Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 00141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Ерөнхий шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

                         Нарийн бичгийн дарга                      С.Төртулах

                        Улсын яллагч                                    Б.Эрхэмбаатар

                         Шүүгдэгчийн өмгөөлөгч                      Ч.Мөнгөнцэцэг

                          Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр сумын хүүхэд хамгаалалын ажилтан Б.Ганцэцэг

                         Насанд хүрээгүй  шүүгдэгч              Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Мд холбогдох 1932001030134 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 14 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, ээж, дүү, эгч, хойд эцгийн хамт амьдрах, эрхэлсэн ажил, сургуульгүй, *тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Тжын М /рд:*/

 

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

           Өсвөр насны яллагдагч Т.М нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, шарын голын 75 тоот иргэн Г.Мцийн гэрээс “самсунг галакси мега” загварын 200000 төгрөгний үнэ бүхий гар утас, 14000 төгрөгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн хулгайлж 214000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ: 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр би Зүүнхараад ирсэн. Айлд ирчихээд байж байгаад өдөр тийшээ гараад тоголчихоод ирье гэж гараад урагшаагаа явж байгаад 4 дүгээр сургуулийн нийгмийн ажилтны гэр лүү нь нээлттэй байсан салхивчаар нь орсон. Ороод утсыг нь аваад гахайг нь хагалаад 14,000 төгрөгийг аваад гарсан гэжээ.

 

 Хохирогч Г.Мц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тухайн үеийн мэдүүлэг нэмж ярих зүйл гэвэл. Манай хүүхдийн мөнгөний гахай байдаг юм. Уг гахайг хагалаад дотор нь байсан мөнгийг аваад явсан байсан. Уг мөнгийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

            Гэрч Г.Мц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 28-ны өглөө 09 цагийн орчим манай нөхөр Эб, хүү Э.Мөнхпүрэв, охин Э.Мөнгөнсор нарын хамт гэрээ цоожилчихоод ажил, хичээл, сургуульдаа явсан юм. Тэгээд би 4 тухайн өдөр орой 19 цагийн орчим гэртээ-ирэхэд хашааны хаалгыг гаднаас нь тоосгоор дарсан байсан бөгөөд байшингиийн хаалгыг онгойлгоод ороход байшингийн зүүн талын цонхны салхивч цонх онгорхой гэрийн эд хогшилыг ухаж түнхсэн авдаранд байсан зургын аппратыг гаргаад авдар дээр тавьсан, зурагтны ард цүнхэн дотор байсан 2 ширхэг хөөрөг, 1 ширхэг мөнгөн аягыг зурагтны тавиур дээр эл гаргасан байдалтай байсан юм. Тэгээд хөөрөг, мөнгөн аяга зэрэг эд зүйлүүд байхаар нь өөр алдагдсан зүйл байхгүй юм гээд тайвшраад цагдаад мэдэгдээгүй юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 05 дугаар сарын 29-ний өглөө манай хүү Мөнхпүрэвийн улаан гэртэй цагаан өнгийн тагтай хар өнгийн самсунг галакси мега загварын гар утас алдагдсан байсныг мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

            Гэрч Б.Эб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Бид нарыг гэртээ ирэхэд гэр орны юм буулгасан, авдар онгорхой орхисон, авдаран дотор байсан аппратыг эл гаргаад тавьчихсан, зурагтны ард байсан эхнэрийг цүнхнүүдийг онгиччихсон, хөөрөг, мөнгөн аяга зэргийг эл гаргаад тавьчихсан, хулгай орчихсон байдалтай байсан. Гэрт ороход гэрийн эд зүйл эмх замбараагүй, гэрийн цонхны хажууд байдаг компютерийн процессор дээр гутлын мөр үүссэн цонх онгорхой байсан. Би 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрээсээ гарахдаа гэрийнхээ цонхыг түгжиж гарсан. Ер нь гэрээсээ гарахдаа гэрийнхээ юмнуудыг байнга шалгаж гардаг. Алдагдсан утсыг 2017 онд 300000 төгрөгөөр шинээр нь худалдан авч байсан. Содон шинж тэмдэгийн хувьд улаан гэртэй, ард талын таг нь цагаан өнгөтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/

Гэрч Х.Тж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сард санагдаж байна. Мөнжин охиныг минь гэрээсээ гараад 3 хоног сураггүй байна гээд цагдаа нар дээр буюу тариат гэх газар ирж уулзсан. Тэгээд хамт охиноо хайж байгаад Сэлэнгэ аймгийн Мандал сумаас олж аваад гэртээ авчирсан боловч Мандал сумын айлаас гар утас хулгайлсан байсныг сүүлд мэдсэн. Ингээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ тогтоох тухай 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох Т.Мгийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50-р хуудас/, насанд хүрээгүй шүүгдэгчийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 51-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа хүүхдийн ордоны тодорхойлолт /хх-ийн 53-р хуудас/, Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн нийгмийн ажилтны тодорхойлолт /хх-ийн 55-р хуудас/, Т.Мгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 56-р хуудас/, Т.Мгийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 56-64-р хуудас/, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-р хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Т.М нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, шарын голын 75 тоот иргэн Г.Мцийн гэрээс “самсунг галакси мега” загварын 200000 төгрөгний үнэ бүхий гар утас, 14000 төгрөгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн хулгайлж 214000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

               Хохирогч Г.Мцийн мөрдөн байцаалтанд гэрч, хохирогчоор мэдүүлсэн: “...2019 оны 05 дугаар сарын 28-ны өглөө 09 цагийн орчим манай нөхөр Эб, хүү Э.Мөнхпүрэв, охин Э.Мөнгөнсор нарын хамт гэрээ цоожилчихоод ажил, хичээл, сургуульдаа явсан юм. Тэгээд би 4 тухайн өдөр орой 19 цагийн орчим гэртээ-ирэхэд хашааны хаалгыг гаднаас нь тоосгоор дарсан байсан бөгөөд байшингиийн хаалгыг онгойлгоод ороход байшингийн зүүн талын цонхны салхивч цонх онгорхой гэрийн эд хогшилыг ухаж түнхсэн авдаранд байсан зургын аппратыг гаргаад авдар дээр тавьсан, зурагтны ард цүнхэн дотор байсан 2 ширхэг хөөрөг, 1 ширхэг мөнгөн аягыг зурагтны тавиур дээр эл гаргасан байдалтай байсан юм. Тэгээд хөөрөг, мөнгөн аяга зэрэг эд зүйлүүд байхаар нь өөр алдагдсан зүйл байхгүй юм гээд тайвшраад цагдаад мэдэгдээгүй юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 05 дугаар сарын 29-ний өглөө манай хүү Мөнхпүрэвийн улаан гэртэй цагаан өнгийн тагтай хар өнгийн самсунг галакси мега загварын гар утас алдагдсан байсныг мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Тухайн үеийн мэдүүлэг нэмж ярих зүйл гэвэл. Манай хүүхдийн мөнгөний гахай байдаг юм. Уг гахайг хагалаад дотор нь байсан мөнгийг аваад явсан байсан. Уг мөнгийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 24-р хуудас/, гэрч Б.Эб мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...Бид нарыг гэртээ ирэхэд гэр орны юм буулгасан, авдар онгорхой орхисон, авдаран дотор байсан аппратыг эл гаргаад тавьчихсан, зурагтны ард байсан эхнэрийг цүнхнүүдийг онгиччихсон, хөөрөг, мөнгөн аяга зэргийг эл гаргаад тавьчихсан, хулгай орчихсон байдалтай байсан. Гэрт ороход гэрийн эд зүйл эмх замбараагүй, гэрийн цонхны хажууд байдаг компютерийн процессор дээр гутлын мөр үүссэн цонх онгорхой байсан. Би 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрээсээ гарахдаа гэрийнхээ цонхыг түгжиж гарсан. Ер нь гэрээсээ гарахдаа гэрийнхээ юмнуудыг байнга шалгаж гардаг. Алдагдсан утсыг 2017 онд 300000 төгрөгөөр шинээр нь худалдан авч байсан. Содон шинж тэмдэгийн хувьд улаан гэртэй, ард талын таг нь цагаан өнгөтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, гэрч Х.Тжын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...2019 оны 06 дугаар сард санагдаж байна. Мөнжин охиныг минь гэрээсээ гараад 3 хоног сураггүй байна гээд цагдаа нар дээр буюу тариат гэх газар ирж уулзсан. Тэгээд хамт охиноо хайж байгаад Сэлэнгэ аймгийн Мандал сумаас олж аваад гэртээ авчирсан боловч Мандал сумын айлаас гар утас хулгайлсан байсныг сүүлд мэдсэн. Ингээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7-р хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Т.М нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, шарын голын 75 тоот иргэн Г.Мцийн гэрээс “самсунг галакси мега” загварын 200000 төгрөгний үнэ бүхий гар утас, мөнгөний гахайг хагалан бэлэн мөнгө 14000 төгрөгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн хулгайлж 214000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон. Шүүх Т.Мг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Насанд хүрээгүй  шүүгдэгч Т.М нь  хувийн байдлын талаар хойд эцэг болон төрсөн ээж, эгч, ах 2 дүүгийн хамт амьдардаг, амьдралын нөхцөл хүнд, гэр орондоо таарамжгүй харьцаатай, гэртээ байх хүсэл сонирхолгүй, гадуур тэнэдэг, эцэг, эхийн анхаарал халамж муу, эрсдэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон.  

Насанд хүрээгүй  шүүгдэгч Т.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учир хохирол арилсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон тухайн шүүгдэгчийн сурч боловсрох нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь  зүйтэй байна.

Хохирогч Г.Мц нь алдсан гар утсаа буцаан авсан тул энэ хэрэгт хэлэлцэгдэх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Тжын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Мд ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар Т.Мг  Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангид суралцах үүрэг хүлээлгэж, суралцах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Ман

дал сумын Зүүнхараа хүүхдийн ордонд  хариуцуулсугай.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгааа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 

5. Т.Мд оногдуулсан үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчиж, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Б.АЛТАНЦЭЦЭГ.