Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 821

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Х.Оюунжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн  шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, “Сүлжээ” ХХК байранд байрлах  “Хаан Хүнс Сүлжээ” ХХКомпанийн   хүсэлттэй,

“Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулах”  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхсайхан, нарийн бичгийн даргад Э.Саранцэцэг нар  оролцов.                          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч “Хаан Хүнс Сүлжээ” ХХКомпанийн шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: “Хаан Хүнс Сүлжээ” ХХКомпанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******д /РД:*******/ холбогдох 1.328.100 төгрөгийн нэхэмжлэлийг 2015 оны 10-р сарын 23-ны өдрийн 33938 дугаартай шүүхийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.9-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас  татгалзсан билээ. Иймд хариуцагч Б.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү. Манайх Нарантуул худалдааны төвийн өргөтгөлд хүнсний төвийн павилон 94-р лангуунд суудаг *******тай гэрээ хийж бүтээгдэхүүнээ борлуулахаар болсон. Б.*******ын өөрийн утас нь *******,*******, гэрээ хийхэд Баянзүрх дүүргийн 2-р хороо Дарь эхийн 1-186 тоот гэж байсан боловч уг хаягтаа бүртгэлтгүй байхгүй гэсэн байсан. Нарантуулд  суудаг хүмүүс гэрээ хийдэг юм билээ. *******ын хаягыг авах гэсэн боловч түүний талаарх мэдээллийг өгөхгүй гэж хэлсэн. Одоо Б.******* нь хаа байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг  эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч “Хаан Хүнс Сүлжээ” ХХКомпани нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Б.*******д нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба түүний оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд Б.*******ыг  эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангаж  шийдвэрлэв.

 Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б.*******ыг эрэн сурвалжилсугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Сонгинохайхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст даалгасугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хаан Хүнс Сүлжээ” ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.           Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

5.           Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн  120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ОЮУНЖАРГАЛ