Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2026/00362

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны*******дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/18617 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

1,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 1,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал,

 

нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...миний бие *******тай 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, түрээсийн төлбөрийг барьцаа 1,750,000 төгрөгийн хамт нийт 7,000,000 төгрөг төлсөн. Ингээд сарын өмнө түрээсийн гэрээг цуцалсан боловч одоог хүртэл барьцаа мөнгийг олгохгүй байгаа тул буцаан нэхэмжилж байна... гэсэн бол,

 

хариуцагч нь ...би, ******* ХХК-тай зуучлалын гэрээ байгуулж, уг гэрээний дагуу *******ийг надтай холбогдож түрээсийн гэрээ байгуулсан ба зуучлалын хөлсөн 1,400,000 төгрөгийг төлсөн. Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар түрээслэгч нь түрээсийн гэрээг цуцлах хүсэлтээ 60 хоногоос доошгүй хугацааны өмнө бичгээр мэдэгдэх байтал нэхэмжлэгч нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс түрээслэхгүй гэдгээ мэдэгдэж, 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээлгэж өгсөн. Мөн энэ тохиолдолд түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.11-т зааснаар барьцааг буцааж шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэжээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1. Талууд 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, хариуцагч ******* нь ******* дүүрэг,*******дүгээр хороо,*******дугаар хороолол,*******байрны ******* тоот хаягт байрлах үйлчилгээний талбайг*******сарын 1,750,000 төгрөгөөр*******жилийн хугацаатай нэхэмжлэгч *******т түрээслүүлэхээр тохирч, /х.х-ийн 9-14/

 

3.2. Улмаар нэхэмжлэгч нь тус гэрээний дагуу хариуцагчид түрээсийн төлбөрөөс гадна барьцаа 1,750,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаангүй.

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т хэрэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгч ******* нь түрээслэгч *******ийн эзэмшилд аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь ашиглах боломжтой, шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээнэ.

 

4.1. Мөн тус хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийн төрлөөс үл хамаарч түрээсийн гэрээг заавал бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр болох учиртай.

 

4.2. Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бусдад түрээслэх нөхцөлд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд гэрээг заавал бүртгүүлэхээр зааж, харин үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэх нөхцөлд гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар бичгээр байгуулах шаардлагад нийцсэн бол гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь ******* дүүрэг,*******дүгээр хороо,*******дугаар хороолол,*******дугаар байр, 5 давхар, ******* тоот хаягт байрлах талбайн тодорхой хэсгийг нэхэмжлэгчид үйлчилгээний зориулалтаар түрээслүүлсэн байх тул гэрээг заавал улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй.

 

Иймд, талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болсон байгааг дээрх байдлаар залруулна.

 

5. Зохигч түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч нэхэмжлэгчийн хариуцагчид төлсөн барьцаа төлбөр болох 1,750,000 төгрөгийг түүнд буцаан өгөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, 294 дүгээр зүйлийн 294.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж тус тус заасан.

 

Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар түрээслэгч нь гэрээг цуцлах тохиолдолд 3 сарын өмнө мэдэгдэх, тийнхүү хугацаанаас нь өмнө гэрээг цуцалсан /түрээслэгч нь гэрээний үүргийг зөрчсөн, гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, түрээслэгчээс шалтгаалан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, түрээслэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээг хугацаанаас өмнө цуцалсан/ бол 5 дугаар зүйлийн 5.11, 5.12-т тус тус зааснаар барьцаа төлбөрийг буцааж өгөхгүй гэж тохирчээ.

 

6. Гэвч хэргийн баримт, зохигчийн тайлбараар түрээсийн гэрээг чухам хэний санал, санаачилгаар цуцалсан болох нь тогтоогдохгүй байна. Тодруулбал,

 

нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ...хариуцагч нь урьд өмнө түрээсэлж байсан хүнд тухайн түрээсийн талбайг өгөхөөр болж, надад өөр талбай санал болгосон учир гэрээг цуцлах шаардлага гарсан... гэх, хариуцагчийн ...нэхэмжлэгч нь ашиггүй орлого муу байна, ...хүүхэд харах хүнгүй, өвдсөн гэж хэлээд гэрээг цуцалсан... гэх тайлбарын аль аль нь нотлогдоогүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, ...болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан.

 

Тиймээс зохигчийн хэний санал, санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан болох нь тогтоогдоогүй тул түрээсийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.1-д Дараах тохиолдлуудын аль нэг бий болсон бол түрээслүүлэгч нь энэхүү түрээсийн гэрээг нэн даруй цуцлах эрхтэй гээд, 13.1.4-т талууд харилцан тохиролцсоноор гэж зааснаар тэдгээрийг харилцан тохиролцож цуцалсан гэж үзлээ.

 

7. Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.9-д зааснаар тодорхой зөрчилгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг буцааж өгөхөөр тохирсон ба нэхэмжлэгч ******* нь үйл ажиллагаа явуулсан хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн байхын сацуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түрээсийн болон ашиглалтын төлбөрийг төлөөгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул үүнийг хариуцагч *******д үлдээх нь учир дутагдалтай болно.

 

Тодруулбал, талууд харилцан тохиролцож түрээсийн гэрээг цуцалсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс түрээсийн зүйлийг хүлээн авсан болон нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг бүрэн төлсөн үйл баримтын талаар маргаагүй.

 

8. Мөн тус гэрээний*******дугаар зүйлийн 12.2, 12.3-т тус тус зааснаар түрээслэгч нь түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түрээслүүлэгч тал түүнд хөнгөлөлт хэлбэрээр түрээсийн үнээс чөлөөлсөн хэсгийг буцааж авахаар тохирсон нь хариуцлагыг давхардуулсан гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, түрээслэгч нь түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түрээслүүлэгч тал барьцаа хөрөнгийг өөртөө үлдээхээс гадна нэмж түрээсийн үнээс чөлөөлсөн хэсгийг мөн адил авахаар тохирсон нь шударга биш байна.

 

9. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 1,750,000 төгрөгийг түүнд хөнгөлөлттэй үнээр түрээслүүлсний зөрүү гэж маргаагүй.

 

Иймд, зохигч нар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар өгсөн болон авсан зүйлээ буцааж өгөх үүрэг үүсэх тул хариуцагчаас 1,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэл бүхий болсон байна.

 

10. Зохигчийн байгуулсан түрээсийн гэрээнд түрээслэгч талыг төлөөлж нэхэмжлэгч ******* гарын үсэг зурж, ******* ХХК-ийн тамга дарсан байх боловч нэхэмжлэгчийг тус компанийг төлөөлж гэрээ байгуулсан гэж үзэхэд учир дутагдалтай. Учир нь,

 

Хариуцагчийн ...зуучлалын ажилтан надтай ярьж дээрх талбайг гоо сайхны үйлчилгээний чиглэлээр*******жилийн хугацаатай түрээслэхээр *******ийг холбосноор 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан... гэх тайлбараас үзвэл тэрээр анхнаасаа нэхэмжлэгч *******тэй гэрээ байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байжээ.

 

Иймд, хариуцагчийн ...нэхэмжлэгч нь иргэн юм уу, компани юм уу гэдэг нь эргэлзээтэй... гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд талуудын байгуулсан гэрээнд ******* ХХК-ийн тамга дарагдсан нь хариуцагчид барьцаа төлбөр 1,750,000 төгрөгийг үлдээх үндэслэл болохгүй.

 

11. Хариуцагч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар татгалзлын үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул түүний ...шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж баримт гаргаж өгөх боломжийг олгох байсан... гэх гомдлыг хүлээн авахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны*******дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/18617 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад ...287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.2.4, 153 дугаар зүйлийн 153.1 гэснийг 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж,

 

2 дахь заалтад ...57 дугаар зүйлийн 57.1 гэснийг 60 дугаар зүйлийн 60.1 гэж өөрчилж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

ШҮҮГЧИД  Ч.БАТЧИМЭГ

 

Б.МАНДАЛБАЯР