Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00021

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ******* нь  нэхэмжлэлийн шаардлага болох 247 500 төгрөгийн 105 000 төгрөгийг 2016 оны 06 сарын 15-ны өдрийн дотор, үлдэх 142 500 төгрөгийг 2016 оны 07 сарын 10-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******аас 4037 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 4037 төгрөгийг тус тус гаргуулж ******* СӨХ-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016.04.27, 2016.04.29-ний өдөр төлсөн 8075 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

                                                                                          

 

                                   ШҮҮГЧ                                      Д. ЭНХЦЭЦЭГ