Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 213/МА2026/00002

 

 

 

 

 

 

 

*******-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Т.Ганчимэг, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202 оны *******0 дугаар сарын 3*******-ний өдрийн 303/ШШ202/0076******* дүгээр шийдвэртэй,

 

*******-ний /РД*******3*******3/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 66,406,*******04 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 202 оны *******2 дугаар сарын *******7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Оросоо /цахимаар/, хариуцагч ******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Доржготов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

*******. Нэхэмжлэгч *******-ний анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Манай ******* нь иргэн *******той 20*******9 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн 2-ОD/GН/НU/04 тоот Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан хамтарч ажиллаж байсан. Уг гэрээний дагуу гэрээт харилцагч ******* нь бараа бүтээгдэхүүнийг тогтоосон үнээр тооцож татан авч борлуулах, татан авсан барааны төлбөрийг тухайн сар дотроо багтаан тогтсон хэмжээгээр төлөх, нөгөө талаас манай компани бараа бүтээгдэхүүнээр хангах, борлуулалтын урамшуулал олгохоор талууд харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч ******* нь манайхаас авсан бараа, бүтээгдэхүүний төлбөр тооцоог тухай бүрд нь төлөөгүй бөгөөд бараа, бүтээгдэхүүний төлбөр болох 44,270,736 төгрөгийг өнөөдрийг хүртэл манайд төлөөгүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа болно. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид гэрээнд заасан үүргээ биелүүлж, бараа бүтээгдэхүүний өр төлбөрийг төлж барагдуулах шаардлагыг удаа дараа тавьсан боловч үр дүнд хүрсэнгүй. "Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.2-т заасны дагуу Гэрээт харилцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд барааны төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0, хувийн алдангийг компанид төлөх үүрэгтэй гэж тохиролцсон. Уг төлбөр тооцоог төлж барагдуулахаар 2022 оны 08 дугаар сарын 2-ны өдөр иргэн ******* нь 44,270,736 төгрөгийн төлбөр тооцоог 2022 оны 08 дугаар сарын 3*******-ний өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 2-ны дотор ,000,000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийн үлдэгдлийг 2023 оны 07 дугаар сард багтааж хуваан төлөхөө илэрхийлж хүсэлт бичиж өгсөн байдаг.

Гэвч ******* нь өнөөдрийг хүртэл төлбөр төлөлт хийгээгүй байгаа нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ." гэх заалтыг зөрчиж, бараа, бүтээгдэхүүний төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн гэрээний үүрэгт 44,270,736 төгрөг, алданги 22,*******3,368 төгрөг, нийт 66,406,*******04 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь энэхүү гэрээний барьцаа болгож 20*******9 оны 06 дугаар сарын 23-ний өдөр 3OD-/GH/BG/04 тоот Барьцааны гэрээг байгуулж, тус гэрээгээр иргэн ******* нь өөрийн өмчлөлийн Баянхонгор аймаг, *******-р баг, Номгон байр, тоот хаягт байрлах, Орон сууцны зориулалтай, 20 мкв, ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Бид уг нэхэмжлэлийг өмнө нь тус шүүхэд гаргасан боловч тус шүүхийн 2024 оны 0 дугаар сарын 03-ний өдрийн *******3*******/Ш32024/0*******098 дугаартай шүүгчийн захирамжаар ... хариуцагч *******г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******33 дугаар зүйлийн *******33.*******.9 дэх заалтын дагуу онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тодруулсны үндсэн дээр дахин нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шүүгчийн захирамж саад болохгүй гэжээ. Үүний дагуу бид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын *******7-ний өдрийн *******02/ШШ2024/03*******99 дугаартай шүүгчийн шийдвэрээр ...Онлайн дистрибюшн" ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 20*******9 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээнээс үзэхэд ******* нь хариуцагч байх боломжтой байна. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь хаягтаа оршин суудаггүй болох нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******0 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна., мөн шүүгч Шийдвэртээ "... *******г эрэн сурвалжилж, түүний оршин суух газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаад мэдэгдэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай." Гэж шийдвэрлэсний дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс 202 оны 0******* дүгээр сарын 20-ний өдрийн З0ёг_3/9 дугаартай албан бичгээр хариуцагч Гомбосүрэнгийн Төмөртогоог эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад тус иргэн нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант багийн Рашаантын гудамж 3-336 дугаар байрны тоот хаягт ам бүл 4-үүлээ байрлаж байгаа бөгөөд 8844*******40 утасны дугаартай болохыг мэдэгдье гэжээ. Уг албан бичгийн дагуу бид Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд 20*******9 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2-OD/GH/НU/04 тоот Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 44,270,736 төгрөг, алданги болох 22,*******3,368 төгрөг, нийт 66,406,*******04 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье ... гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие тус компанид 20*******9 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №2-OD/GH/НU/04 дугаартай Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу гэрээт харилцагчаар ажиллаж бараа бүтээгдэхүүний түгээлт, тооцоо хийх зэрэг ажлыг хариуцан 2023 оны 08 сарын 30-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан. Хуучин нягтлан бодогч байх хугацаанд ямар нэг төлбөр тооцооны зөрүү гаргаж байгаагүй цалингаа гүйцэт авч ажиллаж байсан бөгөөд явцын дунд тооцооны зөрүү барааны дутагдал, хугацаа нь дууссан бараа болон хугацаа нь дөхсөн бараа бүтээгдэхүүн ирэхтэй холбоотой гарах болсон бөгөөд үүнийг би нягтлан бодогч солигдсоны улмаас, нөгөө шалтгаан нь бараа бодитоор тоологдож хүлээн аваагүйтэй холбоотой гэж үзэж байна. Энэ үед онлайнаар уулзалт хийж тооцоо нийлдэг байсан. Тэр үед агуулахын үлдэгдлийн шивэлт нь ирсэн бараатайгаа тоо нь нийлэхгүй байгаа талаар байнга хэлдэг боловч тэгэх боломж байхгүй гэж хариу өгдөг байсан. Мөн энэ хугацаанд худалдааны төлөөлөгч, түгээлтийн ажилтан гэх мэт хүмүүсийг авч ажиллуулж байсан ч тэр хүмүүс нь цалин мөнгөө голж ажлаас гарсан.

Миний бие энэ компанитай 202******* оны ************** дүгээр сарын *******0-ны өдөр Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ №OD-202****************************0 -ийг байгуулсан. Түүнээс өөр ямар нэг төлбөр тооцоо барагдуулах гэрээ байгуулж тооцоо нийлсэн зүйл байхгүй. Энэ гэрээний дагуу 3,666,48 төгрөгийн төлбөртэй бөгөөд энэ тооцоог хийхэд миний ажиллуулж байсан агуулахад ус алдсаны улмаас барааны хүлээн авч, хүлээлгэж өгсөн баримтууд байхгүй тооцоо нийлж чадахгүй байсан. Тэгэхэд Захирал Ц.Мэндбаяр нь хотын оффист очиж байгаад нягтлан Б.Туяатай ярьж байгаад байгаа баримтуудыг тулгалт хийж үзье. Тэгээд танд мэйлээр явуулъя гэж хэлээд ямар ч байсан орон нутагт ирсэн болохоор ямар нэг гэрээ хийж авахгүй бол болохгүй гээд нотариатын газар очиж гэрээ хийж гарын үсэг зуруулаад явуулж байсан юм. Үүнээс хойш надад энэ компаниас цалин мөнгө, урамшуулал огт бодогдоогүй ба өрнөөс чинь цалинг чинь суутгалаа гэж хэлдэг байсан. Ажил хийхээ болих хүртэлх хугацаанд энэхүү төлбөрөөс суутгагдаж төлөгдөж дууссан гэж бодож байсан.

Ийм учраас энэ төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт:

*******. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.******* дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гоос тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээгээр хүлээсэн үүргийн 3,666,48 төгрөг, алданги *******7,833,274 төгрөг, нийт 3,499,822 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх *******2,906,282 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож ,

2. Иргэний хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******, *******8 дугаар зүйлийн *******8.2 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээний дагуу хариуцагч *******гийн өмчлөлийн Баянхонгор сумын ******* дүгээр баг, дугаар байр, 0 тоотод байрлах, ******* дугаартай, 20 мкв, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 60 дугаар зүйлийн 60.******* дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489,980 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гоос 42,449 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч *******гийн давж заалдах гомдлын агуулга:

Миний бие нь 202.*******0.3*******-ний өдрийн 76******* дугаартай Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие нь 2023 оноос хойш хорт хавдар өвчнөөр өвчилж өвчний улмаас Улаанбаатар хот болон өөр орон нутгаар өвчний мөр хөөж явсаар 202.*******0.3******* -ний өдрийн шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Шүүхийн шийдвэрийг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би өөрөө шүүх хуралдаанд биечлэн оролцоогүйд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгчээс анх надад бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн ямар ч баримт байхгүй байхад шүүх хэргийг шийдэж надаас мөнгө гаргуулж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчээс надтай нийлж 2-3 удаа тооцоо нийлсэн гэдэг боловч тийм асуудал байхгүй би нэг л удаа тооцоо нийлсэн боловч нягтлангаас анхан шатны ямар ч баримтгүйгээр энэ тооцоог хийж надаар гарын үсэг зуруулсан бөгөөд манай агуулахад ус алдсаны улмаас баримтууд устсан байсан. Би энэ байгууллагатай гэрээт ажилчнаар ажиллаж байсан учраас ажилтантайгаа алданги тооцож гэрээ байгуулсан болон шүүх энэ алдангийг надаас гаргуулж шийдэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Энэ барааны дутагдал нь барааг албан ёсоор хүлээлгэж өгдөггүйтэй холбоотой бөгөөд компанийн зүгээс нэмж бараа бүтээгдэхүүн бичсэн байхыг ч үгүйсгэх газаргүй юм. Мөн компанийн зүгээс миний цалин урамшууллыг ерөөсөө бодож олгоогүй бөгөөд ажлаас гарах хүртлээ ямар ч цалин урамшуулал аваагүй, компанийн зүгээс өрөнд чинь суутгана гээд байсан боловч хэдийг хасаж, хэдийг суутгасан болохоо баримтаар үзүүлээгүй үүнийг хүлээн зөвшөөрөхгүй./ Цалингаас гадна компанийн зүгээс надад сард хоолны мөнгө *******0.000 төгрөг, Бинзений мөнгө гэж 300.000 төгрөг, борлуулалтын орлогын ******* хувь өгөх ёстой байсан, мөн бараа бүтээгдэхүүн хадгалах агуулахын түрээсэнд сарын 700.000 төгрөг төлдөг байснаас компани энэ төлбөртөө бараа материалаасаа өгүүлдэг байсан байж энэ дүнгээ хасахгүйгээр тооцоо нийлсэн баримтад оруулсан байна./ Мөн хугацаа дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүн маш ихээр явуулдаг байсан , тэгээд хугацаа нь дууссан байхад шууд над дээр өр болгож авдаг байсан.

Мөн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэх эрх 3 жил байдаг гэж би сонсож байсан учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэжээ.

 

. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******той холбоотой төлбөр тооцоо нь дандаа санхүүгийн баримт, нотариатаар батлуулсан гэрээн дээр үндэслэж гарч ирж байгаа. Анх 2024 оны эхнээс эхлээд энэ хүнтэй тооцоо нийлэх гэтэл алга болчихсон учир шүүхэд өгөх ажил эхэлсэн. Тэгээд 2024 оны эхэнд шүүхэд өгөхөд хаягтаа байхгүй гээд хэрэгсэхгүй болоод буцаад ирсэн. Дараа нь бид нар Баянголын шүүхэд өгч эрэн сурвалжлуулаад хаяг нь тодорхой байгаа. Тэгээд 202 оны 03 сарын 6-нд анх Баянхонгор аймгийн анхан шатны шүүхэд өгсөн. Тэгээд 202 оны 03 сараас *******2 сар хүртэл шүүх хурлыг олон дахин хойшлуулсан. Мөн энэ хугацаанд тохирох боломж байвал тохирч болно. Танай тооцоог хасах зүйл байгаа бол баримтаа гаргаж өг гэдгийг би ч хэлж байсан, өмгөөлөгч ч хэлж байсан. Мөн олон удаа шүүх хурал хойшлох үед шүүгч ч хэлж байсан. Тэрнээс гадна шүүгч нэлээн олон удаа хойшилсны дараа эвлэрүүлэн зуучлал руу энэ хэргийг шилжүүлээд та нар эвлэрэх боломж байвал эвлэрүүлэн зуучлах дээр эвлэрээ гээд шилжүүлсэн. Эвлэрүүлэн зуучлал дээр ирснийх нь дараа би эвлэрүүлэн зуучлагчтай утсаар яриад одоо ямар байдлаар эвлэрэхээр байна, юу болж байна гэх мэтээр асуухад ******* холбогдохгүй байна, энэ хүнтэй бид нар холбогдож чадахгүй байна гээд эвлэрүүлэн зуучлахаасаа буцаад шүүх рүү шилжээд тэгээд шүүх шийдвэрээ гаргачихсан ийм хэрэг байгаа юм гэв.

 

6. Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Б.Оросоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх маргааны үйл баримтад бодитой дүгнэлт хийж, хэргийг хуулийн хүрээнд шийдсэн гэж үзэж байгаа. Хариуцагчийн хүсэлтээр шүүх хурал удаа дараа хойшилж байсан. Шүүхэд хүндэтгэлтэй хандаж байгаагүй, үндэслэлгүйгээр удаа дараа хойшлуулж байсан. Тэгээд сүүлийн шүүх хурал дээр ч гэсэн хурлын товыг мэдсэн байж өөрөө хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгээ нотлоогүй. Ингээд хурал үргэлжлээд явсан байж байгаа юм. Тэгэхээр шүүх хуулиар хариуцагчид хангалттай боломж олгосон. Шүүх хуралдаан дээр тийм ч нотлох баримт гаргаж өгөх байсан юм, хувь хүний данс руу мөнгө хийчихсэн олон баримт байгаа гэж хэлж байгаа боловч тэрийг шүүхэд ерөөсөө гаргаж өгөөгүй. Ийм байдлаар ярьдаг боловч тэр нь ерөөсөө нотлогддоггүй. Хурлыг нь хийлгэхгүй тэгээд хойшлуулаад л яваад байдаг ийм нөхцөл байдал байгаа. Талуудын хооронд хийгдсэн гэрээ баримт бүх юм нь хууль ёсны байгаа. Тийм болохоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн ийм байр суурьтай байгаа гэв.

 

7. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Онлайн Дистрибюшн компанитай 20*******9 оноос эхэлж хамтарч гэрээгээр ажилласан. Энэ хугацаанд 3,000,000 төгрөгийн өрөнд орсон гэх шалтгаанаар шүүх хуралд оролцоод явж байна. Анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеийн шалтгаанаас оролцож чадаагүйгээс болж өр төлбөрт орсондоо миний хувьд гомдолтой байна. Би биеийн байдлаас шалтгаалаад шүүх хурлыг нэлээн хэд хойшлуулсан. Би одоо хүртэл Улаанбаатар хотод Хавдар судлалын эмнэлэгт *******0 хоногийн хугацаатай эмчилгээ хийлгээд эмнэлэгт хэвтэж байна. Миний 2 бөөр хавдартай гэдэг оноштой байгаа учраас байнгын эмчилгээтэй хяналтад яваад байгаа. Хамгийн сүүлийн хурал дээр би оролцъё гэсэн хүсэлтэй байсан. Би өөрөө Сэлэнгэ аймагт явсан юм. Тэгээд цахимаар орох гэсэн чинь утаснаас болоод хуралдаа орж чадаагүй. Би өмгөөлөгчөөсөө татгалзаад дахиар өөр нэг өмгөөлөгч авах гээд би өөрөө эмчилгээтэй байгаа болохоор мөнгө төгрөгийн асуудал гараад би өмгөөлөгч авч чадаагүй. Ганц хоёр хүнээс зөвлөгөө аваад би Баянхонгор аймагт очиж *******4 хонохдоо би Г.Доржготов өмгөөлөгчтэй уулзаад би ийм асуудалд орчихлоо ахаа надад туслаач гэж бүх асуудлаа тайлбарлаж хэлээд Г.Доржготов өмгөөлөгч үнэ төлбөргүйгээр надад туслахаар болсон. Би өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцоогүйдээ гомдолтой байгаа..гэв.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Доржготов шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэртэй хүндэтгэлтэй хандаж байгаа. Хариуцагч *******гийн гаргасан гомдол байгаа. Давж заалдах шатны шүүхэд 7 төрлийн агуулгатай гомдол гаргасан байна. Үүнээс 2-оос 3 нь эргэлзээтэй гомдол байна. Энийг тайлбарлая гэж харж байна.

Нэгдүгээрт: Би шүүх хуралдаанд биечлэн оролцоогүйд гомдолтой байна гэж байгаа. Хэргийн материалтай танилцахад хүндэтгэн үзэх шалтгаантайгаар нэлээд хэдэн удаа шүүх хурал хойшилсон байна. Тэгээд хамгийн сүүлд нь нэг хойшлохдоо урьд нь авч байсан өмгөөлөгчөөсөө татгалзсан байна. Тэрнээс хойш ******* сарын дараа шүүх хуралдаан зарлахад оролцож чадаагүй. Тодорхой шалтгааны улмаас ингээд оролцож чадсангүй, уг нь оролцъё гэсэн хүсэлт гаргасан боловч боломж байсангүй, зүүмээр оръё гэсэн боловч одоо зүүмийн код өгье гэсэн, тэгээд чимээгүй байсан, ингээд оролцож чадаагүй, тэгээд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.3-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслээд оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн байна. Энэ хооронд бас өмгөөлөгчөө авч чадаагүй. ..Өөрийнх нь гол зорилго шүүх хуралдаанд оролцож биечлэн оролцоод тайлбараа гаргаад энэ нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтууд багасгах, үгүйсгэх тийм нотлох баримтууд олдсон, тэрийгээ шүүх хуралдаанд нотлох баримтаар анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгье гэсэн боловч чадаагүй. Ингээд нотлох баримт гаргах, шүүх хуралдаанд үг тайлбар хэлэх, үндсэн хуульд заасан өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа авах эрхээ хангуулж чадаагүй шүүх хуралдаанд болсон байна гэж харж байгаа. Энэ нь нэг талаараа энэ хүний эрхийг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёрдугаарт: 202******* оны ************** сарын *******0-ны өдрийн номер 290*********************0 гэсэн тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ гэсэн нэг үндэслэлийг гол үндэслэл болгож байгаа. Энэ дээр тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Мэндбаяр гэдэг хүн ажлаар явж байгаад Баянхонгорт ирээд ойролцоогоор ийм төгрөгийн өр төлбөр байна, ийм төгрөгийн алданги гарч байна гэж энд ирж санхүүгийн төлбөр тооцоололгүй, санхүүгийн баримт бичгийн нотлох баримтаа үзүүлэлгүй, хоорондоо сууж тооцоо нийлэлгүйгээр явуулын байдлаар гэрээ хийж нотариатаар батлуулж, нотлох баримтын шаардлага хангаад өөрөө ажлаасаа гараад алга болчихсон. Тэрийг нь үндэслээд Онлайн Дисптрибюшн компани шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тэгээд итгэмжилсэн төлөөлөгч н.Баасандорж гэдэг хүн ороод явсан байна. Энэ тооцоо, бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэдэг юм уу? энэ тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ гэдэг нь үндсэндээ Иргэний хуулийн 6 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байж болохоор ийм үндэслэлтэй харагдаж байна. Ямар ч нотлох баримт, ямар ч тооцоо төлбөргүйгээр, ямар ч юм харалгүйгээр, санхүүгийн баримт байхгүйгээр энэ дээр хэдэн тоо тавиад гэрээ хийж нотариатаар батлуулсан нь одоо хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж харж байгаа. Ийм эргэлзээтэй нөхцөл байдлууд байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Бусад гаргасан давж заалдах шатны гомдол яг энэ үндсэн нэхэмжлэлд хамааралгүй байна гэж харж байна. Цалин тооцоотой, эсвэл сөрөг нэхэмжлэл гаргах зүйлүүд байна гэж харсан учраас энийг тайлбарлалгүй орхиё гэж харж байна. Тийм учраас энэ эхний 2 гол зүйл нь өөрийг нь биечлэн оролцуулж нотлох баримтыг нь аваад шинжлэн судлуулаад, өмгөөлөгчөөр хангаж хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хамгаалуулаад орсон бол болох байжээ гэсэн учраас энэ хууль зөрчсөн үйлдлүүд энэ 2 дээр харагдаж байна. Нэхэмжлэгч байгууллагаас гаргаж байгаа гэрээ гэдэг нь өөрөө хууль зөрчсөн үндэслэлтэй байх боломжтой байна. Энийг шинжээчийн дүгнэлт гаргуулаад нотолж болох ийм боломжууд нээлттэй байжээ гэж харагдаж байгаа...гэв.

ХЯНАВАЛ:

*******. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******66 дугаар зүйлийн *******66.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ..20*******9 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 2022 оны 08 дугаар сарын 2-ны өдөр хүртэл нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний төлбөр 44,270,736 төгрөг, гэрээний алданги 22,*******3,368 төгрөг, нийт 66,406,*******04 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.. гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бол ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ..202******* оны ************** дүгээр сарын *******0-ны өдөр тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээгээр 3,666,48 төгрөгийн төлбөртэй гарсан ч миний ажиллуулж байсан агуулахад ус алдсаны улмаас бараа хүлээн авсан, хүлээлгэж өгсөн баримтууд байхгүй тооцоо нийлж чадаагүй, үүнээс хойш надад энэ компаниас цалин мөнгө, урамшуулал огт бодогдоогүй ба өрнөөс чинь цалинг чинь суутгалаа гэж хэлдэг байсан. Ажил хийхээ болих хүртэлх хугацаанд энэхүү төлбөрөөс суутгагдаж төлөгдөж дууссан гэж бодож байсан. Ийм учраас энэ төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.. гэж мэтгэлцсэн.

 

3. Үйл баримтаар зохигчид нь 20*******9 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах №2-OD/GH/HU/04 тоот гэрээ байгуулан, нэхэмжлэгч ******* нь олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг тогтоосон үнээр хариуцагчид нийлүүлэх, хариуцагч *******о нь хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулан тухайн сард багтаан бараа бүтээгдэхүүний үнийг төлөх, улмаар нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу хариуцагчийг сарын 600,000 төгрөгөөр цалинжуулж, хоол, унааны мөнгө болон борлуулсан барааны орлогын ******* хувийн урамшуулал олгох нөхцөлийг харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.

 

4.*******. Шүүгчийн 202 оны 09 сарын 23-ны өдрийн 303/ШЗ202/026*******2 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсныг сэргээж, 202 оны *******0 сарын 3*******-ний өдөр шүүх хуралдааныг товлосон байна.

Гэвч хариуцагч *******д шүүх хуралдааны товыг мэдэгдэж чадаагүй, 88074063 дугаарын утас нь холбогдох боломжгүй байсан тухай шүүгчийн туслахаас тов мэдэгдсэн баримтанд тайлбар бичжээ.

 

Улмаар хариуцагчийг шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хариуцагчийн оршин суугаа газрын хаягаар хүргүүлэхээр үйлдсэн ч *******д гардуулж өгөөгүй, хаягтаа байхгүй үндэслэлээр бичиг хүргэгчээс буцаан ирүүлжээ.

 

Гэтэл анхан шатны шүүхийн 202 оны *******0 сарын 3*******-ний өдрийн 00649 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагчаас хариуцагч *******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, өнөөдөр дахин утсаар холбогдоход цахимаар оролцоно гэсэн боловч цахимаар холбогдоогүй гэх тайлбар хийж хариуцагчийн эзгүйд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.*******.2-т хэргийн оролцогч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох.. эрхтэй гэсэн бол мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.*******.2-д хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ...гэжээ.

. Дээрх үндэслэлээр хариуцагч *******гийн шүүх хуралдаанд оролцох, хариу тайлбар, татгалзал гаргах, түүнийгээ нотлох, нотлох баримт гаргах, мэтгэлцэх эрхийг шүүх эдлүүлээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байна.

6. Иймд, анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх зарчмаар хэргийн үйл баримт, зохигчийн маргаанд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******68 дугаар зүйлийн *******68.*******.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

7. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдол үндэслэлтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагч *******гийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,449 төгрөгийг тухайн шүүхийн шүүгчийн захирамжаар төвлөрсөн төсвийн орлогоос буцаан гаргуулж, *******д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.*******., *******68 дугаар зүйлийн *******68.*******.2- т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

*******. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202 оны *******0 дугаар сарын 3*******-ний өдрийн 303/ШШ202/0076******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******гоос улсын тэмдэгтийн хураамжид 202 оны *******2 дугаар сарын **************-ний өдөр урьдчилан төлсөн 42,449 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******72 дугаар зүйлийн *******72.2-д заасныг баримтлан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.