| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2015/04446/И |
| Дугаар | 00033 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 00033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004.02.05-ны өдөр төрсөн охин *******, 2010.01.20-ний өдөр төрсөн хүү ******* нарыг эх ******* асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2004.02.05-ны өдөр төрсөн охин *******, 2010.01.20-ний өдөр төрсөн хүү ******* нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр *******ээс гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар *******, ******* нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Грийн хаус. В-10 тоот хаягт байрлах хаус, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Богины ам /17050/ 34 тоотод байрлах амрагчдын сууцны зориулалттай 316.04 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн Ү-2206018326 тоот дугаартай үл хөдлөх хөрөнгийг ******* болон охин *******, хүү ******* нарын өмчлөлд үлдээхээр, “Сандей Плаза” худалдааны төвд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай, Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031376 тоот дугаартай 106.93 м.кв 1001, 1002, 1003 тоот лангуунууд, тус төвд байрлах 96.35 м.кв, Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031377 тоот дугаартай, 4023, 4025, 4026, 4027 тоот лангууны талбайнуудыг 7 хоногийн хугацаанд банкны барьцаанаас чөлөөлж ******* болон охин *******, хүү ******* нарын эзэмшилд шилжүүлэхээр, “Сандей Плаза" худалдааны төвд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204044734 тоот дугаартай, 2002 тоот Үп хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031378 дугаарт бүртгэлтэй, 34 4 м.кв 2001 тоот ширхэг лангууны талбайг одооны өмчлөгч *******, С.Буянтогтох нарын өмчлөлд хэвээр үлдээж, энэ хөрөнгөд хамаарах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, бага тэнгэр 13314, Дүнжингарав 1 тоот, Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204049572 тоот дугаартай, 443.1 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалт бүхий объектийг хариуцагч *******ийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч энэ хөрөнгөд хамаарах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдьдсан 46-01 УБД улсын дугаартай Land Cruiser-200 маркын автомашиныг зарж борпуулсан ба нэхэмжлэгч нь дээрхи нэхэмжлэлийн зүйлээсээ татгалзсан, 4 дэх заалтын нэмэлтээр охин С.Номуун-Эрдэнийн төлбөр 18 700 000 төгрөг, хүү *******ий төлбөр 15 072 000 төгрөг, хойшид хүүхдүүдийн сургалтын төлбөрийг жил бүр 8 сарын 1-ний дотор төлж байхаар, сургалтын төлбөрийн урьдчилгаа 4 000 000 төгрөгийг 6 сарын дотор төлөхөөр тус тус тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар *******ээс 1 735 450 төгрөг гаргуулж *******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70 200+3 400 700/ нийтдээ 3 470 900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
7. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015.07.06-ны өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 18201 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ