Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 622

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга У,

улсын яллагч Э,

өсвөр насны шүүгдэгч М түүний хууль ёсны төлөөлөгч Б , өмгөөлөгч Т нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос М холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .......тоот хэргийг ..... оны ....дугаар сарын .....-ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын .....ны өдөр Дундговь аймагт төрсөн, эрэгтэй, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сум .... дугаар баг Боржигон эрчим .... дүгээр гудамж .... тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн .... дугаар хороо ..... тоотод оршин суух,  М

 

Өсвөр насны шүүгдэгч М нь ..... оны .....дугаар сарын .....ны өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Koreo town” байрны орчим М Samsung S7 edge маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 288.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Өсвөр насны шүүгдэгч М нь ..... оны .... дугаар сарын ....ны өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Korea town” байрны орчим М Samsung S7 edge маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 288.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Насанд хүрээгүй хохирогч М ...... оны ..... дугаар сарын .....ны өдөр би найз Э, Х, Э нарын хамт сагс тоглож байгаад Баянгол дүүргийн ..... дугаар хороо ....дугаар сургуулийн хашаан доор усан бассейны хажууд сууж байтал урд нь харж байгаагүй гурван хүүхэд ирээд бүлтгэр нүдтэй өндөр хүүхэд нь утсаар чинь нэг ярьчихаад өгье гэж хэлээд Э гар утсыг аваад нэг дугаар луу залгаад холбогдох боломжгүй байна гэсэн. Тэгээд Э утсыг буцаагаад өгсөн. Энэ үед хамт явж байсан хоёр хүүхэд нь цаашаагаа яваад өгсөн. Тэгсэн чинь ээж над руу залгаад одоо гэр лүүгээ ор гэхээр нь би явлаа гэсэн чинь тэр бүлтгэр нүдтэй өндөр ах намайг байж бай наашаа хүрээд ир гээд дагуулаад Korea town байрны буланд очоод утсаа гаргаад ир гэхээр нь гаргаад өгсөн чинь кодоо тайл гэхээр нь кодоо гаргаж өгсөн чинь халаасандаа хийгээд араас дагавал ална шүү гээд яваад өгсөн.

          ... Өндөр бүлтгэр нүдтэй урт үстэй хүүхэд нь авсан. Нөгөө хоёр хүүхдийнх нь нэг нь огт мэдээгүй яваад өгсөн. Нөгөө жижиг биетэй хүүхэд нь сүүлд миний гар утсыг  бүлтгэр нүдтэй хүүхэд авсны дараа ирсэн.

          ... Би гар утсаа олж авмаар байна. Миний гар утсыг авсан хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/

          ... Тэгээд араас нь дагавал зодох байх гэж бодоод цагдаа асуухаар нь араас нь дагавал ална гэсэн гэж хэлсэн. Ер нь бол тэр ах тэгэж хэлээгүй. Юу ч яриагүй л миний утсыг аваад явсан.

          ... Би хохирлын мөнгө болох 450.000 төгрөгийг хүлээн авлаа. Надад санал хүсэлт байхгүй. Надад гомдол санал үгүй, шүүх хуралд суухгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/

 

          Samsung S7 edge гар утсыг 288.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайлан. /хэргийн 22-23 дугаар хуудас/

 

          Гэрч Б “ ... Тэгтэл М утсаар чинь нэг ярьчихаад өгье гээд нэг өндөр хүүхдээс аваад нэг хүн рүү залгаад холбогдох боломжгүй байна гэж хэлээд тэр хүүхдийн тусыг аваад энэ утсаа надад өг гэсэн чинь тэр хүүхэд энэ утсыг ахаа би мөнгөө цуглуулж авсан. Утсаа өгч чадахгүй гэхээр нь би яах гэж хүүхэд айлгаад байгаа юм бэ утсыг нь өг гээд М хэлэхэд М утсыг нь буцаагаад тэр хүүхдэд өгсөн. Тэгээд би А хамт явлаа гээд төв зам руу явж байтал М араас нэлээн зайтай нэг өндөр хүүхдийг дагуулаад явж байхаар нь би гэр лүүгээ явлаа гэж А хэлэхэд А би М дээр очлоо гээд салаад явсан. Тэгээд би гэртээ очоод эгчтэйгээ дэлгүүр яваад иртэл А М хоёр манай эгчийн гэрт ирчихсэн Samsung S7 edge  маркийн хар өнгөтэй гар утас цэнэглээд сууж байхаар нь ямар учиртай утас гэж асуутал М манай эгчийн утсаа гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30-31 дүгээр хуудас/

 

          Гэрч А “... Тэгээд би араас нь яваад очтол М хойд зүг рүү цэцэрлэг тойроод гүйхээр нь би араас нь дагаад гүйсэн. Тэгээд яагаад гүйгээд байгаа юм бэ гэхэд явъя гэсэн юм. Тэгээд шууд бид хоёр тэндээсээ шилийн эцэсрүү Б  очсон. Тэгээд М Samsung S7 edge   маркийн утас байсан. Тэгээд тэндээ хоол идчихээд унтаад өгсөн. ... Би мэдээгүй. Тухайн үед эгчийн гар утас гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32 дугаар хуудас/

 

          М яллагдагчаар өгсөн “... Тэгэхээр нь нэг хүүхдээс нь кодоо гаргачих гэж хэлээд кодыг нь гаргуулаад утсаар нь аав руугаа залгаж үзтэл утас нь холбогдоогүй. Тэгэхээр нь би утсыг нь тэр хүүхдэд буцаагаад өгсөн. Тэгсэн надаас түрүүлээд Б, Ц хоёр урагшаа буусан. Тэгээд би араас нь дагаж буусан. Буухдаа би нэг хүүхдийг нь дагуулаад Б Ц хоёрын дэргэд очсон. Тэгээд цааш нь нөгөө хүүхдийг дагуулаад Korea town гэсэн байрны урд талын буланд очсон. Намайг тийшээ очиход миний дэргэд Б, Ц нар байгаагүй. Би тэр хүүхдээс байшингийн буланд очоод миний ард Б, Ц нар үлдсэн. Намайг юу хийж байгааг мэдээгүй. Тухайн үед Б, Ц нар байгаагүй. Би тэр хүүхдээс байшингийн буланд очоод ахдаа утсаа өгч байгаач гэсэн. Тэгсэн тэр хүүхэд утсаа өгсөн. Тэгээд бас кодоо хэлээдэх гэхэд тэр хүүхэд 1224 гэсэн код хэлсэн. Тэгээд кодыг нь хийж үзтэл утас нь нээгдсэн. Тэгээд би утсыг нь аваад явсан. Өөр ямар нэг зүйл яриагүй. Нөгөө хүүхэд ард үлдсэн.Тэгээд би булан тойроод зугтаасан. Дараа нь тэр утсыг бид гурав хамт явж байгаад нэг ахад 80.000 төгрөгөөр зарсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Өсвөр насны шүүгдэгч М үйлдэл нь “Дээрэмдэх” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд өсвөр насны шүүгдэгч М уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М 288.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах явцад эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид Б нийт 450.000 төгрөг өгсөн тухай баримт авагджээ. /хэргийн 27,29 дүгээр хуудас/

Иймд өсвөр насны шүүгдэгч М гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч М баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

Шүүх  өсвөр насны шүүгдэгч М нь насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлуудыг харгалзан цаашид засарч хүмүүжих боломжтой гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж үзэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдахыг М үүрэг болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс үүрэг хүлээлгэсэн хугацаанд дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг М мэдэгдсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ