| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2016/00519/И |
| Дугаар | 814 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 814
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 3 дугаар хороо, 50 *******ын гудамж, 19-р байр 56 тоотод оршин суух ******* овгийн *******гийн *******гийн /РД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 01-08 тоотод оршин суух ******* овгийн *******гийн *******д /РД:/ холбогдох
“3 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Б.******* би 2016 оны 06 сарын 28-ны өдөр Д.*******ас 81-10 улсын дугаартай тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, 2006 онд үйлдвэрлэгдсэн өнгийн автомашиныг худалдаж авсан. Д.******* нь эвдрэл гэмтэлтэй, ашиглах боломжгүй машинаа ямар ч асуудал байхгүй гэж худал хэлэн хууран мэхэлж, худалдах худалдан авах гэрээ хийсэн байна. иймд автомашины төлбөр 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа ... Д.******* би 2016.06.28-ны өдөр *******д автомашиныг худалдсан болно. Гэвч худалдан авагч автомашиныг буцааж өгье гэсэн. Бид харилцан тохиролцож машиныг би буцаан авч 3 000 000 төгрөгийг өгөхөөр болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан “3 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 000 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх эрх чөлөө,хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрөлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох “3 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрөлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 56, 60, 74 дүгээр зүйлийн 74.5, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ас 31 475 төгрөгийг гаргуулж, улсын төсвөөс 31 475 төгрөгийг тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ