Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 604

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга С

улсын яллагч А, Г

шүүгдэгч М түүний өмгөөлөгч О,

шүүгдэгч Б түүний өмгөөлөгч М,

шүүгдэгч Х, А тэдгээрийн өмгөөлөгч О,

шүүгдэгч Б түүний өмгөөлөгч Ч,

шүүгдэгч А түүний өмгөөлөгч Г,

хохирогч Ө,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д түүний өмгөөлөгч О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б, М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар

Б  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Х  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

А  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,

А  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010956 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, ....оны ..... дугаар сарын .....ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо Тоосгоны ....дугаар гудамжны .....тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

Урьд Увс аймгийн Сум дундын шүүхийн .... оны .... дугаар сарын ...ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ..... дугаар зүйлийн .... дахь хэсэгт зааснаар .... жил .... сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, .... оны .... дугаар сарын ....ний өдөр Монгол Улсын өршөөл үзүүлэх тухай комиссын ....дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн .... жил ....сар ...хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан,

Увс аймгийн сум дундын шүүхийн .... оны .... дугаар сарын ....ны өдрийн ....дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .... дугаар зүйлийн ..... дахь хэсэгт зааснаар .... жил .... хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, .... оны .... дугаар сарын .....ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б

2. Монгол Улсын иргэн, ....оны .... дугаар сарын ....ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, 3 дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар баг ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М

3. Монгол Улсын иргэн, .... оны ....дугаар сарын ....ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Механик инженерийн сургуулийн ...дугаар курсын оюутан,  ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо Хилчин хотхоны.... дугаар байрны ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б

 

4. Монгол Улсын иргэн, .... оны ..... дугаар сарын .....ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  ..... настай, эрэгтэй, бүрэн бус, дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .... Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо Хилийн цэргийн байр ... тоотод оршин суух,

Урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн .......оны ... дугаар сарын ....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .... дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 05 дугаар сарын  17-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Х

 

5. Монгол Улсын иргэн, .... оны ....дугаар сарын ...-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сум .... дугаар баг Сэргэлэн .... тоотод оршин суух,

Урьд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2005 оны12 дугаар сарын 05-ны өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 100а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 3 сарын хугацагаар хорих ялаар,

Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар тус  тус шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, А

6. Монгол Улсын иргэн, ......оны ..... дугаар сарын .....ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Дархан-Уул аймаг Дархан сумын ....дугаар баг Ширээ нурууны ..... дугаар гудамжны 2 тоотод оршин суух,

Урьд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын өршөөл үзүүлэх комиссын 1253 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 5 жил 11 сар 1 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан,

Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 60 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 15 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 164 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 29 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, А

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

1. Шүүгдэгч Б, Н, М нар нь бүлэглэн .... оны .... дугаар сарын ....ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандиа” ХХК-ний “Нандин” барьцаалан зээлдүүлэх газарт бусдын эд хөрөнгийг авах зорилгоор иргэн Ө  илээр, хууль бусаар, хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэн довтолж, улмаар бэлэн 4.766.750 төгрөг, 248.996.000 төгрөгийн үнэ бүхий 1095 ширхэг алт, үнэт эдлэл зэрэг бусдын эд хөрөнгийг  дээрэмдэн авч нийт 254.126.750 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

2. Шүүгдэгч Б, М Б нар нь бүлэглэн .... оны ... дүгээр сарын ...ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хороо Зүүн нарангийн ... дугаар гудамжинд иргэн Н эд хөрөнгийг авах зорилгоор илээр, хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 660.800 төгрөгийн хохирол учруулсан,

 

3. Шүүгдэгч Б, Б нар нь бүлэглэн ... оны ... дугаар сарын ....-ний өдөр Баянгол дүүргийн ...2 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн .... дугаар гудамжинд иргэн А хүч хэрэглэн довтолж, илээр хууль бусаар эд хөрөнгийг нь  дээрэмдэн авч бусдад 90.000 төгрөгийг хохирол учруулсан,

 

4. Шүүгдэгч Б Б нар нь бүлэглэн ..... оны .... дугаар сарын .....ны өдөр Баянгол дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... байрны орцонд иргэн М гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч бусдад 821.300 төгрөгийн хохирол учруулсан,

 

5. Шүүгдэгч Б М нар нь бүлэглэн .... оны ...дугаар сарын ....нөөс ....нд шилжих шөнө Баянгол дүүргийн .... дугаар хороо ... дүгээр байрны ....тоотод оршин суух иргэн Н эзэмшлийн орон сууцны вакум цонхыг түлхэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, Самсунг маркийн 40 инчийн зурагт, ЛЖ К-10 маркийн гар утас зэрэг эд зүйлийг  нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж бусдад 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

6. Шүүгдэгч Х А, А нар нь бүлэглэн ....оны .... дугаар сарын ....ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо Баянхошууны ... дугаар гудамжны .... тоотод оршин суух иргэн А гэртээ байхад нь хүч хэрэглэн довтолж, боож унаган гар хөлийг нь хүлж нөүтбүүк, тогоо, гар утас зэрэг эд зүйлсийг нь илээр, хууль бусаар дээрэмдэн авсаны улмаас А 1.031.000 төгрөгийн хохирол, харин А 350.000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 1.381.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

7. Шүүгдэгч Х, А нар нь бүлэглэн .... оны .... дугаар сарын ....ний өдөр Сонгинохайрхайн дүүргийн .... дүгээр хороо Мандалын .... дугаар гудамжны ....тоотод оршин суух Ч гэртээ байхад нь  хүч хэрэглэн довтолж, илээр, хууль бусаар гар утас, хромон гутал, хөөрөг зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

8. Шүүгдэгч Х, А, А нар нь бүлэглэн .... оны .....дүгээр сарын ....ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо .... дугаар байрны .... тоотод оршин суух иргэн Н орон сууцанд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан эд зүйл хулгайлж, бусдад 10.153.055 төгрөгийн хохирол учруулсан,

 

9. Шүүгдэгч А нь .... оны .... дүгээр сарын ....ны  өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... дугаар баг “Ихэр могой” худалдааны төвийн хажууд байрлах “Цавдан нуур” хүнсний дэлгүүрт Ш гар утсыг нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

10. Шүүгдэгч Х, Н, Э, А нар нь бүлэглэн ..... оны .....дүгээр сарын ....наас ....нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ....дүгээр хороо Х хотхоны .... дугаар байрны ....тоотод оршин суух иргэн А илээр, хууль бусаар хүч хэрэглэн довтолж, гар утас, гутал, куртик бэлэн мөнгө зэрэг  бусдын эд зүйлсийг нь дээрэмдэн авч, бусдад 1.390.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

11. Шүүгдэгч Х, С нар нь бүлэглэн .... оны .... дугаар сарын ....ны өдөр Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо Хувьсгалчдын ..... тоотод оршин суух иргэн М эзэмшлийн байшингийн цонхны төмөр хаалтыг эвдэн нэвтэрч, гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч хүсэл зоригоос нь үл хамаарсан нөхцөл байдлын улмаас бусдын эд зүйлийг буюу  мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, арьсан дээл 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, замагт манан хөөрөг зэргийг хулгайлах гэмт хэрэг төгсөөгүй буюу бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсаны улмаас бусдад 3.748.000 төгрөгийг хохирол учруулсан,

 

12. Шүүгдэгч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... оны ..... дугаар сарын ....ны өдрийн .... цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ....дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ариг” баарны орчимд явсан насанд хүрээгүй иргэн С 8000 төгрөг, мөн насанд хүрээгүй иргэн Д.Батгэрэлээс 9500 төгрөгийг “цаашид архи үргэлжлүүлэн уух зорилгоор” илээр, хууль бусаар, хүч хэрэглэн авахаар довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б мэдүүлэхдээ: “....оны ... дугаар сарын ....ны өдөр М, Н гэх хүмүүс над дээр ирсэн. Бид тоглох гэж гараад мөнгөгүй байсан учраас эд зүйлээ ломбарданд тавих гэж очсон. М Н нар ломбаранд эд зүйлээ тавих гэж ороод айлгах санаатай орсон. Ө хүч хэрэглэхгүйгээр амны скочоор боосон. Би хохирогчид хүч хэрэглээгүй, бусад үйлдэл дээрээ хэлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө мэдүүлэхдээ: “... оны ... дугаар сарын ....ны өдөр ломбардаа нээгээд 09-10 цагийн хооронд хэрэг гарсан. Шууд гурван хүн дайраад орж ирсэн. Эхний хүн намхан бүдүүн хүн орж ирсэн. Миний санаж байгаагаар Б орж ирсэн Б тусгаарласан хаалтыг даваад орж ирсэн. Тэр үед би аваарын дохиог дарж амжсан. Намайг “дуугарвал ална шүү” гэж хэлээд нөгөө хоёрт хаалга тайлж өгсөн. Б намайг дээрээс дарж бариад ам скочдоод дарсан. Нөгөө хоёр эд зүйлийг авсан. Эд зүйлээ аваад явсны дараа хоёр хүн нь гараад явахад Б миний бөгсийг илээд нөгөө хоёр хүнийг гараад яв гэж хэлээд өмдний тэлээгээ тайлах шиг болоход нөгөө хоёр залуу явъя гээд гараад явсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д мэдүүлэхдээ: “10 цагийн үед Өлзий-Орших хоёр удаа залгаад салгасан. Дараа нь дохиоллын компаниас залгаад ломбарднаас дохио ирсэн гэж хэлсэн. Манай ломбарднаас 254.000.000 төгрөгийн эд зүйлийг авсан байсан. .... оны ...дугаар сарын ....ны өдөр эд зүйлүүд болон 600.000 төгрөгөө хүлээж авсан. Хохирол төлбөрөөс үлдэгдэл 9.005.750 төгрөгийн хохирол үлдсэн байгаа. Тэрнээс шүүгдэгч М 2.470.000 төгрөг шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн. Шүүгдэгч М өгсөн мөнгө хохирол төлбөрөөс хасагдана. Одоо 4.935.000 төгрөгийн үлдэгдэл байгаа” гэв.

 

1. Шүүгдэгч Б, Н, М нар нь бүлэглэн .... оны ...дугаар сарын ....ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандиа” ХХК-ний “Нандин” барьцаалан зээлдүүлэх газарт бусдын эд хөрөнгийг авах зорилгоор иргэн Ө  илээр, хууль бусаар, хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэн довтолж, улмаар бэлэн 4.766.750 төгрөг, 248.996.000 төгрөгийн үнэ бүхий 1095 ширхэг алт, үнэт эдлэл зэрэг бусдын эд хөрөнгийг  дээрэмдэн авч нийт 254.126.750 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд.  /хэргийн 1 дүгээр хавтас 12-22 дугаар хуудас/

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 25-37 дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “Нандиа ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт амны хаалтаар нүүрэн хэсгээ халхалсан үл таних гурван эрэгтэй хууль бусаар халдаж иргэн Ө амь биед аюултайгаар хүч хэрэглэж, сейфэнд байсан үнэт эдлэл, эд зүйлийг дээрэмдэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийн алдагдсан үнэт эдлэлийг Нандиа ХХ-ний  гүйцэтгэх захирал Д, ахлах менежер Х, зээлийн мэргэжилтэн Ө, хяналтын менежер Д нарт хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 38-64 дүгээр хуудас/

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 89-91 дүгээр хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 92 дугаар хуудас/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 93-94 дүгээр хуудас/

Бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 95 дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 96-98 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолууд, City shop дэлгүүрийн баталгааны хуудас. /хэргийн 99-101 дүгээр хуудас/

Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хуудас 103 дугаар хуудас/

 

Хохирогч  Ө “Би Нандин ХХК-ны зээлийн мэргэжилтэнээр ажилыг ....оны ....дүгээр сараас эхлэн ажиллаж байна. Би .... оны .... дугаар сарын ....ны өглөөний 09 цаг 15 минутанд Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт Ханын материалын эцэст байрлах “Нандиа” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулж эхэлсэн. 2017 оны 05 дугаар сарын 20-ны 09 цаг 20 минутын орчимд манай барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлж байсан 40 орчим насны эрэгтэй хүн орж ирээд барьцаанд тавьсан байсан монетан бөгжийг 400.000 төгргөгөөр зээлээ төлөөд буцаагаад авсан. Дараа нь 09 цаг 30 минутын орчимд дахин нэг үйлчлүүлэгч эмэгтэй орж ирэн монетан эдлэлээ сунгуулаад дахиж мөнгө нэмж аваад гараад явсан. Би тэр үйлчлүүлэгчийг гаргаад компьютерээ хараад сандал дээр сууж байсан чинь гаднаас барьцаалан зээлдүүлэх газрын хаалгыг онгорхой байх үед шилэн хийцтэй хаалгыг гэнэт маш хүчтэй онгойлгоод бараан өнгийн саравчтай малгайтай нүүр хэсгээрээ бараан өнгийн масктай, юүдэнтэй малгайтай цайвар өнгийн нимгэн хавар намрын цамцтай, бараан өнгийн даавуун материалтай өмдтэй, саарал өнгийн хар судалтай пүүз өмссөн, резинэн материалтай бээлий гартаа өмссөн, 170-175 см өндөртэй махлаг биетэй, 30-35 орчим насны дуу хоолой боргил хоолойтой эрэгтэй хүн орж ирсэн. Тэр үл таних малгайтай цамцтай махлаг биетэй эрэгтэй хүн манай барьцаалан зээлдүүлэх газрын өрөөний хаалт тек хэсгийн шилэн хаалтын баруун талын хэсгээр даваад ороод ирсэн. Тэр үед ширээний доод талд хамгаалалтын товчоо дарсан. Миний амыг бээлийтэй гараараа “Чамайг орилвол ална шүү. Хүүхдийг чинь алчихна шүү” гэж хэлээд дарсан. Намайг баруун тийшээ хаалганыхаа ойролцоо оч гэж хэлээд ам гараараа дараад текний хаалганы хэсэг рүү авчирсан. Тэгсэнээ текний замган цоожийг өөрөө гараараа онгойлгосон. Миний амыг махлаг биетэй юүдэнтэй малгайтай цамцтай эрэгтэй нь ам гараараа дараал айлган сүрдүүлж байх үед барьцаалан зээлдүүлэх газар дотор дахиад  2 үл таних эрэгтэй хүн ороод ирсэн байсан. Тэр үл таних 2 эрэгтэйн содон шинж тэмдэг, хувцсыг сайн харж чадаагүй. Ямарч байсан нүүрэн хэсгээ маскаар халхалсан байсан. Барьцаалан зээлдүүлэх газрын текний хаалгыг махлаг биетэй юүдэнтэй цамцтай эрэгтэй нь миний амыг гараараа дараад “Чамайг орилбол ална шүү” гэж хэлээд нөгөө 2 үл таних хүндээ “Скочоо гаргаад ир” гээд байсан. Тэгсэн чинь 2 үл таних хүн скоч гаргаад ирсэн. Манай барьцаалан зээлдүүлэх газар орж ирээд эд зүйл дээрэмдсэн 3 эрэгтэй нийлж байгаад миний амыг скочдоод, хоёр гарыг ар талд нь скочдоод, дараа нь 2 хөлийг нийлүүлээд скочдсон. Намайг тэр үл таних 3 хүн скочдож дуусаад газар хэвтүүлсэн. Намайг тэр үл таних хүмүүс “Чамайг нүдээ нээх юм бол ална шүү” гэж хэлээд байсан. Намайг газар баруун тийшээ хажуу тал руу харуулаад газар хэвтүүлсэн. Тэгээд махлаг биетэй юүдэнтэй цамцтай эрэгтэй нь бээлийтэй гараараа толгой дараад биеийн гуя хэсэг дээр суусан байсан. Манай барьцаалан зээлдүүлэх газрын эд зүйл хадгалдаг сейф нь цоожлоогүй, зүгээр хаалгыг нь хаасан байсан. Намайг газар хэвтүүлээд дараад ойролцоогоор 8-10 минут орчим болсон. Би чимээг нь сонсоход ширээний шургуулга хэсгийг онгойлгоод үзээд байх шиг байсан. Тэгснээ намайг дарж байсан үл таних эрэгтэй нь та 2 болсон уу, хурдал хурдал, болсон бол гарч бай” гээд байсан. Намайг дараад хэвтүүлж байсан үл таних эрэгтэй нь “сайхан амьтан байна шүү” гэж хэлээд миний бөгсийг гараараа илээд байсан. Тэгсэнээ нөгөө хамт явж байсан 2 үл таних хүнээ “та хоёр гарч бай, гарч бай” гэж хэлээд байсан. Миний дээр дараад байсан үл таних махлаг биетэй юүдэнтэй цамцтай эрэгтэй нь гэнэт босоод өмдөө тайлах шиг санагдахаар нь би тухайн үед намайг хүчиндэх гэж байна гэж бодоод уйлаад орилж эхэлсэн. Тэр үед манай барьцаалан зээлдүүлэх газрыг дээрэмдсэн 3 эрэгтэй гараад явсан. Би гараад явах үед нь скочин хүлээстэйгээ газар суусан. Тэгээд хамгийн түрүүнд ширээн дээрээ байсан гар утсаа авах гэсэн чинь алга болсон байсан. Би хөл дээрээ скочтой хүлүүлсэн байдалтай босоод хаалга хэсэг руү бага багаар дөхсөөр байгаад очоод үүдний дотор талын шилэн хаалгыг скочтой гараараа цохиж эхэлсэн чинь хүмүүс анзаарахгүй байсан. Би ар талдаа скочоор хүлүүлсэн гараа тайлах гээд оролдож байгаад нэг гарынхаа скочийг тайлсан. Би гарынхаа скочийг тайлаад хаалга онгойлгоод урдуур явж байсан үл таних эмэгтэйгээс тусламж дуудаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

   ... Манай “Нандин” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас алдагдсан эд зүйл монетан ээмэг, бөгж, гинж, бугуйвч, алтан ээмэг, бөгж, мөнгөн хөөрөг, мөнгөн гинж, бэлэн мөнгө ойролцоогоор 4.700.000-4.800.000 төгрөг бэлнээр алдагдсан. Би алдагдсан эд зүйлийнхээ үнэлгээг нарийн гаргаж амжаагүй тул дараагийн байцаалтандаа үнэлгээний талаар яримаар байна.

   ... Надад гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж хохирлыг барагдуулахыг хүсэж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 105-106 дугаар хуудас/

   ... Манай ломбарднаас гэмт хэргийн улмаас 1095 ширхэг гэрээний эд зүйл алдагдсанаас 1085 ширхэг гэрээний эд зүйлийг буцаан хүлээн авсан байгаа. Манайхаас одоогоор 10 гэрээний 11 эд зүйл дутуу байгаа юм. Манай ломбарднаас алдагдсан бүх эд зүйлийн гэрээг хуулбарлан өгсөн байгаа. Ломбардны өмч хөрөнгөнөөс бол бэлэн 4.766.750 төгрөгөөр хүлээн авсан 1.600.000 төгрөгийг хасаад одоо 3.166.750 төгрөг дутуу, мөн ломбардны шилэн хаалт, камерын төхөөрөмж болон нийт 2 ширхэг гар утас гээд эд зүйлийн үнэ болох 433.000 төгрөг гээд нийт 3.599.750 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ломбард болон миний зүгээс эд зүйлийн үнэлгээ тооцооны талаар баримтуудыг гаргаж өгсөн байгаа.

   ... Тухайн 3 залуу зэрэг л ломбарданд орж ирсэн ба намайг харахад гурвуулаа масктай, малгайтай цамцтай байсан. Би тэд нарын царай төрх зэргийг нь хараагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 107-108 дугаар хуудас/

   “... Манай ломбарднаас бол мөнгөн аяга алдагдаагүй. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байгаа. Гэхдээ зарим алдагдсан алт монет, мөнгөн гинжтэй хамт мөнгөн аяга нэг гэрээнд тусган барьцаанд авсан байдаг. Тийм гэрээнүүдийн мөнгөн аяга нь алдагдаагүй боловч алт, монетон эдлэл нь алдагдсан байсан тул гэрээг нь цагдаагийн байгууллагад хуулбарыг нь өгсөн байгаа. Тэр мөнгө аяга нь үнэлгээнд давхар бичигдсэн байж магадгүй.

... Мөн миний 2 ширхэг гар утас, камерын хяналтын систем, лангууны шилэн хаалт зэргийн хохирол учирсан. Би энэ бүх хохирлын талаар бүх баримтыг хүлээлгэн өгч хэрэгт хавсаргуулсан. Учирсан хохирлоос 1.600.000 төгрөгийг буцаан бид авсан. Иймд учирсан хохирлоо нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 4 дүгээр хавтас 141 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч О “... Би ....оны .... дугаар сарын ....ний өдөр гэрээсээ холгүй Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороонд байдаг “Нандин" ломбарданд өөрийн монетан ээмгийг тавьсан. Би тэрнээс хойш ээмгээ авч чадалгүй сунгуулаад явж байсан. Тэгтэл .... оны .... дугаар сард ломбарднаас утсаар яриад гэмт халдлага болоод миний эмээг алдагдсан тухай мэдэгдсэн юм. Би одоо алдсан ээмгээ нэхэмжилж байна. Миний ээмэг нь цагаан өнгийн чулуун шигтгээтэй, 3,9 грамм жинтэй бүдүүн ээмэг байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 109-110 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Н “... Би ..... оны .... дугаар сарын ....ний өдөр өөрийн 2,1 граммтай гонзгой хэлбэртэй, цагаан монетны хольцтой, шар монетан кулоноо “Нандин” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 80.000 төгрөгийн барьцаанд тавьж түүнээс хойш авч амжилгүй явж байтал ...эд зүйлийг маань алдсан гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 112-114 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Ү “... Би өөрийн эмэгтэй хүний алтан бөгжийг .... оны .....дугаар сарын .....ний өдөр ... 265.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан юм. ... Уг бөгж нь 3,6 грамм жинтэй, цулгуй, цэвэр алтан бөгж байсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 115-116 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Э “...Би өөрийнхөө монетан гинжийг .... оны ..... дугаар сарын 05-ны өдөр ...45.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. ...Алдсан гинж маань эмэгтэй хүний, хүзүүний нарийн монетан гинж байсан...” гэсэн мэдүүлэг. / хэргийн 1 дүгээр хавтас 117-119 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Н “...Би өөрийнхөө монетан бөгжийг .... оны .... дугаар сарын ....ны өдөр ...140.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...Бөгж маань Солонгос монетан ба 3,9 грамм жинтэй, цэцгэн хар мана шигтгээтэй бөгж байсан...” гэсэн мэдүүлэг. / хэргийн 1 дүгээр хавтас 120-121 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Д “...Би өөрийнхөө зүүдэг монетан ээмэг, бөгжийг .....оны .... дүгээр сарын ....ны өдөр ...395.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...Бөгж маань 6,9 граммтай, харин ээмэг 2,8 граммтай бөгөөд бүгд дөрвөлжин хэлбэртэй, цагаан өнгийн циркон шигтгээтэй...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 122-124 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Д “...Би өөрийн нөхөр Х зүүдэг байсан 999-н сорьцтой, 11,4 гр жинтэй эрэгтэй хүний алтан бөгжийг ....оны .... дугаар сарын ....ны өдөр ...700.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан юм..." гэсэн мэдүүлэг. / хэргийн 1 дүгээр хавтас 125-127 дугаар хуудас/       

 

Иргэний нэхэмжлэгч А “...Би .... оны .... дугаар сарын ......ний өдөр өөрийн дунд гарын мөнгөн хөөргийг ...50.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан юм ...Миний хөөрөг нь тойруулаад 4 хүчтэний дүрстэй, цул мөнгөн хөөмөл хөөрөг байсан бөгөөд 104,4 грамм жинтэй байгаа...” гэсэн мэдүүлэг. / хэргийн 1 дүгээр хавтас 129-130 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч А “...Би .... оны .... дүгээр сарын ....ны өдөр 1.7 грамм жинтэй эмэгтэй хүний сүйн бөгж, 0,5 граммтай эмэгтэй хүний өрөөсөн ээмгийг 90.000 төгрөгөөр тавьсан. ...Эд зүйлээ авах гээд очиход миний монетан бөгжийг өгөөд, харин ээмгийг нь гэмт хэрэг гараад алдсан гэж хэлсэн. .. ээмэг маань талсттай, дугуй хэлбэртэй байсан...” гэсэн мэдүүлэг. / хэргийн 1 дүгээр хавтас 132-133  дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Б “Би ....оны ....дугаар сарын ....ний өдөр Ханын материалын эцэст байдаг ломбарданд өөрийн монетан гинж, монетан ээмэг зэргийг 223.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд сунгуулж явж байхад буюу 2017 оны 05 дугаар сарын сүүлээр ломбарднаас миний эд зүйлийг гэмт хэргийн улмаас алдсан. Гэхдээ ээмэг нь буцаад олдсон. Харин гинж нь олдоогүй гэж хэлсэн. Би одоо алдсан гинжээ нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 135-136 дугаар хуудас/

 

Гэрч Э “...Ө өнөө өглөө /.....-....-..../ 10 цаг 05 минутын үед сонссон. ...Тухайн үед Ө ......дугаарын утсаар залгаж би халдлагад өртөөд хамаг алт, монетан эдлэлүүдээ дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 137 дугаар хуудас/

 

Гэрч Д ..... оны ..... дугаар сарын ....ны өдөр ..... цагийн үед...охиныхоо утсаар эхнэр Өлзий-Оршихтой ярихад уйлсан байдалтай хайраа би дээрэмдүүлчихлээ хурдан ирээрэй гэхээр нь эхнэрийнхээ ажилладаг газар болох Ханын материалын эцэс дээр байдаг “Нандин нэртэй” барьцаалан зээлдүүлэх газар очиход хагаалалтын албаны хүмүүс болон цагдаа нар ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 138 дугаар хуудас/

 

Гэрч Д “.... оны .... дугаар сарын ...-ны өглөө 08 ...цагийн орчим манай найз залуу Нямдорж намайг сэрээгээд хайр нь найзуудтайгаа уулзчихаад ирье” гэж хэлээд гараад явсан. ... 14 цагийн орчим ганцаараа гэртээ орж ирсэн ба ирэхдээ гадуур нь скочоор ороосон хайрцагтай зүйл оруулж ирээд гэрийн үүдэнд байдаг шкафан дээр тавьчихсан юм. Би Н “наадах чинь юу юм бэ” гэхэд “хүнд өгч явуулах гэж байгаа дайвар байгаа юм" гэж хэлж байсан ба бид хоёр гэртээ хэсэг байж байгаад Н “хоёулаа гарчихаад ирье” гэж хэлээд намайг дагуулаад ... Монтел худалдааны төв орсон. Тухайн үед Н “хоёулаа утас авъя, би найзуудтайгаа ажилд явчихаад ирсэн, мөнгөтэй байгаа” гэж хэлээд тэндээсээ Н өөрөө 680.000 төгрөгөөр I phone 6 загварын гар утас аваад намайг утас ав гээд бэлнээр 680.000 төгрөг өгөхөөр нь би тэрүүгээр нь утас аваагүй ба өөрт байсан мөнгөөрөө өөртөө I phone 5 загварын гар утас худалдан авсан. ... 19-20 цагийн хооронд байх Нямдорж хайрцагтай эд зүйлээ авч гарч яваад буцаад цаг орчмын дараа 21 цагийн орчим буцаж нөгөө эд зүйлээ барьж орж ирээд “энийг өгч явуулах гэсэн чинь унаа олдохгүй байна” гэж хэлээд үүдний шкафан дээр буцаагаад тавьсан юм. ... 2017 оны 08 дугаар сарын 21-ний өглөө Н өгсөн 680.000 төгрөгнөөс 80.000 төгрөгийг нь аваад үлдсэн 600.000 төгрөгийг хар өнгийн цүнхэнд хийгээд гэрийн шүүгээний хоёр дахь нүдэнд хийсэн. ...Би үсчин хийдэг ба цалингаасаа Note 5 маркийн гар утсыг авсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 139-141 дүгээр хуудас/

 

Гэрч Г “Би Бүргэд дохиолол хамгаалалтын газар хамгаалагчаар ажилладаг. Би уг ажилд ороод 2 сар болж байна.  ... Ингээд өнөөдөр өглөө 09 цаг 57 минут 40 секундэнд Ханын материалын эцсийн буудал дээр байх Нандин ломбарданд А-1 буюу дээрмийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа талаар дуудлага ирсэн. Тэгээд шууд ажлаас жолооч Д хамтаар Ханын материалын эцсийн буудал руу явсан. Ингээд дуудлаган дээр 10 цаг 10 минутанд очсон. Тэгтэл манай жолооч түрүүлээд Нандин ломбард руу гүйгээд орсон. Би араас нь ороход ажилтан эмэгтэй шалан дээр гар хөлийг нь скочидсон байдалтай та нар яасан удаан ирдэг юм бэ гээд байж байсан. Тэгээд цаашаа ороогүй. Гадагшаа гарсан. Удалгүй цагдаа нар ирээд хэргийн газрыг хамгаалаад тууз татсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 144 дүгээр хуудас/

 

Гэрч П “... Манай найз Н утсаар яриад “хаагуур байгаа юм уулзах уу” гэж яриад бид Барилгачидын талбайн тэнд уулзахаар болсон юм. ...очиход Н ганцаараа хар өнгийн цүнхтэй эд зүйл барьж явсан. Тэр цүнхтэй эд зүйлээ машинд чинь тавьчих уу гэхээр нь би уг нь зөвшөөрсөн боловч тэр үед манай ах Г над руу утсаар яриад “машиныг чинь авах хэрэгтэй боллоо" гэхээр нь би Н “ахад машинаа өгөх болчихлоо” гэхэд Н тэр хар цүнхтэй зүйлээ авч явахаар болсон ба бид машиндаа суугаад ойр зуурын зүйл ярьж байхад Н халааснаасаа скочоор ороосон зүйл гаргаж ирж байсан.

... Би түүний авч явсан цүнхэнд юу байгааг асуугаагүй юм. Н машинаас буухдаа халааснаасаа гаргаж ирээд байсан скочоор ороосон зүйлээ машины арааны доор байдаг тавиур дээр тавиад буусан байсан. Би түүнийг юмаа мартчихаж л гэж бодсон. Тэр зүйл нь цаасаар ороогоод гадуур нь скочидсон байсан болохоор дотор нь юу байгаа нь мэдэгдэхгүй байсан ба би машиныхаа хаалганы халаасанд нь хийчихсэн байсан юм. ... Тэгээд сүүлд Т Н дээрмийн хэрэгт холбогдсон талаар мэдсэн ба би Н машинд нэг юм үлдээчихсэн, тэр нь яг хэвээрээ байгаа гэхэд Т түүнийг хэргийн эд зүйл байж магадгүй, цагдаад өг гэхээр нь би цагдаад тэр зүйлийг нь авчирч өгч байгаа юм. Т ч гэсэн өөрөө уг хэрэгт шалгагдаж байгаа гэж хэлж байсан. Би Н хэрэг төвөгт холбогдсон талаар огт мэдээгүй. Түүний машинд үлдээгээд явсан эд зүйл нь яг тэр хэвээрээ байгаа. Би задлаж ч үзээгүй байгаа. Би Т дунд сургуульд байхдаа нэг ангид хамт сурч байсан болохоор түүнийг сайн мэддэг болсон. Харин Н Т дамжуулаад одоогоос 3 жилийн өмнө байх танилцаж найз нөхөд болж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 144-146 дугаар хуудас/

 

Гэрч Д “... өглөө 09 цаг 57 минут 40 секундэд төвөөс А-1 дуудлага хамгийн аюултай объектод халдлага болсон” гэх утгатай дуудлага мэдээлэл ... ирсний дагуу хамт үүрэг гүйцэтгэж байсан Г хамтаар Ханын материалын эцэст байрлах Нандин нэртэй ломбард руу дуудлагаар явсан. Тэгээд бид хоёр 10 цаг 10 минут 02 секундэд халдлага болсон объектод очсон. Тэр үед ломбардны ажилчин эмэгтэй уйлчихсан, ломбардны коридорт бас нэг эмэгтэйгийн хамт зогсож харагдсан. Тэгээд би явж очоод уйлсан эмэгтэйгээс “яасан бэ, юу болсон бэ” гэж асуутал дээрэмдүүлчихлээ гэж хариу хэлсэн. Тэгэхээр нь би ямар хүмүүс байсан бэ гэхэд баг өмссөн 3 эрэгтэй байсан талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 147 дугаар хуудас/

 

Гэрч Д “...Манай хүүхэд Зурагтад нийтийн байр түрээслэн амьдардагч байсан ба түүнийг цагдан хоригдсоны дараа нийтийн байрыг нь хүлээлгэж өгч байхад түүний хувцас хийдэг чемоданы ёроолд нь 25 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт буюу 500.000 төгрөг байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 149 хуудас/

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №6704 дугаартай:

“1. Ө биед баруун хацрын зулгаралт, зүүн сарвууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 162 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгиин криминалистикиин шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №3231 дугаартай: “... 5.Гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №10, тунгалаг өнгийн наалдамхай туузаар бэхжүүлж авсан “1" дугаартай гутлын мөр нь харьцуулах загварт ируүлсэн сэжигтэн Н хураан авсан пүүзэн гутлаар гарсан байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 185-196 дугаар хуудас/

 

Арвижих Эстимейт ХХК-ны 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №17/025 дугаартай Үнэт эдлэл, эд зүйлс, гар утасны үнийг нийт 248.996.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ. /хэргийн 4 дүгээр хавтас 143-203 дугаар хуудас/

 

Б сэжигтнээр өгсөн “...2017 оны 05 дугаар сарын 20-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэст байрлах Нандин нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас үнэт эдлэл, бэлэн мөнгө дээрэмдэх үед би барьцаалан зээлдүүлэх газрын ажилтны ам, хөл гарыг нь скочидсон. Бас хэвтүүлээд нүдийг нь дараад байж байсан. Харин Н, М нар сейфэнд байсан үнэт эдлэл, бэлэн мөнгийг аваад хар өнгийн цүнхэнд хийсэн. Бэлэн мөнгийг Түмэнсугар, Н, М бид дөрөв тэнцүү хувааж авсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 20-21 дүгээр хуудас/

Б мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Би тэр ломбард руу түрүүлж ороод ажилтан нь болох эмэгтэйг скочдоход Н, М нар араас орж ирсэн. Тэгээд Мягмарсүрэн цүнхийг нь бариад Н эд зүйлийг нь цүнхэлж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас, 54 дүгээр хуудас/

 

Н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “ ... Ингээд Б ломбард руу ороод удаагүй М бид хоёр араас нь ороход Б нүүрэндээ маск зүүчихсэн ломбардны ажилтныг скочдоод гарыг ард нь хүлчихсэн байсан ба М бид хоёрыг цүнх аваад ир гээд М өмнө өгсөн цүнхээ асуухад М тэрийг нь над руу шидэхээр нь би тэрийг нь аваад лангууны ард байсан сейфнаас үнэт эдлэлийг авсан. Тухайн үед зарим ууттай эд зүйлийг нь задлаад цүнхэнд хийсэн санагдаж байна. Мөн бэлэн мөнгө байсныг авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас, 43 дугаар хуудас/

 

М сэжигтнээр өгсөн “...Уг ломбард руу Б ах хаалгаар нь түрүүлж орсон. Араас нь Н ах бид хоёр орсон. ...Уг ломбардны эмэгтэй дээр Б /Б/ ах түрүүлж очоод амыг нь скочоор хүлсэн. Н /Н/ ах энэ үед төмөр сейфэн дээр нь очоод доторх эд зүйлийг нь авч байсан. Би хаалгыг нь дотор талаас нь татаад хаагаад зогсож байсан юм. ...Мөнгө олох зорилгоор л Б, Н ах нар цуг ломбард руу орж дээрэм хийвэл мөнгө төгрөгтэй болно гэж хэлсэн учраас би өөрөө зөвшөөрөөд дээрмийн гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн мэдүүлэг / хэргийн 2 дугаар хавтас 25-26 хуудас/,

“Нандин” ххк-ны барьцаат зээлийн баримтын хуулбарууд /хэргийн 2 дугаар хавтас 189 дүгээр хуудаснаас 3 дугаар хавтасны 213 дугаар хуудас/

Алдагдсан эд зүйлийн жагсаалт /хэргийн 3 дугаар хавтас 214 дүгээр хуудаснаас 4 дүгээр хавтасны 17 хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. Шүүгдэгч Б, М, Б нар нь бүлэглэн ... оны .... дүгээр сарын ....ны өдөр Баянгол дүүргийн .... дүгээр хороо Зүүн нарангийн 3 дугаар гудамжинд иргэн Н  эд хөрөнгийг авах зорилгоор илээр, хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 660.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 4 дүгээр хавтас 234-235 дугаар хуудас

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 4 дүгээр хавтас 237-240 дүгээр хуудас/

 

Хохирогч Н ...... оны .... дүгээр сарын .....-ны орой .... цагийн орчимд Баянгол худалдааны төвөөс гараад Баянгол дүүргийн .... дүгээр хороо Зүүн нарангийн .......тоот руу гэр лүүгээ явсан. Тэгээд гэрийн баруун урд талаар явж байтал миний хойно хөлийн чимээ сонсогдсон. Тэгээд эргээд хартал 2 залуу явж байсан бөгөөд тэр 2 залуу хоорондоо зайтай алхаж байсан. Тэгээд нарийн гудмаар гарахын алдад нэг залуу хажуугаар гарах шиг болсоноо ам дараад боогоод авсан. Тэгээд цүнхнээсээ зулгаагаад аваад явсан. Мөн зүүж явсан 2 ээмэг байхгүй байсан. Тэгээд тэр 2 залуу цаашаа нөгөө гудмаар гүйгээд явсан. Нэг нь хар масктай байсан. Сайн харж амжаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 4 дүгээр хавтас 242-244 дүгээр хуудас/

... Уг цүнх нь миний .... оны ... дүгээр сарын ....ны өдөр үл таних 2 хүн надаас дээрэмдэж авсан гар цүнх мөн байна. Дотор нь байгаа М гэсэн Худалдаа хөгжлийн банкны карт нь минийх биш байна. Бусад эд зүйлс нь мөнө байна. 100.000 төгрөг, иргэний үнэмлэх, Хаан банкны 2 ширхэг миний нэртэй карт, Нокиа маркийн гар утас байхгүй байна. ...Би өөрийн гар утсыг хүлээн авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 4 дүгээр хавтас 245-246 дугаар хуудас/

... Асуудлыг хуулийн дагуу шалгуулж өгнө үү. Хохирлын мөнгөө нэхэмжилнэ. Өөр санал хүсэлт байхгүй ээ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 4 дүгээр хавтас 247-248 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  ... оны ....дугаар сарын .....ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ...... дугаартай:

“1. Н биед зүүн бугалганд цус хуралт, уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 5 дугаар хавтас 11 дүгээр хуудас/

 

Арвижих эстимейт ХХК-ны  ....оны .... дугаар сарын ....ны өдрийн 18/041 дугаартай хувцас хэрэглэл, гоо сайханы бараа, гар утас, цахилгаан бараа, мөнгөн дэвсгэрт зэргийг  660.800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /хэргийн 5 дугаар хавтас 18-20 дугаар хуудас/

 

М яллагдагчаар өгсөн “... Тэндээсээ бид гурав Өргөөгийн ард талд байдаг компьютер тоглоомын газар луу гэр хорооллын замаар Б машинтай явж байхад өөдөөс зүүн гар талдаа цүнхтэй нөгөө гартаа тортой зүйл барьсан нэг эмэгтэй хүн алхаж явж байсан. Тэр  эмэгтэйг хажуугаараа өнгөрөөгөөд Б тэр эгчийн цүнхийг та хоёр яваад аваад ир гээд шаналгаад байсан. Тэгээд машинтайгаа тэр эгчийн араас дагасан бөгөөд хэрэг гарсан гудамжны доод талын гудамжны харалдаа машинаа зогсоогоод Б бид хоёр машинаас буугаад хохирогчийн араас дагаж байхад нэг нарийн гудамж руу орсон бөгөөд гудамжны голын хэсэгт ирээд Б хохирогчийн баруун талын мөрнөөс өөр лүүгээ  татаад хохирогчийг газар унагаасан. Тэр үед хохирогчийн гар цүнх газарт унасан бөгөөд би гар цүнхийг нь авах гэтэл цүнхний оосор хохирогчийн гарт ороосон байсан. Тэгэхээр нь би шувтарч татаад цүнхний оосорыг таслаад цүнхийг авсан. Тухайн үед Б  хохирогчийг чимээ гаргахгүй гээд амыг нь гараараа дарсан байсан. Би цүнхийг аваад зугтаасан бөгөөд миний араас Б ирээд бид хоёр машинд суугаад Билгүүн, Б бид гурав Шинэ эцсийн ард талд байдаг далангийн орчим ирээд цүнхийг шалгахад дотор нь өнгийг нь санахгүй байна, түрийвч, түрийвчин дотор 100.000 төгрөг, Нокиа маркийн гар утас, бичиг баримтууд байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хавтас 49-50 дугаар хуудас/

 

Б яллагдагчаар өгсөн “ ... Би шууд хохирогчийн араас нь алхаад гүйцэж очоод баруун гараа хохирогчийн баруун мөрөн дээрээс нь барьж  байгаад өөр лүүгээ татаж хохирогчийг газар унагаасан.

... Цүнхэн дотроос 100.000 төгрөгийг нь бид гурав 20.000 төгрөгөөр тус тусдаа хувааж аваад 10.000 төгрөгөөр Б машинд бензин хийж гар утсыг нь Б авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хавтас 58-59 дүгээр хуудас/

 

Б мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 5 дугаар хавтас 60-64 дүгээр хуудас/

М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5 дугаар хавтас 65-69 дүгээр хуудас/

Б мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5 дугаар хавтас 70-71 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

3. Шүүгдэгч Б, Б нар нь бүлэглэн ... оны .... дугаар сарын ....ний өдөр Баянгол дүүргийн .....дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн .....дугаар гудамжинд иргэн А хүч хэрэглэн довтолж, илээр хууль бусаар эд хөрөнгийг нь  дээрэмдэн авч бусдад 90.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч А “... .... оны .... дугаар сарын ....-ны өдөр .... цаг өнгөрөөгөөд ..... цагийн орчимд ажлаа тараад гэр лүүгээ алхаад явж байсан юм. Би автобусанд суугаад Өргөө кино театрын урд талын автобусны буудал дээр буугаад хойшоо алхаад Э замаар ороод хойш өгсөөд гэрийнхээ гудамжаар баруун эргээд гэрийнхээ хашааны гадаа дөнгөж ирэх үед үл таних эрэгтэй хүн миний араас ам дарж татаад эргэж харвал ална шүү гэж хэлээд миний гарт барьж явж байсан цүнхийг булаагаад авсан бөгөөд мөн чихэнд зүүсэн байсан ээмгийг авах гээд гар нь явах үед нь би өөрөө чихнээсээ ээмгээ тайлаад газар хаясан бөгөөд тухайн үедээ ээмэгнээс болоод чихээ сэтлүүүлчих байх гэж айсан юм. Тэгээд тэр залуу бээлийгээ тайл гэж хэлээд миний өмссөн байсан бээлийг тайлуулаад гарт бөгжтэй байгаа эсэхийг шалгасан бөгөөд гарт бөгж байхгүй болохоор тэр залуу цаашаа зугтаагаад явсан. ... Би өөрийн алдсан цүнхийг ..... оны .... дүгээр сард 45.000 төгрөгөөр авч байсан. Хар өнгийн урт оосортой, лидринэн материалтай цүнх байсан. Одоо 30.000 төгрөгөөр үнэлж байна. Түрийвчийг 2014 оны үед 28.000 төгрөгөөр авч байсан. Улаан өнгийн лаакан түрийвч байсан. Гоо сайхны хэрэгсэл нь комоороо байсан бөгөөд уруулын будаг, пүдр, тенн зэрэг зүйлс байсан. Эдгээр зүйлийг би хамтад нь 20.000 төгрөгөөр үнэлж байна. ... Надад тухайн үед гэмтэл шарх гэх зүйл учраагүй. Хоолой боох үед амьсгал давчдаж байсан....” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хавтас 84-85 дугаар хуудас/

“... Надад ямар нэгэн хохирол барагдуулаагүй  байгаа. Эд зүйлийн үнэлгээнд дурьдсан 90.000 төгрөгийг төлж барагдуулвал надад өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хавтас 86-87 дугаар хуудас/

 

Арвижих эстимейт ХХК-ны Гар цүнх, түрийвч, гоо сайхны хэрэглсийг 90.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /хэргийн 5 дугаар хавтас 90-91 дүгээр хуудас/

 

Б яллагдагчаар өгсөн “...Тухайн үед Б бид хоёр хамт Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байсан. Тэгтэл Э замаар өгсөөд явж байхад нэг ТҮЦ-нээс нэг эмэгтэй хүн гар цүнх барьчихсан харанхуй гудамжаар өгсөөд явж байсан. Бид бид хоёр ярилцаж тохироод би тэр эмэгтэйгийн гар цүнхийг булааж аваад харин Билгүүн машиндаа намайг хүлээж үлдсэн. Хэргээ үйлдчихээд бид хоёр доод талын гудамжинд нь зогсож байгаад цүнхийг шалгаад мөнгийг нь машиндаа бензин хийсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хавтас 111-112 дугаар хуудас/

 

Б яллагдагчаар өгсөн “... Хорооллын Э замын орчимд ирээд нэг гэр хорооллын гудамжинд машин зогсоолгоод намайг машин дотроо хүлээгээд сууж бай гэж хэлсэн. Б машинаас буугаад 10-20 минут болоод эргэж ирэхдээ эмэгтэй хүний гар цүнх авчирсан. Б зам заагаад явсаар байгаад Баянхошуунд ирсэн.  Замд явж байхдаа Б цүнхийг онгойлгож үзсэн дотор нь 40.000 төгрөг байсан. Гоо сайханы хэрэгсэл, гар утас зэрэг зүйлс байсан. Гар утсыг нь Б машинд үлдээсэн бөгөөд би авсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 115-116 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

3. Шүүгдэгч Б, Б нар нь бүлэглэн .....оны .... дугаар сарын ....ны өдөр Баянгол дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... байрны орцонд иргэн М гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч бусдад 821.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Эд зүйл түр хураан авсан, өгсөн тухай тэмдэглэл. /хэргийн 5 дугаар хавтас 126-127 дугаар хуудас/

 

Хохирогч М “.... оны .... дугаар сарын ....ны өдөр Баянгол дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ..... тоотод байх гэртээ орох гээд орцны шатаар гарч байхад хар саарал өнгийн богино куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай, 20-25 орчим насны эрэгтэй хүн миний Соасh брэндийн хар саарал өнгийн цүнхийг булаагаад зугтсан. Би араас нь хөөх гэсэн боловч халтирч унаад хөөж чадаагүй.

... Миний цүнхэн дотор түрийвч, Алимакс нэртэй витамин 2 ширхэг, Самсунг Эс-4 маркийн гар утас, шанелийн 100 граммын үнэртэй ус, морин хуурын хэлбэртэй флаш, түрийвчин дотор иргэний үнэмлэх, бусад карт, 95.000 төгрөг, хүүхдийн эвлүүлдэг шоо зэрэг зүйлс байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар  хавтас 131-132 дугаар хуудас/

“... Надад одоо ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл алга байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хавтас 133-134 дүгээр хуудас/

“... Миний үнэртэй усыг надад хүлээлгэн өгсөн. Бусад хохирлыг бэлэн мөнгөөр төлж барагдуулсан байгаа тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дугаар  хавтас 135-136 дугаар хуудас/

 

Гэрч О “..... оны ..... дугаар сарын ....ны үед манай найз залуу Б намайг 22 цагийн үед ажлаас намайг аваад гэрт хүргэж өгсөн. Тэгэхдээ надад Chanel-ын 100 граммын задалсан үнэртэй усыг Сингапурт байдаг хамаатны эгч нь явуулсан гэж хэлээд надад өгсөн.

... .... оны .... дугаар сарын ....ний орой 20 цаг 30 минутын үед Б аав Г над руу залгаад Баянгол дүүргийн Цагдаа дээр хүрээд ир гэсэн. Тэгээд ирэхэд чамд өгсөн үнэртэй усыг хүнээс дээрэмдсэн юм байна гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хавтас 140 дүгээр хуудас/

 

Гэрч Г “... Тэр үнэртэй усыг Б найз охин О нь надад авчирч өгөхөөр нь би түүнийг цагдаад нь хүлээлгэн өгсөн. Б нь О аваачаад өгчих гэж хэлсэн юм шиг байна лээ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хавтас 142-143 дугаар хуудас/

 

Арвижих Эстимейт ХХК-ны  ......оны .... дугаар сарын ....ны өдрийн 18/040 дугаартай Витамин, гар утас, үнэртэй ус, шоо, түрийвч, иргэний үнэмлэх, цүнх зэргийн үнийг 821.300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /хэргийн 5 дугаар хавтас 149-150 дугаар хуудас/

 

Б яллагдагчаар өгсөн “Уг хэрэгт Б өөрийнхөө машинд суугаад намайг ирэхийг хүлээж байсан. Би ийшээ гарч тамхи авчихаад ирнэ гэж хэлсэн. Тухайн үед бид 2 дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаатай явж байсан. Тэгээд би тамхи авчихаад эргээд машин руугаа явж байхад нэг эмэгтэй хүн гартаа цүнх барьчихсан байрны орц руу орж байсан. Тухайн үед шууд тэр эмэгтэйгийн гар цүнхийг дээрэмдэж авах санаа бодол төрөөд тэр эмэгтэйг байрны орцны гадаа явж байхад нь гарт нь барьж байсан цүнхийг нь булааж аваад машиндаа эргээд суусан. Тэндээсээ хорооллын Э замаар дээшээ өгсөөд явж байгаад гудамжинд цүнхийг уудалж үзэхэд бичиг баримт, гар утас, түрийвч, 90.000 гаран төгрөг байсан. Гар утсыг нь Монтел дээр очиж 50.000 төгрөгөөр зарсан. 90.000 төгрөгийг нь 40.000 төгрөгөөр нь хувааж авсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 160-162 дугаар хуудас/

 

Б яллагдагчаар өгсөн “ ...Б надад машиндаа бинзен хий гээд 45.000 төгрөг, эмэгтэй хүний үнэртэй ус зэргийг надад өгөөд машинд явж байхдаа дотроос нь Б хэрэгтээ зүйлээ аваад цүнхийг нь замдаа гудамжинд хаясан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хавтас 164-165 дугаар хуудас/

 

Б мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5 дугаар хавтас 166-168 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

5. Шүүгдэгч Б,  М нар нь бүлэглэн .... оны .... дугаар сарын ...нөөс ...-нд шилжих шөнө Баянгол дүүргийн .... дугаар хороо .... дүгээр байрны .....тоотод оршин суух иргэн Н  эзэмшлийн орон сууцны вакум цонхыг түлхэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, Самсунг маркийн 40 инчийн зурагт, ЛЖ К-10 маркийн гар утас зэрэг эд зүйлийг  нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж бусдад 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 5 дугаар хавтас 186-188 дугаар хуудас/

 

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл. /хэргийн 5 дугаар хавтас 190-191 дүгээр хуудас/

 

Хохирогч Н эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /хэргийн 5 дугаар хавтас 192-193 дугаар хуудас/

 

Хохирогч Н “Би .... оны .... дугаар сарын .....ний өдөр 01 цагийн үед гэрийнхээ гадаа ирэхэд манай тагтны цонх онгорхой байхаар нь гайхаад гэр лүүгээ яараад ороход манай хаалгыг дотор талаас нь түгжчихсэн байхаар нь өөрийн найз А дуудсан. Ирэхээр нь найзаараа өргүүлээд өөрөө гэртээ ороод хаалгаа тайлаад, гэрлээ асаатал манай гэрийг сандааччихсан хулгай орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм.

... Би гэрээсээ 40 инчийн Samsung маркийн смарт лед зурагт болон LG K-10 маркын гар утас зэрэг эд зүйлс алдсан. Би өөрийн зурагтаа 2 жилийн өмнө 1.450.000 төгрөгөөр лизингээр авч байсан. Мөн гар утсаа 2017 оны 05 дугаар сард мобикомоос лизингээр 600.000 төгрөгөөр худалдан авч байсан. /хэргийн 5 дугаар хавтас, 197-198 дугаар хуудас хуудас/

... Би хулгайд алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хавтас 199 дүгээр хуудас хуудас/

 

Арвижих эстимэйт” ХХК-ны 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн  18/042 дугаартай Зурагт гар утсын үнийг 1.050.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /хэргийн 5 дугаарр хавтас 209-210 дугаар хуудас/

 

Б яллагдагчаар өгсөн “Намайг гэртээ байхад 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн орчимд Б М хоёр манай гэрт ирсэн.

... 21 дүгээр байрны дундуур гараад явж байхад нэг давхарын айлын цонх  нь гэрэлгүй хүн байгаа юм шиг гаднаасаа харагдсан. Уг айлын балкон нь намхан байсан учраас би авирч гараад цонхыг түлхээд М оруулаад би гадаа нь хүн хараад үлдсэн. Тэгээд М тухайн айлаас зурагт аваад гараад ирсэн бөгөөд зурагт аваад 21 дүгээр байрны зүүн талд байсан контейнерын завсарт зурагтаа үлдээгээд Б ирэхийг хүлээсэн бөгөөд Билгүүн ч ирсэн. Тэгээд зурагтаа Б машинд ачаад тэндээ King ломбард руу явж барьцаанд тавих гэж байгаад цагдаад баригдсан ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5  дугаар хавтас 228 дугаар хуудас/

 

Б яллагдагчаар өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б, М бид гурав уулзаад явж байсан юм. Тухайн үед би аавын машиныг аваад явж байсан бөгөөд өөрийн дүү Ө гэртээ харах болчихоод Б машинаа үлдээгээд гэртээ орсон. Орой 22 цагийн орчимд Б машинаа авах гээд залгахад Б хороололд байна гэж хэлсэн.

...Хорооллын Өргөөгийн ард талд Э замын орчимд ирэхэд М Б хоёр байсан.

...21 дүгээр байрны орчимд очиход М контейнер руу заагаад энд зурагт байгаа гэж хэлсэн. Б машинаас буугаад зурагтаа авсан. Бид гурав тэндээсээ King нэртэй ломбард руу явж зурагтаа барьцаанд тавихаар Б орсон. Б ломбарданд ороод хэсэг удсан. Б над руу залгаад энэ зурагтыг чиний зурагт гэж хэлсэн, чи аргалаарай гэж хэлсэн. Би өөрийн найз охин О  рүү залгаад хүн зурагт асуувал манай зурагт гэж хэлээрэй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 237-238 хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

6. Шүүгдэгч Х, .А, А нар нь бүлэглэн .... оны .... дугаар сарын ....ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо Баянхошууны .... дугаар гудамжны 60г тоотод оршин суух иргэн А гэртээ байхад нь хүч хэрэглэн довтолж, боож унаган гар хөлийг нь хүлж нөүтбүүк, тогоо, гар утас зэрэг эд зүйлсийг нь илээр, хууль бусаар дээрэмдэн авсаны улмаас А 1.031.000 төгрөгийн хохирол, харин А 350.000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 1.381.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 6 дугаар хавтас 137-140 дүгээр хуудас/

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн / хэргийн 6 дугаар хавтас 146-149 дүгээр хуудас/

 

Хохирогч А ......оны ..... дугаар сарын ....ний өдөр би гэртээ амарч байтал ....цагийн орчим манай байшингийн хаалгыг хүн тогшихоор нь хаалгаа онгойлгож өгсөн бөгөөд нэг эрэгтэй хүн зогсож байхаар нь цахилгааны  хүн мөн үү гэж би асуухад тухайн эрэгтэй хүн мөн байна гэхээр нь гэртээ оруулсан. Тэгсэн чинь нөгөө хүн надаас юу юу хийлгэх билээ гэхээр нь би цахилгааны тоолуур болон түүний гадуурх төмөр хайрцаг зэргийг гаргаж үзүүлээд тухайн хүнд өгсөн. Тухайн эрэгтэй хүн надад хандан нэгжгүй болчихлоо утсаар чинь хамт яваа хүмүүс рүүгээ яриад хэлээдхэе нөгөө хэд маань энэ хавиар цахилгаан тавьж яваа гэж хэлээд миний утсыг аваад манай байшингаас гараад явсан. Энэ үед би байшиндаа ганцаараа үлдсэн бөгөөд тухайн хүн утсаар ярьж дууссан бололтой удаагүй буцаж орж ирээд миний гар утсыг надад буцаан өгсөн. Тэр эрэгтэй надаас нөхөр чинь байгаа юу, хэзээ ирэх бэ гэж асуухад нь би манай нөхөр орой ирдэг юмаа, одоогоор байхгүй байна гэж хэлсэн.Тэгтэл тухайн эрэгтэй хүн өнөөдөр орой юм уу, маргааш цахилгааныг чинь залгаж өгье гэж хэлээд манай байшингаас гараад явсан. Ингээд төд удалгүй би жорлон орохоор байшингаасаа гарахад манай хашааны гадна байх цахилгааны шонгийн хажууд шон руу хараад манайд ирсэн хүн зогсож байсан бөгөөд намайг байшингаас гарахыг тэр хүн хараад надад хандан энд танай тоолуурыг байрлуулчихаж болох юм байна гэж хэлсэн бөгөөд надтай хамт манай гэрт буцаж орж ирээд цахилгааны тоолуурыг хараад баталгаа нь хаана байна гэж надаас асуугаад цахилгааныг чинь өнөөдөр залгачихаж болох юм байна гэж хэлээд байшингаас гараад явсан. Ингээд нэг залуутай хамт буцаад ороод ирээд надаас цахилгааны утас чинь хаана байна, цахилгаан тавиулахад шаардагдах бүх зүйлээ гаргаад ир гэхэд би цахилгаан тавиулахаар авчихсан байсан 100 метр цахилгааны утсыг гарган өгөхөд тухайн утасны орооцолдоог гаргаад зогсоод байсан. Энэ үедээ надаас ямар нэгэн уяа байна уу гэхээр нь нэг нарийн цэнхэр уяа үзүүлэхэд наадах чинь болохгүй, өөр уяа байна уу гэхээр нь  би дэвсгэр даавуунаас тасдаад авчих гэж өгөхөд тухайн хүн дэвсгэр даавуунаас цуулаад уяа маягийн зүйл бэлдсэн. Ингээд хэсэг хугацааны дараа гаднаас шөвгөр шар царайтай нэг залуу орж ирсэн бөгөөд тухайн залуу ... намайг жижиг өрөө рүү ороход миний араас орж ирээд миний араас тухайн залуу гараараа хоолой хэсгийг боосон. Энэ үед би манараад ухаан балартаад хамаг бие сулраад доош унасан. Ингээд сэргэхэд миний хоёр гарыг нурууны ард боосон байдалтай, мөн хоёр хөлийг боосон байдалтай, ажилдаа өмсдөг өмдийг миний аманд чихчихсэн наадах чинь бааж уу үзээдэх гэх шиг болоход нэг нь миний өмдийг шувтлаад миний үтрээ рүү юу ч юм нэг зүйл хийгээд баагаагүй байна гэж хэлээд цааш явсан. Би тухайн үед ухаан алдсан мэт нүдээ нээлгүйгээр хөдлөхгүй чимээ гаргалгүй хэвтээд байсан. Ингээд тэдгээр хүмүүс манай гэрээс юм аваад байх шиг байсан би амьд л үлдэж байвал гэж бодоод таг дуугүй хэвтээд бйасан. Тэдгээр хүмүүс удалгүй байшингаас гараад явсан бөгөөд тэдгээр хүмүүсийг гараад явсанаас хойш 5-10 орчим минут тэдгээр хүмүүсийг байшингаас холдтол нь хэвтэж байгаад боссон. Босоод хоёр гарынхаа уяаг таттал нэг нь сугараад гараад ирэхээр нь бусад уяагаа тайлаад хойд хашааныхаа айл руу орж гар утсыг нь гуйж цагдаад дуудлага өгсөн.

 ... Манай гэрээс TCL маркийн 39 инчийн LCD зурагтыг авсан. Тухайн зурагтыг 2014 онд 700.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо тухайн зурагтыг 600.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн Samsung брэндийн зөөврийн компьюьерийг хүнээс хэрэглэх гээд түр гуйгаад авчихсан байсан. Тухайн хүнээс асуухад 600.000 төгрөгөөр үнэлж байсан. 600.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн Samsung S-5 маркийн гар утсыг маань аваад явсан. Тухайн гар утсыг 2017 оны 11 сарын сүүлээр 200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо тухайн гар утсыг 200.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн индукцэн плитка дээр тавьдаг тогоог авч явсан. 70.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн манай нөхрийн эрэгтэй хүний хар өнгийн савхин хүрмийг 2017 оны 08 дугаар сарын орчимд 280.000 төгөргөөр худалдан авч байсан. Одоо 280.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн манай гэрийн орны бор шаргал цэцгэн хээтэй орны бүтээлэг аваад явсан. Тухайн бүтээлгийг 2016 онд 45.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо тухайн бүтээлгийг 30.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн манай хөргөгчин дотроос 3-5 кг орчим хонины мах авсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6 дугаар хавтас 155-157 дугаар хуудас/

“...Би хохирлоо барагдуулж авмаар байна. Хуулийн дагуу шалгуулмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6 дугаар хавтас 157-159 дүгээр хуудас/

“...Би өөрийн алдсан тогоогоо хүлээн авлаа. Тогооноос өөр эд зүйл аваагүй байгаа. Иймд хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 6 дугаар хавтас 160 дугаар хуудас/

 

Гэрч А “... төрсөн эгч А утсаар залгаж надтай холбогдсон бөгөөд манай эгч танай гэрт чинь хүмүүс ороод эхнэрийг чинь боож ухаан алдуулаад гар хөлийг нь хүлээд гэрээс чинь  эд зүйлийг чинь аваад явчихсан байна би дуудагдаад ирчихсэн байна, чиний утас чинь холбогдхгүй яачих ваа гэсэн зүйлийг ярьсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6 дугаар хавтас 167-169 дүгээр хуудас/

 

Гэрч Х “... Ингэж орж ирэхдээ  Х хавтгай дэлгэцтэй зурагт барьчихсан бусад нь савхин хүрэм, хоолны тогоо, зөөврийн компьютер гэх зүйлүүдийг барьчихсан орж ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6 дугаар хавтас 170-172 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №94 дугаартай:

“1. А биед эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогооох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

7.8 А-н үтрээснээс арчдас, наалдцанд үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй байна. Шулуун гэдэсний амсарт эмгэг өөрчлөлтгүй байна. Охин хальс хуучин урагдалтай байна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 6 дугаар хавтас 197 дугаар хуудас/

 

   Арвижих эстимейт ХХК-ны 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 18/036 Хувцас, хэрэглэл, үнэт эдлэл, гар утасыг 1.381.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хэргийн 6 дугаар хавтас 212-213 дугаар хуудас/

 

   А  яллагдагчаар өгсөн “... Х  залгаад “яасан бэ” гэсэн чинь “миний орсон айл руу ороод ир” гэсэн. Ингээд би ганцаараа, Х А нарын орсон айл руу яваад орсон чинь Х нэг цахилгааны утас барьчихсан “тэр хүнийг бариад аваарай” гээд эмэгтэй рүү заасан. Би тухайн эмэгтэйг нь  тэврээд авсан. Х тухайн барьж байсан утсаараа тухайн эмэгтэйн хөл, гар хоёрыг уясан. Тэгээд тухайн гэрт нь байсан хар өнгийн LCD хавтгай зурагт, цэнхэр өнгийн жижиг нөүтбүүк, Samsung S 5 маркийн цагаан өнгийн гар утас зэргийг авч гарсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хавтас 66 дугаар хуудас/

 

Х яллагдагчаар өгсөн “...Тэгээд би уг айл руу орсон чинь А  цахилгааны утсыг нь хуйлчихсан сууж байхаар нь нөгөө эмэгтэйд “манай цуг ажилладаг хүн ирчихлээ, цахилгааны утсыг чинь боочих уяа олдох уу” гэхэд тэр эмэгтэй уяа байхгүй шүү дээ гэснээ унтлагын өрөөнд ороод хөшигнөөсөө цуулаад “энүүгээр уяа болох уу” гэхээр нь болноо болно гээд А яриад яах уу гэж байж байтал А залгаад яасан бэ хөгшөөн гэхээр нь болохгүй байнаа гэхэд А  би яваад орох уу гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Тэгээд А ороод ирээд айлыг ажиглаж харж байгаад яасан бэ гэхээр нь болохгүй байнаа гэсэн чинь гэрийн эмэгтэй нь цаад өрөөнөөс гараад ирсэн чинь А тэр эмэгтэйгээс та хэдэн настай вэ гэнэ үү нэг юм яриад байсан. Тэгээд нөгөө эмэгтэй чинь унтлагын өрөөнөөс гараад ирсэн чинь А над руу толгой дохиод яах юм бэ гэж байгаа бололтой дохихоор нь би мэдэхгүй ээ гээд толгойгоо сэгсэрсэн чинь А тэр эмэгтэйг араас нь тэврээд жижиг өрөө рүү аваад орсон. Нөгөө эмэгтэй муухай орилоод байхаар нь би гарах гэтэл А нааш ир гээд дуудахаар нь би уг жижиг өрөө рүү орсон чинь нөгөө эмэгтэй газар уначихсан ухаан алдсан бололтой байж байсан. А намайг хөгшөөн наадахаа хүлээдэх гэхээр нь уяа хайсан чинь нөгөө цахилгааны утсыг нь боох гэж байсан уяа нь байж байхаар нь тэр уяагаар гарыг нь ард нь хүлсэн. Тэгээд би сандраад зурагтыг нь орны бүтээлэгт нь боогоод шууд гараад таксинд суусан. Араас А нөүтбүүк тэвэрчихсэн, араас нь А хар савхин куртик тэвэрчихсэн орж ирж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар хуудас 84-87 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

7. Шүүгдэгч Х, А нар нь бүлэглэн .... оны ...дугаар сарын ...ний өдөр Сонгинохайрхайн дүүргийн .... дүгээр хороо Мандалын ... дугаар гудамжны ....тоотод оршин суух Ч гэртээ байхад нь  хүч хэрэглэн довтолж, илээр, хууль бусаар гар утас, хромог гутал, хөөрөг зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 7 дугаар хавтас 114-119 дүгээр хуудас/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 7 дугаар хавтас  120-121 дүгээр хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /хэргийн 7 дугаар хавтас 122-123 дугаар хуудас/

Зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 7 дугаар хавтас 124-128 дугаар хуудас/

 

Хохирогч Ч “Би ....онд нуруу нугасны гэмтлийн улмаас болж группт орсон. Тэрнээс хойш гэрээсээ гарахаа больсон. Байнга л гэртээ байж байдаг юм. ....оны .... дугаар сарын ....ний өдөр .... цагийн орчимд гэртээ байж байтал гадаа нохой хуцаад байсан ба би дээд давхарт байж байгаад доошоо буугаад очтол гэрийн хаалга онгойлгочихсон, хоёр хүн шагайж байсан. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэтэл “танайх дуудлага өгсөн үү” гэж асуусан. Манайх дуудлага  өгөөгүй гэж хэлсэн. Би тэр хоёр залууг гэрээсээ гараад хартал нэг залуу нь хашааны хаалганы үүдэнд зогсож байсан. Нөгөө залуу нь хашаан дотор утсаар яриад байсан. Тэгснээ тэр залуу ....тоот гэж хаана байдаг юм гэж асуусан ба би мэдэхгүй гэж хэлсэн. Нилээн холдоод явчихаар нь хашааны хаалгаа түгжчихээд гэртээ орсон. Гэртээ орж сууж байтал төд удалгүй нөгөө 2 залуу гэрт орж ирээд манай том өрөөний модон хаалгыг татаж унагахаар нь  та нар чинь яаж байна гэж хэлтэл арай зуйвандуй царайтай махлагдуу залуу нь миний зүүн талын шанаа руу цохиж аваад газар унагаагаад миний дээрээс дарж миний хоолойг боогоод хаанаас ч юм мэдэхгүй хутга гаргаж ирээд хоолойнд тулгаад алт мөнгөн эдлэл чинь хаана байна гэхээр нь манайд тийм үнэтэй цайтай эд зүйл байхгүй гэж хэлтэл яагаад байдаггүй юм гэж хэлсэн. Тэр хооронд нөгөө залуу нь гэрийн эд зүйлийг ухаж онгичиж үзэж байснаа хоёр давхраас миний хоромон гутлыг барьчихсан, хөөргийг куртикнийхээ халаасанд хийчихсэн бууж ирж байсан. Би хэсэг хугацаанд манараад ухаан алдчихсан байсан.

... Нэг дэх нь 168-170 см орчим өндөртэй туранхайвтар шар царайтай, шөвгөр нүүртэй 25-30 орчим насны залуу байсан. Уг залуу нь хар өнгийн куртик, хар алаг давхраатай нүдтэй, дугуй бор царайтай махлагдуу залуу байсан. Нөгөө залуу мөн л хар өнгийн куртик, хар өнгийн ноосон малгай өмссөн байсан.

... Зураг болон царайг нь харвал би шууд танина. Би царайг нь их сайн цээжилсэн. Тэр хутга манай гэрийн хутга биш. Яг хаанаас гаргаж ирснийг нь би мэдэхгүй байна. Миний дээрээс дарж байсан залуу л гэнэт хутга гаргаад ирсэн. Тэр хутга ойролцоогоор 20 см орчим урттай, хүрэн өнгийн иштэй, нилээн бадриундуу чинжаал маягийн хутга байсан.

... Миний биед учирсан гэмтэл гээд байх зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.

... Дээрэмдүүлсэн эд зүйл гэвэл 38 размерын хромон гутал 1 хос, Скай маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг, даваа толгойтой, мөнгөн нуухтай, хулганы дүрстэй мөнгөн халбагатай, цагаан өнгийн чулуун хөөрөг 1 ширхэгийг нэхэмжилнэ.

... Алдсан хромон гутал, хөөргөө буцаан авсан.

...Таньж олуулах ажиллагаан дээр миний заасан залуу нь эд зүйл хайгаад байсан. Харин түүний нөгөө залуу болох махлагдуу залуу нь орж ирээд хоолойд хутга тулгасан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хавтас 131-136 дугаар хуудас/

 

Арвижих Эстимейт ХХК-ны .... оны ....дугаар сарын ....ны өдрийн 18/035 дугаартай “... гуталыг 200.000 төгрөг, хөөргийг 70.000 төгрөгөөр, гар утсыг 90.000 төгрөгөөр  нийт 360.000 төгрөг” гэсэн үнэлгээ. /Хэргийн 7 дугаар хавтас 159-160 хуудас/

 

Х яллагдагчаар өгсөн “Би тэр өдөр найз А гэрт байхад өмнө нь хориход байхдаа танилцаж байсан А ирж таарсан. Тухайн үед  А “миний хэрэг Дарханы шүүх дээр байгаа, мөнгөний хэрэг гарчихлаа” гэсэн ба би А мөнгө олж өгөх гээд Баянхошууны хөтөлд байдаг найзаасаа мөнгө асуух гээд очиход түүнд мөнгө байгаагүй. Ингээд А “ганц нэг хулгай хийчихье” гэхээр нь би зөвшөөрөөд Баянхошууны 112-ын автобусны буудлаас ертөнцийн зүгээр урагшаа гудамжаар явж байгаад худгийн хажууханд төмөр хаалгатай, хашаандаа 2 давхар байшинтай айлын хашааных нь хаалгыг нүдэхэд хүн гарч ирээгүй. Тэгэхээр нь бид хоёр “хүнгүй айл байна" гэж бодоод хашааг нь давж ороод байшингийнх нь үүдний амбаарын хаалгыг нь мөн нүдсэн. Гэтэл дотроос нь таягтай, 40-50 орчим насны эрэгтэй хүн гараад ирсэн бөгөөд би хүн байна гэж бодоод буцаад хашааны хаалга руу явсан. Тэр айлын хашаанаас дөнгөж гарахад А “хөгшөөн саяны хүнийг айлгаж байгаад авчихмаар юм байгаа бол авчихъя” гэсэн ба бид хоёр тэр айлын хашааг тойрч араас нь хашааг нь даваад шууд хаалгаар нь гэрт нь яваад орсон юм. Бид хоёрыг гэрт нь ороход нөгөө ах ганцаараа доод давхрынхаа өрөөнд байсан бөгөөд А тэр хүн рүү “битгий хөдөл, наанаа зогсож бай” гэхэд нөгөө хүн нь бие муутай гэсэн зүйл ярьж байсан. Би энэ хооронд тэр айлын хоёр давхар руу гараад Скайтелийн цагаан өнгийн Андройд гар утас, ууттай хромон гутал, цагаан өнгийн чулуун хөөрөг зэргийг аваад хоёр давхраас буугаад ирэхэд А өөр нэг өрөө рүү орчихоод гараад ирж байсан. Харин нөгөө ах  байрандаа зогсож байсан. Тэгээд л А бид хоёр гараад явж байхад А хайрцагтай үнэртэй ус, эвдэрхий гар утас зэргийг гудамжинд хаяад байсан. Ингээд бид нар А гэрт очоод авсан эд зүйлээ тэнд үлдээсэн. Тэр өдрөөс 3 хоногийн дараа цагдаа нарт баригдсан. Авсан эд зүйлээ А байлгаж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хавтас 173-174 дүгээр хуудас/

  

А яллагдагчаар өгсөн “ ... Бид хоёр уг өдөр уг айлын ойр орчмоор явж байгаад уг айлын хашааны хаалга онгорхой байхаар нь хүнтэй байгаа эсэхийг нь харах гээд үүдийг нь тогшиж байтал хөл муутай ах гараад ирсэн. Тэгэхээр нь бид хоёр дуудлага өгсөн үү гэж асуусан чинь үгүй гэхээр нь бид хоёр гарч яваад уг хүнийг хашааны хаалгаа хааж байх хооронд нь тойроод байшингаас нь эд зүйл аваад гарах гээд хашааг нь тойроод байшин руу орсон чинь уг ах гэртээ орчихсон байсан юм. Тэгээд Хулансамуу шууд 2 давхар луу гарсан. Би 1 давхар луу нь орсон чинь тэр ах юун хүмүүс вэ гэхээр нь чимээгүй байгаарай ална шүү гэж хэлээд жижиг өрөөнд нь ороод авах юм хайсан чинь савтай үнэртэй ус, эвдэрхий гар утас байхаар нь авсан. Тэгэхэд Хулансамбуу хөөрөг, хром хоёр барьчихсан бууж ирсэн. Тэгээд уг айлаас гарсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар хавтас 180-181 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

8. Шүүгдэгч Х, А нар бусадтай бүлэглэн .... оны .... дүгээр сарын ....ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо .... дугаар байрны .... тоотод оршин суух иргэн Н орон сууцанд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан эд зүйл хулгайлж, бусдад 10.153.055 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Х мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 7 дугаар хуудас 88-95 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 7 дугаар хавтас 190-195 дугаар хуудас/

СD-нд үзлэг хийсэн тухай “...Саарал өнгийн Приус машин 23 дугаар байрны урд талаар явж баруун эргэв. ...2 эрэгтэй хүн уг байрны буланг тойрч гарч ирээд байрны зүүн талын замаар хойшоо явж байх ба араас нь мөн 1 эрэгтэй хүн гарч ирж байна. Уг гурван эрэгтэй хүн байрны зүүн талд хохирогч Н цонхны харалдаа зогсож байр руу харж ярилцан зогсож байлаа.  ... Сургуулийн хашаанаас 3 эмэгтэй хүүхэд гарч хойд зүг рүү явлаа.  ...Нэг эмэгтэй хүүхэд хохирогч Н цонхны харалдаа очиж зогсоод харж байгаад явав.  ...Нэг эрэгтэй нь цонх руу авирч, нэг нь дээш харж зогсов. ...тагтны доод талаас 2 гартаа цүнх барьсан 1 эрэгтэй хүн урд зүг рүү яаран алхахад 2 давхрын тагтнаас 1 эрэгтэй нь үсэрч буугаад араас нь гүйж очоод нэг цүнхтэй эд зүйлийг нь авч алхав. Приус 20 маркийн машин буцаж ухран портер машиныг хүчтэй мөргөөд буцаж урагш явж зогсоод баруун урд талын хаалгаар урт савхин куртик өмссөн эрэгтэй бууж ирээд машиныхаа хойд талыг хараад буцаж суухад жолоочийн эсрэг талын суудлаас нэг эрэгтэй бууж ирээд машины хойд талыг очиж харав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 7 дугаар хавтас 199-205 дугаар хуудас/

 

Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 7 дугаар хавтас 206-208 дугаар хуудас/

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 7 дугаар хавтас 209-214 дүгээр хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 7 дугаар хавтас 215-217 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол. /хэргийн 7 дугаар хавтас 222 дугаар хуудас/

 

Хохирогч Н “ ... ... оны ....дүгээр сарын .....ны өдөр би 14 цаг 30 минутын үед өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн ...... дугаар хорооны 23.... дугаар байрны .... тоотыг түгжээд хувийн ажлаа хөөцөлдөж байгаад гэртээ .... цаг өнгөрч байхад гэрийн гадаа ирээд гадна талын бүргэд хаалгыг онгойлгоход давхар модон хаалга түгжчихсэн байсан. Тэгэхээр нь би өөрт байсан модон хаалганы түлхүүрээр онгойлгоод гэртээ ортол гэрийн эд зүйл эмх замбараагүй болгосон, гал тогооны өрөөний тагтны цонх онгорхой байсан. Тэгээд би гэрт хулгай орсон юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хавтас 228-230 дугаар хуудас/

... Манай гэрт байсан алдагдсан эд зүйлсийг би болон манай гэрт эд зүйлээ үлдээсэн Б хүүхдүүд мэдэж байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хавтас 231-234 дүгээр хуудас/

 

Гэрч У “... Хувиараа алт мөнгөн эдлэл, шүр зэрэг эд зүйл авдаг. Цагдаа нар Х гэж хүнийг .... оны ....дүгээр сарын .....ны өдөр дагуулж ирээд тэр хүний хэлж байгаагаар надад мөнгөн аяга, алтан бөгж өгсөн юм билээ. Тэр өдөр нь би нэг л хүнээс юм авсан байх ба хувийн дэвтэрт тэмдэглэснээр бол С утас ......, ..... гэсэн регистрийн дугаартай хүнээс 163.71 грамм, 152.01 грамм хар мөнгө, 110.79 грамм, 419.62 грамм цагаан мөнгө авсан талаар тэмдэглэж авсан байна. Эдгээр мөнгө нь нийтдээ 1.015.000 төгрөг болж байх ба ийм мөнгийг тэр хүнд өгсөн байна. Тэр хүнээс алт авсан талаар тэмдэглэлд тусгаагүй байна. Гэхдээ тэмдэглэлд тусгаагүй авсан байхыг үгүйсгэхгүй.

... Манайх камерын бичлэгээ нэг сар хадгалдаг тул одоо устсан байгаа. Хэдэн хүн орж ирснийг санахгүй байна. Тушаасан эд зүйл нь одоо байхгүй. Буцаагаад өдөрт нь эсвэл хэд хоногт алт мөнгөний дарханууд ирээд авчихдаг юм...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хавтас 238-239 хуудас/

 

Гэрч О “... Би өөрийн төрсөн дүү О хамтран ..... УБК улсын дугаартай Тоёота приус-20 машиныг ..... оны ..... дүгээр сард худалдаж авч байсан. А ..... оны .... дүгээр сард ...удаа бензин хийнэ гэж авч явж байсан. Яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна.

...Би машинаараа Замын-Үүд яваад .... оны ... дүгээр сарын.....ний өдөр ирсэн ба тэрнээс хойш нэг удаа гупер хагарчихсан гээд засварт очиж засуулсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн  7 дугаар хавтас 240-241 дүгээр хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Э "... ...... оны ..... дүгээр сарын ....ны хичээлээ тараад сургуулийн хашаанд явж байтал сургуулийн баруун талын байрны 2 давхрын цонх руу нэг эрэгтэй хүн авирч байхыг харсан. ... Хамт явж найз С тэр хүнээс та юу хийж байгаа юм гэхэд ах нь түлхүүрээ хаячихсан байна, тэгээд болконы цонхоор орох гэж байна” гэж хэлсэн. Тэгээд тэр цонхыг юмаар хөшөөд байгаа юм шиг байсан. Тэгээд бид нар цаашаа явсан. Өөр зүйл хараагүй. Тэр хүн хар өнгийн өмд, нимгэн саарал өнгиин малгайтай цамцтай, куртикгүй, савхин бээлийтэй, 30 орчим насны, 170-180 см өндөртэй туранхайдуу хүн байсан..." гэсэн мэдүүлэг. / хэргийн 7 дугаар хавтас 242-243 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч С “... Тэгтэл сургуулийн баруун, талын 2 давхарын болконы гадна талд авирч байсан ахаас би хөөе  та  наанаа юу хийгээд байгаа юм бэ гэхэд тэр ах түлхүүрээ дотор нь орхичихсон, болконоороо орох гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би болконы торыг эвдэж орох чинь хэцүү дээ худлаа даа гэж хэлэхэд тэр ах нэг юмаар онгойлгоод байсан. Хутга ч юм уу нэг юмаар онгойлгох гээд оролдоод байсан. Тэгээд бид нар явсан ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хавтас 244-245 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч У "... 20 цагийн үед сургуулиасаа найз С Э Э нарын хамт сургуулийн хашаанас баруун талаар гарахад сургуулийн баруун талын байрны цонх руу нэг эрэгтэй хүн авирч байсан. Тэгэхэд уг байрнаас бид нар луу туссан шонгийн нэг гэрэл байсан ба тэр гэрэл гялбаад би тэр хүнийг сайн хараагүй. Би тэр хүнтэй ямар нэгэн юм яриагүй. Манай найз нар ч тэр хүнтэй юм яриагүй байх. Би сайн санахгүй байна. Тэгээд л бид нар явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хавтас 246-247 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2161 дугаартай:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. ...дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 19:57:56, 19:58:07 секундэд уулзаж буй А,Б,В хүмүүс нь: А-бараан өнгийн хувцастай хүн, Б-Бараан өнгийн хувцастай, дэлгэцийн баруун дээд булангаас нааш чиглэлтэй явж байгаа хүн, В-Цайвар өнгийн малгайтай цамц, бараан өнгийн өмдтэй 3 хүн уулзаж байгаа дүрс тодорч байна...

З. ...19:52:33 секундэд дүрслэгдэх приус маркийн гэх автомашины улсын дугаарыг тодруулахад дээрх дүрс бичлэг нь хэт улаан туяаны хар цагаан дурслэлтэй байх тул улсын дугаар тодрох боломжгүй байна. ...20:20:36 секундэд дүрслэгдэх портер маркийн автомашины хажууд зогсож хөдөлгөөн хийж буй приус маркийн гэх автомашин мөн 20:20:53 секундэд портер маркийн автомашиныг мөргөн зогсож байгаа приус маркийн гэх автомашины улсын дугаарууд тодрох боломжгүй байна. Портер маркийн автомашиныг мөргөн зогссон приус маркийн гэх автомашины баруун урд жолооны хэсгээс буусан хүн нь үйл хөдлөлийн шинжээрээ эрэгтэй: бараан өнгийн хүрэм, саарал өнгийн малгайтай цамц, бараан өнгийн өмдтэй, автомашины зүүн талын урд хэсгээс буусан хүн нь үйл хөдлөлийн шинжээрээ эрэгтэй, бараан өнгийн хувцастай хүний дүрс тус тус тодорч байна...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8 дугаар хавтас 29-34 дүгээр хуудас/

 

Дамно” ХХК-ны .... оны ..... дүгээр сарын ....ний өдрийн ...... дугаартай “Нийт 10.153.055 төгрөг” гэх үнэлгээ. /хэргийн 8 дугаар хавтас 45-47 дугаар хуудас/

 

А яллагдагчаар өгсөн “ ... тэр өдөр би Х, А нарын хамт А барьж явсан приус 20 маркийн саарал өнгийн машинтай цуг 1 дүгээр хорооллын арын зам дээр явж байгаад эзэнгүй айл харагдахаар нь сургуулийн хажуу талын байрны голоор орж машинаа зогсоол дээр нь тавьчихаад тэр айлын тагт руу А бид хоёр орсон. Цаг багцаагаар 19 цаг өнгөрч байсан. Х гадаа сургуулийн хажууд хүн харж үлдсэн. Тэгээд А бид хоёр вакум хаалгыг түлхэж онгойлгоод костюм, ундрам бурхан, мөнгөн аяга, хөөрөг, гаанс, хөөрөгний толгойнууд, алтан бөгж, монетан ээмэг, бөгж, виски, алтан гадас одон зэргийг аваад Х руу цүнхэнд хийж буулгасан. Тэгээд бид машиндаа суугаад явах гэж байгаад ухарч байгаад машин мөргөчихсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хавтас, 75-76 дугаар хуудас/

 

Х яллагдагчаар өгсөн “ ... хулгай хийх талаар ярилцаад А, А бид гурав гэрээс нь гарсан. Тэгээд 1 дүгээр хорооллын байрны орчмоор явж байгаад гэрэлгүй цонхтой хүнгүй айл байвал орж хулгай хийе гэж ярилцаад явж байтал ... сургуулийн хажуу талын байрны 2 давхарын нэг айл гэрэлгүй байгаа харагдсан. ... Тэгээд А тагт руу авираад тагтны ялааны хамгаалалтын торыг ураад тагтан дээр нь гарсан. Араас нь А гэрсэн. Уг айлын тагтны цонх нь гүйдэг хөнгөн цагаан рамтай цонхтой байсан ба тэрийг нь онгойлгоод орж байсан. ... Тэгээд хүлээж байтал 20 орчим минутын дараа А над руу залгаад одоо гарлаа дээрээс чинь цүнхтэй юм  унагаана шүү тосоод аваарай гэж хэлсэн. Би цонхон доор зогсож байтал том хар гахай /цүнхтэй/, нэг жижиг хар цүнхтэй эд зүйл мөн жаазалсан сувинер зэрэг эд зүйл буулгасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хавтас,84-87дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

9. Шүүгдэгч А нь ..... оны ......дүгээр сарын ...ны  өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг “Ихэр могой” худалдааны төвийн хажууд байрлах “Цавдан нуур” хүнсний дэлгүүрт Ш гар утсыг нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Камерийн бичлэг үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 8 дугаар хавтас 174-176 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол. /хэргийн 176 дугаар хуудас/

 

Хохирогч Ш ..... оны .... дүгээр сарын ....ны өдөр .... цагийн орчим 5 дугаар баг  Ихэрмогой худалдааны төвийн хажууд байрлах Цавдан нуур нэртэй хүнсний дэлгүүрт үйлчлүүлээд гарч явахдаа өөрийн эзэмшилийн S 6 edge маркийн гар утсаа халааснаасаа хулгайд алдсан юм. Би тухайн үед гар утсаа хулгайд алдсанаа мэдээгүй дэлгүүрээс гараад явж байгаад халаасандаа хийсэн гар утсаараа ярих гээд халаасаа ухахад миний утас байхгүй болсон байсан. Тэгээд би нөхөр Азбаярын ажлын байр болох Татварын хэлтэсийн хажууд очиж нөхрийнхөө 99064385 дугаарын утаснаас өөрийн 99632530 дугаарын утас руу залгаж үзэхэд холбогдох боломжгүй болсон байсан. Би буцаад үйлчлүүлсэн Цавдан нуур хүнсний дэлгүүрт очиж камерын бичлэгийг нь шүүн үзэхэд миний араас 30 орчим насны, хар өнгийн саравчтай малгайтай залуу миний утсыг хулгайлсан байсан. ... Шинжээч 750.000 төгрөгөөр үнэлсэн байсан. ... Хохирол барагдаагүй нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг. / хэргийн 8 дугаар хавтас 178-179 дүгээр хуудас/

 

“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “...Samsung galaxy S-6 edge plus маркийн гар утас 750.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ” гэсэн баримт. /хэргийн 8 дугаар хавтас 183-184 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч А яллагдагчаар өгсөн “... ....... оны ....... дүгээр сард Дархан-Уул аймаг орчихоод буцаж явахдаа Ихэр могой дэлгүүрийн хүнсний дэлгүүрт ороод нэг хүүхний куртикны зүүн талын халааснаас саарал өнгийн S 6 маркийн гар утсыг хулгайлаад Улаанбаатар хотод ирсэн.

... Гар утаснаас фейсбүүк орж үзэхэд эзэн нь шүүхэд ажилладаг хүн байж таарсан. Тэгээд Дарханы цагдаа руу ярьж мэдэгдсэн. Угсыг нь өгөх гэсэн боловч утас нь алга болчихсон. Яг адилхан утас аваад өгөх гэсэн боловч тэр хүн нь аваагүй. Хохирлоо төлөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар хавтас 71-73  дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

10. Шүүгдэгч ....... нь бусадтай бүлэглэн ....оны ....дүгээр сарын ......наас ....нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ..... дүгээр хороо Хангай хотхоны ..... дугаар байрны 116 тоотод оршин суух иргэн ..... илээр, хууль бусаар хүч хэрэглэн довтолж, гар утас, гутал, куртик бэлэн мөнгө зэрэг  бусдын эд зүйлсийг нь дээрэмдэн авч, бусдад 1.390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /хэргийн 9 дүгээр хавтас 191 дүгээр хуудас/

 

Хохирогч А ..... оны ..... дүгээр сарын ....наас ....ны өдөр шилжих шөнө мессеж зар луу орсон чинь санхүү авна гэсэн утгатай 8812 гэсэн дугаартай сүүлийн оронг нь санахгүй байна. 01 цаг 15 минутанд утсаар нь яриад уулзахаар болоод би гэрийн хаягаа хэлж өгсөн. Тэгээд 01 цаг 53 минутанд манай гэрт орж ирээд намайг Золоо гэж танилцуулсан. Бид хоёр ойролцоогоор 30 минут орчим ярилцаад сууж байхад хаалга тогшсон. Тэгэхээр нь би том өрөө рүүгээ орж утсаа авах гээд бостол тэр охин босоод хаалга онгойлгож өгчихөөд зугтаагаад гараад явсан чинь зөрөөд 3 үл таних нүүрэндээ багтай хүмүүс орж ирээд багалзуурдаж ор луу унагаагаад хутга гаргаж ирээд бэлэн мөнгө гаргаж ир гаргаж ирэхгүй бол цустай чинь хутгаж дүрээд хаячихна шүү гэж хэлээд миний толгой гэдэс рүү цохиод том өрөө рүү дагуулж ороод хана руу харуулж суулгаж байгаад гэр оронд нэгжлэг хийгээд бэлэн мөнгө байна уу гээд зурагтны шургуулганд байсан хар түрийвчнээс 100.000 төгрөг бэлнээр нь аваад 2 эвдэрхий утас байсан мөн  аваад явсан байсан. Үүдний шкафанд байсан том бор цүнхтэй хувцас, өвлийн 2  ширхэг куртик, өвлийн гутал, эмэгтэй хүний гоёлын зүүлт, power банк зэргийг аваад явсан. Эхлээд саарал юүдэнтэй малгайтай цамцтай залуу нь манай гэрээс авсан зүйлүүдээ авч гараад үлдсэн 2 залуу нь янз бүрийн юм ярихын бол цустай чинь хутгана шүү дараа тааралдана шүү гэж дарамталчихаад хоорондоо энийг дахиж зодох уу гэж ярьж байгаад за хурдан явъя гээд гараад явчихсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9 дүгээр хавтас 195-197 дугаар хуудас/

“... Хамгийн эхний залуу нь орж ирээд цээж рүү түлхээд жижиг өрөөний дээр түлхээд унагасан. Дараа нь том өрөө рүү татаж оруулаад юм яриад тэр дүүтэй маань ямар харилцаатай юм гээд асуугаад байсан. Би эхний залууг бодохдоо нөгөө эмэгтэйтэй ямар нэгэн холбоотой юм байна гэж бодсон. Өөрөөр надад нэг их айхтар гар хүрээгүй ээ. Хоёр дахь залуу нь жижиг өрөөгөөр юм хум уудлаж үзэж яваад дагз руу гараараа нэг удаа цохисон. Тэгчихээд сүүлд гарч явахдаа “одоо ингээд явлаа, асуудал байхгүй биз дээ” гэж хэлчихээд миний цээж рүү гараараа нэг цохичихоод гарсан. Гурав дахь залуу намайг тэгэж айхтар зодоогүй.

... Н овогтой Н гэдэг залуу нь хамгийн эхний орж ирээд нөгөө хүүхний талаар надаас асуугаад юм шалгаагаад байдаг залуу мөн байна. Харин Б овогтой Х гэдэг нь миний ар дагз руу цохиод бас том өрөөнөөс мөнгө авсан. Гал тогооны өрөөнөөс ундаа уучихаад гарахдаа бид нар явлаа, ямар нэгэн асуудал байхгүй биздээ гэдэг залуу мөн байна. Харин А нь 3 дахь залуу нь байна.

... Надад учирсан бодит хохирлоо барагдуулаад авчихвал цаашид гаргах гомдол санал байхгүй ээ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9 дүгээр хавтас 199-200 дугаар хуудас/

... Би тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд ороогүй. Уг эмэгтэй яагаад тэгж хэлээд байгаа талаар нь би ойлгохгүй байна. Хэрвээ бэлгийн харьцаанд орсон бол би хэлнэ шүү дээ. Бэлгийн харьцаанд орж амжаагүй хувцсаа ч бүрэн тайлаагүй байсан.

... Тэр эмэгтэй мөнгөө аваагүй. Хаалга нүдсэн чинь тэр эмэгтэй нэлээн санадарсан байдалтай болчихсон. Тэгээд л явлаа гээд хувцсаа өмссөн. Танайд хүн ирэх юмуу, хэн ирэх юм бэ гэж асууж байсан. Өөр зүйл яриагүй. Би Huawei маркийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. Өөр зүйл хүлээн аваагүй. Өөр хохирол барагдуулаагүй байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9 дүгээр хавтас 202-204 дүгээр хуудас/

 

Арвижих эстимейт ХХК-ны ......оны .....дүгээр сарын ......ний өдрийн 18/098 дугаартай гар утас, хувцас хэрэглэл, автомашины сэлбэг зэргийг 1.390.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /хэргийн 9 дүгээр хавтас 229-230 дугаар хуудас/

 

Х яллагдагчаар өгсөн ...... оны ..... дүгээр сарын .....ны орой 19 цагийн үед Хорих ангид танилцаж байсан Н  над руу залгаад “ажил гарчихлаа, хөгшөөн машин байна уу” гэхээр нь яасан бэ хөгшөөн гэтэл айлд очиж юм авах ажил гарчихлаа гэсэн. Тэгэхээр нь за за зохицуулаад болох байлгүй дээ гэсэн.

... Би тэр айлаас хар цүнх авч, цүнхэн дотор нь байсан power банк 1 ширхэг, өвлийн куртик 2 ширхэг, урт түрийтэй дотортой эрэгтэй хүний гутал 1 хос зэргийг авч хийгээд гарсан.

... Тэр хохирогч залуугийн яриад байгаа гар утсыг бол Э л авсан юм шиг байна лээ. Харин тэр гоёлын зүүлт, савхин куртикыг би аваагүй ээ” гэсэн мэдүүлэг /хэргийн 9 дүгээр хавтас 242-244 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

11. Шүүгдэгч Х нь бусадтай бүлэглэн ..... оны .....дугаар сарын .....ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-559 тоотод оршин суух иргэн М эзэмшлийн байшингийн цонхны төмөр хаалтыг эвдэн нэвтэрч, гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч хүсэл зоригоос нь үл хамаарсан нөхцөл байдлын улмаас бусдын эд зүйлийг буюу  мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, арьсан дээл 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, замагт манан хөөрөг зэргийг хулгайлж бусдад 3.748.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

“Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-559 тоотод оршин суух иргэн М сууцанд” Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 10 дугаар хавтас 222-231 дүгээр хуудас/

Чингэлтэй дуүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн хяналтын дурангаас авсан гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хуулбар. /хэргийн 10 дугаар хавтас 234-237 дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл. /Хэргийн 10 дугаар хавтас 241 дүгээр  хуудас/

Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хуулбар. /хэргийн 10 дугаар хавтас 243-244 хуудас/,

Эд мөрийн баримтаар аптерк 1, саарал өнгийн ажлын бээлий 3 ширхэгийг тооцсон тогтоол. /хэргийн10 дугаар хавтас  245 дугаар хуудас/

Хохирогч М “Би ....оны .... дугаар сарын .....ны өдрийн 13 цагийн үед эхнэр хүүхдийн хамт Эмээлт рүү хонь авахаар яваад 14 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ-559 тоот гэртээ ирээд дааман хаалгаа онгойлгох гээд байж байсан чинь 2 цагдаа машинтай ирсэн байсан. Тэгээд надаас танайд хүн байгаа юу гэж асуухаар нь байхгүй гэсэн чинь нөгөө 2 цагдаа манай гэр лүү гүйсэн. Араас нь манай эхнэр бид 2 гүйгээд очсон чинь гал тогооны цонхны төмөр хамгаалалтыг аваад хаячихсан байсан. Нөгөө 2 цагдаа цонхоор гараад хулгайч нь дотроо байна шүү гээд анхааруулаад нэг цагдаа нь гадна байж байгаад нөгөө цагдаа нь дотогшоо ороод 2 хулгайч байсныг барьж авсан юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хавтас 247-248 дугаар хуудас/

... Гомдол санал байхгүй.  ... Хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хавтас 249-250 дугаар хуудас/

“... Цагдаа нар надад авдарны гадна талд хулгайчийн овоолоод бэлдээд тавьчихсан байсан эд зүйлсийг хүлээлгэн өгсөн. Хулгайч нар манайд орохдоо цонхын сараалжийг хөшөөд цонхоор орохдоо цонхны түгжээ төмөр эвдэрсэн байсан. Би дараа нь өөрөө цонхын сараалж болон түгжээ төмрийг засаж янзалсан юм. Засаж янзлахад ямар нэгэн засварын газраар янзлуулаагүй. Би өөрөө янзалсан учраас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлээгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хавтас 11-12 дугаар хуудас/

 

Гэрч Б “ ...Энэ үед 14 цаг 30 минутын орчимд улаан өнгийн футволк өмссөн, нөгөөдөх нь хар өнгийн фудволк өмссөн, ажлын бээлий өмссөн 2 залуу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-ын 559а тоот айлын цонхны хааль төмрийг банз модоор хөшөөд байгаа дүрс дуранд харагдсан. Тэгэхээр нь би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн автомашин руу утасдаж энэ тухай хэлсэн. Удалгүй цагдаа ирээд тухайн 2 хулгайчийг бариад авсан юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хавтас 13-14 дүгээр хуудас/

 

Гэрч Б “... Тэгээд би тэр 2 залууд доошоо хэвтэхийг шаардахад бидний шаардлагыг үл биелүүлэн үг авахгүй урдаас эсэргүүцэх үйлдэл хийх гээд байсан тул хийн буугаар нэг удаа анхааруулах буудлага хийхэд уг 2 залуу газар өвдөглөөд суусан ба гэрийн эзнээр хаалгыг онгойлгуулаад гэр лүү нь ороод уг залуучуудыг гавлаж газар хэвтүүлээд биед нь  үзлэгийг хийж холбогдох ажиллагааг хийсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хавтас  9-10 дугаар хуудас/

 

Дамно ХХК-ны үнэлгээний тайлан нийт 3.628.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /хэргийн 11 дүгээр хавтас 13-20 дугаар хуудас/

 

Х яллагдагчаар өгсөн ...... оны ..... дугаар сарын ....ны өдөр надтай хамт хорих ангид байсан С намайг 11 цаг өнгөрч байхад яриад уулзъя гээд байсан ба би Баянхошуунд байна гэж хэлсэн. Тэгтэл С 14 цагийн орчимд дахин залгаад Зурагтын шинэ эцэс дээр хүрээд ир гэсэн ба би Зурагтын шинэ эцэс дээр очиж С уулзсан.

... Тэгээд С хашааны хаалгыг нь онгойлгоод намайг ороод ир хүнгүй байна гэсэн ба би чи өөрөө араа даагаарай гэж хэлтэл С тэгнэ гэсэн. Тэгээд хашаанд байсан байшингийн арын цонхыг нь бид 2 банзаар хөшөөд цонхны хаалт төмрийг аваад С цүнхэнд байсан халиваар вакум цонхыг нь хөшөөд онгойлгосон ба намайг бас л хүн харж байгаа ч гэсэн ба тэгсэнээ С өөрөө тэр айлд орчихоод намайг дуудаад ороод ир гэхээр нь би бас цонхоор нь ороод би гал тогооны сервантыг онгойлгоод 2 ширхэг мөнгөн аяга зэргийг аваад зогсож байтал С цаад өрөөнд байснаа цагдаа ирлээ гэсэн ба тэгээд л баригдсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 11 дүгээр хавтас 46-47 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

12. Яллагдагч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... оны .....дугаар сарын ....ны өдрийн .... цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ариг” баарны орчимд явсан насанд хүрээгүй иргэн С 8000 төгрөг, мөн насанд хүрээгүй иргэн Б 9500 төгрөгийг “цаашид архи үргэлжлүүлэн уух зорилгоор” илээр, хууль бусаар, хүч хэрэглэн авахаар довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 13 дугаар хавтас 206-207 дугаар хуудас/

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /хэргийн 13 дугаар хавтас 215 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Д “... манай хүү амралтын өдөр айлд ногоо хурааж өгөөд мөнгөтэй явсан байна лээ. Яг хэдэн төгрөгтэй явсаныг мэдэхгүй байна. Хүзүү нь улайсан байсан. Цээж рүү нь цохисон гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хавтас 212 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогч Б ...... оны .....дугаар сарын .....-ны орой .... цагийн орчим найз С хамтаар халуун усанд орно гээд Ариг баарны хажууд явж байтал араас нэг хүн дуудаад байхаар нь би яваад очсон чинь шууд миний элэг рүү цохиод би тонгойгоод унасан. Тэгтэл цаанаа С байсан. Бас С цохиод байх шиг байсан. Тэгснээ намайг бос гээд С намайг түшиж босгоод тэр ах бид хоёроос мөнгө байна уу гаргаад ир гэхээр нь би айсандаа халаасанд байсан 9500 төгрөгийг гаргаад өгсөн. С бас мөнгө  авсан байсан. Тэгсэнээ бид хоёрыг дагуулж 15 дугаар сургуулийн хашаанд ороод бид хоёрыг дахин цохиод хүнд хэлвэл дэмий шүү гээд 1000 төгрөг өгснөө наад мөнгөөрөө таксинд суугаад гэртээ харь гээд явуулсан. Тэгээд цааш явж байгаад 2 цагдаатай таараад цагдаа нар тэр хүнийг харвал таних уу гэхээр нь танина гэсэн чинь бид хоёрыг цагдаа нар дагуулж явж байгаад С гээд баарнаас нөгөө бид хоёрын мөнгийг авсан хүнийг олоод цагдаа нар аваад явсан. ... Надаас 9500 төгрөг авсан. С 8000 төгрөг авсан гэсэн. Гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хавтас 215-216 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч О “... Би тэр орой халуун усанд орно гэхээр нь 10.000 төгрөг өгөөд явуулсан. Таксинд суугаад тоглоом тоглоод 8000 төгрөгтэй явж байгаад дээрэмдүүлсэн гэсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хавтас 219 дүгээр хуудас/

 

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /хэргийн 13 дугаар хавтас 220 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогч С “... Тэгсэнээ над руу ирээд миний нүүр лүү нэг удаа цохиод Б бос гэхэд Б босож чадахгүй байхаар нь би түшиж босгосон. Тэр ах мөнгө байна уу гэхэд Б халааснаасаа мөнгөө гаргаж  өгсөн. Надаас мөнгө байна уу гэхээр нь мөнгө байхгүй гэсэн чинь миний халаасыг ухаж байгаад миний энгэрийн халаасанд байсан 8000 төгрөгийг аваад энэ мөнгийг чинь би авлаа гээд авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хавтас 222 дугаар хуудас/

 

Гэрч Б ...... оны .... дугаар сарын ....ны өдөр эргүүлийн цагдаа Б хамт 18 цагаас 02 цагийн хооронд Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 20 цагийн орчим 15 дугаар сургуулийн орчим 2 хүүхэд уйлж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар нь тодруулахад нэг танихгүй ах бид хоёрыг зодож байгаад мөнгө авсан гэж хэлсэн. Тэр хүүхдүүдээс тухайн хүнийг харвал таних уу гэхэд харвал танина гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хоёр хүүхдийг дагуулаад Дархан сумын 4,5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, караокегоор ороход С нэртэй бааранд тэр хоёр хүүхэд ороод цэнхэр өнгийн цамцтай, саравчтай малгайтай 30 орчим насны залууг энэ байна гэж заасны дагуу тухайн этгээдийг шалгахад А гэх этгээд байсныг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 13 дугаар хавтас 227 дугаар хуудас/

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1006 дугаартай:

“...1. С биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 13 дугаар хавтас 229 дүгээр хуудас/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1065 дугаартай:

“...1. Б биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 13 дугаар хавтас 234 дүгээр хуудас/

 

А яллагдагчаар өгсөн “Тэр өдөр би архи уучихсан орой 23 цагийн орчим Ариг баарны хажууд явж байтал 2 танихгүй хүүхэд явж байхаар нь дуудаад мөнгө байна гэсэн чинь байна гээд гаргаад ирсэн. Нэгнээс нь 8000 төгрөг, нөгөөгөөс нь 9000 төгрөг авсан. Нийт 17.000 төгрөг аваад тэр 2 хүүхдийг 15 дугаар сургуулийн хашаанаас гэр лүү нь явуулсан. Тэгээд шинэ Дархан ороод буцаж хуучин Дарханд Сутай бааранд байж байтал нөгөө 2 хүүхэд цагдаа дагуулж орж ирээд би цагдаад баригдсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас 240 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж шийдвэр гаргав.

 

Иймд шүүгдэгч Б, М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Б  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Х Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч нар дээрхи гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос  шүүгдэгч Х С бүлэглэн ... оны .... дугаар сарын ....ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-559 тоотод оршин суух иргэн М эзэмшлийн байшингийн цонхны төмөр хаалтыг эвдэн нэвтэрч, гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч хүсэл зоригоос нь үл хамаарсан нөхцөл байдлын улмаас бусдын эд зүйлийг буюу  мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, арьсан дээл 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, замагт манан хөөрөг зэргийг хулгайлах гэмт хэрэг төгсөөгүй буюу бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсаны улмаас бусдад 3.748.000 төгрөгийг хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлджээ.

Энэ завдсан үйлдэл нь хулгайлах гэмт хэрэг тул тусад нь зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х үйлдсэн бусад үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн хулгайлах гэмт хэргийн зүйлчлэлдээ багтаж байна.

 

Шүүгдэгч А нь урьд Сум дундын 9 дүгээр шүүхийн ...... оны .... дугаар сарын ...ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд түүнийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны ...дугаар сарын ...ны өдрийн 164 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн эдлээгүй үлдсэн 8 сар 29 хоногийн хорих ялаас чөлөөлсөнийг дурдах нь зүйтэй. /хэргийн 8 дугаар хавтас 231 дүгээр хуудас/

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

1.“Нандиа” ХХК-ний “Нандин” барьцаалан зээлдүүлэх газрын бэлэн 4.766.750 төгрөг, 248.996.000 төгрөгийн үнэ бүхий 1095 ширхэг алт, үнэт эдлэл зэрэг нийт 254.126.750 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд 245.121.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл болон 1.600.000 төгрөг биет байдлаар нөхөн төлөгджээ.

Шүүгдэгч М  шүүх хуралдаанд .“Нандиа” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Э 2.470.000 төгрөгийг төлсөн баримтыг гарган өгсөн тул шүүгдэгчээс уг гэмт хэргийн улмаас гаргуулах төлбөргүй байна.

Харин шүүгдэгч Б 2.468.583 төгрөг гаргуулж “Нандиа” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

2. Хохирогч Н 660.800 төгрөгийн хохирол учруулсан ба  396.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг биед байдлаар төлөгдсөн шүүгдэгч М хохирогч Н 160.000 төгрөг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт,   шүүгдэгч Б депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар буюу  хохирогчид 158.770 төгрөг төлсөн нь тогтоогдож байх тул  шүүгдэгч Б хувьд ноогдох 158.766 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

3. Шүүгдэгч Б, Б нар нь хохирогч А 90.000 төгрөгийг хохирол учруулсан бөгөөд шүүх хуралдаанд  шүүгдэгч Б депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар буюу  хохирогчид 45.000 төгрөг төлсөн нь тогтоогдож байх тул үлдэгдэл 45.000 төгрөгийг Б гаргуулж хохирогч А олговол зохино.

 

4. Түүнчлэн Б, Б нар нь хохирогч М 821.300 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Сhance chanel 100 граммын үнэртэй усыг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч М нь “...Б аав Ганхуягаас 550.000 төгрөг дансаар авсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хааж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 5 дугаар хавтас 128 дугаар хуудас/ гаргасан байх тул шүүгдэгч нараас уг гэмт хэргийн тухайд гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

5. Хохирогч Н Samsung маркийн 40 инчийн зурагт, LG K-10 маркийн гар утас зэрэг эд зүйлийг биет байдлаар буцаан олгосон тул шүүгдэгч Б, М нараас гаргуулах төлбөргүй байна.

 

6. Хохирогч А 1.031.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий тогоог биет байдлаар хүлээлгэн өгсөн тул  үлдэгдэл төлбөр болох 981.000 төгрөгийг, хохирогч А учирсан 350.000 төгрөгийг шүүгдэгч Х, А, А нараас хувь тэнцүүлэн тус бүр 327.000 төгрөг гаргуулж хохирогч А, 166.666 төгрөгийг гаргуулж хохирогч П. олгох нь зүйтэй.

 

7. Хохирогч Ч 360000 төгрөгийн. хохирол учруулсан ба биет байдлаар нийт 270.000 төгрөгийн үнэлгээ бүхий гутал, хөөргийг хүлээлгэн өгсөн байх тул гар утас үнэ болоүх 90.000 төгрөгийг шүүгдэгч Х, А нараас хувь тэнцүлэн тус бүр 45.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

 

8. Хохирогч Н  10.153.055 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 70098 дугаартай алтан гадас одон 1 ширхэг, У чулуун бурхан, бурханы хамар нь хугарсан 1 ширхэг, 8 ширхэг хөөрөгний манан толгой, Чинжаал хутга, хар өнгийн гэртэй 1 ширхэг, Шаргал өнгийн арьсан бүс 1 ширхэг, Картам дунд гарын хөөрөг 1 ширхэг, хөөрөгний толгой нуухгүй, төмөр гаансны толгой 2 ширхэг, Гаансны чулуун соруул цагаан өнгийн 2 ширхэгийг  хүлээлгэн өгсөн тул үлдэгдэл төлбөр болох  8.813.055 төгрөгнөөс шүүгдэгч Х, А нарын хувьд ноогдох 2.937.685 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Н олговол зохино.

 

9. Шүүгдэгч А хохирогч Ш Samsung S 6 edge маркийн утасны үнэлгээгээр тогтоосон 750.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

10. Хохирогч А 1.390.000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирогч А нь мэдүүлэгтээ Huawei гар утсыг бүрэн бүтэн хүлээн авсан талаараа мэдүүлсэн байх тул Арвижих эстимейт ХХК-ны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 18/098 дугаартай гар утас, хувцас хэрэглэл, автомашины сэлбэг зэргийг  1.390.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнээс Huawei маркийн гар утасны үнэ болох 500.000 төгрөгийг хасч үлдэгдэл 890.000 төгрөгнөөс 222,500 төгрөгийг шүүгдэгч Х гаргуулж хохирогч А олгохоор шийдвэрлэлээ.

 

11. Хохирогч М 3.748.000 төгрөгийг хохирол учруулсан бөгөөд хохирогчийн “...Гомдол санал байхгүй.  ...Хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 10 дугаар хавтас 249-250 дугаар хуудас/ авагдсан түүнчлэн мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, арьсан дээл 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, замагт манан хөөрөг зэргийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Х гаргуулах уг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

12. Насанд хүрээгүй хохирогч С 8000 төгрөг, мөн насанд хүрээгүй иргэн Б 9500 төгрөгийг хохирол учруулсан бөгөөд хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 13 дугаар хавтас 215, 220 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгч А уг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд гаргуулах төлбөргүй байна гэж шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар дүгнэв.

 

Эрүүгийн 201726010956 дугаартай хэргээс шүүгдэгч Н, Э нар улсын хилээр гарч оргосон тул тэдгээрт холбогдох эрүүгийн 1908000001108 дугаартай хэргийг тусгаарласан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Note 5, I phone 6 маркийн гар утасны баталгааны хуудас 2 ширхэг, 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Үнэт эдлэлийн цаасан уут 32 ширхэг, ягаан өнгийн уяа 1 ширхэг, скоч 1 ширхэг, хөвсөн скоч 1 ширхэг зэргийг  устгахаар шийдвэрлэв.

Харин  хэрэгт буюу эрүүгийн ........дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн пүүз 1 хос, битүүмжлэгдсэн Iphone 6 маркийн гар утас 1 ширхэгийг шүүгдэгч Н, Э нарт холбогдох эрүүгийн ...... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан өөрөөр хэлбэл шүүгдэгч Б, Х, А, А нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад,  шүүгдэгч М, Б нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М .... оны ...... дугаар сарын ...ны өдрөөс .... оны ... дугаар сарын ....ны өдрийг хүртэл,  .... оны ... дугаар сарын ....нөөс ....оны ... дүгээр сарын ....ны хүртэл баривчлагдсан цагдан хоригдсон нийт 160 хоногийг,

Шүүгдэгч Б .... оны ... дугаар сарын ....ны өдрөөс .... оны ...дугаар сарын ....ны өдрийг хүртэл, ..... оны ... дугаар сарын ....нөөс өнөөдрийг хүртэл баривчлагдсан цагдан хоригдсон нийт 605 хоногийг,

Шүүгдэгч Х ..... оны ....дугаар сарын ....ны өдрөөс .... оны .... дугаар сарын ....ны өдрийг хүртэл, .... оны .... дугаар сарын .....ноос өнөөдрийг хүртэл баривчлагдсан цагдан хоригдсон нийт 696 хоногийг,

Шүүгдэгч А ..... оны ..... дугаар сарын .....ноос өнөөдрийг хүртэл баривчлагдсан цагдан хоригдсон нийт 568 хоногийг,

Шүүгдэгч А .... оны .... дугаар сарын ....наас өнөөдрийг хүртэл баривчлагдсан цагдан хоригдсон нийт 567 хоногийг,

Шүүгдэгч Б баривчлагдсан 6 хоногийг, тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

                                            

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах  гэмт хэргийг хүн байнга амьдрах байранд нэвтэрч үйлдсэн,

бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч М бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах  гэмт хэргийг хүн байнга амьдрах байранд нэвтэрч үйлдсэн,

бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

               

Шүүгдэгч Б  бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Х бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн,

бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах  гэмт хэргийг хүн байнга амьдрах байранд нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч А бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн,

бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах  гэмт хэргийг хүн байнга амьдрах байранд нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

 

А бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  4 жилийн хугацаагаар хорих ялаар, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Б  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Х Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 1 сар хугацаагаар хорих ялаар,

 

А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

 

А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын жилийн хугацаагаар хорих ялд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

 

Х Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

 

А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг  нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар  Б Х, А, А нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад,

М, Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

                               

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. 3 дах хэсэг,  510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б 2.468.583 төгрөг гаргуулж “Нандиа” ХХК-д, 158.766 төгрөг гаргуулж  хохирогч Н, 45.000 төгрөг гаргуулж   хохирогч А нарт,

А, А, А нараас тус бүр 327.000 төгрөг гаргуулж хохирогч А, тус бүр 166.666 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч А,

Х, А нараас тус бүр  45.000 төгрөг гаргуулж хохирогч Ч,

Х, А нараас тус бүр 2.937.685 төгрөг гаргуулж хохирогч Н,

Х 222.500 төгрөг гаргуулж хохирогч А,

А 750.000 төгрөг гаргуулж хохирогч Ш тус тус олгож,

М, Б нар гэмт хэргийн улмаас хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт М баривчлагдсан цагдан хоригдсон 160 хоногийг, Б баривчлагдсан цагдан хоригдсон 605 хоногийг, Х 696 хоногийг, А 568 хоногийг, А 567 хоногийг, Б баривчлагдсан 6 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Note 5, I phone 6 маркийн гар утасны баталгааны хуудас 2 ширхэг, 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

Үнэт эдлэлийн цаасан уут 32 ширхэг, ягаан өнгийн уяа 1 ширхэг, скоч 1 ширхэг, хөвсөн скоч 1 ширхэг зэргийг  устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол М, Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б, Х, А, А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М, Б, Х  А  А, Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ