Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 616

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Б,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Э түүний өмгөөлөгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Э холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..... тоот хэргийг ..... оны .... дугаар сарын ....ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ....дүгээр сарын ....ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо Өнөр хороолол ....дугаар байр .... тоотод оршин суух, Э

 

Шүүгдэгч Э нь .... оны .... дугаар сарын ....наас ....ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хаус ....” караокены гадна А маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Э мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүгдэгч Э нь ... оны ..... дугаар сарын .....наас .....ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хаус 25” караокены гадна А маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч А “..... оны .... дугаар сарын ...ны өдөр .... цагийн үед найз Б хамт найз Ц Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаус 25 нэртэй караокенд  орж хүний 2, 2 шил пиво уугаад дуулж сууж байтал 23 цагийн Б ирсэн. 01 цагийн үед А Г хоёрыг ирэхэд Хятад улсаас авчирсан 0.75 литрийг вискийг задлаад бүгдээрээ уугаад хөл бөмбөг үзсэн. 04 цагийн үед караоке хаахаар нь бүгдээрээ гадаа гарч тамхи татаад амралтанд явах талаар ярилцаж байтал караоке дотор сууж байсан Ц найз гэх хоёр залуу гарч ирээд хар хувцастай З гэх залуу нь Б тамхи асуухаар нь би байхгүй гэж хэлтэл намайг хэгжүүрхэлээ гээд бид хоёр маргалдаж байтал Э буюу Э гэх залуу нь дундуур ороод надтай бас маргалдаад байсан.

          ... Би шатны доор зогсоод тамхи татаж байтал гэнэт дээрээс нэг хүн миний зүүн талын хөмсөг орчимд цохиод миний дээрээс дараад газар унаад түрүүлж босоод миний нүүр, цээжин хэсэг рүү өшиглөж байхад манай найзууд ирж салгасан. Би босоод нүд өвдөөд байна гэж хэлээд нүдээ дараад зогсож байтал нэг нь цамц чинь урагдчихаж гэхээр нь цамцаа тайлаад караокены баруун тад байсан Соната 6 маркийн автомашины багажин дээр нь тавиад цаашаа яваад гэрэлд гараад найзууддаа миний нүд яачиж зүгээр байна уу гээд үзүүлээд цагдаа дуудаад зогсож байтал Ц цамц чинь зам дээр хэвтэж байна гээд авчирч өгөхөөр нь цамцаа авч өмсөөд тооцоогоо хийчихье гэтэл урд талын халаасанд байсан 250.000 төгрөг алга болсон байсан.

          ... Тухайн үед Э гэх залуу миний зүүн талын нүд орчимд гараараа 1 удаа цохиж газар унаган нүүр лүү өшиглөсөн. Зүүн нүдний дотор хананы хугарал болон хөмсөгөн дээр шарх гэмтлүүд нь дээрээс нүд рүү цохих үед үүссэн байх. Хамар ясны хугарал гэмтэл нь хуучин гэмтэл байгаа юм. Э цохилтноос үүссэн гэмтэл биш. Тухайн үед томографикийн зураг авхуулахад хамрын гэмтэл хамт гарсан байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/

          ... Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Би шүүх хуралд оролцохгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 49 дүгээр хуудас/

 

          Гэрч Г “... Ц цагаан хувцастай залууг нь аваад караоке руугаа ортол удалгүй үсэрч гарч ирээд А толгойн тус газар гараараа цохиод хамт газар унасан. Цагаан хувцастай залуу түрүүлж босоод А толгой руу дахиад хөлөөрөө өшиглөхөд нь бид нар барьж аваад салгасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/

 

          Гэрч Б “... Цагаан өнгийн юүдэнтэй цамцтай залуу нь шатан дээрээс А толгойн хэсэгт гараараа нэг удаа цохиж газар унагаад газар хэвтэж байхад хөлөөрөө гэдэс рүү нь 1-2 удаа өшиглөсөн. Өөр бол цохиж зодоогүй. ... Зүүн нүднийх нь хөмсөг сэтрээд хөхөрчихсөн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/

 

          Гэрч А “Цагаан өнгийн юүдэнтэй цамцтай залуу нь шатан дээрээс А нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиж газар унагасан. Тэгээд А заамдаж өөр лүүгээ татаад нүүр лүү нь гараараа цохиод байсан. Газар нилээн удаан зууралдаж хэвтсэн. Гараараа л цохиж зодолдсоноос өөр юмаар бол цохиогүй ээ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

          Гэрч Б “Шатан дээрээс үсэрч  нүүр лүү нь нэг удаа цохиод газар унагаад нилээн ноцолдож байгаад цагаан цамцтай залуу нь босч ирээд цээж рүү нь өшиглөсөн. А зүүн нүднийх нь хөмсөгнөөс цус гарчихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/

 

          Гэрч Ц “... Би боль гээд цааш нь түлхээд оруулах гэтэл А пизда гэлүү нэг үг хэлтэл Э миний ахыг ингэж дууддаг юу вэ гээд миний хажуугаар гүйж гараад шатан дээрээс үсрээд А нүүр лүү цохиод хоёулаа газар унаад хоёулаа нилээн зууралдаж байхад нь Б, Б бид гурав очиж салгах үед Э хөл гар нь сарвагнаад А цохиод байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

 

          Гэрч З “... Энхүүш манай ахыг юу гээд байгаа юм гээд шатны доор хэнийг нь мэдэхгүй байна нэг нь зогсож байхад дээрээс нь очиж цохиод тэр хоёр газар унатал найзууд нь дээрээс нь очоод Э зодоод байсан. Би салгах гэтэл Ц байна уу нэг нь намайг ойртуулахгүй байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/

         

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8528 дугаартай:

          “1. А-н биед зүүн нүдний ухархайн дотор ханын зөрүүтэй хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 28 дугаар хуудас/

 

          Э яллагдагчаар өгсөн “ ... 04 цагийн орчимд тэр пабаас гараад явах гээд зогсож байтал З тэр пабын үүдэнд тамхи татаж байсан залуугаас тамхи байна уу нэг тамхилчих гэсэн чинь өөрсдөө тамхиа бэлдэцгээ гэсэн. Тэгэхээр нь би шууд очоод нэг залууг нь нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Энэ үед З намайг салгаж аваад бид хоёр тэр газраас зугтаагаад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Э нь А маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

          Түүнчлэн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч  Э буруутайд үйлдэл шууд нөлөөлжээ.

          Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь ....оны .... дугаар сарын ....наас ....ны өдөр шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж хуульчилсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр шүүгдэгч Э холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирогч А мөрдөн шалгах явцад “... миний бие гомдол саналгүй байхгүйн учир миний хохирсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 50 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй  байна.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, болохыг дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалт, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Э холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  Н баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ