Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 626

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга У,

улсын яллагч Б,

шүүгдэгч Д түүний өмгөөлөгч Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........... тоот хэргийг ...... оны ...... дугаар сарын .....ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын .....ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Эв нэгдэл ирээдүй төрийн бус байгууллагын тэргүүн ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороо Майхан толгой гудамж ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо Эрэлийн ..... тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн ..... оны .... дүгээр сарын ...ны өдрийн ..... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .... дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн...... оны .... дугаар сарын .....ны өдрийн .... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн  ...... оны ....дугаар сарын .....ны өдрийн ....дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар  2 жил 2 сар 21 хоногийн хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн .... оны .... дүгээр сарын ....ний өдрийн ..... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,  Д

 

Шүүгдэгч Д нь ..... оны .....дугаар сарын  ....ноос ....ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн .... дүгээр хороо Зурагтын эцсийн Сод Монгол шатахуун түгээх газарт хохирогч У зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүгдэгч Д нь .... оны .... дугаар сарын  ....ноос ....ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн .... дүгээр хороо Зурагтын эцсийн Сод Монгол шатахуун түгээх газарт хохирогч У зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

          Хохирогч У “.... оны ...дугаар сарын ....наас ....нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дүгээр хороо Зурагтын эцсийн Сод Монгол бензин колонкоос бензин авчихаад миний машинд үйлчлүүлж байсан хүн мөнгийг нь өгөх гээд картаа өгөхөд уг картанд нь мөнгө байгаагүй. Тэгээд өөр карт өгөх гэж байхад хажуунаас улаан машинаас нэг эмэгтэй бууж ирээд колонкын түгээгчийг загнасан. Тэгэхэд миний машинд сууж байсан залуу уг улаан машинаас бууж ирсэн эмэгтэйтэй маргалдсан. Тэгтэл уг залууг улаан машины жолооч цохисон. Тэгээд би салгах гэхэд ..... УНД улсын дугаартай машинаас хоёр залуу цаанаас бууж ирээд миний машинд байсан залууг зодсон. Тэгэхэд нь би уг хүмүүсийг салгах гэхэд .... УНД улсын дугаартай машинаас бууж ирсэн хар саравчтай малгайтай шар царайтай махлаг ..... орчим насны залуу миний гар луу өшиглөсөн. Тэгээд тэд нар машиндаа суугаад явсан.

          ... Би гомдолтой байна. Эмчлүүлсэн зардлаа нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/

          ... ... оны ....дугаар сарын ...ны оройн 19 цагийн үед Д ах ..... гэх дугаараас залгаад би Д ах нь байнаа, чамайг зодсон гэх Д ах нь байнаа, уулзаад хэдэн зүйл асуумаар байна гэж хэлсэн. Үүнээс хойш уулзаагүй нилээд хэд хоносон. Гурав хоногийн дараа мөн утсаар залгаад танай гэр хаана байдаг юм бэ, би очоод уулзмаар байна гээд дөрвөн хүний зураг авчраад үзүүлэхээр нь би Д гэх  хүн миний гарыг хугалсан гэж хэлэхэд хэрэг чинь шийдэгдээд манай дүү ял авах нь ойлгомжтой болсон. Чамайг гомдолтой, гомдолгүй хамаагүй шүүх хурал болно. Д гэх хүн чамайг цохиогүй. Д энэ хүн чамайг зодсон. Нэр нь Э гэж хэлсэн. Хамт явж байсан гэх хүн хэлсэн. Би И гэх байцаагчид хэлнэ гэж хэлэхэд И гэх хүнд энэ хэрэг одоо хамаагүй болсон. Баянгол дүүргийн Э гэж прокурор дээр байгаа. Чамайг зодсон гэх хүнийг одоо Баянгол дүүргийн цагдаагаас Дархан руу гаргаж байна гэсэн гурван хүнээс мэдүүлэг аваад хэрэг хийсэн хүнийг бариагүй, өөр тийш нь аваад явсан байна гэж хэлсэн. Одоо ямар хохирол байна вэ, манай дүү шүүхээр ял авах нь тодорхой болсон гэж хэлсэн. Э чамайг дуудна гээд яваад өгсөн.

          ... Би 2.300.000 төгрөг бэлэн аваад Э гэх хүнийг зодсон гэсэн бичиг хийлгүүлж авсан. Үүнээс хойш холбоо бариагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 104-105 дугаар хуудас/

 

          Сэжигтэнг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл “... 04 дугаартай зурган дээрх хүн байна, содон шинж тэмдэг нь хамар нь бага зэрэг муруй, махлагдуу, 170 см өндөртэй хүн байсан. Энэ хүн мөн байна. ...” гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 57-58 дугаар хуудас/

 

          Гэрч Н “... Гэтэл арын машины  эмэгтэй хурдлаач гээд уурлаад надтай хэрэлдсэн. Карт уншуулж байсан ажилтан мөн эхний хүндээ үйлчилчихээд дараагийн хүнд үйлчилнэ гэж хэлсэн. Гэтэл У мөн нөгөө хэрэлдээд байсан эмэгтэйтэй ам зөрөөд маргалдсан. Гэтэл арын машинд байсан тарган эрэгтэй гарч  ирээд У зодсон. Би машинаас буугаад очтол намайг мөн цохисон. Ингээд хөдлөөд явсан. Харин У бид хоёр гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд би тэндээс такси бариад гэртээ харьсан.

          ... Д гэх хүн Ууганбаярыг цохисон. Хэдэн удаа цохисон бэ гэдийг тоолж үзээгүй. Ямарч байсан нүүр лүү нь цохиод байсан. Би машинаас буугаад салгах гэтэл мөн намайг цохисон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 59 дүгээр хуудас/

 

          Гэрч М “.... оны .... дугаар сарын ...наас ....ны өдөр шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сод Монгол шатахуун түгээх станцын 38 дугаар салбар дээр ажлаа хийж байхад хохирогч цагаан өнгийн машинтай ирж бензин хийлгэсэн. Гэтэл хоёр машинтай хүмүүс араас нь ирж зогсоод урд машин дотроос тарган эмэгтэй гарч ирээд хурдан бензинээ хийгээч гээд орилоод хашгираад байсан. Энэ үед хоёр машины жолооч буугаад ирсэн. Энэ үед хохирогчийн машинд сууж явсан эрэгтэй согтуу бууж ирээд банкны картаа олохгүй байсан. Ингэж зогсож байтал тарган эмэгтэй картаа олохгүй байсан эрэгтэйтэй маргалдаад байсан. Энэ үед хохирогч ирээд болиулах гэтэл том биетэй 30 гаран насны эрэгтэй гар луу нь өшиглөөд гарыг нь гэмтээсэн. Мөн зодоод байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа ирэхээс өмнө зодсон гэх хүн машиндаа суугаад явсан. Хохирогч цагдааг хүлээж байгаад уулзсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 76-77 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаарс арын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6790 дугаартай:

          “1. У-н биед зүүн сарвуу эрхий хурууны угийн шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д нь хохирогч У зодож түүний биед зүүн сарвуу эрхий хурууны угийн шивнүүрийн далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

          Түүнчлэн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Д буруутайд үйлдэл шууд нөлөөлжээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь ....оны ....дугаар сарын ....ноос ....ны өдөр шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж хуульчилсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр шүүгдэгч Д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж анхан шатны шүүх дүгнэлээ.

 

          Мөрдөн шалгах явцад хохирогч У “... Би 2.300.000 төгрөг бэлэн аваад Э гэх хүнийг зодсон гэсэн бичиг хийлгүүлж авсан. Үүнээс хойш холбоо бариагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 104-105 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй  байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, болохыг дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Д холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  Д баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ