Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 602

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Э,

улсын яллагч А

шүүгдэгч Д,

хохирогч З нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........тоот хэргийг ..... оны ..... дугаар сарын ....ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

          Монгол улсын иргэн, ..... оны .... дугаар сарын .....ний өдөр Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эмээ нарын хамт Сонгинохайрхан дүүрэг ....дугаар хороо Хамба ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д нь ... оны ... дугаар сарын .....ны орой Баянгол дүүргийн ...дүгээр хорооны нутаг дэвсгэр Алтай хотхонд байрлах “Голден” нэртэй караокед иргэн З “зураг авхуулахгүй яах гээд байгаа юм” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З мэдүүлэхдээ: “Тухайн өдөр найзтайгаа караоке орж жоохон сууя гээд гарсан. Тэгээд караокед байхдаа гадаа гарч тамхи татчихаад 00 орж бие зассан. Тэр үед манай найз А бид хоёр барилддаг олон залуучуудтай тааралдаад зургаа авахуулъя гэхэд Д уурлаад араас юу юугүй цохиод намайг зодсон. Би нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байсан. Сүүлд нь цагдаа дуудчихаад дуудлагын жолооч хүлээж байх хооронд тэр олон залуучууд машин эвдсэн. Д над руу утасдаж миний биеийн байдлын талаар нэг ч удаа асууж сураглаагүй. Уучлалт ч гуйгаагүй” гэв.

 

Шүүгдэгч Д нь .... оны .... дугаар сарын ....ны орой Баянгол дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэр Алтай хотхонд байрлах “Голден” нэртэй караокед иргэн ..... “зураг авхуулахгүй яах гээд байгаа юм” гэх шалтгаанаар зодож биед нь “зүүн 10, 11 дүгээр хавирганы хүзүү хэсгийн зөрөөтэй хугарал, сээрний 12 дугаар нугалам, бүсэлхий нурууны 1, 2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, тархи доргилт, нуруунд цус хуралт, баруун өвдөгт цус хуралт” гэсэн хүндэвтэр гэмтэл учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч З “... миний биед учирсан гэмтлийг хэрэг болсон орой эрүүлжүүлэх байранд хоносон залуу ганцаараа учруулсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хуудас/

 

          Гэрч А “... Би жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Ц таних болохоор “ахын дүү ганц зураг даруулчих уу” гэсэн чинь хажууд нь байсан З зоддог залуу надад “чи яах гээд байгаа юм” гээд уурлаад байсан. Тэр үед нь би за яахав гээд дуугүй өнгөрсөн чинь манай үеэл бие засч байхдаа “ганц зураг даруулчихгүй юун сүртэй юм” гээд хэлсэн чинь Ц хамт байсан залуу гэнэт эргэж хараад З учир зүггүй газар унагаад дээрээс нь дэвсээд зодоод эхэлсэн.

          ... Манай үеэл З хавиргандаа гэмтэл аваад арай гэж шатаар бууж байхад нөгөө залуу дахин З хөлөөрөө өшиглөх шиг болсон. ... Шалтгаан гэвэл тэр залуу З “юун сүртэй юм бэ” гэж хэлсний төлөө араас нь өшиглөж унагаад газар унасан байхад нь дээрээс нь 4-5 удаа дэвсээд байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/

 

          Гэрч М “... М өрөөнд орж ирээд “ариун цэврийн өрөөнд З хүн зодчихлоо” гэхээр нь бид нар өрөөнөөсөө гараад ариун цэврийн өрөө ортол манай нөхөр нойл тэвэрчихсэн хүнд зодуулсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд бид нар манай нөхрийг газраас босгоод ариун цэврийн өрөөнөөс гаргаад доошоо шатаар буулгаад суулгаж байтал ариун цэврийн өрөөнд манай нөхрийг зодсон гэх залуу нүүрэнд нь дахиад 1-2 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн 3816 дугаартай эмнлэгийн шинжилгээний:

          “1. З биед зүүн 10, 11 дүгээр хавирганы хүзүү хэсгийн зөрөөтэй хугарал, сээрний 12 дугаар нугалам, бүсэлхий нурууны 1, 2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, тархи доргилт, нуруунд цус хуралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.   3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 29 дүгээр хуудас/

 

          Д  яллагдагчаар өгсөн “ ... 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр эмчилгээний зардал 318.850 төгрөг өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэсэн мэдүүлэг /хэргийн 95 дугаар хуудас/ гэсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч Д  нь хохирогч З эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч З нь “өөрийн эмчилгээний зардалд 318.850 төгрөг авсан” гэж мэдүүлж байгаа бөгөөд харин ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байна гэжээ.

Хохирогч З  нь энэ гэмт хэргийн улмаас ажилгүй байсан, цалин аваагүй болох нь Э иннотек” ХХК-ний захирлын “... З ....оны .....дугаар сарын ....ны өдрөөс ....дугаар сарын ....ны өдрийг хүртэл цалингүй чөлөө олгосугай” гэсэн баримт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтын талаарх тодорхойлолт” зэргээр тогтоогдож байх тул З ажилгүй байсан хугацааны цалин болох нийт 1.736.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршигт тооцож, шүүгдэгч Д гаргуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д  нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүх шүүгдэгч Д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д  нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг болох 1.736.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Золбоотод олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ