| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 197/2025/12189/И |
| Дугаар | 210/МА2026/00096 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00096
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/15433 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Эд хөрөнгөд учирсан хохирол 10,579,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохиролд 10,579,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...энэ барилгыг захиалагч болон гүйцэтгэгч компани барьж ашиглалтад оруулсан, хашаа эвдэрсэн талаар гүйцэтгэгч компанид шаардлагаа тавь гэж хэлж байсан, би барилгын ажлыг гүйцэтгээгүй тул хохирлыг хариуцахгүй гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад маргааныг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.
3.1. Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор тухайн барилгын туслан гүйцэтгэгч компани болох *******-ийг гуравдагч этгээдээр, г.Отгоог гэрчээр оролцуулах хүсэлт /хх-56, 57/ гаргасныг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШЗ2025/33435 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн /хх 63-64/, мөн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааныг захирамжийн биелэлт хангуулахаар /хх 67/, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг гуравдагч этгээдэд шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэх шаардлагатай гэж хойшлуулсан /хх 91/ боловч анхан шатны шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй *******-д нэхэмжлэлийг гардуулах ажиллагааг гүйцэтгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 755 дугаар зүйлийн 755.6, 753 дугаар зүйлийн 753.2 дахь хэсэгт нийцээгүй байна. /хх 83/
3.2. Газрын ашиглах, эзэмших, өмчлөх эрхийг нотолсон гэрчилгээг үндэслэж тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардах эрхтэй эсэхийг тогтоох үйл баримтыг дүгнэх атал анхан шатны шүүх хэрэгт зохигч талуудын хэн алины газар эзэмших эрхийг гэрчилсэн баримт авагдаагүй байхад маргааныг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн шаардах эрх, хариуцагч нь жинхэнэ хариуцагч мөн эсэх үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байх тул талуудын газар эзэмших эрхтэй эсэх үйл баримтыг тодруулах ажиллагааг гүйцэтгэх байжээ.
4. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/15433 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******эс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184,228 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дах хэсэгт зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.ХУЛАН