Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 873

 

Хариуцагчийн зөвшөөрөлийг баталж 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал  даргалж ,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р  хороо,  Энхтайваны өргөн чөлөө-50 Азмон төвийн 203 тоотод байрлах “Марико ББСБ” ХХКомпанийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг 14-р хороо,Өнөр хороолол Москва 42-р байр 01 тоотод оршин суух *******ийн *******/ РД:*******/,

            хамтран зээлдэгч: ******* дүүргийн 18-р хороо 4-р хороолол Ард Аюушийн гудамж 46-р байр 60 тоотод оршин суух *******гийн *******   /РД:*******/ нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт  26.974.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг   хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч С.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагч П.*******, түүний өмгөөлөгч Ц., нарийн бичгийн даргад  Э.Саранцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Марико ББСБ” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.*******, П.******* нар нь тус банк бус санхүүгийн байгууллагаас 2014 оны 12-р сарын 12-ны өпөр бизнесийн үйл ажиллагаанд зориулж 9 сарын хугацаатай 20.000.000 төгрөгийн зээл авах хүсэлт тавьсаны дагуу 14/49 тоот зээлийн гэрээг байгуулж 2015 оны 8-р сарын 15-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийн  гүйцэтгэлээ хангуулах зорилгоор - дүүргийн 10-р хороо - хороолол /17120/ Морингийн зам 60/2 дугаар байрны 0 давхрын 65 тоотод байршилтай 80 м2 үл хөдлөх хөрөнгийг барьцаа болгон тавьсан ... зээлдэгч С.******* П.******* нараас зээлийн төлбөрийг төлөхийг шаардсан боловч өнөөг хүртэл манай байгууллагад зээл болон зээлийн хүүгийн төлбөрт дахин төлбөр төлөлгүй зээлийн хугацааг хэтрүүлж, зээлийн гэрээний 3.1.1-д заасан үүргээ зөрчөөд байна. Зээлийн гэрээний 3.4.3-д зааснаар зээлийн гэрээг цуцлах үндэслэл бүрдэж байна. Иймд иргэн С.*******, П.******* нараас: гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар зээлийн гэрэг цуцалж, үндсэн зээл болох 19.000.000 төгрөг, зээлийн хүүнд 6.645.000 төгрөг, Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1, зээлийн гэрээний 2.5-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүүнд 1.329.000 төгрөг буюу нийт 26.974.000 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд ... энэхүү гэрээгээр зохигчид нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож, шүүхийн өмнө эвлэрснийг баталж байна...

2.1.1 Хариуцагч нар 2014 оны 12-р сарын 12-ны өдөр нэхэмжлэгчтэй 14/49 тоот зээлийн гэрээ байгуулж, нийт 20.000.000 төгрөгийг хамтран зээлсэн бөгөөд үүнээс хариуцагч С.*******ь 17.200.000/арван долоон сая хоёр зуун мянган/ төгрөгийг авч иргэн Л.Эрдэнэтуяагаас авсан зээлээ төлсөн.хариуцагч П.Оюунбаямба нь 1800.000/нэг сая найман зуун мянган/ төгрөгийг авч хувийн хэрэглээндээ зарцуулсан болохоо тус тус маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байна.

2.1.2  Хариуцагч нар нь энэ гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасан үндсэн зээл болон түүнд тооцогдох хүү,нэмэгдүүлсэн хүүг дараах байдлаар хариуцан төлөхөө баталж байна.

2.1.2.1 Хариуцагч С.******* нь үндсэн зээл 17.200.000 төгрөг,зээлийн хүү 6015.470 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 1203.095 төгрөг,нийт 24.418.565 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө.

2.1.2.2 Хариуцагч П.******* нь үндсэн зээл 1800.000 төгрөг,зээлийн хүү 629.530 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 123.905 төгрөг,нийт 2555.435 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө.

2.1.3   Хариуцагч нар энэ гэрээний 2.1.2 дах хэсэгт заасан төлбөрийг 2017 оны 01-р сарын 01-ний өдөр багтаан төлөхөө үүгээр зөвшөөрөн баталж байна.

2.1.4   Нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээл,зээлийн хүүг энэ гэрээний 2.1.2 дах хэсэгт заасан хуваариар мөн гэрээний 2.1.3 дах  хэсэгт заасан хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2.2 Талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар тохиролцооны үнэн зөвийг баталж,энэ гэрээтэй холбоотой маргаан үүсгэхгүй байх,гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх болохоо харилцан баталж байна ... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Марико ББСБ” ХХКомпани нь  хариуцагч С.*******ь, П.******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 26.974.000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.

 

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Марико ББСБ” ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл  19.000.000 төгрөг,зээлийн хүүнд 6.645.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.329.000 төгрөг буюу нийт 26.974.000 төгрөг  нэхэмжилсэнийг хариуцагч С.*******ь нь үндсэн зээл 17.200.000 төгрөг, зээлийн хүү 6.015.470 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.203.095 төгрөг, нийт 24.418.565 төгрөгийг, хариуцагч П.******* нь үндсэн зээл 1.800.000 төгрөг, зээлийн хүү 629.530 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 123.905 төгрөг, нийт 2.555.435 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг  2017 оны 01-р сарын 01-ны дотор төлж барагдуулахаар зохигчид төлбөр төлөх хугацаан дээр харилцан тохиролцон эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь нь бусдын эрх эрх чөлөө,хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрөлийн баталж  хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч нар нь гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийг төлөх талаар тохиролцоогүй байх тул хуульд зааснаар төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид  292.820 төгрөг төлсөн болохыг дурдав.

     

   Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дүгаар зүйлийн 106. 5 дах хэсэгт заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “Марико ББСБ” ХХКомпанийн нэхэмжлэлтэй  хариуцагч С.*******, П.******* нарт  холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 26.974.000 төгрөг”  гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.******* нь  24.418.565 төгрөгийг, хариуцагч П.******* нь  2.555.435 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрөлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292.820 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 73.205 төгрөг, хариуцагч П.*******ас 73.205 төгрөгийг, улсын төсвөөс 146.410 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  “Марико ББСБ” ХХК-д олгосугай.
  3. Хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг  дурдсугай.

4.         Шүүгчийн захирамжийг хариуцагч  нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОЮУНЖАРГАЛ