| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2016/00599/И |
| Дугаар | 820 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 820
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* дүүргийн 22-р хороо, ******* 16-р гудамж 10 тоотод оршин суух *******ийн *******ийн хүсэлттэй,
“Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн даргад Э.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: Миний бие 2015 оны 1-р сарын 11-нд иргэн *******д гуйсны дагуу 900.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатайгаар 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба үүний 800.000 төгрөгийг нь бэлнээр, 100.000 төгрөгийг өөрийн данснаас картнаасаа авахуулж өгөөд явуулсан. Би одоо үлдсэн мөнгөө авах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суугаа хаягтаа байхгүй гэж татгалзсан. *******ы утас руу залгахад холбогдохгүй байдаг. Би автобусанд явж байгаад түүнтэй таарсан чинь чамд өглөг байхгүй гэсэн. Би мөн цагдаад өгсөн боловч иргэний хэрэг гээд хаасан. Гэрийнх хаягыг мэдэхгүй. Уг нь ******* дүүргийн 1-р хороо *******ын 122-р гудамж 5 тоотод оршин суугч гэх боловч уг хаягтаа байдаггүй юм билээ. Иймд түүнийг эрэн сурьалжилж өгнө үү. Би түүний явж байгаа автобусыг хаана харьяалагдах болохыг хүнээс асуухад Автобус 3-р бааз гэж хэлсэн. Тэнд жолоочоор ажиллаж байж магадгүй.Түүний утас нь *******,******* гэв.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Б.******* “нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Мужхүүгийн *******ыг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба түүний оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд М.*******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,119, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Мужхүүгийн *******ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг ******* дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ