Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 674

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,  шүүгч Б, шүүгч  Д нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга У

улсын яллагч Э,

иргэдийн төлөөлөгч Г,

шүүгдэгч А түүний өмгөөлөгч М, М,

шүүгдэгч Ч түүний өмгөөлөгч Н,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б прокуророос Ч холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар, А холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........ тоот хэргийг ...... оны ..... дугаар сарын ....ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ..... оны  ....... сарын ......ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ах, эгч, дүү, найзын хамт Сүхбаатар дүүрэг .... дугаар хороо .... дүгээр хороолол Эрхүүгийн гудамж ..... тоотод түр оршин суух, Сүхбаатар аймаг Баруун-Урт сум ..... дугаар багт бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ч

 

Монгол улсын иргэн, ..... оны  .......дугаар сарын .....ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, .......” ХХК-нд дуудлагын засварчин ажилтай, ам бүл 3, эгч нарын хамт Сүхбаатар дүүрэг .....дугаар хороо ...... дүгээр хороолол Эрхүүгийн гудамж ...... тоотод түр оршин суух, Сүхбаатар аймагт Баруун-Урт сум 5 дугаар баг Шинэ дэнж гудамж ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч А нь ..... оны .... дүгээр сарын ....ний шөнө 04 цагийн орчим Баянгол дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... дугаар эмийн сангийн автобусны буудлын орчимд иргэн Н духан тус газарт отверкаар зоож алсан,

..... оны ..... дүгээр сарын ....-ний шөнө  .....цагийн орчим Баянгол дүүргийн ....дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB palace-ны орчимд хохирогч Т зодож бие махбодид нь баруун гуянд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ч нь ..... оны .... дүгээр сарын .....ний шөнө 04 цагийн үед Баянгол дүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB palace-ны орчимд иргэн Т зодож бие махбодид зүүн нүдний зовхи гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

.... оны .... дүгээр сарын .....ний шөнө .... цагийн орчим Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дугаар эмийн сангийн автобусны буудлын орчимд хохирогч Г зодож бие махбодид  зүүн 8,9,10 дугаар хавирганы хугарал, зүүн уушигны няцрал, зүүн талд цээжний хөндийд хий, шингэн хуралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруусан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ч мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б мэдүүлэхдээ: “А миний хүүг хөнөөсөн шалтгаан бол наад талд нь байгаа хэдэн хүмүүсийн хоорондын зодооноос үүсэлтэй. Би А гомдохгүй байхыг хичээж байна. А болгоомжгүй үйлдлээс болж миний хүүг хороосон. Архи уусан хүмүүс энэ хүнийг дуудаагүй бол миний хүү өнөөдөр амьд байх байсан. Надад хохирол төлбөрийг төлсөн. Сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг нэмж өгсөн” гэв.

 

1.1 Шүүгдэгч А нь ..... оны .....дүгээр сарын ....ний шөнө ..... цагийн орчим Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дугаар эмийн сангийн автобусны буудлын орчимд иргэн Н духан тус газарт отверкаар зоож алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 4-6, 7-12 дугаар хуудас/

Цогцосны гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 13-15 дугаар хуудас/

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 45-48 дугаар хуудас/

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 20-27 дугаар хуудас/

 

Хүний биед үзлэг хийсэн “Сэжигтэн А өмсөж байсан хувцаст үзлэг хийхэд хуучин өмсөж байсан хар өнгөтэй савхин хүрэм, баруун гарын өмсгөлийн оёдлоос доод хэсгийн бүсэлхий хүрэл оёдлоороо урагдсан байлаа. Өөр биологийн гаралтай ур мөрөөр бохирлогдсон зүйлгүй байв. Хар саарал өнгөтэй ноосон цамц, урагдсан зүйлгүй, ямар нэгэн биологийн гаралтай ур мөрөөр бохирлогдсон зүйлгүй байв. ... Сараал өнгийн босоо захтай фудволк  ... Хар өнгөтэй хагас түрийтэй, хос гутал хажуу хэсэгтээ шороогоор бохирлогдсон, өөр урагдсан болон биологийн гаралтай ур мөрөөр бохирлогдсон зүйлгүй байв. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 50 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “... целлодон бариултай, отверка нийт урт 26 см, ажлын хэсэг нь 12.5 см, бариул хэсэг нь 13.5 см хэмжээтэй 1 ширхэг целлодон бариултай отверкийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас, 68 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “Art lounge газрын гадна талын ....оны .... дүгээр сарын ....ний 04:21-04:23 цагийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” тогтоол. / хэргийн 76 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцсон CD-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...-...........ний 04 цаг 21 минут 36 секундэд байшингийн булангаас үл таних дотуураа цайвар өнгийн цамцтай, гадуураа бараан өнгийн хувцастай залуу гүйж гарч ирэх ба түүний хойноос 04 цаг 21 минут 39 секундэд доогуураа цайван өнгийн өмдтэй гадуураа бараан өнгийн хувцастай, баруун гартаа торзов барьсан хүн гүйж өнгөрч байгаа бичлэг байсаныг гэрэл зургаар дүрслэн харуулав. ...” зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 76-80 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “... саарал өнгийн 1 ширхэг CD/DVD/-ыг эд мөрийн баримтаар тооцсугай” мөрдөгчийн тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 84 дүгээр хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б “... Миний хүү Н хувцас бүгдээрээ мөн байна. Хүрэмний халаасанд нь байсан хар өнгийн түрийвч болон дотор нь байсан бичиг баримт нь бүрэн бүтэн байна. Миний хүүгийн эд зүйл бүрэн бүтэн байна. Би хүүгээ хүний гарт орж амь асанаа  алдсан маш их гомдолтой байна. Гэм буруутай этгээдийг яаралтай олж тогтоож өгч хуулийн хатуу хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна. Мөн бид нар Өмнөговь аймгаас онгоцоор болон машинаар ирсэн зардал, талийгаач хүүгээ нутагт нь хүргэж оршуулах зардал гээд нэлээн их хэмжээний төлбөр мөнгө гарах болчихоод байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 92-93 дугаар хуудас/

 

Хохирогч Т “... Таксины жолоочид тэр Prius-ыг дагаарай гэж бид дөрвийн хэн нэгэн нь хэлээд тэр Prius машиныг гүйцээд гэрлэн дохион дээр гүйцэж очоод тэр машины ард зогссон чинь Г машинаас буугаад Prius машины буруу талын хойд хаалгыг онгойлгосон чинь өөдөөс нь өшиглөж харагдсан. Тэгэхэд Г зөрүүлж өшиглөж байсан. Тэгэхэд машинаас алх, отверка барьсан хүмүүс бууж ирсэн нь барьсан зүйлс нь машины гэрэлд хальт харагдсан. Г хойшоо хороолол зүгт зугтаасанд Н машинаас буугаад Г араас нь гүйсэн. Би тус үйл явцыг машины арын суудалд суугаад бүгдийг харсан. Б бид хоёр машинаас огт буугаагүй. Машинтайгаа уулзвараар буцаж эргээд дээшээ явдаг автобусны буудлын тэнд очоод зогсоолд Б бид хоёр таксинаас буусанд Н, Г хоёр явган хүний гарцны тэнд хоёулаа хэвтэж байсан. Тэгэхээр нь бид хоёр Н духны  зүүн хэсэгт отверка зоолттой, ухаангүй гэхдээ амьсгалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би сандраад отверкаг нь сугалж аваад газар хаяахад отверка зоолттой байсан духанд үүссэн нүхнээс цус гарахаар нь би гараараа дараад Б, Н өргөж таксинд суулгасан...”

... Бариул нь ямар ч байсан целлодон өнгөгүй, тунгалаг харагдаж байсан.  Бариул нь ямар ч байсан гарт бүтэн баригдаж байсан. Тэгэхээр нэг их том биш, жижиг биш дунд зэргийн гэхдээ ерөнхийдөө томдуу талдаа отверка байсан. Би сугалаад л шууд хаясан болохоор үзүүр ажиллагааны хэсгийн урт сайн анзаараагүй. Би одоо тэр отверкаг харвал бариулыг нь ерөнхий байдлаар нь болон барьж үзвэл гарт баригдсан хэмжээгээр төсөөлж танина” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 103-106 дугаар хуудас/

 

Гэрч Б “... Би урд сууж байгаад хойд суудал руу харсан чинь А байхгүй байсан. Тэгэхээр нь би А хаачсан юм бэ нөгөө хэдэд чинь зодуулаад үлдсэн юм биш биз дээ гээд хоорондоо сандралдаад А талаар ярилцаж байсан чинь А цонхоор харагдахгүй байхаар нь бид нар А нөгөө залуучууд машиндаа суулгаад аваад явчихлаа гэж бодоод таксины ахад тэд нарын сууж явсан машинаа араас хөөлгүүлээд 25 дугаар эмийн сангийн гэрлэн дохион дээр гүйцэж очоод ард нь зогссон. Г машинаас буугаад хойд хаалгыг нь татаж онгойлгосонд өөдөөс нь өшиглөсөнд Г бас өөдөөс нь өшиглөөд тэр машинаас хоёр хүн буугаад ирсэн. Г хороолол зүгт зугтаасан чинь араас нь нөгөө хоёр залуу хөөх шиг болсон. Ямар ч байсан Н машинаас буугаад Г араас хөөсөн чинь урд байсан машин хөдлөөд буцаж эргээд хороолол зүгт явсан. Манай такси бас араас нь хөдлөөд дээшээ явдаг автобусны буудлын нааханд зогссон. Тэгэхээр нь би машинаас буугаад харсан чинь Н явган хүний зам дээр хажуу талаараа эвхрэлдээд хэвтсэн, цаана нь Г доошоо хараад эвхэрэлдээд хэвтэж байсан. Тэгэхээр нь би Н дээр очсон чинь духных нь зүүн хэсэгт хөмсөгний дээхэн талд отверка зоолттой харагдсан. Тэгэхээр нь би өргөж аваад такси руугаа харсанд такси явчихсан. Тэгэхээр нь би эргээд Н тэвэрсэн чигтээ зам руу гараад зогсож байсан таксинд суугаад араас нь Т Г хоёр ирээд бид дөрөв Гэмтлийн эмнэлэг орсон.

“... Би Х авч ирсэн отверкаг харлаа. Тус отверка нь тухайн үед Н толгойд зоолттой байсан отверкатай адилхан байна. Харахад бариулын хэсэг нь тус отверкатай ижил өнгийн материалтай мөн харагдах байдал нь ижил төстэй байна. Яг нэг иймэрхүү томдуу отверка байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 120-124 дүгээр хуудас/

 

Гэрч Х “Би өөрийн тус машинтайгаа түлхүүр тааруулах болон машины хаалга онгойлгох үйлчилгээндээ явдаг байсан болохоор алх, отверка зэрэг багажнууд миний машинд байнга явдаг байсан. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны орой би гадуур ажилтай явж байгаад машинаа гэрийнхээ гадаа зогсоогоод гэртээ орсны дараа А миний машиныг аваад явсан байсан.

... Одоо багажинд байсан нэмэх толгойтой 1 талдаа толгойтой цулгай бор өнгийн иштэй одоо байгаа 22 см урттай отверкатай ойролцоо урттай тус отверкыг бодвол нарийнхан отверка алга байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 181-183 дугаар хуудас/

 

Гэрч С “Би ....оны .... дүгээр сарын .....наас ....ний өдөр шилжих шөнө ..... цагийн үед өөрийн ...... УБИ улсын дугаартай саарал өнгийн Honda insight маркийн автомашинтай халтуур хийгээд 25 дугаар эмийн сангийн уулзвараар дээшээ өгсөөд UB palace-н зүүн талын авто зогсоол руу орох гээд эргэхэд 20 гаран насны гурван залуу гар өргөж байхаар нь зогсоод машиндаа суулгасан чинь “ахаа тэр машины араас очоорой” гээд Toyota Prius 30 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашин руу заасан. Тэгээд тэр машиныг 25 дугаар эмийн сангийн уулзвар дээр улаан гэрэл асаад зогсохоор нь ард нь 3-4 метр зайтай зогссон чинь нөгөө гурван залуу машинаас буугаад нөгөө машины баруун хойд талын хаалгыг онгойлгоод хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгээд нэг нь хөөцөлдөөд явчихсан. Хоёр нь буцаж миний машинд суугаад гэрлэн дохиогоор буцаад уулзвараар хойшоо эргээд автобусны буудалтай ТҮЦ-ний хажууд буугаад гүйлдээд явчихсан. Тэгээд би UB palace-ын зогсоол дээр очоод халтуурны хүн аваад явсан.

            “... Тэр машин дотроос 2-3 залуу бууж ирсэн. Нэг нь цайвар өнгийн өмд цамцтай нөгөө нь ямар хувцастай байсанг санахгүй байна. Бас л 20 орчим насны хүмүүс байсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 196-197 дугаар хуудас/

“... Нэг нь жолооч талын хойд хаалгыг татаж байгаа харагдсан. Татсан хаалганаас цайвардуу хувцастай залуу /хувцас, төрх байдлыг анзаарч хараагүй гэх/ буугаад нөгөө гурван залуутай зодолдоод хөөцөлдөөд явчихсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 198 дугаар хуудас/

 

Гэрч Д “Би ..... УНХ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн цагаан өнгийн суудлын автомашинтай 04 цаг өнгөрч байх үеэр 10 дугаар хороололоос 25 дугаар эмийн сангийн уулзвараар дээш эргээд явж байтал зам хөндлөн цагаан цамцтай нэг залуу гүйгээд гарсан ба араас нь бас нэг залуу, түүний араас нь бас нэг залуу гүйсэн. Нийт гурван залуу бие биенийхээ араас хөөцөлдөөд баруун талаас зүүн тал руу гүйгээд зам хөндлөн гарсан. Тэгээд эхэнд нь гүйж байсан залууг араас нь гүйж байсан залуу түцний орчим буудал дээр хөлд нь дэгээ хийж унагаагаад өшиглөж цохиж эхэлсэн. Тэгтэл тэр хоёрын араас нь гүйж байсан залуу гүйгээд очиход цохиж байсан залуу эргэж хараад тэр залууг гараараа цохиж үед тэр залуу толгойгоороо газарт маш эвгүй унасан. Энэ үед зодуулсан хоёр залуугийн найз нь бололтой хоёр залуу хаанаас юм гараад очиход цохиж байсан залуу зугтаагаад зам хөндлөн UB palace тал руу гараад явчихсан. Тэгээд цааш хаашаа явсаныг хараагүй. Тэр цохисон залуугийн араас нь бас өөр нэг залуу /өмсөж явсан хувцсыг нь анзаараагүй/ хаанаас юм гарч ирээд араас нь явж байснаа буцаад миний ард талаас замын голоос саарал өнгийн Prius 30  маркийн автомашинд суугаад маш өндөр хаазтай гэмтлийн уулзвар чиглээд хойшоо явсан. Буудал дээр үлдсэн дөрвөн залуугийн нэг нь зүгээр үү босооч гээд газарт унасан залуугаа татаад байсан. Би тухайн үед машин дотроо сууж байсан ба намайг тэр 4 залуугийн нэг нь такси юу гэж асуухаар нь тиймээ суу гэхэд нэг залуу газарт хэвтэж байсан нэг найзыгаа өргөөд миний машины арын суудал дээр хэвтүүлсэн. Тэр залуу нь ухаангүй байдалтай байсан ба толгойны дух хэсгээс нь бор өнгийн зүйл гарсан байсан ба цус уг газраас гарч байсан. Тэр 4 залуу “манай найзын духанд нь отверка зоочихсон байна, хурдан яваарай, гэмтэл оруулаад өг” гэж хэлсэн. Бас нэг залуу нь “зүрх өвдөөд байна, би амьсгалж чадахгүй байна” гээд орилоод яваад байсан. Би чадах чинээгээрээ хурдан явж Гэмтэл дээр очоод тэд нарыг буулгасан. Ухаангүй байдалтай болсон залууг нэг нь өргөөд эмнэлэг оруулсан. Нөгөө гурван залуу нь буугаад алхаад эмнэлэг орсон.

... Би тэр зодсон залууг дахин харвал танихгүй. Тэр залуу бараан хувцастай, цайвар шаргал өнгийн гуталтай, 165-170 см өндөртэй байсан. Сууж явсан машины дугаарыг нь анзаарч хараагүй. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 207 дугаар хуудас/

“... Би яг 25 дугаар эмийн сангийн уулзвараар дээшээ эргээд хороолол тал руу явж байхад яг миний урдуур тэр гурван залуу бие биенийхээ араас хөөцөлдөөд зам хөндлөн гарсан юм. Тэр үед би ТҮЦ-ний урд талд буюу буудал дээр зогсоход яг миний баруун гар талд энэ үйл явдал болсон юм.

Эхэнд гүйдэг залуу бол дээгүүрээ цагаан өнгийн срочкон цамцтай, харин дэгээддэг залуу бол дээгүүрээ хар бараан өнгийн хувцастай, доогуураа шар өнгийн гуталтай байсан. Тэгээд эхэнд гүйж байсан залуугийн араас хөөж байсан залуу хөлнийхөө гишигдэлийг тааруулж байгаад хөлөөрөө дэгээ тавьсан. Тэр үед урд нь гүйж байсан залуу газар чигээрээ урагш унахад араас нь гүйж байсан бараан өнгийн хувцастай залуу очоод нөгөө газар унасан залууг шууд цээж хэсэг рүү нь өшиглөөд, гараараа цохиж зодсон. Тэр үед гурав дахь залуу нь араас нь гүйж ирээд нөгөө газар унасан залууг зодож байсан залууг татах болоод аминдаа болиулах гээд боль гэж хэлсэн байх, тэр үед нөгөө газар унасан залууг зодож байсан залуу эргээд хараад шууд нөгөө залууг толгой хэсэг рүү нь нэг л удаа цохих үед нөгөө залуу газар маш хүчтэй унахад нөгөө цохисон залуу нь цаашаа буюу эргэж гүйгээд машинд суугаад явсан. Сүүлд цохиулж газар унасан залуу нь  анх яг унасан чигээрээ ямар ч хөдөлгөөн хийгээгүй газар хэвтэж байхад хоёр залуу цаанаас гүйж ирээд нөгөө найз нарыгаа яачихваа, сэргээрэй гээд сэрээх гэж оролдсон боловч сүүлд цохиулж газар унасан залуу нь сэрэхгүй байсан.

... Харин хамгийн эхэнд дэгээдүүлж газар унаж дээрээсээ нэмж зодуулсан залуу нь өөрөө босоод миний машины урд суудал дээр орж ирж суусан. Тэгээд би тэр залуусыг аваад гэмтлийн эмнэлэг явсан.

... Ер нь бол духандаа отверкадуулсан гэх залуу бол ямар ч ухаангүй, анх миний машинд суулгасан тэр чигээрээ эмнэлэг ороод эмнэлгийн тусламж авсан. Нэг ч үг хэлээгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 210-211 дүгээр хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 212-213 дугаар хуудас/

 

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 893 дугаартай шинжээч Б

1. Талийгаач Н цогцост духны зүүн хэсгийн шарх, духны зүүн талд гавлын хөндий рүү нэвтэрсэн цөмөрсөн ил хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгээс урдаас арагш чиглэлтэй тархины зүүн талын хажуугийн урд эвэр хүрсэн суваг, сувгийг тойрсон тархины эдийн няцрал, хатуу хальсаны урагдал, тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг хэлбэрийн цусан хураа, 2 талын чамархай, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины 2 талын хажуугийн ховдлын цус харвалт, уруулд язрал, цус, хуралт, зүүн шанаа, зүүн чихний дэлбээ, баруун нүдний дээд, доод зовхи уруул, цээж, зүүн шагай, бүсэлхийд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх үхэлд хүргэсэн гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

4. Үхэлд хүргэх архаг хууч эмгэг өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаачийн цус нь В /III/ бүлгийн харъяалалтай байна.

6. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасгийн №14061 тоот өвчний түүхэнд талийгаач нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний 06 цаг 20 минутанд нас барсан байна.

7. Талийгаачийн цусанд 2.6 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтонд хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 217-221 дүгээр хуудас/

 

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Б “Гавал тархины ил гэмтэл духны зүүн хэсгийн шарх, духны зүүн талд гавлын хөндийрүү нэвтэрсэн цөмөрсөн ил хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгээс урдаас арагш чиглэлтэй тархины зүүн талын хажуугийн урд эвэр хүрсэн суваг, сувгийг тойрсон тархины эдийн няцрал, хатуу хальсаны урагдал, тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг хэлбэрийн цусан хураа, 2 талын чамархай, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины 2 талын хажуугийн ховдлын цус харвалтаас болж нас барсан байна. Талийгаачийн биед учирсан бусад гэмтэл гэдэгт уруулд язрал, цус хуралт, зүүн шанаа, зүүн чихний дэлбээ, баруун нүдний дээд, доод зовхи, уруул, цээж, зүүн шагай, бүсэлхийд зулгаралт зэрэг нь орно. Энэ гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны зүүн хэсгээр гавлын хөндийрүү нэвтэрсэн ил хугарлын шарх гэмтэл нь хамаарна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь цус харвалтанд нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 123 хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

1.2. .....оны ..... дүгээр сарын ....ний шөнө 04 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB palace-ны орчимд хохирогч Т зодож бие махбодид нь баруун гуянд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 20-27 дугаар хуудас/

 

Хүний биед үзлэг хийсэн “Сэжигтэн А өмсөж байсан хувцаст үзлэг хийхэд хуучин өмсөж байсан хар өнгөтэй савхин хүрэм, баруун гарын өмсгөлийн оёдлоос доод хэсгийн бүсэлхий хүрэл оёдлоороо урагдсан байлаа. Өөр биологийн гаралтай ур мөрөөр бохирлогдсон зүйлгүй байв. Хар саарал өнгөтэй ноосон цамц, урагдсан зүйлгүй, ямар нэгэн биологийн гаралтай ур мөрөөр бохирлогдсон зүйлгүй байв. ... Сараал өнгийн босоо захтай фудволк  ... Хар өнгөтэй хагас түрийтэй, хос гутал хажуу хэсэгтээ шороогоор бохирлогдсон, өөр урагдсан болон биологийн гаралтай ур мөрөөр бохирлогдсон зүйлгүй байв. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 50 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “... целлодон бариултай, отверка нийт урт 26 см, ажлын хэсэг нь 12.5 см, бариул хэсэг нь 13.5 см хэмжээтэй 1 ширхэг целлодон бариултай отверкийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас, 68 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “Art lounge газрын гадна талын .... оны .... дүгээр сарын......-ний 04:21-04:23 цагийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” тогтоол. / хэргийн 76 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцсон CD-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл ...........ний 04 цаг 21 минут 36 секундэд байшингийн булангаас үл таних дотуураа цайвар өнгийн цамцтай, гадуураа бараан өнгийн хувцастай залуу гүйж гарч ирэх ба түүний хойноос 04 цаг 21 минут 39 секундэд доогуураа цайван өнгийн өмдтэй гадуураа бараан өнгийн хувцастай, баруун гартаа торзов барьсан хүн гүйж өнгөрч байгаа бичлэг байсаныг гэрэл зургаар дүрслэн харуулав. ...” зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 76-80 дугаар хуудас/

 

Хохирогч Т “... Зам дээр такси зогсоогоод бид хойд хаалгаар нь суух гэсэнд араас хүн татаж намайг газар унагаагаад нүүр лүү гараа цохих гэхэд нь би нүүрээ гараараа дарсанд тэр үед миний нуруу, гуя, хэсэг рүү өөр хүн өшиглөж байсан. Тухайн үед баруун хөлний гуяны ар хэсэг рүү үзүүртэй юмаар хатгах нь мэдэгдсэн. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан би босоод таксиндаа суусан чинь баруун гуянаас цус гарч байсан ба миний өмдний зүүн талын халаасанд байсан I phone маркийн хар өнгийн гар утас алга болсон байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 103-106 дугаар хуудас/

 

Гэрч А “... Өндөр залуу, бор өмдтэй залуу нар нь хоёулаа алх барьсан, цаад талд нь танихгүй нэг хүн отверка барьсан бид нар луу гүйж ирсэн ба яг хэдүүлээ гүйж ирсэнийг нь би мэдэхгүй байна. Машин дотор суух гэж байхад нөгөө бор өмдтэй залуу нь Төгөлдөрийг татаж унагаагаад дээрээс нь нэг дэвсээд алхаараа далайж байсан. Тэгэхээр нь цааш нь түрээд Төгөлдөрийг босгоод таксины хойгуур  гараад замын нөгөө талд гараад гарт барьчихаар юм байна уу гэж гүйгээд газарт тэмтэрэхэд юу ч баригдахгүй байсан. Буцаад таксин дээр очиход Гаандий таксины хойд талд өнхөрөөд унаж байсан. Гаандийг босгох гэсэн чинь өндөр залуу энэ байна гэж хэлэн алхаа далайхаар нь би байрны голоор зугтаахад өндөр залуу намайг хөөгөөд гүйцэхгүй зогссон. Тэр залуугаас салаад амьсгаагааг дараад сууж байхад талийгаач Н ...... дугаарын утас руу өөрийнхөө ...... дугаарын утсаар 2-3 удаа залгасан чинь дуудаж байгаад холбогдохоо больсон ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 109-110 дугаар хуудас/

“... Миний араас гүйсэн залуу бол хамгийн анх Т  муудалцаад зодолдсон цэнхэр жинсэн өмдтэй, хар өнгиййн савхитай залуу байсан. Тухайн үед Т алхаар цохиогүй. Дээр нь гарчихсан далайгаад амандаа юм хэлж байхаар нь би нөгөө залууг түлхэж холдуулаад Т босгосон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 111-112 дугаар хуудас/

 

Гэрч Б “... Т нэг нь татаж унагаасан. Нэг нь миний суусан талын хаалгыг татахаар нь би онгойлгоогүйд тэр залуу машин тойроод явчихсан. Тэгсэнд нөгөө таксины ах машинаа урагш хөдөлгөхөөр нь би таксины ахаас ахаа хүн айлгачихаар гартаа барьчих зүйл байна уу гэсэнд байхгүй гэхээр нь Г бид хоёр машинаас буугаад  би урд талд зогсож байсан машинаас очиж гартаа барьчих хүн айлгачих юм байна уу гэж асуусанд байхгүй гэхээр нь Г бид 2 найзууд руугаа гүйсэн ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 120-124 дүгээр хуудас/

“... Миний бодлоор бол тэр отверка барьсан хүн л зодоон дунд Т гуяруу хатгасан байх. Харин нэг найз нь манайз А хөөгөөд явсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 125-126 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2.1 Шүүгдэгч Ч нь ..... оны .... дүгээрс арын ....-ний шөнө 04 цагийн үед Баянгол дүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB palace-ны орчимд иргэн Т зодож бие махбодид зүүн нүдний зовхи гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хар өнгийн куртик нь босоо жижиг захтай, энгэртэй 2 халаастай халаас нь цахилгаантай, доод хэсэгтээ цахилгаантай болон цахилгаангүй давхар халаастай, энгэр хэсэгтээ цахилгаан богино, хар өнгийн куртик. Куртикны арын хэсгийн баруун доод хэсгийн хормой оёдлоороо 13 см урагдаж ханзарсан, баруун дээд хэсэгт далны орчимд 6 см оёдлоороо урагдаж ханзарсан, баруун урд суга урд хэсгээрээ 10 см оёдлоороо урагдаж ханзарсан.  Зүүн ханцуын урд бугуйн орчим оёдлоороо  9 см урагдаж ханзарсан.

...Цэнхэр өнгийн жинсэн өмд, ... хар өнгийн цагаан улаан өнгийн ултай Adidas гэсэн бичиглэлтэй пүүз хуучин  ямар нэгэн зүйл илрээгүй.

...Чингисийн духын баруун дээд хэсэгт  1х0,5 см, баруун хөмсөгний гадна дээд хэсэг 2х0,4 см зулгарсан шархтай тав тогтсон. Зүүн эрүүний арын хэсэгт жижиг зулгарсан тав тогтсон шарх, хүзүүний зүүн хэсэгт үл ялиг мэдэгдэх зулгарсан шархтай ...” /хэргийн 1 дүгээр хавтас 56 дугаар хуудас/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд “Т биед нүцгэлж үзлэг хийхэд  ... Зүүн чихний ар хэсэгт улайж цус хурсан. Зүүн нүдний доод зовхинд хөхрөлттэй. Баруун гуяны ар хэсэгт 0.5 см хэмжээтэй шарх үүссэн. Хамарны зүүн самсай хэсэгт шалбарсан шархтай. Өөр биед ил харагдах гэмтэл шархгүй байв” /хэргийн 62 дугаар хуудас/

 

Хохирогч Т “... ТҮЦ-нээс тамхи авчихаад буцаад Б, Г хоёр дээр очсон чинь тэр хоёр танихгүй хоёр залуутай маргалдсан байдалтай зогсож байсан. Гэтэл хар өнгийн савхитай, дотуураа цагаан өнгийн хувцастай, цайвар өнгийн жинсэн өмдтэй залуу Г руу хэл амаараа болон биеэрээ дайраад байхаар нь би салгасанд тэр залуу намайг барьж аваад миний зүүн нүд хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тэгээд би тэр залуутай зууралдаж байгаад тэр залуу намайг газар унагаасан найзууд салгасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 103 дугаар хуудас/

 

Гэрч  А “ ... Т өндөр залуутай зууралдаад авсан байдалтай Г салгах гээд байж байхаар нь би очоод Т яасан юм бэ гэж хэлэхэд Т зүүн нүднийхээ орчим цохиулаад хамарнаас нь цус дуслаад гарч байхаар нь Г Т нөгөө залуугаас салгаад цааш нь болгосон.

...Т өндөр залуутай дахиад зууралдсан ба бид нар тавиулах гээд оролдоход шороон хэсэг дээр зууралдаад газарт өнхөрөлдсөн. Босож ирээд Т тэр залуугаас салсан. Өндөр залууг нь бор өмдтэй найз нь аваад явсан ба бид хүртэл Төгөлдөр больё гэж хэлэн явъя гэсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 110 дугаар хуудас/

 

Гэрч Б “... Т бид хоёр луу ирээд зодуулчихлаа гэж хэлээд нүүр нь цус болчихсон. Зүүн нүд нь цохиулсан байдалтай улайчихсан байсан. Тэгсэн нөгөө жинсэн өмдтэй залуу нь араас нь гүйж ирээд Т дахиад заамдаад авсанд харилцан заамдалцсанд нөгөө ногоон өмдтэй залуу хажуунаас нь Т бас заамдсан. А бид хоёр тэр жинсэн өмдтэйг салгасан чинь нөгөө ногоон өмдтэй залуутай нь заамдалцсан чигтээ газар унасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 122 дугаар хуудас/

 

Гэрч А “Бид нар Улаанбаатар паласын хашаанаас гараад нөгөө хэдийгээ хүлээгээд зогсож байтал танихгүй нэг өөр бас 2-3 залуустай муудалцаад байсан. ...Тэр үед манай найз Э, Сумъяа нар салгана гээд очсон.

...Яг тэр үед бид нарын хажугаар нэг хүн гүйх шиг болсон. Тэгсэн тэр хүний араас нь нэг өндөр залуу хөөгөөд явж байсан. ...Тэр үед нөгөө зодуулдаг хоёр залуугийн нэг нь толгойгоо барьсан нэг нь хамарнаас нь цус гарсан байдалтай байсан.  ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 200-201 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2.2. ...... оны .... дүгээр сарын .....ний шөнө 04 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчимд хохирогч Г зодож бие махбодид  зүүн 8,9,10 дугаар хавирганы хугарал, зүүн уушигны няцрал, зүүн талд цээжний хөндийд хий, шингэн хуралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруусан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 4-6, 10-12 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 16-18 дугаар хуудас/

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 20-27 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “...саарал өнгийн 1 ширхэг CD/DVD/-ыг эд мөрийн баримтаар тооцсугай” мөрдөгчийн тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 84 дүгээр хуудас/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хар өнгийн куртик нь босоо жижиг захтай, энгэртэй 2 халаастай халаас нь цахилгаантай, доод хэсэгтээ цахилгаантай болон цахилгаангүй давхар халаастай, энгэр хэсэгтээ цахилгаан богино, хар өнгийн куртик. Куртикны арын хэсгийн баруун доод хэсгийн хормой оёдлоороо 13 см урагдаж ханзарсан, баруун дээд хэсэгт далны орчимд 6 см оёдлоороо урагдаж ханзарсан, баруун урд суга урд хэсгээрээ 10 см оёдлоороо урагдаж ханзарсан.  Зүүн ханцуын урд бугуйн орчим оёдлоороо  9 см урагдаж ханзарсан.

...Цэнхэр өнгийн жинсэн өмд, ... хар өнгийн цагаан улаан өнгийн ултай Adidas гэсэн бичиглэлтэй пүүз хуучин  ямар нэгэн зүйл илрээгүй.

...Чингисийн духын баруун дээд хэсэгт  1х0,5 см, баруун хөмсөгний гадна дээд хэсэг 2х0,4 см зулгарсан шархтай тав тогтсон. Зүүн эрүүний арын хэсэгт жижиг зулгарсан тав тогтсон шарх, хүзүүний зүүн хэсэгт үл ялиг мэдэгдэх зулгарсан шархтай ...” /хэргийн 1 дүгээр хавтас 56 дугаар хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 57 дугаар хуудас/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд “Т биед нүцгэлж үзлэг хийхэд  ... Зүүн чихний ар хэсэгт улайж цус хурсан. Зүүн нүдний доод зовхинд хөхрөлттэй. Баруун гуяны ар хэсэгт 0.5 см хэмжээтэй шарх үүссэн. Хамарны зүүн самсай хэсэгт шалбарсан шархтай. Өөр биед ил харагдах гэмтэл шархгүй байв” /хэргийн 62 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцсон DVD-д үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 85-89 дүгээр хуудас/

 

Хохирогч Г “Би .... оны ....дүгээр сарын ....-ны өдрийн орой найз Н гэрт нь найз Б  хамт очиж Н гадаад явах гэж байсан болохоор найзуудаараа тус өдөр уулзахаар болоод уулзахаар очсон чинь Н гэрт нь Т, А гэх найзууд нь байсан. ...UB palace-д байдаг Coco banana  нэртэй бааранд 02 цагийн үед орцгоогоод бааранд хүний 2,2 шил 0.33 литрийн Tiger пиво ууцгаагаад бүжиглэж байгаад баар хаахаар болоод бид нар гарахаар болоод Н, Т, А нар түрүүлж гарсан ба Б бид 2 хувцасаа авчихаад араас нь гараад UB palace-ын хашааны хаалгаар гарсан чинь танихгүй 2 зулаа хажуунаас бид хоёрт хандаж муухай хараад байна уу, манган бацаануудаа гэхээр нь бид хоёр ямар нэгэн юм хэлэлгүй тоолгүй цаашаа явж бйасан чинь нөгөө 3 найз маань өөдөөс 2 гараад ирээд бүгдээрээ уулзаад тамхилаад зогсож байсан чинь нөгөө 2 залуу араас ирээд А билүү Т барилцсан байсан санагдаж байна. Би ямар ч байсан салгах гээд дундуур нь ороод түлхсэн чинь 2 энгийн хувцастай хүн ирээд та нар олуулаа байж яах гээд байгаа юм гээд  салгасан. Тэр үед нөгөө 2 залуугийн нэг нь утсаар залгаад хүн дуудаад байх шиг байсан. Гэхдээ яриаг нь  би сайн сонсоогүй. Ямар ч байсан утсаар ярьж бйасан. Тэгээд нөгөө 2 энгийн хувцастай хүмүүс бид нарыг салгахаар нь би такси бариад таксины урд суугаад бөөнөөрөө сууцгааж байсан чинь гэнэт нөгөө 2 залуу таксины  хаалгыг онгойлгоод 2 захад сууж байсныг нь буулгаад татаад зодож байх шиг байсан. Тэгээд би Б машинаас бууя гэж хэлсэн чинь яах юм бэ наад хэд чинь гартаа юмтай байна гээд бид 2 ярилцаад сууж байсан чинь нөгөө залуучууд зугтаагаад явчихсан. Тэгэхээр нь би Б машинаас буугаад би Нямхүүг машины хойд талд суугаад хажууд нь суусанд А байхгүй бйасан. Нөгөө зодсон хийсэн залуучууд машинтай зугтаасанд манай хэдийн нэг нь тэр машиныг дагаарай гэсэнд таксины жолооч хөдлөөд араас нь дагаж яваад 25 дугаар эмийн сангийн гэрлэн дохион дээр гүйцэж очоод ард нь зогсохоор нь би машинаас буугаад мөн үү биш үү гээд хойд хаалгыг нь онгойлгосон чинь миний урдаас хөлөөрөө жийгээд тэр жийсэн нөхөр намайг алнаа гэсэн. Тэр гартаа нэг юм барьсан байсан. Алх байсан санагдаж байна. Тэгэхээр нь би айгаад хойшоо хороолол зүг рүү зугтаахдаа найзууд руугаа машиных нь дугаарыг цээжлээрэй гэж хэлээд зугтааж байгаад бүдрээд унасан чинь нэг хүн миний дээрээс цээж хэсэг рүү хөлөөрөө дэвсэлсэнд миний амьсгал давчдаад ухаан санаа балартаад эхэлсэн. Нэг ухаан орсон чинь би таксинд суучихсан явж байсан. Таксинд явж байхад амьсгал авч чадахгүй маш их цээжээр хүндүүрлэж байсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэг орж эмнэлгийн анхан шатны тусламж аваад Гэмтлийн эмнэлэгт шууд хэвтэж 9 хоног эмчлүүлж гарсан. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд миний зүүн уушиг бяцарсан, зүүн талын нуруун талын 3 хавирга хугарсан гэмтлүүд учирсан байсныг эмчлүүлсэн.

... Намайг газар унасны дараа ямар ч байсан намайг хөөж байсан 1 хүн л өшиглөж цохиж зодож байсан. Өөр хүн хамт зодсон эсэхийг би сайн мэдэхгүй байна.

...Эмчилгээний зардал мөнгөө нэхэмжлэх хүсэлтэй байна. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 95-98 дугаар хуудас/

“Нөгөө хоёр залуу гэж хэлсэн нь хамгийн анх маргалдаж байсан 2 өндөр биетэй, туранхай залуучууд байсан. Тэр залуучууд цаанаас гарч ирэхдээ Prius 30 маркийн автомашинаас бууж ирсэн. Тэр залуучууд гартаа торцов, отверка, зэрэг бүгд л нэг нэг багаж барьчихсан гүйж ирээд хойд хаалгыг онгойлгоод хоёр талд нв сууж байсан Т, А тэгээд талийгаач нарыг татаж буулгаад чирээд зодож байгаад цаашаа зугтаасан. Тэгэхээр нь Б бид 2 таксинаас буугаад би талийгаачийг татаж босгоход ямар нэгэн ил харагдах гэмтэл гэхээр зүйл байгаагүй.

...Тэр үед Т, А , талийгаач нарыг яаг хэн нь яаж цохиж зодсон бол сайн мэдэхгүй байна. Харин манай найз Азааг нэг нь байран дунд хүртэл хөөгөөд гүйцээгүй.

...Би хувцсыг нь санахгүй байна. Эхэлж  муудалцсан хоёрын нэг нь л байх. Миний урдаас өшиглөөд ална гээд дайрах үед нь би хар хурдаараа хороолол зүг рүү гүйсэн. Тэгтэл миний араас гүйж байсан нөхөр намайг гүйцээд миний баруун мөрнөөс таттах шиг болсон. Тэр үед би унахад намайг нэг хүн, миний цээжний зүүн хэсэг рүү өшиглөөд дэвсээд байх шиг байсан. Тэгээд л миний ухаан балартсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 99-100 дугаар хуудас/

 

Хохирогч Т “ ...Би Г дээр очсон чинь Г өөрөө өндийчихсөн гэхдээ явахад хэцүү бие нь нилээд зовиуртай байдалтай байхаар нь Г түшиж машинд суугаад бид 4 Гэмтлийн эмнэлэг орж эмч нар Н үзээд яаралтай хагалгаанд орно гээд Н цааш нь аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 103-106 дугаар хуудас

“...Г тухайн үед  бид нартай хамт таксинд суугаад гэрлэн дохион дээр очиж зогсох үед машинаас буухдаа болон өмнө нь суухдаа ямар нэгэн зовиур гэмтэл гэхээр зүйл огт байгаагүй. Тэгээд бас хойшоо буюу  хорооллын зүг гүйхдээ  маш хурдан гүйж байсан. Тэр үед ямар ч гэмтэлгүй үйл хөдлөл хийхдээ зөв зүгээр байсан. Харин сүүлд ТҮЦ-ний хажууд газарт хэвтсэн байдалтай байснаас хойш өөрт нь маш хүнд, юм ярих ч чадваргүй болчихсон байсан. Тэрнээс өмнө зөв зүгээр байсан” гэсэн мэдүүлэг / хэргийн 1 дүгээр хавтас 106-107 дугаар хуудас/

 

Гэрч Б “...Би урд сууж байгаад хойд суудал руу харсан чинь А байхгүй байсан. Тэгэхээр нь би А хайчсан юм бэ нөгөө хэдэд чинь зодуулаад үлдсэн юм биш биздээ гээд хоорондоо сандралдаад А талаар ярилцаж байсан чинь А цонхоор харагдахгүй байхаар нь бид нар А нөгөө залуучууд машиндаа суулгаад аваад явчихлаа гэж бодоод таксины ахад тэд нарын сууж явсан машинаа араас хөөлгүүлээд 25 дугаар эмийн сангийн гэрлэн дохион дээр гүйцэж очоод ард нь зогссон. Г машинаас буугаад хойд хаалгыг нь татаж онгойлгосонд өөдөөс нь өшиглөсөнд Г бас өөдөөс нь өшиглөөд тэр машинаас 2 хүн буугаад ирсэн. Г хороолол зүгт зугтаасан чинь араас нь нөгөө 2 залуу хөөх шиг болсон. Ямар ч байсан Н машинаас буугаад Г араас хөөсөн чинь урд байсан машин хөдлөөд буцаж эргээд хороолол зүгт явсан. Манай такси бас араас нь хөдлөөд дээшээ явдаг автобусны буудлын нааханд зогссон. Тэгэхээр нь би машинаас буугаад харсан чинь Н явган хүний зам дээр хажуу талаараа эвхрэлдээд хэвтсэн, цаана нь Г доошоо хараад эвхэрэлдээд хэвтэж байсан. Тэгэхээр нь би Нямаахүү дээр очсон чинь духных нь зүүн хэсэгт хөмсөгний дээхэн талд отверка зоолттой харагдсан. Тэгэхээр нь би өргөж аваад такси руугаа харсанд такси явчихсан. Тэгэхээр нь би эргээд Нямаахүүг тэвэрсэн чигтээ зам руу гараад зогсож байсан таксинд суугаад араас нь Төгөлдөр, Г 2 ирээд бид 4 Гэмтлийн эмнэлэг орсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 120-124 дүгээр хуудас/

 

Гэрч С “Би ...... оны ..... дүгээр сарын ....наас .....ний өдөр шилжих шөнө 03-04 цагийн үед өөрийн .... УБИ улсын дугаартай саарал өнгийн Honda insight маркийн автомашинтай халтуур хийгээд 25 дугаар эмийн сангийн уулзвараар дээшээ өгсөөд UB palace-н зүүн талын авто зогсоол руу орох гээд эргэхэд 20 гаран насны гурван залуу гар өргөж байхаар нь зогсоод машиндаа суулгасан чинь “ахаа тэр машины араас очоорой” гээд Toyota Prius 30 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашин руу заасан. Тэгээд тэр машиныг 25 дугаар эмийн сангийн уулзвар дээр улаан гэрэл асаад зогсохоор нь ард нь 3-4 метр зайтай зогссон чинь нөгөө гурван залуу машинаас буугаад нөгөө машины баруун хойд талын хаалгыг онгойлгоод хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгээд нэг нь хөөцөлдөөд явчихсан. Хоёр нь буцаж миний машинд суугаад гэрлэн дохиогоор буцаад уулзвараар хойшоо эргээд автобусны буудалтай ТҮЦ-ний хажууд буугаад гүйлдээд явчихсан. Тэгээд би UB palace-ын зогсоол дээр очоод халтуурны хүн аваад явсан.

            “...Тэр машин дотроос 2-3 залуу бууж ирсэн. Нэг нь цайвар өнгийн өмд цамцтай нөгөө нь ямар хувцастай байсанг санахгүй байна. Бас л 20 орчим насны хүмүүс байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 196-197 дугаар хуудас/

“...Нэг нь жолооч талын хойд хаалгыг татаж байгаа харагдсан. Татсан хаалганаас цайвардуу хувцастай залуу /хувцас, төрх байдлыг анзаарч хараагүй гэх/ буугаад нөгөө 3 залуутай зодолдоод хөөцөлдөөд явчихсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 198 дугаар хуудас/

 

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4949 дугаартай шинжээч Н

“1. Г биед зүүн 8, 9, 10-р хавирганы хугарал, зүүн уушгины няцрал. зүүн талд цээжний хөндийд хий, шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр
үүсгэгдэнэ. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлиин хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 228 дугаар хуудас/  зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч А бусадтай маргалдаж зодолдох явцдаа хохирогч Н толгой тус газар отверкаар зоож түүнийг алсан, мөн хохирогч Т зодож баруун гуянд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Хүнийг алсан” гэмт хэрэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Мөн шүүгдэгч Ч бусадтай маргалдаж хохирогч Г цээжин тус газар нь өшиглөж түүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан, хохирогч Т зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч А, Ч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг, уг үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд нь хохирол учирч болохыг ухамсарлаж байсан атлаа уг үйлдлүүдийг үйлдсэн нь гэм буруугийн санаатай  хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А, Ч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ..... оны .... дүгээр сарын ....ны өдөр болсон тул уг хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А нь хүн алах гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт нийт 15.032.571 төгрөг төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Надад хохирол бүрэн төлсөн” гэсэн, мөн хохирогч Т нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч А гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч Ч нь хохирогч Г нийт 1.300.000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас, 80 дугаар хуудас/ гэсэн баримтаар тогтоогдож байх тул түүнээс нэмж гаруулах төлбөргүй байна.

Харин хохирогч Т нь шүүгдэгч Б.Чингисээс нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй болно.

 

Шүүгдэгч А нь талийгаач Н оршуулгын зардлыг сайн дураар нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч нь хохирогч Г учруулсан хохирлыг сайн дураар төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээ болох 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, оногдуулсан торгуулийн ялыг шүүхээс 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  А цагдан хоригдсон 140 хоногийн хугацааг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ч баривчлагдсан цагдан хоригдсон 2 хоногийн хугацааг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 6 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Ч хар өнгийн богино савхин куртик 1 ширхэг, саарал эрээн өнгийн ханцуйтай ноосон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, бор өнгийн үдээсгүй гутал 1 ширхэг Ч буцаан олгож,

А хар өнгийн богино куртик 1 ширхэг, цагаан захтай саарал өнгийн цагаан судалтай бонгино ханцуйтай фудволк 1 ширхэг, ногоон өнгийн олон халаастай даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 ширхэг зэргийг А буцаан олгож,

Б ногоон өнгийн зузаан хавар намрын богино куртик 1 ширхэг, цагаан өнгийн саарал жижиг жижиг судалтай ханцуйтай цамц 1 ширхэг, ногоон өнгийн олон халаастай даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн элгэн материалтай хос гутал 1 ширхэг зэргийг  Б буцаан олгож,

Талийгаач Н хар өнгийн богино савхин куртик 1 ширхэг, бараан хөх өнгийн ханцуйтай сорочкин цамц  1 ширхэг, саарал өнгийн ханцуйтай цамц  даавуун цамц 1 ширхэг, хар өнгийн майк 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, бор өнгийн төмөр аралтай тэлээ 1 ширхэг, хар өнгийн даавуун дотуур өмд 1 ширхэг, урд хэсэг нь алаг эрээн, хойд хэсэг нь ягаан өнгийн турсик 1 ширхэг, хар өнгийн хос оймс 1 ширхэг, хөх өнгийн зузаан хос оймс 1 ширхэг,  хар өнгийн үдээстэй хос ботинк 1 ширхэг, халив 1 ширхэгийг устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Ч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар А, Ч нарын үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А 8 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч  10.000 нэгжтэй тэнцэх  хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ч энэ хэрэгт цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож нийт 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч, нийт эдлэх торгох ялыг 9970 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.970.000 төгрөгөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ч нь торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Ч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  А оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

8. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 6 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Ч хар өнгийн богино савхин куртик 1 ширхэг, саарал эрээн өнгийн ханцуйтай ноосон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, бор өнгийн үдээсгүй гутал 1 ширхэг Ч буцаан олгож,

А хар өнгийн богино куртик 1 ширхэг, цагаан захтай саарал өнгийн цагаан судалтай бонгино ханцуйтай фудволк 1 ширхэг, ногоон өнгийн олон халаастай даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 ширхэг зэргийг А буцаан олгож,

Б ногоон өнгийн зузаан хавар намрын богино куртик 1 ширхэг, цагаан өнгийн саарал жижиг жижиг судалтай ханцуйтай цамц 1 ширхэг, ногоон өнгийн олон халаастай даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн элгэн материалтай хос гутал 1 ширхэг зэргийг  Б буцаан олгож,

Талийгаач Н хар өнгийн богино савхин куртик 1 ширхэг, бараан хөх өнгийн ханцуйтай сорочкин цамц  1 ширхэг, саарал өнгийн ханцуйтай цамц  даавуун цамц 1 ширхэг, хар өнгийн майк 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, бор өнгийн төмөр аралтай тэлээ 1 ширхэг, хар өнгийн даавуун дотуур өмд 1 ширхэг, урд хэсэг нь алаг эрээн, хойд хэсэг нь ягаан өнгийн турсик 1 ширхэг, хар өнгийн хос оймс 1 ширхэг, хөх өнгийн зузаан хос оймс 1 ширхэг,  хар өнгийн үдээстэй хос ботинк 1 ширхэг, халив 1 ширхэгийг устгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  А  баривчлагдсан цагдан хоригдсон 140 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

10. Ч, А нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

          

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ                        

                             ШҮҮГЧИД                                   С.БОЛОРТУЯА

                                                                                  Ц.ДАЙРИЙЖАВ