| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2016/00497/И |
| Дугаар | 851 |
| Огноо | 2016-09-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 851
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо ******* ******* 14-р гудамж 10 тоотод оршин суух ******* хонгор овогт *******гийн *******ийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн даргад Э.Саранцэцэг оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: Миний бие нь 1988 оны 7-р сарын 16-ны өдрөөс хуучнаар ******* *******ийн ******* ******* ийн нэгдэл одоогийн ШУҮ-ийн нэгдлийн ын ны цехэд аппаратчинаар орж ажиллаж байгаад 1992 оны 7-р сарын 31-ны өдөр байгууллагын бүтэцийн өөрчлөлтөөр орон тооны цомхотголд орж чөлөөлөгдсөн. Одоо олон хүүхдээр тэтгэвэрт гарах гэсэн чинь хөдөлмөрийн дэвтэр маань олдохгүй алга болсон байна. Миний хөдөлмөрийн дэвтрийг НДЕГазарт ирүүлсэн гэх боловч мэдэх хүн байхгүй, алга болсон байна. Хөдөлмөрийн дэвтэр дээрх ажилласан жилүүд дутаад байгаа. Байгууллага дээрээс орсон гарсан тушаал авах гэхээр нүүж байгаад архивын талыг нь хаясан тул цалингийн тодорхойлолтоос өөр баримт байхгүй байна. Тухайн үед ажиллаж байхдаа авч цэсэнд гарын үсэг зурж үеийн цалингийн тодорхойлолтын эх хувийн хуулбрыг байгууллагаас гаргаж өгсөн байгаа. Иймд намайг ******* *******ийн ******* ******* т ын ны цехэд аппаратчинаар ажиллаж байсанг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч ******* хонгор овогт *******гийн ******* нь “Үйлдвэрийн энзимологи *******ийн лэл,туршлага шинжилгээний төвийн т ын ны цехэд аппаратчинаар 1988 оны 07-р сарын 16-ны өдрөөс 1992 оны 07-р сарын 31-ныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч *******гийн ******* нь Үйлдвэрийн энзимологи *******ийн лэл,туршлага шинжилгээний төвийн т ын ны цехэд аппаратчинаар 1988 оны 07-р сарын 16-ны өдрөөс 1992 оны 07-р сарын 31-ны өдрийг дуустал ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Шинжлэх ухаан, ийн ХХКомпанийн тодорхойлолтод ... ******* овогтой ******* нь Үйлдвэрийн энзимологи *******ийн лэл, туршлага шинжилгээний төвд 1988 оны 7-р сараас 1992 оны 8-р сарыг хүртэл ны цехэд аппаратчинаар ажиллаж байсан үнэн болохыг тодорхойлов гэсэн, Шинжлэх ухаан, ийн ХХКомпанийн цалингийн лавлагаанд: БНМАУ-ын Сангийн яам, Статистикийн Төв газрын баталсан Цалингийн тооцооны хүснэгтээс хуулбарлав ... С.*******ийн 1988 оноос 1992 оны хоорондох цалингийн тодорхойлолт гэсэн, Монголын Үйлдвэрчиний эвлэлийн батлах, мэргэжлийн үнэмлэх, гэрч Г.Гармаажав, Б.Цэндмаа нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, цалингийн тооцооны хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд С.*******ээс ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг нь бүрэн хангаж шийдвэрлэв.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119,133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хүсэлт гаргагч ******* хонгор овогт *******гийн ******* Үйлдвэрийн энзимологи *******ийн лэл, туршлага шинжилгээний төвийн т ын ны цехэд аппаратчинаар 1988 оны 07-р сарын 16-ны өдрөөс 1992 оны 07-р сарын 31-ны өдрийг дуустал ажиллаж байсан болохыг нь тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ