хугарч газарт унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

Гэрч Б.Чг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би ЭХО-р харахдаа С.Жзгаас сүүлийн сарын тэмдэгийг нь хэзээ ирсэнийг асуухад 2019 оны 04 сарын 10-нд ирсэн гэж хэлсэн. ЭХО-р харахад С.Жзгийн умайд 7-8-н долоо хоног хэмжээтэй урагтай урагын зүрхний цохилт тодорхойлогдохгүй ургийн цэврүү зөв бус дугуй хэлбэртэй байсан болохоор нь би өсөлтгүй жирэмсэн гэж оношилсон. С.Жзгийн хэлсэнээр “16 долоо хоногтой буюу 4 сартай жирэмсэн байх ёстой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн №158 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

  1. С.Жзгийн биед зүүн ташаа, зүүн гуя, зүүн өвдөгний үений гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/,

         С.Б яллагдагчаар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...С.Жз гэнэт араас ирээд модоор миний баруун гар луу цохисон. Мод нь хугарсан. Жз хугархайгаар нь Гз, Бж хоёрыг бас цохисон. Би чи яаж байнаа гээд газар унасан модыг аваад Жз руу шидчихсэн. Миний шидсэн мод Жзгийн зүүн гуя орчимд нь оночихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/ болон бусад нотлох баримтууд хэрэгт авагджээ.

        Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч С.Бгийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45-р хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Улиастайн 38 тоотод хамтран амьдрагч С.Жзтай маргалдан түүний баруун, зүүн хөлөн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч С.Жз мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …С.Б, Бж, Гз гурав зэрэгцээд хураалттай банзан дээр суучихсан тал шил 750 граммын архитай сууцгааж байсан. Би тэр гуравт нялх нойтон хүүхэдтэй эхнэр нь жирэмсэн хүнийг уруу татаад архидаад яваад байх юм, та нар найздаа хэлэхийн оронд уруу татаад байх юм гэж хэлээд тэндээс дранкнаас жаахан өргөн мод аваад тэр гурвыг нэг нэг цохиод автал С.Б босч ирээд надаас мод булааж авсан. Энэ үед Гз намайг хоёр гарнаас бариад авсан. Тэгтэл С.Б тэр модоор намайг нурууны зүүн бөөр орчмын газар нэг удаа, зүүн гуя руу 3 удаа, зүүн өвдөгний нүд рүү нэг удаа цохиод авсан...”С.Б миний өвдөг рүү цохих үед мод нь дундуураа хугарч газарт унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/, гэрч Б.Чг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би ЭХО-р харахдаа С.Жзгаас сүүлийн сарын тэмдэгийг нь хэзээ ирсэнийг асуухад 2019 оны 04 сарын 10-нд ирсэн гэж хэлсэн. ЭХО-р харахад С.Жзгийн умайд 7-8-н долоо хоног хэмжээтэй урагтай урагын зүрхний цохилт тодорхойлогдохгүй ургийн цэврүү зөв бус дугуй хэлбэртэй байсан болохоор нь би өсөлтгүй жирэмсэн гэж оношилсон. С.Жзгийн хэлсэнээр “16 долоо хоногтой буюу 4 сартай жирэмсэн байх ёстой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн №158 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч С.Бг хохирогч С.Жзгийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Улиастайн 38 тоотод хамтран амьдрагч С.Жзтай маргалдан түүний баруун, зүүн хөлөн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 Шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч С.Жз нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй  гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Сонгоол овогт Сүхбаатарын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан С.Бгийн торгох ялыг 5 /тав/ сар хүртэлх хугацаанд тав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.