| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2016/00500/И |
| Дугаар | 813 |
| Огноо | 2016-09-01 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 813
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* хотхоны 105-67 тоотод оршин суух Дуутан овгийн *******ы *******ын /РД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 33-21 тоотод оршин суух ******* овгийн *******ын *******д /РД:*******/ холбогдох
“1 890 688 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа ... Э.******* би Г.*******тэй “” ХХК-иар зуучлуулан 2016.01.14-ний өдөр өөрийн байраа түрээслүүлсэн. Гэвч түрээслэгч Г.******* нь сүүлийн сарууд /4,5/ -д түрээс төлөөгүй, өнөөдрийг хүртэл байрыг маань хүлээлгэн өгч түлхүүр гардуулаагүй байна. Э.******* би дараахь төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд: 3 сарын түрээсийн төлбөр 1.500.000 төгрөг, байр ашигласны зардал 305 688,61 төгрөг, ванны өрөөний крант 85 000 төгрөг, нийт 1 890 088, 61 төгрөгийг хариуцагч Г.*******гээс гаргуулж өгнө үү ...
... Э.******* би тус шүүхэд Г.*******гээс 1 890 088, 61 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн билээ. Гэвч Г.тэмүүлэнгийн ээж 2016.08.25-ны өдөр утсаар холбогдон уучлал гуйж, өөрсдийн нөхцөл байдлаа тайлбарлан тохиролцох санал тавьснаар бид 2016.08.29-ний өдөр уулзаж Г.*******тэй эвлэрэн 1 200 000 төгрөг авахаар болсон. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна ... гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа ... Г.******* би Э.*******той тохиролцон 2016.08.29-ний өдөр уулзан нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 төгрөгт эвлэрч, энэ мөнгийг 2016.09.02-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Бид эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтэй байна ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан “1 890 088, 61 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1 890 088, 61 төгрөгийн 690 088, 61 төгрөгөөс татгалзаж, 1 200 000 төгрөгийг хариуцагчаас авахаар, хариуцагч Г.******* нь 1 200 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Э.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******д холбогдох “1 890 088, 61 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчид 1 200 000 төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 56, 60, 74 дүгээр зүйлийн 74.5, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 201 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гээс 22 600,5 төгрөгийг, улсын төсвөөс 22 600,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.*******од олгосугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ