| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 197/2025/07770/И |
| Дугаар | 210/МА2026/00023 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2026/00023
2025 12 24 210/МА2026/00023
*******-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 77,126,665 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 77,126,665 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч *******-ыг *******-д гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон ч өнөөг хүртэл шийдвэрийг биелүүлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинтай тэнцэх олговрыг гаргуулна, *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор охин компани болох *******-г өөртөө нэгтгэсэн байх тул компанийн эрх үүргийг шилжүүлж авсан ******* хариуцах үүрэгтэй гэж, харин хариуцагчаас татгалзлын үндэслэлээ ******* ХХК нь ******* ХК-ийн охин компани бөгөөд ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор компанийг нэгтгэх шийдвэр гарсан боловч нэгтгэх ажиллагаа татварын асуудлаас үүдэлтэй бүрэн дуусаагүй, ******* ******* ХХК хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасагдаж, татан буугдаагүй байгаа гэж тайлбарлажээ.
4.Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
4.1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/02504 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******-ыг ******* **** ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,803,333 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж, бичилт хийхийг ******* ******* ХХК-д даалгаж шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон,
4.2.Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн ч шийдвэр биелэгдээгүй байгаа үйл баримтад талууд маргаагүй,
5.Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно. гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ гэж заасан.
6.Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******-ын гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2, 6 дугаар зүйлийн 6.6 дах зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
6.1.Хэрэгт авагдсан баримтаар ************** ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ******* ХК байх тул Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар ******* ХК нь ******* ******* ХХК-ийн толгой компани байна. /хх 120,123, 124/
Анхан шатны шүүхээс Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан охин компанийн өр төлбөрийг толгой компани хариуцах хуулийн хэм хэмжээг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байхад тухайн маргаанд хэрэглэжээ.
Хэргийн баримтаар толгой компани охин компанийн өр төлбөрийг хариуцах урьдач нөхцөл болох гаргасан шийдвэрийн улмаас охин компани төлбөрийн чадваргүй болсон гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд Компанийн тухай хуулийн суурь зарчим болох хязгаарлагдмал хариуцлага-ыг анхан шатны шүүх анхаараагүй, энэ талаар зохицуулсан Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4., 6.5 дах зохицуулалттай нийцээгүй байна.
6.2.Толгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор ******* ******* ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх үүрэг, хариуцлагыг ******* ХК-д шилжүүлэх замаар нэгтгэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Гэвч ******* регистертэй ******* ******* ХХК өнөөг хүртэл хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасагдаагүй, нэгтгэн авч байгаа ******* ХК дүрмээ шинэчилж батлаж улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон нээлттэй мэдээллээр тогтоогдсон байна. /хх 37, 86, 123,124, 223-224/
Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.-т Компанийг нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд нэгдэж байгаа компанийг улсын бүртгэлээс хассанаар, хэрэв нэгтгэсэн компанийн дүрэмд өөрчлөлт орсон бол түүнийг улсын бүртгэлд бүртгэснээр тэдгээрийг өөрчлөн байгуулагдсанд тооцно. гэж тухайлан зохицуулсан, хуульд заасан нэгтгэгдэж байгаа хуулийн этгээд улсын бүртгэлээс хасагдсан байх шаардлага одоогоор хангагдаагүй байна.
Хэдийгээр охин компанийг толгой компани өөртөө нэгтгэх шийдвэрийг гаргаж компанийн үйл ажиллагааг зогсоосон үйл баримт тогтоогдсон ч хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болох үндсэн зарчим, Компанийн тухай хуульд тухайлан заасан шаардлага хангагдаагүй байгаа энэ тохиолдолд шүүх маргааныг одоогоор шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүсчээ.
Энэ тохиолдолд шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасан маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй нөхцөл бий болсон байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ын хариуцагч ******* ХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 77,126,665 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2025/15234 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч ******* ХК-д холбогдох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 77,126,665 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
О.ОДГЭРЭЛ