| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00137/Э |
| Дугаар | 00145 |
| Огноо | 2019-09-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 00145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвзулын Гд холбогдох 1932000290146 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, *тоотод оршин суудаг, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй. 1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №35 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ялаар шийтгэж, мөн хуулийн 61 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сар хугацаагаар хойшлуулсан, 2. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял дээр 2005 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялаас 1 жил хорих ялыг сэргээн нэмж нэгтгэн нийт 03 жилийн хорих ялаар, 3. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар, 4. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 хоногийн хорих ял шийтгэгдсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пүрэвзулын Г РД:/*/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч П.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах У.Обын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Ширхэнцэг” нэртэй дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 289.100 төгрөгний эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хохирогч У.Об мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ширхэнцэг” нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 цаг 40 минутын орчимд дэлгүүрээ нээхээр очоод дэлгүүрийнхээ хашааны хойд талаар машинтайгаа ороод машинаа байрлуулчихаад дэлгүүрийнхээ хойд хаалгаар орох гэтэл хаалганы цоожийг хөшиж эвдсэн байсан бөгөөд гайхаад дотогш ороод дэлгүүр рүү ордог хаалгаа хартал мөн адил хөшөөд эвдэлсэн байсан. Тэгээд дотогш ортол дэлгүүрийн лангуунаас архи, тамхи, бэлэн мөнгө, ундаа зэрэг зүйлс алдагдсан байсан тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/,
Гэрч Н.Бж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Ширхэнцэг дэлгүүрээс нэг шил архи зээлээд П.Г, Д.Гз бид 3 Аварга хотхонд Мөндөө хочтой Төмөрчулуунийд очиж уусан. Тэгээд П.Г, Д.Гз нартай уулзаагүй маргааш нь би өгсөн тэр өдөр дахиж П.Г, Д.Гз нартай уулзаагүй маргааш нь би Улаанбаатар хот руу явсан. Дараа нь Ширхэнцэг дэлгүүрээс архи авахад барьцаалсан иргэний үнэмлэхээ авах гэсэн чинь дэлгүүрийн худалдагч П.Г хаана байна дэлгүүрээс хамаг юм аваад явчихаж гэж хэлсэн. П.Г, Д.Гз нартай дараа нь ярьж байхад П.Г хэлэхдээ “Д.Гзтой очоод чиний архи авсан дэлгүүрээс дахиж архи зээлэх гэсэн чинь хүнгүй байхаар нь ороод авчихсан Д.Гз тэгэхэд яваад өгсөн. Би ороод авчихсан юм” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,
Гэрч Б.ГЭ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Тухайн үед манай гэрт Д.Гз, П.Г орж ирэхдээ Д.Гз нь П.Гдаа хандаж “чи яах гэж тэгсэн юм. Хэрэггүй байсан юм. Яах гэж тэгсэн юм гэж” ярилцаад байсан. Би тухайн үед тэр яриаг нь лавшруулж асуугаагүй. Дараа нь Ширхэнцэг дэлгүүрээс эд зүйлс хулгайлсан гэхээр нь би за энэ 2 явж байгаад П.Г нь хулгай хийсэн юм байхдаа гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 52 хуудас/
Гэрч Д.Гз мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Г хоёулаа Оогийгийн дэлгүүрээс архи очиж зээлж авъя гэж хэлээд бид хоёр алхаж байгаад "Хоёр хүү Б” дэлгүүрийн үүднээс такси бариад Ширхэнцэг дэлгүүрийн урд талд нь очсон чинь дэлгүүр нь хаачихсан байсан тэгсэн чинь Г би хойд хаалгаар нь орье дотроо хүн байгаа байх гэж хэлээд бид хоёр цуг дэлгүүрийн хашааруу ороод хаалгыг нь нүдэх гээд очсон чинь дэлгүүрийн хаалга нь цоожтой байсан тэгсэн чинь Г би хойд хаалгыг нь эвдэлж ороод 1-2 шил архи авчихъя 2-3 шил архинаас болж эрүү үүсэхгүй гэж хэлэхээр нь би Гд хөгшин нь ийм юманд би сүжиггүй оролцохгүй гэж хэлээд буцаж гараад ирсэн. Таксиндаа суугаад “Хоёр хүү-Б” дэлгүүрийн үүдэнд буугаад Г ганцаараа дэлгүүрийн хашаанд үлдсэн. Би таксинаас буугаад бие засаад байж байсан чинь Г шаарны тэнд намайг дуудаад орилоод байсан. Намайг зогсож байхад Г 5 шил архи, 5 хайрцаг тамхи 10.000 гаран төгрөг авлаа гэж хэлсэн. Тэгэхлээр нь би Гаа чи дэмий юм хийж байна гэж хэлсэн чинь Г хөгшин нь өөрөө мэдэж байна гэж хэлсэн Тэгээд бид хоёр Аварга хотхонд байдаг Мөндөөгийн гэрлүү очсон чинь Мөндөө гэртээ байгаагүй. Харин Балхаатай цуг Г бид гурав 1 шил архи хувааж уугаад замын ард Гын дүүгийн гэрт очоод 2 шил архи уусан. Тэгээд дүүгийнхэн гэрт унтаад өглөө эрт босоод Балхаатай бид гурав Хаан банкны тэнд миний таньдаг Ганаа гэдэг айлд очоод хоол хийж идээд 2 шил архи хувааж уугаад архи нь дууссан өөр юм болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/,
Гэрчийг нүүрэлдүүлж байцаасан тэмдэглэл /хх-ийн 61 хуудас/,
Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт “...нийт 889.100 төгрөгний хохирол учруулсан гэх дүгнэлт /хх-ийн 66-р хуудас/,
Сэлэнгэ аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.
2.Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гутлын мөр нь гэрч Б.ГЭий гутлын улаар үүсгэгдсэн байна.
3.Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гутлын мөр нь гэрч Б.ГЭий гутлын улны хээтэй ерөнхий шинж тэмдгүүдээр тохирч байна.” гэх дүгнэлт /хх-ийн 73-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-17 хуудас/,
Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-35 хуудас/,
Яллагдагч П.Гын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...2019 оны 01 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цагийн үед байхаа би Ширхэнцэгийн дэлгүүрийн худалдагч Оогий гэх залуугаас архи зээлэхээр очоод дэлгүүрийн урд хаалга дээр очтол цоожтой байсан тэгэхээр нь арын хаалга дээр нь очтол мөн цоожтой байсан. Тэгэхээр нь хаалганы хажууд түлээний амбаарын тэнд сүх байхаар нь аваад хаалганы цоожийг эвдэж ороод 5 шил архи, 4 хайрцаг тамхи зэрэг зүйлс авсан. Өөр зүйл аваагүй. ...Д.Гз бид 2 Хоёр хүү-Б дэлгүүрийн тэндээс таксидаад Ширхэнцэг дэлгүүрийн гадаа очсон юм. Тэгсэн Д.Гз явлаа гээд нөгөө такситайгаа яваад өгсөн. Би дэлгүүрээс эд зүйлс авчихаад 9-н давхарын тэнд Спиртийн байрлуу явж байхдаа Дэлдээ гээд Д.Гзийг дуудаад яваад байсан чинь гараад ирсэн. Тэгээд бид 2 Батка хочтой Бат-Эрдэний гэрт очиж архиа хувааж уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-р хуудас/ болон хувийн байдал тогтоосон баримтууд болох багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 85-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 86-р хуудас/, хурууны хээний дардас /хх-ийн 88-р хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 89-101-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах У.Обын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Ширхэнцэг” нэртэй дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 289.100 төгрөгний эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч П.Г нь гэмт хэрэг үйлдсэн, болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо төлж барагдуулсан,хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч П.Гыг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах У.Обын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Ширхэнцэг” нэртэй дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 289.100 төгрөгний эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулахзориулалттай байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан, тэднийг байцаахдаа хууль зөрчөөгүй, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, мөн шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны, үндэслэл бүхий эргэлзээгүй байна гэж үзэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч П.Гыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй,төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Мөн шүүгдэгч П.Гын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Об нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах зүйтэй байна.
Шүүгдэгч П.Гыг хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 48.7 сантиметрийн урттай урт модон иштэй сүхийг хохирогч У.Обт буцаан олгох, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвзулын Гыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар П.Гыг 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан П.Гд оногдуулсан 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 48.7 сантиметрийн урттай урт модон иштэй сүхийг хохирогч У.Обт буцаан олгох, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ