| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2016/00560/И |
| Дугаар | 819 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 819
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 97/1 “Бармон барилга”-ын 3-р давхар 304 тоотод байрлах “Вишнфанд” ББСБайгууллагын хүсэлттэй,
“Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******ыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн даргад Э.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Вишнфанд” ББСБайгууллага шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: *******гийн жаргалсайхан нь “Вишнфанд” ББСБайгууллагаас 2015 оны 02 сарын 17-ны өдөр хэрэглээний зориулалтаар 12 сарын хугацаатай 2,4 хувийн хүүтэй 1 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлээ авснаас хойш 2015.05.30-нд 300 000 төгрөг, 2015.07.31-нд 350 000 төгрөг төлөөд үлдсэнийг төлөөгүй. Ийм учраас Д.*******ы гэрийн хаяг болох ******* дүүргийн 8-р хороо Зүүн баянцагааны 12-р гудамжны 05 тоотод удаа дараа очсон боловч бүртгэлтэй боловч амьдардаггүй гээд олдохгүй байна. Эхнэртэй нь утсаар холбогдоод гэмтлийн эмнэлгийн ойролцоо байр түрээслэж байгаа гэсэн боловч гэрийн хаягаа зааж өгөхгүй утасаа тасалсан. Одоо байгаа хаягийг нь *******ы хүү болох ******* /утас-*******/ мэдэх боломжтой. Иймд *******гийн *******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Вишнфанд” ББСБайгууллага нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Д.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба түүний оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Д.*******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Д.*******ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Сонгинохайхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБайгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ