Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 213/МА2026/00003

 

 

 

 

 

 

 

 

 

*******ы нэхэмжлэлтэй *******ид

холбогдох иргэний хэргийн

тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны ************** дүгээр сарын **************-ний өдрийн 303/ШШ2025/00802 дугаар шийдвэртэй,

 

*******ы нэхэмжлэлтэй

******* нарт холбогдох

 

2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2*******07 дугаартай Худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгож, гэрээний үнэ болох ,000,000 төгрөгийг гаргуулах, тус байранд засвар хийсэн засварын үнэ болох 20,734,466 төгрөг, шинээр хийлгэсэн болон худалдаж авсан тавилгын үнэ 3,856,000 төгрөг, нийт 24,590,466 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг Ерөнхий шүүгч Т.Ганчимэг 2025 оны *******2 дугаар сарын *******9-ний өдөр хүлээн авч, илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, өмгөөлөгч Ц.Мөнхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

*******. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр *******оос Баянхонгор аймаг, Баянхонгор сумын ******* дүгээр баг, **************3 дугаар байр, 0******* тоотод байрлалтай, *******.32 м/кв ******* өрөө байрыг газар грашийн хамт 58,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч тус байр, газар, грашийн үнэ болох 58,000,000 төгрөгийг *******ийн ******* тоот дансанд 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 28,000,000 төгрөг, 30,000,000 төгрөгөөр 2 хувааж өөрийн худалдаа хөгжлийн банкин дахь данснаасаа шилжүүлсэн.

Худалдагч талаас тус байрыг ямар нэгэн биет байдлын доголдол байхгүй, маш дулаахан байр гэсэн учраас би итгэлцлийн үндсэн дээр худалдах худалдан авах гэрээг хийж 2024 оны 7 дугаар сарын *******6-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авсан. Тухайн үед граш болон газар нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй байсан тул би байр газрын төлбөрийг ,000,000 төгрөгөөр бодож *******0,000,000 төгрөгийг буцааж авсан.

Би тус байрыг худалдаж аваад хар шалыг нь хуулж дулаалга хийлгэж дахин шинээр цутгуулсан. Нойлын өрөөг бүрэн буулгаж шинэ материалаар өрүүлж, дотор гадна заслыг хийлгүүлсэн. Мөн паркет, обой, 2 хаалга, 2 цонх, тагтны хаалга, цонхны тавцан, гарниз, пилта, угаалтуур, душ, бойлуур, сангийн цахилгааны ил далд холболтууд монтаж шугам зэргийг хийлгэсэн. Тааз хананы замаск, эмульс, гэх мэт засварыг шалнаас тааз хүртэл иж бүрэн шинээр мэргэжлийн хүмүүсээр хөлсөөр хийлгүүлсэн. Засвар болон үйлчилгээний хөлсөнд 20,734,466 төгрөг зарцуулсан. Мөн тус байрны зохион байгуулалтад нийцүүлж 9,000,000 орчим төгрөгийн тавилга шинээр авч байрлуулсан. Бид 2024 оны *******0 дугаар сарын 0*******-ний өдрөөс тус байранд амьдарч эхэлсэн. ************** дүгээр сараас гадаа хүйтний эрч чангарахтай зэрэгцэн байрны температур багас ч С*******6-2******* орчим болж хэлбэлзэж байрны хананаас дулаан алдаж гэрт чийгтээд цонх хананд цан цохиж хөлөрч ус гоожиж, хөгц мөөгөнцөр ургаж, агааржуулах систем огт ажиллахгүй биет байдлын доголдол үүсэж эхэлсэн. Тиймээс худалдагч тал болох *******, түүний эхнэр Д.Энэбиш нартай утсаар холбогдож нөхцөл байдлын талаар хэлээд байрны үүсээд байгаа нөхцөл байдлын талаар бодит зураг видеог хувь чатаар нь явуулсан. *******той байрны гадаа таараад гэрийн бодит байдлыг үзүүлэхэд наад байр чинь засварт орно бид хот руу шилжих гэж байгаа мэтээр үл тоосон хандлагыг гаргасан. Хананаасаа хүйт сийгсэн, агааржуулалтгүй, хүйтэн чийгтэй, хөгц мөөгөнцөртэй орчинд миний 03 сартай, 7 настай, *******5 настай хүүхдүүд маань энэ өвөлжин ханиад томуу хүрч, удаа дараа хатиг туст өвчнөөр өвдөж, хүүхдүүдийн чихнээс булга гоожих, харшилтай болж ханиад нь эдгэхгүй даамжирч сэтгэл санаа, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгаад гомдолтой байна.Иймд 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2*******07 дугаар Худалдах, худалдан авах гэрээ-г хүчингүй болгож, гэрээний үнэ болох ,000,000 төгрөгийг гаргуулах, тус байранд засвар хийсэн засварын үнэ болох 20,734,466 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2*******07 дугаар Худалдах худалдан авах гэрээний 5.*******-т заасны дагуу тус байранд шинээр хийлгэсэн, худалдаж авсан тавилгын ар тал битүү норж мөөгөнцөртсөн тул тус тавилгуудын үнэ болох 3,856,000 төгрөг нийт 24,590,466 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлд дурдсан 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2*******07 дугаар Худалдах, худалдан авах гэрээ-г хүчингүй болгож, гэрээний үнэ болох ,000,000 төгрөгийг гаруулах, тус байранд засвар үйлчилгээ хийсэн засварын үнэ 20,734,466 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Манайх байраа өөрсдийн гараараа ариг гамтай эдэлсэн, дулаахан, даарч хөрөх зүйлгүй байдаг байсан, *******0 жил болоод сантехникийн шугам сольдог, гэсэн шаардлага байдаг үүний 2020 онд сан техникийн шугам, паарыг би бүрэн сольсон. Манайх нэг давхарт байдаг тул үүднээс дулаан алдаж магадгүй гэх үүднээс анх байрандаа орохдоо модон давхар хаалга хийлгэж байсан, үүднээс дулаан огт алддаггүй байсан юм. 2024 онд байр зарах гэж байхдаа 55,000,000 төгрөгөөр зарах зар өгч, хүмүүс банкны зээлээр авна гээд хөөцөлдөөд байж байтал Эрхчулуун бэлэн мөнгөнд авна гэсэн учир мөнгөө багасгаж 2 сая төгрөгийг татаад ,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хийж худалдсан.

Байр хүйтэн байсан учраас баахан мөнгө нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй, манай байр дулаахан, бид даарч хөрөх зүйлгүй байсныг найз нөхөд, хамаатан садан, байрны оршин суугчид бүгд мэднэ, худалдан авсан хүмүүс засвар үйлчилгээ хийсэн тэгэхдээ дулаан алдагдуулах зүйл хийсэн болов уу гэх хар төрөх юм, лав л үүдний давхар хаалгыг авсан байсан, хаалга хийгээгүй байсан тэгэхэд нь би үүднээсээ дулаан алдалтгүй байжээ гэж бодсон. Агааржуулалтын систем манайхыг байхад зүгээр ажиллаж байсан, манайхаас хойш бүтэн нэг жилийн хугацаанд ажилласан эсэх талаар мэдэх зүйл алга байна. Манай гэр сантехникийн шугам болох паарнууд маш сайн халдаг миний хувьд дулаан байхыг эрхэмлэдэг учраас 4 том паар тавьсан, одоо хэрэгт авагдсан зургаас харахад гал тогооны өрөөнд байсан 8 секц бүхий нэг паарыг авч гаргасан байдал харагдаж байна. Мөн фейсбүүкээс харж байхад ...манайхыг халаадаг уурын зуух муу халааж байна, Мөнхсайхан даргаа халаагаад өгөөч... гэсэн мэдээлэл маш олон гарч байсныг хараад би уурын зуух нь муу халааж байна даа гэж бодож байсан. Байшингийн хананаас манайхыг байхад дулаан алддаггүй байсан энэ бүхнээ өөрсдөө үзэж шалгаж авчхаад бараг нэг жилийн дараа ийм хэл ам гаргаж байгаад гайхаж байна. Манайх байрандаа 2 жилийн өмнө засвар хийсэн байсан. Нэхэмжлэгчийн надаас нэхэмжилж байгаа 24,590,466 төгрөгийг би төлөх боломжгүй. Харин үнэхээр хүн амьдрах боломжгүй байр гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч тал надад миний байрыг буцааж өг. Би хариуд нь авсан ,000,000 төгрөгийг чинь буцааж өгье... гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

*******. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.*******, 256 дугаар зүйлийн 256.******* дэх хэсэгт тус тус заасныг баримтлан талуудын байгуулсан 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2*******07 дугаартай Худалдах худалдан авах гэрээ-г хүчингүй болгож, хариуцагчаас тус гэрээний үнийн ,000,000 төгрөг, засвар хийлгэсэн зардал 20,734,466 төгрөг, нийт 68,734,466 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх тавилгын үнэ 3,856,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.******* дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 520,902 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 50*******,622 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч *******ийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл муутай гарсан гэж үзэж байна. Манай байрыг худалдаж авахдаа нэхэмжлэгч нь засвар хийнэ гэж ярьсан учраас засварын үнэнд нь нэмэрлэж 2,000,000 төгрөгийг хасаж, ,000,000 төгрөгт худалдсан. Энэ утгаараа нэхэмжлэгч хуучин байр худалдаж авч байгаагаа болон засвар үйлчилгээ хийхийг мэдэж байсан. Өөрсдөө сайн дураараа засан сайжруулчхаад надаас засварын мөнгө нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь байранд засвар хийсэн гээд барилгын материалын жагсаалтыг шүүхэд гаргаж өгсөн болохоос энэ засварт 20,734,466 төгрөгийг хэрхэн зарцуулагдсан талаар санхүүгийн баримтгүй байхад анхан шатны шүүх энэ мөнгийг надаас гаргуулж шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш эхнэр бид 2 байрандаа орж үзэх талаар хэлсэн боловч та 2 ямар нүүрээрээ ордог юм бэ гэж хэлээд оруулаагүй, үнэхээр түүний бичсэн нөхцөл байдлууд байна уу гэдгийг би өөрийн нүдээрээ харж чадаагүй. Мөн манай байрыг халаадаг уурын зуух нь халаахгүй байхад энэ зуухны асуудлаас болоод би хохирох ёсгүй бөгөөд энэ зуухыг ерөөсөө галаа түлдэггүй болохыг Баянхонгорын бүгд мэднэ. Энэ нь хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн дүгнэлтээр хариуцагч миний биш харин ч барилга байгууламжийн монсардны модон хийцлэлүүд зөвшөөрөгдөх хэмжээнээс их хотойсон, муудсан, бүх айлуудын гал тогооны өрөөг ариун цэврийн өрөөнүүдийн агааржуулалт, салхивчийн систем ажиллахгүй, зарим айлуудад агааржуулалт байхгүйгээс өрөөнүүдэд чийгшил үүсэж, хөгц мөөгөнцөр үүссэн нь халаалт, агаар сэлгэлттэй шууд холбоотой гэж дүгнэсэн нь намайг буруугүй болохыг нотолж байна. Шинжээчийн дүгнэлтээр үүссэн нөхцөл байдлуудыг иргэн миний бие урьдчилан мэдэх боломжгүй байсан болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Эдгээр нөхцөл байдлууд байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

5. Хариуцагч *******ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Анх худалдан авахдаа энэ хүн өөрөө ирж үзсэн. Тэгээд тухайн үед байр *******,900,000-аас *******,800,000 төгрөгийн ханштай байхад нь *******,300,000 төгрөгөөр бодож өгсөн. Тэгээд энэ айл засвар хийнэ гэсэн. Манайхыг байхад дулаахан, шалныхаа доороос жоохон сийгдэг байсан. Тэгээд эднийх өөрөө хөөсөнцөр авч дулаална гээд засвар хийсэн. Тэгээд засвар хийснийхээ дараа өвөлжиж байгаад 5, 6 сар болсныхоо дараа байр хүйтэн байна, мөөгөнцөртлөө, хүүхдийн эрүүл мэнд гээд тэгээд шүүхэд хандсан. Надаас мөнгө нэхэхээр нь би мөнгө өгөхгүй гэж хэлсэн. Засвар хийсэн 25,000,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөрсдөө засвар хийчхээд тэгээд тэр мөнгөө надаар гаргуулах гээд тэрийг хэрвээ үнэхээр амьдарч болохгүй, болохгүй бүтэхгүй байна гэх юм бол би яах вэ ,000,000 төгрөгийг нь гаргаж өгөөд байраа буцааж авна. Наад 25,000,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

6. Нэхэмжлэгч *******ы давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч байр зарах үедээ биет байдлын доголдлын талаарх мэдээллийг надад бүрэн дүүрэн, үнэн зөвөөр өгсөн бол би одоо энэ байрыг худалдан авч эд хөрөнгөө, эрүүл мэндээрээ хохирох шаардлагагүй байсан.

Би тус байрыг худалдан аваад тав тухтай амьдрах үүднээс бараг шинэ байртай дүйцэхүйц засвар үйлчилгээг мэргэжлийн хүмүүсээр хийлгэсэн. Тэгээд зардал тооцоог жагсаалтаар хэрэгт хавсаргаж өгсөн. Тухайн үед үнийн дүнд энэ талаас ямар нэгэн эргэлзээ байсан бол хөрөнгө үнэлгээний түүвэр, засварын үнэлгээг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлтийг гаргуулах бүрэн боломжтой байсан.

Тэгээд санхүүгийн баримт гомдол дээр гарчихсан байхаар нь нэмэлтээр авчирсан чинь давж заалдах шатны шүүхэд нэмэлтээр баримт материал авдаггүй гэдгийг сая мэдлээ. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа өөрийн биеэр орж үзье гэхээр нь би гэртээ оруулаагүй, оруулах шаардлагагүй гэж бодсон. Тэгээд манай байрны халаалттай холбоотой гэж үзээд байх шиг байна. Байрны халаалт бол үнэхээр сайн халдаг. Манай өмнө амьдарч байсан байрнуудаас ч илүү халдаг. Тэгээд манай энэ *******м2 байранд *******0 гаруй секцийн паар байгаа, хангалттай халаахаар паар байгаа, сайн халдаг. Гэвч одоо нөгөө яг байрны хаяавчнаасаа, хананаасаа дулаан алдагдал ихтэй учраас мянга одоо паар сайн халаад гэр хүйтэн хэвээрээ. Одоо нэмэлт 2 цахилгаан халаагуураа авч бид нар амьдарч байна. Энэ жил өвөлжиж байна. Тэгээд агаар салхилж, салхивчны систем ерөөсөө огт ажиллахгүй, одоо ч хүртэл биет байдлын доголдол хэвээрээ байгаа гэв.

 

ХЯНАВАЛ:

*******.    Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******66 дугаар зүйлийн *******66.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.    Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр №2*******07 дугаар Худалдах, худалдан авах гэрээ-гээр Баянхонгор аймаг, Баянхонгор сумын ******* дүгээр баг, **************3 дугаар байр 0******* тоот хаягт байрлалтай, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, *******.32 м.кв талбайтай, ******* өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгө биет байдлын доголдолтой гэж үзэж, гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт ,000,000 төгрөг засвар хийхэд гарсан зардалд 20,734,466 төгрөг, хохиролд 3,856,000 төгрөгийг нийт 72,590,466 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 

2.******* Хариуцагч гэрээгээр худалдан авсан үл хөдлөх хөрөнгө биет байдлын доголдолгүй байсан, өөрсдөө сайн дураараа засан сайжруулахаар засвар хийсэн, хэрэв доголдолтой гэж үзэж байгаа бол үл хөдлөх хөрөнгийг буцаан авч ,000,000 төгрөгийг төлнө, нэхэмжлэгч 20,734,466 төгрөгийн зардал гаргасан талаар хэрэгт санхүүгийн нэг ч баримт авагдаагүй тул төлөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

3.    Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.*******, 256 дугаар зүйлийн 256.*******-д заасныг баримтлан талуудын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-г хүчингүй болгож, хариуцагчаас гэрээний үүрэгт ,000,000 төгрөг, доголдлын улмаас засвар хийхэд гарсан зардал 20,734,466 төгрөг нийт 68,734,466 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,856,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************6 дугаар зүйлийн **************6.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4.    Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч тал биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ... худалдан авагч худалдагчид гэрээгээр тохирсон үнийг төлж, худалдан авах хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ...гэж зааснаар зохигчид үл хөдлөх хөрөнгийн доголдлын талаар маргажээ.

 

5.     Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.*******-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******, 40.2-т зааснаар шүүх талуудаас гаргасан нотлох баримтын тал бүрээс нь бодитой нягтлан харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус хуульчилсан.

 

6.    Зохигчид худалдах, худалдан авах гэрээний зүйл үл хөдлөх хөрөнгийн биет байдлын доголдлын талаар болон тухайн орон сууцад засвар хийсэн зардалд 20,734,466 төгрөг, хохирол 3,856,000 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагын талаар маргажээ.

 

7.    Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас дүгнээгүй, зохигчдыг маргаж буй талаар мэтгэлцүүлээгүй, үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

 

8.    Иймд, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

9.    Хариуцагчаас давж заалдах журмаар гаргасан гомдолд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.*******.5, *******68 дугаар зүйлийн *******68.*******.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.    Баянхонгор аймаг дахь Сум дундын хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны ************** дүгээр сарын **************-ний өдрийн 303/ШШ2025/00802 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50*******,622 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.3, *******72 дугаар зүйлийн *******72.******* дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   
   
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ

В.ЦЭЦЭНБИЛЭГ