Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 213/МА2025/00014

 

 

 

 

 

 

 

 

2025 оны *******2 дугаар сарын *******6 Дугаар 2*******3/МА2025/000*******4 Номгон

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухайд

 

Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй;

хариуцагч: *******;

хариуцагч: ******* нарт холбогдох

 

50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, өмгөөлөгч н.Бор, хариуцагч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч.*******, өмгөөлөгч Т.Гүнжлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******.*******.Нэхэмжлэлийн шаардлага, агуулгын үндэслэл:Нэхэмжлэгч Бадамсүрэн миний бие 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ******* харилцан тохиролцож 50,000,000 төгрөгийг *******/нэг/ хугацаатай, сарын 4,5 хувийн хүү болох 2,250,000 төгрөг авахаар зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч гэрээ байгуулснаас хойш *******-2 сарын хугацаанд хүү төлж байгаад утсаа авахгүй алга болсон бөгөөд сураг сонссон чинь 2023 оны 9 дүгээр сард нас барсан дуулдсан. Түүний хүү *******тэй утсаар ярихад ээж нас барсан тэгэхдээ төлж барагдуулна гэдэг байсан боловч сүүлдээ утсаа авахгүй таг алга болсон.

*******.2.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.*******.*******-д зааснаар хууль ёсны өвлөгч нь түүний хүү төрсөн ээж нь багтах бөгөөд Иргэний хуулийн 535.*******-д зааснаар хууль ёсны өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээхээр хуульчилсан бөгөөд С.Алтанцэцэгийн орон сууцанд одоо хүү ******* амьдардаг бөгөөд уг орон сууцыг талийгаачийн ээж ******* гэдэг хүнд шилжүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан тул хариуцагчаар дээрх хоёр этгээдийг тодорхойлсон. Иймд С.Алтанцэцэгийн өрийг хууль ёсны өвлөгч ээж *******, төрсөн хүү ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын үндэслэл:Иргэний хуулийн 53******* дүгээр зүйлийн 53*******.******* дэх хэсэгт заасны дагуу талийгаач Э.Энхжаргал, С.Алтанцэцэг нарын Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дүгээр баг, *******9 дүгээр байрны ******* тоот хаягт байрлах кв.м талбайтай орон сууцыг бүртгэлийн ******* дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр 2023 оны *******0 дугаар сарын **************-ний өдөр ******* өвлөн авсан. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь талийгаач Э.Энхжаргал, С.Алтанцэцэг нарын хамтын өмч байсан ба эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000*******355**************8 дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог.

2.*******. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь 2022 оны 0******* дүгээр сарын *******4-ны өдрийн талийгаач Э.Энхжаргал, С.Алтанцэцэг нарын Хаан банктай байгуулсан зээлийн шугамын гэрээний барьцаанд байсан нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр нотлогддог. Тухайн үл хөдлөх хөрөнгийг ******* 2023 оны ************** дүгээр сарын 28-ны өдөр иргэн Э.Долгорсүрэнтэй зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан **************5,200,000 төгрөгийг *******ын эзэмшлийн Хаан банк дахь 524647*******350 тоот дансанд шилжүүлсэн.

2.2. ******* нь талийгаач Э.Энхжаргал, С.Алтанцэцэг нарын Хаан банк дахь зээлийн тоот дансанд төлж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангасан. Тодруулбал талийгаач Э.Энхжаргал, С.Алтанцэцэг нарын зээлийг Хаан банкны барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангасан үйл ажиллагаа болсон ба ******* талийгаач нараас өв хөрөнгө хүлээн аваад, эзэмшиж, ашигласан, өмчилсөн зүйл байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн тайлбар, татгалзлын үндэслэл:Нэхэмжлэгчийг талийгаач ******* зээлийн гэрээ байгуулсан эсэхийг мэдэхгүй, талийгаачийг зээлийг буцаан төлөөгүй гэх нь эргэлзээтэй байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Өндөр хүүтэй мөнгө зээлдүүлсэн гэх утгатай нэг нэхэмжлэлийг миний бие 2 дахь удаагаа хүлээн авч байна ба хууль бусаар өндөр хүүтэй мөнгө зээлдүүлэгч нарын дарамтаас талийгаач маань амь хохирсон байх боломжтой гэж бодож байгаа ба цагдаагийн байгууллагад холбогдох гомдлыг гаргах болно

3.*******. Иргэний хуулийн 53******* дүгээр зүйлийн 53*******.******* дэх хэсэгт заасны дагуу хүлээн авсан өвийн хэмжээнд өрийг хариуцсан ба нэмээд өөрийн өмчлөлийн хашаа байшинг талийгаачийн зээлийн үүргийн гүйцэтгэлд ханган хураалгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:Иргэний хуулийн 5*******5 дугаар зүйлийн 5*******5.2, 535 дугаар зүйлийн 535.2, 2*******6 дугаар зүйлийн 2*******6.*******-д зааснаар хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж үзээгүй, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Хариуцагч ******* нь өөрийн ээжээс ямар нэгэн өвлөх эрхийн гэрчилгээгээр өв хүлээн аваагүй боловч Иргэний хуулийн 528*******-д зааснаар өвийг хүлээн авсан гэж үзнэ.Учир нь хэрэгт авагдсан баримтаар *******гийн оршин суугаа хаяг төрсөн ээжийн хаягтай ижил бөгөөд хамт амьдарч байсан гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн лавлагаагаар *******аас орон сууц худалдан авсан иргэн Э.Долгорсүрэн нь хариуцагч *******гийн эхнэр болох нь тогтоогдож байх бөгөөд гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэх байдлаар өвийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй.

5.*******. Хэргийн эргэлзээтэй зүйл нь 2022 оны 0******* дүгээр сарын *******4-ний өдрийн Хаан банкны *******50,000,000 төгрөг, 2 жилийн хугацаатай зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан Баянхонгор аймаг, Баянхонгор сумын ******* дүгээр сумын *******9 дүгээр байрны ******* тоот хаягт байрлах кв.м талбай бүхий орон сууцыг 2023 оны *******2 дугаар сарын 05-ны өдөр ******* гэж хүн яаж Э.Долгорсүрэн гэх хүнд зарсан, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хэрхэн хийгдсэн, банкны барьцаанаас чөлөөлсөн баримт авагдаагүй бөгөөд хэлэлцэгдээгүй.

5.2. Үүнээс үзэхэд хариуцагч ******* нь өвийг хүлээж авахаас татгалзсан шалтгаан нь бусдад төлөх ёстой зээл, төлбөрийн үүргийн хариуцлагаас зайлсхийсэн мэт боловч бодит байдал дээр өвийг эхнэрийнхээ нэрээр хүлээн авсан байдал харагдана. *******ын нэрээр өөрийн ээжийн нэр дээрх банкны зээлийн төлбөрийг төлж барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж авах, өвийг бусдад худалдан борлуулсан дүнгээрээ зээлийг төлж, өв хөрөнгөөр үүргийг гүйцэтгэж багаа мэтээр урдаас төлөвлөсөн үйлдэл гэж үзэж байна.

5.3.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 2*******2.*******, 2*******6.******* дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн.Өвийг хүлээн авсан гэж үсэн боловч өвлөгдсөн хөрөнгөөр бусдын төлбөрийг барагдуулаад дууссан энэ нь тухайн өвлөгчийн сонголт байсан мэтээр хуулийг буруу тайлбарласан. Иргэний хуулийн 2*******2.*******, 2*******6.*******-д үүргийг сонгож гүйцэтгэх эрхийг гүйцэтгэгчид олгож байгаа боловч үлдэх үүргийг үгүйсгэж хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгч талаас өвийг ******* биш хүү ******* хүлээн авсан гэж үзэж Иргэний хуулийн 528.*******, 5528.2-д заасныг хэрэглэх боломжтой байсан гэж үзнэ. ******* нь өвлөгдсөн хөрөнгийг зарж борлуулсан дүнгээр бусдад төлөх үүргийг гүйцэтгэсэн нь Иргэний хуулийн 535.*******, 5*******5.2 дахь хэсгийг хэрэглэхгүй байх нөхцөл болохгүй.Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нотлох баримтуудыг бүрэн дүүрэн бүрдүүлж хуулийг зөв хэрэглэж шийдвэр гаргах бололцоогоор хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч нарын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Намайг Энхжаргалын Эрдэнэхүү гэдэг. Миний аав 2022 онд нас барсан. Харин ээж маань 2023 онд нас барсан. Миний бие айлын ганц хүүхэд байгаа юм. Миний хувьд ээжээсээ өв хүлээж авсан. Тухайн хүлээж авсан өвийнхөө хэмжээнд 3 шатны шүүхээр үүргээ хүлээгээд явж байгаа. Эмээ болох *******ын хувьд байр зарагдсан. Тухайн үед төв салбарын банканд 200,000,000 төгрөг болон Их дэлгүүрийн салбарт *******50,000,000 төгрөгийн өртэй байсан. Өрийн барьцаанд миний хашаа, байшин, өөрийнх нь кв.м байр гэх мэт эд хөрөнгө барьцаанд байсан. Ээжийг маань нас барсны дараа Хаан банкнаас надтай холбогдож зээлээ яаж төлөх вэ гэсэн. Миний хувьд хашаа, байшингаа зарна. Мөн кв.м байраа зарна гэсэн. Ингээд орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн. Хаан банкны хувьд эхнэрийнхээ нэр дээр ипотекийн зээл гаргуулаад зах зээлийн үнээс өндөр дүнгээр **************5,000,000 төгрөгөөр ипотекийн зээл гаргуулж, эмээгийн нэр дээр өв нээгдсэн учраас өвөөрөө зээлээ төлсөн. Эмээгийн хувьд өвөөр дамжуулан нэг ч төгрөгийг өөртөө хүлээж аваагүй. Тухайн хүлээж авсан өвөөрөө зээлээ төлсөн. Үүнтэй холбоотой баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******66 дугаар зүйлийн *******66.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

нэг. 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

*******.    Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нараас 50,000,000 төгрөг нэхэмжилж, үндэслэлээ хариуцагч *******ын төрсөн охин, *******гийн төрсөн эх С.Алтанцэцэг нас барсан тул түүнд зээлдүүлсэн мөнгийг өв хүлээн авсан хууль ёсны өв залгамжлагч нараас гаргуулахаар тодорхойлжээ.

*******.*******.       Хариуцагч ******* ...талийгаач ээжийн өвийг хүлээн авахаас татгалзсан тул хүлээн зөвшөөрөхгүй... гэж,

*******.2.       Хариуцагч ******* нь ...2023 оны *******0 дугаар сарын **************-ний өдөр талийгаач Э.Энхжаргал, С.Алтанцэцэг нарын Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дүгээр баг, *******9 дүгээр байрны ******* тоот хаягт байрлах м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг *******0,000,000 төгрөгийн хэмжээнд өвлөн авч, иргэн Э.Долгорсүрэнд **************5,200,000 төгрөгөөр худалдаж, талийгаач нарын Хаан банкны 2022 оны 0******* дүгээр сарын *******4-ны өдрийн зээлийг төлсөн тул хүлээн зөвшөөрөхгүй... гэж тус тус маргажээ.

 

2.    Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

3.    Хэрэгт авагдсан баримтаар Хаан банкны хуулга, нас барсны бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч ******* нь 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр С.Алтанцэцэгт 3 удаагийн үйлдлээр 50,000,000 төгрөгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч С.Алтанцэцэг нь 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон.

 

4.    Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.*******.*******-д зааснаар нас барагчийн төрсөн хүүхэд *******, нас барагчийг төрүүлсэн эх ******* нар нь нас барагч С.Алтанцэцэгийн хууль ёсны өвлөгчид хамаарахыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5.    Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд С.Алтанцэцэг Хаан банктай 2022 оны 0******* дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан *******50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийн барьцаалсан барьцааны №БГҮ202247247297 дугаар гэрээнд Эрхийн Улсын бүртгэлийн дугаар, Баянхонгор аймаг, Баянхонгор сумын ******* дүгээр баг, *******9 дүгээр байрны ******* тоот хаягт байрлах м.кв талбайтай, орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 68,000,000 төгрөгийн, Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 6 дугаар баг, Гэгээн шавь Нөмөр 5 дугаар гудамж 553 тоот 87 м.кв талбайтай, хувийн сууцыг 22,200,000 төгрөгийн, *******гийн өмчлөлийн Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 6 дугаар баг, Гэгээн шавь Нөмөр 5 дугаар гудамж 553 тоот 863 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг 6,000,000 төгрөгийн, мөн барьцааны дугаар гэрээнд Баянхонгор ББХ Төвийн гадна зогсоол 34,000,000 төгрөгийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэл 60,000,000 төгрөгийн нийт *******84,480,000 төгрөгийн үл хөдлөх болох хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалжээ./хх*******34-*******47/

 

6.    Баянхонгор аймгийн тойргийн 280 бүртгэлийн дугаартай нотариатчид 2023 оны *******0 дугаар сарын **************-ний өдөр өвлүүлэгчийн өвлөгдөх Эрхийн Улсын бүртгэлийн дугаар, Баянхонгор аймаг, Баянхонгор сумын ******* дүгээр баг, *******9 дүгээр байрны ******* тоот хаягт байрлах м.кв талбайтай, орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч ******* өвийг хүлээн авах, хариуцагч ******* дээрх өвлөгдөх өвийг хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтүүдийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.*******, 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд гаргаж өвийг ******* хүлээн авсан үйл баримт тогтоогдсон.

 

7.    Иргэний хуулийн 5*******5 дугаар зүйлийн 5*******5.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ., 535 дугаар зүйлийн 535.*******-д Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж зааснаар өвлөгч ******* нь өвийн зүйл болох дээрх үл хөдлөх хөрөнгийг Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар Хаан банкны барьцаалбарт барьцаалсан үнийн дүнгийн хэмжээ буюу 68,000,000 төгрөгийн хэмжээнд өвлөн авсан байх тул нэхэмжлэгч ******* хариуцагч *******аас ******* байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

7.*******.       Өөрөөр хэлбэл зээлдэгч нь зээлдүүлэгчид мөнгө хөрөнгө төлөх үүрэгтэй байсан, зээлдэгч нас барснаар өвлүүлэгчийн хөрөнгө бусад этгээдэд шилжсэн бол өвлүүлэгчийн өрийг өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр өвлөгч төлөх үүрэгтэй.

7.2.       Хэдийгээр өвлүүлэгчийн өвийн зүйл дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийг *******0,000,000 төгрөгийн хэмжээнд өвлөгч ******* хүлээн авсан гэж маргах боловч өвлөх эрхийн гэрчилгээ нь гадагшаа чиглэсэн, өвлүүлэгчийн хөрөнгийг хүлээн авсныг нотлох нотолгооны хэрэгсэл ба тухайн үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

7.3.       Харин хариуцагч ******* нь өвлүүлэгчээс хүлээн авсан өвийн зүйлийг захиран зарцуулах эрхийн хүрээнд Э.Долгорсүрэнд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн гэж үзнэ.

 

8.    *******, С.Алтанцэцэг нарын хооронд 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь 2023 оны 6 дугаар сарын 0*******-ний өдөр 2,250,000 төгрөгийг, 7 дугаар сарын 0*******-ний өдөр 2,250,000 төгрөгийг, 8 дугаар сарын 0*******-ний өдөр 2,250,00 нийт 6,750,000 төгрөгийн хүүг нэхэмжлэгчид төлсөн байна.

 

9.    Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.*******.-д ...Энэ хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар олгох болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа /цаашид "мөнгөн зээлийн үйл ажиллагаа" гэх/-тай холбогдсон харилцааг зохицуулна...,*******8.6.-д...Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана... гэж заажээ.

9.*******.       Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл урт хугацаа/нэг жил/-д ашиг олох зорилгоор зээлдэгч ******* 50,000,000 төгрөгийг 4.5 хувийн хүү авах нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан байна.

9.2.       Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд зааснаар эрх бүхий этгээдээс зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй, хуульд зааснаар татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, ашиг олох зорилгоор ******* нь хууль зөрчиж ******* зээлийн гэрээ байгуулсан гэж давж заалдах шатны шүүх дүгнээд зээлдэгчийн зээлийн хүүд төлсөн 6,750,000 төгрөгийн үндсэн зээл 50,000,000 төгрөгөөс хасаж олгов.

 

*******0. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 50,000,000 төгрөгөөс С.Алтанцэцэгийн зээлийн хүүд төлөгдсөн 6,750,000 төгрөгийг хасаж, шаардлагаас үлдэх 43,250,000 төгрөгт ногдох 374.200 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,750,000 төгрөгт, хариуцагч *******д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

2.*******.       Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх 2025 оны 5 дугаар сарын 2*******-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.*******, 69 дүгээр зүйлийн 69.*******.*******-д тус тус заасан хүсэлтүүдийг гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай *******3/ШЗ2025/0*******343 дугаар захирамжаар ханган шийдвэрлэж, шинжээчийн дүгнэлт иртэл хугацаагаар хэргийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.*******.8-д зааснаар түдгэлзүүлэн шийдвэрлэжээ.

2.2.       Хариуцагчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 0*******343 дугаар захирамжийн Захирамжлах хэсгийн 2, 3 дахь заалтад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******70 дугаар зүйлийн *******70.*******.-д зааснаар гомдол гаргасан байна.

2.3.       Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд шүүхийн *******3/ШТ2025/000************** дүгээр Гомдол хэлэлцэх тухай тогтоолоор тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 2*******-ний өдрийн *******3/ШЗ2025/0*******343 захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгав.

2.4.       Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******70 дугаар зүйлийн *******70.*******Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.*******, 38.9, 65.*******.*******-65.*******.8, 65.*******.*******0, 69.*******, 92.4, 97.*******, *******00.2 дахь хэсэг, 80, **************7, *******24 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш *******0 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно. гэж зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан Эрхийн Улсын бүртгэлийн дугаар, Баянхонгор аймаг, Баянхонгор сумын ******* дүгээр баг, *******9 дүгээр байрны ******* тоот хаягт байрлах м.кв талбайтай, орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгох гомдлын хүрээнд шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх үүрэгтэй атал шүүгчийн бүрэн эрхэд халдаж гомдлыг хүрээнээс хальж захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэв.

2.5.       Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.*******-д зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүгч бүрэн эрхийн хүрээнд шинжээч томилон шийдвэрлэснийг буруутгахгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.*******.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******.    Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн *******3/ШШ2025/00669 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн ******* дэх заалтыг

...Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******, 5*******5 дугаар зүйлийн 5*******5.2, 520 дугаар зүйлийн 520.*******.*******, 535 дугаар зүйлийн 535.*******-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 43,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,750,000 төгрөгийг, хариуцагч *******д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай... гэж,

2 дахь заалтыг

...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.*******-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 43,250,000 төгрөгт ногдох 374,200 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.     Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 60 дугаар зүйлийн 60.*******-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Бадамсүрэнгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.3, *******72 дугаар зүйлийн *******72.******* дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******.