Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 758

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Б.Болортуяа, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Б.Т-,

иргэдийн төлөөлөгч Н.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Шаавай овогт Б-гийн Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805024050538 тоот хэргийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ээж аав дүү нарын хамт  ....... дүүргийн ... дүгээр хороо ........ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъя шагналгүй,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Шаавай овгийн Б-гийн Т-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Т- нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар С.Даваадоржтой ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад С.Даваадоржийн эзэмшлийн 360.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy S-7  загварын гар утсыг нь залилж авсан,

2. 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар П.Уранчимэгтэй ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад П.Уранчимэгийн эзэмшлийн 324.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy J-7  загварын гар утсыг нь залилж авсан,

3. 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар Б.Ганболдтой ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад Б.Ганболдын эзэмшлийн 408.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy S-7 edge  загварын гар утсыг нь залилж авсан,

4. 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар О.Сувд-Эрдэнэтэй ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад О.Сувд-Эрдэнийн эзэмшлийн 270.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy J-3 загварын гар утсыг нь залилж авсан,

5. 2018 оны 05 дугаар сарын 08-ны  өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар Д.Дэлгэржаргалтай ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад Д.Дэлгэржаргалын эзэмшлийн 400.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy J-7 neo загварын гар утсыг нь залилж авсан,

6. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар Т.Отгонжаргалтай ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад Т.Отгонжаргалын эзэмшлийн 420.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy J-7 загварын гар утсыг нь залилж авсан,

7. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар В.Баярмагнайтай ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад В.Баярмагнайгийн эзэмшлийн 360.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy S-7 загварын гар утсыг нь залилж авсан,

8. 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар Х.Мөнхзаяатай ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад Х.Мөнхзаяагийн эзэмшлийн 1.304.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy S-8 загварын гар утсыг нь залилж авсан,

9. 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар Б.Отгонбилэгтэй ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад Б.Отгонбилэгийн эзэмшлийн 408.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy S-7 edge  загварын гар утсыг нь залилж авсан,

10. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар О.Хулантай ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад О.Хулангийн эзэмшлийн 270.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy S-7 euro  загварын гар утсыг нь залилж авсан,

11. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар Ц.Тамжиддатай ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад Ц.Тамжиддагийн эзэмшлийн 420.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy J-7  загварын гар утсыг нь залилж авсан,

12. 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар М.Гүнжидтэй ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад М.Гүнжидийн эзэмшлийн 270.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy J-3 загварын гар утсыг нь залилж авсан,

13. 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар К.Айберитэй ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад К.Айберигийн эзэмшлийн 288.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy J-5 загварын гар утсыг нь залилж авсан,

14. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар Б.Одончимэгтэй ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад Б.Одончимэгийн эзэмшлийн 108.000 төгрөгний үнэ бүхий Samsung grand prim 2 загварын гар утсыг нь залилж авсан,

15. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар А.Энхболдтой ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад А.Энхболдын эзэмшлийн 270.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy note 5 загварын гар утсыг нь залилж авсан,

16. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар Ц.Золбаяртай ярьж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace mall” төвийн 7 давхарт уулзаад Ц.Золбаярын эзэмшлийн 310.000 төгрөгийн үнэ бүхий LG G-6 загварын гар утсыг нь залилж авсан,

17. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу Samsung загварын зөөврийн комьпютерийг авахаар Д.Шинэбилэгтэй ярьж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace mall” төвийн 7 давхарт уулзаад Д.Шинэбилэгийн эзэмшлийн 200.000 төгрөгийн үнэ бүхий Samsung загварын зөөврийн комьпютерийг нь залилж авсан,

18. 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар Ц.Учралтсартай ярьж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace mall” төвийн 7 давхарт уулзаад Ц.Учралтсарын эзэмшлийн 320.000 төгрөгийн үнэ бүхий Samsung galaxy S-7 загварын гар утсыг нь залилж авсан,

19. 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “facebook” дээр байрлуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар Б.Намуун-Эрдэнэтэй ярьж Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрт уулзаад Б.Намуун-Эрдэний эзэмшлийн 150.000 төгрөгний үнэ бүхий LG X-5 загварын гар утсыг нь залилж авсан,

20. 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гар утсаа зарна гэсэн зарын дагуу иргэн Б.Оюунбилэгтэй “facebook” чатаар холбогдон Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвд уулзаад Б.Оюунбилэгийн 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung S-7 edge загварын гар утсыг залилж авсан,

21. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гар утсаа зарна гэсэн зарын дагуу 15 настай охин Ө.Төгсмаатай “facebook” чатаар холбогдон Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвд уулзаад Ө.Төгсмаагийн 384.000 төгрөгийн үнэлгээ бүхий I phone 6 plus загварын гар утсыг залилж авсан,

22. 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гар утсаа зарна гэсэн зарын дагуу иргэн Н.Ууганцэцэгтэй “facebook” чатаар холбогдон Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 6 давхарт уулзаад Н.Ууганцэцэгийн 280.000 төгрөгийн үнэлгээ бүхий Huawei Y-6 загварын гар утсыг залилж авсан,

23. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр  Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол бенто” хоолны газарт иргэн Ш.Энхтуулын эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий I phone 6 загварын гар утсыг ярьчихаад өгье гэж хууран залилж авсан,

24. 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гар утсаа зарна гэсэн зарын дагуу иргэн А.Билгүүнтэй “facebook” чатаар холбогдон Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвд уулзаад А.Билгүүний 230.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung J-7 загварын гар утсыг залилж авсан,

25. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гар утсаа зарна гэсэн зарын дагуу иргэн Э.Номинзаяатай “facebook” чатаар холбогдон Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвд уулзаад Э.Номинзаяагийн 460.000 төгрөгийн үнэлгээ бүхий Vivo 93 загварын гар утсыг залилж авсан,

26. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гар утсаа зарна гэсэн зарын дагуу иргэн Э.Насанжаргалтай “facebook” чатаар холбогдон Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвд уулзаад Э.Насанжаргалын 468.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung А-6 загварын гар утсыг залилж авсан,

27. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гар утсаа зарна гэсэн зарын дагуу иргэн Б.Мөнхтуяатай “facebook” чатаар холбогдон Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл плаза” худалдааны төвд уулзаад Б.Мөнхтуяагийн 720.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung  note-8 загварын гар утсыг залилж авсан,

28. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гар утсаа зарна гэсэн зарын дагуу иргэн А.Намуунаатай “facebook” чатаар холбогдон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace mall” худалдааны төвд уулзаад А.Намуунаагийн 190.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung galaxy S-7 загварын гар утсыг залилж авсан,

29. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Тэнгис” кино театрын орчимд “нэгж хийгээд ирье” гэж хуурч иргэн Д.Нарангэрэлийн 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung J-2 загварын гар утсыг  залилж авсан,

30. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн үед гар утсаа зарна гэсэн зарын дагуу иргэн М.Мөнхбаяртай “facebook” чатаар холбогдон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх”-ийн “Хаан” банкны үүдэнд уулзаад М.Мөнхбаярын 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung  S-7 загварын гар утсыг худалдаж авна, АТМ-с мөнгө аваад өгье гэж хэлэн залилж авсан,

31. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монголын Залуучуудын холбооны байранд үйл ажиллагаа явуулдаг “Coffee shop” үйлчилгээний газарт хохирогч Б.Ариунжаргалын 198.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung S-6 загварын гар утсыг нь “утсаараа нэг яриулаач” хэмээн хуурч залилж авсан,

32. 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртлэх хугацаанд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Хаан” зоогийн газарт туслахаар ажиллах хугацаандаа тус зоогийн газрын ажилтан Б.Хандхишигийн Samsung J-2  загварын гар утас, “Asus” брэндийн нөүтбүүкийг хуурч авч бусдад нийт 11.800.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

1. Шүүгдэгч Б.Т- нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар С.Даваадоржтой ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад С.Даваадоржийн эзэмшлийн 360.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy S-7  загварын гар утсыг нь залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч С.Даваадоржийн “2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хороо Гранд плазагийн 6 давхарт “facebook”-р гар утас авна гэсэн Б- Т- гэх хүнтэй уулзахад миний зарах гэж байсан Samsung S-7 загварын гар утсыг аваад үзэж байгаад тэр хүн ахдаа энэ гар утсыг үзүүлээд аваад ирье гэж хэлээд дээд давхарлуу гараад тэр чигтээ алга болсон. Би хүлээгээд тэр хүн ирээгүй....” гэсэн мэдүүлэг” /хэргийн 1 дүгээр хавтас  8-9 дүгээр хуудас/

“...Мөн би гар утасны үнэлгээтэй танилцсан. Санал хүсэлт байхгүй. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 221-222 дугаар хуудас/

Дамно ХХК-ны  Samsung galaxy S-7 загварын гар утсыг 360.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 2 дугаар хавтас 134-135 дугаар хуудас/   

Б.Т-гийн сэжигтнээр өгсөн “...Би 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр  “facebook”-р гар утасны хар зах  гэсэн группээс Samsung S-7 загварын гар утас зарна гэсэн зарын дагуу чатаар нь холбогдоод би 400.000 төгрөгөөр худалдаж авахаар болж Баянгол дүүргийн 02 дугаар хороо Гранд плазагийн Б хаалга дээр уулзахаар тохироод уулзахад 20 орчим насны намхан эрэгтэй хүнтэй уулзаад 06 давхарт гараад би тэр хүнээс Samsung S-7 загварын гар утсыг аваад ахдаа гар утсыг чинь үзүүлээд мөнгө аваад ирье гэж хэлээд аваад 7 давхарлуу гараад хойд талын аваарын гарцаар нь гараад явсан. Би авсан гар утсаа Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байх ломбарданд 300.000 төгрөгөөр тавиад “facebook” -р уг гар утсыг зарна гэж зар тавиад хүнтэй холбогдож байгаад 350.000 төгрөгөөр зарсан. Одоо ямар хүнд зарснаа сайн мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 10 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

       2. 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар П.Уранчимэгтэй ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад П.Уранчимэгийн эзэмшлийн 324.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy J-7  загварын гар утсыг нь залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч П.Уранчимэгийн “...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 18 цаг 20 минутын үед “facebook”-р өөрийнхөө Samsung J-7 загварын гар утсаа зарна гэж зар тавихад “T b” гэсэн хаягтай хүнээс авья гэж хэлээд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг Гранд плазагийн 6 давхарт уулзсан. Тэгээд би гар утсыг авна гээд үзэж байгаад аавдаа үзүүлээд ирье гэж хэлээд алга болсон. Би тэгээд тэнд хайсан боловч олдоогүй. Дэлдэн чихтэй, саарал өнгийн үстэй, 175 см орчим өндөртэй, 18 орчим настай эрэгтэй хүн байсан....” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 18-19 дүгээр хуудас/

Дамно ХХК-ны  Samsung galaxy J-7 загварын гар утсыг 324.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 2 дугаар хавтас 137-138 дугаар хуудас/   

Б.Т-гийн сэжигтнээр өгсөн “...Би 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “facebook”-р “гар утасны хар зах” гэсэн группээс 2016 оны Samsung J-7 загварын гар утас зарна гэсэн зарын дагуу чатаар нь холбогдоод би 300.000 төгрөгөөр худалдаж авахаар болж Баянгол дүүргийн 02 дугаар хороо Гранд плазагийн Б хаалга дээр уулзахаар тохироод уулзахад 20 орчим насны эмэгтэй хүнтэй уулзаад 07 давхарт гараад би тэр  хүнээс Samsung J-7 загварын гар утсыг аваад ахдаа гар утсыг чинь үзээлээд мөнгө аваад ирье гэж хэлээд аваад 8 давхарлуу  гараад хойд талын аваарын гарцаар нь гараад явсан. Би авсан гар утсаа Хүнсний 4 дүгээр дэлгүүрт байрлах ломбарданд  200.000 төгрөгөөр тавиад уг гар утсыг “facebook” -р холбогдоод зарсан. Зарсан хүнээ одоо хараад танина. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 20 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

3. 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар Б.Ганболдтой ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад Б.Ганболдын эзэмшлийн 408.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy S-7 edge  загварын гар утсыг нь залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Ганболдын “...2018 оны 05 дугаар сарын 15-ны өдриин 17 цагийн үед “facebook”-р Т- гэх хаягтай хүнтэй холбогдон өөрийн Samsung edge S-7 загварын цагаан өнгиин гар утсаа 380.000 төгрөгөөр зарахаар болоод би эхнэр Лхамжавын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плаза төв дээр Б хаалган дээр 10 минут хүлээхэд гар утас авна гэх залуу зам хөндлөн гарч ирээд та гар утас зарах хүн мөн үү гэж асуугаад би 6 давхарт манай ах ажилладаг юм би ахаас мөнгө авах ёстой та 2 түр хүлээж бай гэж хэлээд хамт хүлээд байгаад ах руу ороод би гар утсыг үзүүлээд аваад гараад ирье гэж хэлээд гар утас авч ороод алга болсон. Тэр газар төрсөн ах нь ажилладаг гэсэн. Т- хүлээж байгаад “facebook” хаяг руу ороод чи яасан бэ авахгүй бол гар утсаа аваад ир гэж хэлэхэд одоохон би 10 давхраас гарч байна гэж хэлээд блок хийсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 30 дугаар хуудас/

“... Одоо 420.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 34 дүгээр хуудас/

Дамно ХХК-ны  Samsung galaxy S-7 edge загварын гар утсыг 408.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 2 дугаар хавтас 143-144 дүгээр хуудас/   

Б.Т-гийн сэжигтнээр өгсөн “...Би 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “facebook”-р “гар утасны хар зах” гэсэн группээс Samsung edge загварын гар утас зарна гэсэн зарын дагуу чатаар нь холбогдоод би 500.000 төгрөгөөр худалдаж авахаар болж Баянгол дүүргийн 02 дугаар хороо Гранд плазагийн Б хаалга дээр уулзахаар тохироод уулзахад нэг эрэгтэй хүүхэдтэй уулзаад 6 дугаар давхарт гараад би тэр хүүхдээс гар утсыг аваад ахдаа гар утсыг чинь үзүүлээд ирье гэж хэлээд аваад 7 давхарлуу гараад хойд талын аваарын гарцаар нь гараад явсан. Би авсан гар утсаа Хүнсний 4 дүгээр дэлгүүрт  байдаг ломбарданд 300.000 төгрөгөөр тавиад “facebook” дээр гар утас зарна гэж зар тавиад нэг эрэгтэй хүнтэй “facebook”-р холбогдоод 360.000 төгрөгөөр зарсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 35  дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

4. 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар О.Сувд-Эрдэнэтэй ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад О.Сувд-Эрдэнийн эзэмшлийн 270.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy J-3 загварын гар утсыг нь залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч О.Сувд-Эрдэнийн “...2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед “facebook”-р өөрийнхөө Samsung J-3 edge загварын гар утсаа зарна гэж зар тавихад “T b" гэсэн хаягтай хүнээс авъя гэж хэлээд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг Гранд плазагийн 6 давхарт нөхрийн хамт уулзсан. Тэгээд тэр хүүхэд би гар утсыг авна гээд үзэж байгаад аавдаа үзүүлээд ирье гэж хэлээд алга болсон би тэгээд тэнд хайсан боловч олдоогүй....” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 50 дугаар хуудас/

“...Би 2018 оны 04 дүгээр сард Сайн компьютер төвөөс 379.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утас шар өнгийн Samsung Galaxy J-3 загварын гар утас байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 7-9 дүгээр хуудас/

Дамно ХХК-ны  Samsung galaxy J-3 загварын гар утсыг 270.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 2 дугаар хавтас 140-141 дүгээр хуудас/   

Б.Т-гийн сэжигтнээр өгсөн “... Би 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “facebook”-р гар утасны хар зах гэсэн групээс Samsung J-3  загварын гар утас зарна гэсэн зарын дагуу чатаар нь холбогдоод би 300.000 төгрөгөөр худалдаж авахаар болж Баянгол дүүргийн 02 дугаар хороо Гранд плазагийн Б хаалга дээр уулзахаар 20-25 орчим насны энхэр нөхөр гэсэн 2 хүнтэй уулзаад 07 давхарт гараад би тэр хүнээс гар утсыг ахдаа гар утсыг чинь үзүүлээд ирье гэж хэлээд аваад 8 давхарлуу гараад хойд талын аваарын гарцаар нь гараад явсан. Би авсан гар утсаа Хүнсний 4 дэлгүүрт байдаг ломбарданд 100.000 төгрөгөөр тавиад “facebook” дээр гар утас зарна гэж зар тавиад хүнтэй холбогдоод 160.000 төгрөгөөр зарсан. Одоо ямар хүнд зарснаа сайн мэдэхгүй байна ” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 51 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

5. 2018 оны 05 дугаар сарын 08-ны  өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар Д.Дэлгэржаргалтай ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад Д.Дэлгэржаргалын эзэмшлийн 400.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy J-7 neo загварын гар утсыг нь залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Дэлгэржаргалын “... 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед “facebook”-р өөрийнхөө Samsung galaxy J-7 neo загварын гар утсаа зарна гэж зар тавихад “mutuka vataer" гэсэн хаягтай хүнээс авъя гэж хэлээд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг Гранд плазагийн 6 давхарт уулзсан. Тэгээд би гар утсыг авна гээд үзэж байгаад аавдаа үзүүлээд ирье гэж хэлээд алга болсон.  Би тэгээд тэнд хайсан боловч олдоогүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 74 дүгээр хуудас/

“...Би 2018 оны 04 дүгээр сард Жимобайл компаниас 650.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утас хар өнгийн Samsung Galaxy J-7 neo загварын гар утас байсан. Миний гар утсыг үнэлгээний газар 400.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Би гар утсаа 400.000 төгрөгөөр үнэлнэ. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 10-12 дугаар хуудас/

Дамно ХХК-ны Samsung galaxy J-7 загварын гар утсыг 400.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 2 дугаар хавтас 173-174 дүгээр хуудас/

Б.Т-гийн сэжигтнээр өгсөн “...Би 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “facebook”-р гар утасны хар зах гэсэн группээс 2016 оны  Samsung J-7 загварын гар утас зарна гэсэн зарын дагуу чатаар нь холбогдоод би 450.000 төгрөгөөр худалдаж авахаар болж Баянгол дүүргийн 02 дугаар хороо Гранд плазагийн Б хаалга дээр уулзахаар 30-35 орчим насны эрэгтэй хүнтэй уулзаад 07 давхарт гараад би тэр хүнээс Samsung galaxy J-7 neo загварын  гар утсыг аваад  ахдаа гар утсыг чинь үзүүлээд мөнгө аваад ирье гэж хэлээд аваад 8 давхарлуу гараад хойд талын аваарын гарцаар нь гараад явсан. Би авсан гар утсаа 2 хоногийн дараа зүс таних хүнд, 380.000 төгрөгөөр зарсан. Зарсан хүнээ одоо хараад танина ” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 75 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

6. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар Т.Отгонжаргалтай ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад Т.Отгонжаргалын эзэмшлийн 420.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy J-7 загварын гар утсыг нь залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.Отгонжаргалын “...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн үед “facebook”-р өөрийнхөө Samsung galaxy J-7 загварын гар утсаа зарна гэж зар тавихад “T b” гэсэн хаягтай хүнээс авъя гэж хэлээд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг Гранд плазагийн 9 давхарт уулзсан. Тэгээд би гар утсыг авна гээд үзэж байгаад аавдаа үзүүлээд ирье гэж хэлээд алга болсон би тэгээд тэнд хайсан боловч олдоогүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 88 дугаар хуудас/

“Би 2017 оны 12 дугаар сард Мобикомоос 874.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утас шар өнгийн Samsung Galaxy J-7 загварын гар утас байсан. Би гар утсаа 500.000 төгрөгөөр үнэлнэ. Шинэ гар утас байсан. Шүүх хуралдаанд оролцохгүй. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-6 дугаар хуудас/

Дамно ХХК-ны  Samsung J-7 загварын гар утсыг 420.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 2 дугаар хавтас 146-147 дугаар хуудас/   

Б.Т-гийн сэжигтнээр өгсөн “...Би 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “facebook” -р гар утасны хар зах гэсэн группээс  Samsung galaxy J-7 загварын гар утас зарна гэсэн зарын дагуу чатаар нь холбогдоод би 500.000 төгрөгөөр худалдаж авахаар болж Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плазагийн Б хаалга дээр уулзахаар тохироод  уулзахад  20-25 орчим насны нэг эмэгтэй уулзаад 7 давхарт гараад би тэр хүнээс гар утсыг аваад  ахдаа гар утсыг чинь үзүүлээд ирье гэж хэлээд аваад 8 давхарлуу гараад хойд талын аваарын гарцаар нь гараад явсан. Би авсан гар утсаа тэр өдрөө Тэди төв дээр байх гар утасны ченжид 200.000 төгрөгөөр зарсан. Одоо ченжээ хараад танина, нэрийг нь мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 89 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

7. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар В.Баярмагнайтай ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад В.Баярмагнайгийн эзэмшлийн 360.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy S-7 загварын гар утсыг нь залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч В.Баярмагнайгийн “2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5 цаг 30 минут орчим Гранд плаза дээр Т- гэх хүнд утсаа аваачиж өгөөд ах руугаа аваачиж өгөөд ирье гээд 6-7 давхарт гараад Масс гэх сургалтын төв рүү ороод ах байна ах хуралтай байна, та яарч байна уу, би оруулж үзүүлчихээд ирье гэж хэлээд орсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 104-105 дугаар хуудас/

Дамно ХХК-ны  Samsung S-7 загварын гар утсыг 360.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 2 дугаар хавтас 167-168 дугаар хуудас/   

Б.Т-гийн сэжигтнээр өгсөн “...Би 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “facebook”-р гар утасны хар зах гэсэн группээс 2016 оны Samsung galaxy S-7 загварын гар утас зарна гэсэн зарын дагуу чатаар нь холбогдоод би 300.000 төгрөгөөр худалдаж авахаар болж Баянгол дүүргийн 02 дугаар хороо Гранд плазагийн Б хаалга дээр уулзахаар тохироод  уулзахад  30-35 орчим насны эрэгтэй хүнтэй  уулзаад 07 давхарт гараад би тэр хүнээс Samsung galaxy S-7  загварын гар утсыг аваад  ахдаа гар утсыг чинь үзүүлээд мөнгө аваад ирье гэж хэлээд аваад 8 давхарлуу гараад хойд талын аваарын гарцаар нь гараад явсан. Би авсан гар утсаа тэр өдрөө Тэди төв дээр байх гар утасны ченжид 200.000 төгрөгөөр зарсан. Одоо ченжээ хараад танина, нэрийг нь мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 106 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

8. 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар Х.Мөнхзаяатай ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад Х.Мөнхзаяагийн эзэмшлийн 1.304.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy S-8 загварын гар утсыг нь залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Х.Мөнхзаяагийн “... Би 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өөрийн facebook хаягаар өөрийн Samsung galaxy S-8 загварын гар утсаа зарна гэж зар тавиад Б.Азбаяр гэсэн хаягтай хүнээс авна гэж хэлээд Гранд плазагийн Б хаалганы хажууд 17 цагт уулзъя гэж дуудаад би 17 цаг 10 минутад очсон. Тэгэхэд 20 орчим насны эрэгтэй, 40 орчим насны нэг эрэгтэй нийт 2 хүн хүлээж байгаад намайг гар утас зарах хүн мөн үү гэж уулзаад 20 орчим насны хүн нь миний гар утсыг үзэж байтал нөгөө настай ах нь наад утсандаа ресэт хийгээч гэж хэлээд гараад явсан. Тэгтэл миний гар утас дээр ресэт хийтэл миний гар утас google аккойнт нэхэгдэхэд 20 орчим насны эрэгтэй нь Тэди явж гаргуулъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхлээд мөнгөө өгчих, тэгээд гаргуулъя гэсэн. Тэгтэл тэр хүн 6 давхар гарч ахаасаа мөнгө авъя гэж хэлээд бид хоёр 6 давхарт гараад дээд давхар луу гараад жаахан байж байгаад бууж ирээд ах мөнгө өгөхгүй байна гар утсыг чинь харж байж өгнө гэж байна гээд миний гар утсыг аваад дээшээ гадны хүн оруулдаггүй юм чинь наанаа хүлээж бай гэж хэлээд миний гар утсыг аваад явсан. Тэгээд бууж ирэхгүй байхаар нь хамгаалагчаас асуутал энэ хүүхэд мөн үү нэрийг нь Т- гэдэг юм гээд надаас гар утас авсан хүний зургийг үзүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 117 дугаар хуудас хуудас/

Эд зүйлс түр хураан авсан тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 119 дүгээр хуудас/

Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 120 дугаар хуудас/

Дамно ХХК-ны  Samsung galaxy S-8 загварын гар утсыг 1.304.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 2 дугаар хавтас 215-216 дугаар хуудас/   

Б.Т-гийн сэжигтнээр өгсөн “...Би 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “facebook” ээр гар утасны хар зах гэсэн групээс  Samsung  S-8 загварын гар утас зарна гэсэн зарын дагуу чатаар нь холбогдоод би 1,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плазагийн Б хаалга дээр уулзахаар тохироод  уулзахад  20 орчим насны эмэгтэй хүнтэй  уулзаад 07 давхарт гараад би тэр хүнээс Samsung S-8 загварын гар утсыг аваад  ахдаа гар утсыг чинь үзүүлээд мөнгө аваад ирье гэж хэлээд аваад 8 давхарлуу гараад хойд талын аваарын гарцаар нь гараад явсан. Би авсан гар утсаа цагдаад баригдаад хураалгасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 118 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

9. 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар Б.Отгонбилэгтэй ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад Б.Отгонбилэгийн эзэмшлийн 408.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy S-7 edge  загварын гар утсыг нь залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Отгонбилэгийн “...2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед “facebook” өөрийнхөө Samsung galaxy S-7 edge  загварын гар утсаа зарна гэж зар тавихад “T b” гэсэн хаягтай хүнээс авъя гэж хэлээд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг Гранд плазагийн 6 давхарт уулзсан. Тэгээд би гар утсыг авна гээд үзэж байгаад аавдаа үзүүлээд ирье гэж хэлээд алга болсон. Би тэгээд тэнд хайсан боловч олдоогүй. ...Дэлдэн чихтэй, цагаан өнгийн үстэй, 175 см орчим өндөртэй, 18 орчим настай эрэгтэй хүн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 132-133 дугаар хуудас/

Дамно ХХК-ны  Samsung galaxy S-7 edge загварын гар утсыг 408.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 2 дугаар хавтас 161-162 дугаар хуудас/  зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

10. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар О.Хулантай ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад О.Хулангийн эзэмшлийн 270.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy S-7 euro  загварын гар утсыг нь залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч О.Хулангийн “... 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн үед “facebook” өөрийнхөө Samsung galaxy S-7 euro  загварын гар утсаа зарна гэж зар тавихад “T b” гэсэн хаягтай хүнээс авъя гэж хэлээд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг Гранд плазагийн 9 давхарт уулзсан. Тэгээд би гар утсыг авна гээд үзэж байгаад аавдаа үзүүлээд ирье гэж хэлээд алга болсон. Би тэгээд тэнд хайсан боловч олдоогүй. ...Дэлдэн чихтэй, цагаан өнгийн үстэй, 175 см орчим өндөртэй, 18 орчим настай эрэгтэй хүн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 145 дугаар хуудас/

“...Би 2018 оны 03 дугаар сард Оросын холбооны улсын Эрхүү хотод байхдаа худалдан авч байсан. Монгол мөнгөөр 400.000 төгрөг болно. Миний гар утас шар өнгийн Samsung Galaxy S-7 euro загварын гар утас байсан. Би гар утсаа 400.000 төгрөгөөр үнэлнэ. Шинэ гар утас байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 2-3 дугаар хуудас/

Дамно ХХК-ны  Samsung galaxy S-7 загварын гар утсыг 270.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 2 дугаар хавтас 155-156 дугаар хуудас/  зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

11. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар Ц.Тамжиддатай ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад Ц.Тамжиддагийн эзэмшлийн 420.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy J-7  загварын гар утсыг нь залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Тамжиддагийн “2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед Т- гэх залуутай facebook чатаар Samsung galaxy J-7  загварын гар утсыг 520.000 төгрөгөөр авъя гээд 18 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг Гранд плазагийн 8 давхарт уулзсан. Тэгээд би гар утсыг авна гээд үзэж байгаад ах телевизид ажилладаг үзүүлээд ирье гэж хэлээд алга болсон. Би тэгээд үүдний харуулаас асуусан чинь 13 дахь удаагаа гар утас авч зугтааж байгаа гэсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 158 дугаар хуудас/

Дамно ХХК-ны  Samsung galaxy J-7 загварын гар утсыг 420.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 2 дугаар хавтас 164-165 дугаар хуудас/   

Б.Т-гийн сэжигтнээр өгсөн “...Би 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “facebook”-р гар утасны хар зах гэсэн группээс 2017 Samsung galaxy J-7 загварын гар утас зарна гэсэн зарын дагуу чатаар нь холбогдоод би 520.000 төгрөгөөр худалдаж авахаар болж Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плазагийн Б хаалга дээр уулзахаар тохироод уулзахад  20 орчим насны эмэгтэй хүнтэй  уулзаад 07 давхарт гараад би тэр хүнээс Samsung galaxy J-7 загварын гар утсыг аваад  ахдаа гар утсыг чинь үзүүлээд мөнгө аваад ирье гэж хэлээд аваад 8 давхарлуу гараад хойд талын аваарын гарцаар нь гараад явсан. Би авсан гар утсаа Баянзүрх захын хажуу талд байрлах ломбарданд 300.000 төгрөгөөр тавьсан. Одоо ломбардандаа байгаа.  ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 159 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

12. 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар М.Гүнжидтэй ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад М.Гүнжидийн эзэмшлийн 270.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy J-3 загварын гар утсыг нь залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч М.Гүнжидийн “...Би 2018 оны 05 дугаар сарын 31-ний орой 23 цаг өнгөрч байх үед гэртээ байж байгаад “facebook” гар утас худалдаж авна гэсэн зарын доор коммент хэсэгт 2017 оны J-3 загварын гар утас зарна гэж бичсэн. Тэгтэл 2018 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 11 цагийн үед гар утас авна гэсэн байсан зар тавьсан “facebook”-с чатаар харьцаж гар утсыг чинь худалдаж авъя Гранд плаза дээр уулзъя гэж хэлсэн. Тэгээд би 13 цагийн үед Гранд плаза дээр цагаан өнгийн цамцтай хар өнгийн өмдтэй, хар өнгийн мөрөвч зүүсэн залуу ирээд гар утас худалдаж авна гэсэн хүн байна. Манай ах энэ Гранд плазагийн 7 дугаар давхарт ажилладаг юм, ахын өрөөнд ороод утсыг чинь үзүүлээд мөнгийг нь авна гэж хэлсэн. Тэгээд би тэр залууг дагаад 7 дугаар давхарт гарахад миний утсыг надаас аваад харж байснаа би утсыг чинь гялс ахдаа үзүүлчихээд мөнгө аваад гараад ирье гэж хэлээд нэг өрөө рүү орсон. Тэгээд би тэндээ жаахан хүлээж байгаад нөгөө өрөө рүү нь ороход өрөөний хаалга биш коридорын хаалга байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 177 дугаар хуудас/

Дамно ХХК-ны  Samsung galaxy J-3 загварын гар утсыг 270.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 2 дугаар хавтас 169-171 дүгээр хуудас/  зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

13. 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар К.Айберитэй ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад К.Айберигийн эзэмшлийн 288.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy J-5 загварын гар утсыг нь залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч К.Айберийн “... 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 12 цагийн үед “facebook”-р өөрийнхөө Samsung galaxy J-5 загварын гар утсаа зарна гэж зар тавихад “MUTUKA VATAER” гэсэн хаягтай хүнээс авья гэж хэлээд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг Гранд плазагийн 6 давхарт уулзсан. Тэгээд би гар утсыг авна гээд үзэж байгаад аавдаа үзүүлээд ирье гэж хэлээд алга болсон. Би тэгээд тэнд хайсан боловч олдоогүй. Дэлдэн чихтэй, саарал өнгийн үстэй, 175 см орчим өндөртэй, 18 орчим настай эрэгтэй хүн байсан. Гранд плазагийн хамгаалагчаас асуухад Т- гэдэг хүн гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 188-189 дүгээр хуудас/

Дамно ХХК-ны  Samsung galaxy J-5 загварын гар утсыг 288.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 2 дугаар хавтас 149-150 дугаар хуудас/  зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

14. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар Б.Одончимэгтэй ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад Б.Одончимэгийн эзэмшлийн 108.000 төгрөгний үнэ бүхий Samsung grand prim 2 загварын гар утсыг нь залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Одончимэгийн “... 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 18 цагийн үед “facebook”-р өөрийнхөө Samsung grand prim 2 загварын гар утсаа зарна гэж зар тавихад “T B” гэсэн хаягтай хүнээс авъя гэж хэлээд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг Гранд плазагийн 6 давхарт уулзсан. Тэгээд би гар утсыг авна гээд үзэж байгаад аавдаа үзүүлээд ирье гэж хэлээд алга болсон. Би тэгээд тэнд хайсан боловч олдоогүй. Дэлдэн чихтэй, саарал өнгийн үстэй, 175 см орчим өндөртэй, 18 орчим настай эрэгтэй хүн байсан. Гранд плазагийн хамгаалагчаас асуухад Т- гэдэг хүн гэж хэлж байсан. .. Одоо алдсан гар утсаа 150.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр  200-201 дугаар хуудас/

Дамно ХХК-ны  Samsung grand prim 2 загварын гар утсыг 108.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 2 дугаар хавтас 158-159 дүгээр хуудас/  зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

15. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар А.Энхболдтой ярьж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза”-гийн 6 давхарт уулзаад А.Энхболдын эзэмшлийн 270.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy note 5 загварын гар утсыг нь залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Энхболдын “...2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагийн үед “facebook”-р гар утас зарна гэж зар тавьсан Мутука Ватер гэсэн хаягтай хүнээс авъя гэж хэлээд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг Гранд плазагийн 6 давхарт уулзсан. Тэгээд би гар утсыг авна гээд үзэж байгаад аавдаа үзүүлээд ирье гэж хэлээд алга болсон. Би тэгээд тэнд хайсан боловч олдоогүй. Гранд плазагийн хамгаалагчаас асуухад Т- гэдэг хүн гэж хэлж байсан. ...Алдсан гар утсаа одоо 350.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 210-211 дүгээр хуудас/

Дамно ХХК-ны  Samsung galaxy note-5 загварын гар утсыг 270.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 2 дугаар хавтас 152-153 дугаар хуудас/  зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

16. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар Ц.Золбаяртай ярьж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace mall” төвийн 7 давхарт уулзаад Ц.Золбаярын эзэмшлийн 310.000 төгрөгийн үнэ бүхий LG G-6 загварын гар утсыг нь залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Золбаярын: Би 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өөрийн “Z” гэсэн хаягнаас “Гар утасны хар зах” нэртэй групп дээр өөрийн LG G-6 загварын гар утасны зургаа оруулаад “460.000 төгрөгөөр зарна” гэсэн пост оруулсан. Тэгсэн удалгүй над руу “T B” хаягнаас гар утсыг чинь авмаар байна гэсэн. Тэгээд бид 2 Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace mall” худалдааны төвийн 7 давхарт уулзахаар болсон. 17 цагийн орчим очиход 18-20 орчим насны туранхай, саарал өнгийн халимаг үстэй, 175 см орчим өндөртэй залуу ирсэн. Тэгээд тэр залуу миний утсыг үзээд авахаар болоод ах нь 8 давхарт ажилладаг, ахдаа үзүүлээд ирье гэж хэлээд миний утсыг дээшээ аваад гарсан. Ингээд би тэр залууг 10 орчим минут хүлээгээд бууж ирэхгүй болохоор нь араас нь гараад асуухад “тийм хүн орж ирээгүй” гэсэн. Тэгсэн чинь тэр залуу дээшээ 14 давхарт гараад 1 давхар руу лифтээр буугаад зугтсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 24-26 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 2 дугаар хавтас 54 дүгээр хуудас/

Б.Т-гийн яллагдагчаар өгсөн “...Би одоо он сарыг нь санахгүй байна. Золбаяр гээд хүүхэдтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Peace mall дэлгүүрийн 7 дугаар давхарт уулзаад ахдаа утсыг чинь үзүүлээд ирье гэж хэлээд утсыг нь аваад 8 дугаар давхарт гараад цахилгаан шатаар доошоо буугаад зугтаасан. Ингээд гар утсыг нь Монтел худалдааны төв ороод зарсан. Ямар хүнд зарсан гэдийг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 42-43  дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

17. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу Samsung загварын зөөврийн комьпютерийг авахаар Д.Шинэбилэгтэй ярьж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace mall” төвийн 7 давхарт уулзаад Д.Шинэбилэгийн эзэмшлийн 200.000 төгрөгийн үнэ бүхий Samsung загварын зөөврийн комьпютерийг нь залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч П.Шинэбилэгийн “Би facebook-н тархи цэнэглэгч номын клуб нэртэй группэд бүртгэлтэй байдаг юм. Энэ группэд байдаг Т- гэх хүнтэй 2018 оны 3 дугаар сард чатаар танилцаж байсан. Бид 2 хоёр гурав хоноод чатладаг байсан. 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бид 2 Peace mall дээр уулзаж Т-гийн ахынх нь ажил дээр цуг илтгэлээ бэлдэхээр болсон. Т- тэр үед надад чамд notebook байгаа юу байгаа бол аваад ирээч гэхээр нь би байгаа гэж хэлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цагийн үед Peace mall их дэлгүүрийн гадаа Т-тэй уулзсан. Бид 2 уулзаад Peace mall-ын 7 давхарт гарсан. Миний авчирсан notebook манай ахынх байсан, цэнэг нь хурдан дуусаад байдаг болохоор цэнэглэх хэрэгтэй гэтэл Т- би аваад ахын өрөөнд цэнэглэнгээ юмаа хийж дуусчихаад гараад ирье гээд 8 давхар луу гарсан. Би 15 орчим минут хүлээгээд чатаар болж байна уу гэж асуутал одоо дуусаад гарлаа гэж хариу бичээд таг алга болсон. Би тэнд нэг цаг 30 минут орчим хүлээгээд ирэхгүй болохоор нь залилуулснаа мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 66-67 дугаар хуудас/

“...Надад өмнөх мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Гомдолтой байна. Үнэлгээтэй танилцсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 218-219 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 2 дугаар хавтас 72 дугаар хуудас/

Б.Т-гийн яллагдагчаар өгсөн “...Ингээд би Шинэбилэгтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Peace mall  дэлгүүрийн үүдэнд уулзаад хамт 7 давхарт гарсан. Ингээд Шинэбилэгийг 7 давхарт үлдээгээд notebook-г чинь агаагийн өрөөнд цэнэглэчихээд ирье гэж хэлээд 8 давхарт гараад доошоо цахилгаан шатаар буусан. Тэндээс гараад Цэцэг төвийн хажуу талд байдаг кафед ороод дотор байх мэдээллийг өөрчилсөн. Ингээд тэр notebook-г найз Жагарт өгсөн. Одоо хаана байгаа гэдгийг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг  /хэргийн 2  дугаар хавтас 70-71 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

18. 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “facebook” дээр байршуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар Ц.Учралтсартай ярьж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace mall” төвийн 7 давхарт уулзаад Ц.Учралтсарын эзэмшлийн 320.000 төгрөгийн үнэ бүхий Samsung galaxy S-7 загварын гар утсыг нь залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Учралтсарын “Би 2018 оны 04 сарын эхээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ломбарднаас Samsung S-7 загварын гар утсыг 400.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд гар утсаа зараад өөр утас авъя гэж бодоод өөрийн цахим хаягнаас зарын групп дээр Samsung S-7 загварын гар утас 400.000 төгрөгөөр зарна гэсэн пост оруулсан. Тэгсэн чинь нэг их удалгүй миний хаяг руу “T B” гэсэн хаягнаас утсыг чинь сонирхож байна, авмаар байна гээд холбогдож байгаад 14 цагт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Peac tower төвийн гадна уулзахаар болсон. 14 цагийн үед очиход lof-3 нэртэй тоглоомын газраас гадуураа цагаан өнгийн цамц, доогуураа жинсэн өмд өмссөн, хар өнгийн жилетка өмссөн, туранхай, саарал өнгийн үстэй залуу гарч ирсэн. Миний утсыг үзээд авахаар болоод Peac tower-ын 7 давхарт манай ах ажилладаг юм, хамт ороод үзүүлээд ирье гэхээр нь би дагаад орсон. 7 давхарт гараад дахиж үзэж байгаад би ахдаа ороод үзүүлээд мөнгөө аваад гараад ирье гэхээр нь би хамт орно гэхэд үгүй ээ зураг авалттай байна, эндээ хүлээж бай гэсэн. Тэгээд миний утсыг аваад 8 давхарт гарахаар нь араас нь дагаад гарсан чинь лифтэнд суугаад доошоо зугтаасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 82-84 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 2 дугаар хавтас 90 дүгээр хуудас/

Б.Т-гийн яллагдагчаар өгсөн “...Учралтсар гэж эгчтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Peac mall худалдааны төвийн 7 дугаар давхарт уулзаад ахдаа чиний утсыг үзүүлчихээд ирье гэж хэлээд 8 давхарт гараад цахилгаан шатаар доошоо буусан. Ингээд Учралтсарын гар утсыг зараар хувь хүнд 350.000 төгрөгөөр  Samsung S-7 загварын гар утсыг нь зарсан. Одоо зарсан хүнээ бол танихгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 88-89 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

19. 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “facebook” дээр байрлуулсан зарын дагуу гар утас худалдан авахаар Б.Намуун-Эрдэнэтэй ярьж Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрт уулзаад Б.Намуун-Эрдэний эзэмшлийн 150.000 төгрөгний үнэ бүхий LG X-5 загварын гар утсыг нь залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Намуун-Эрдэнийн “...бид хоёр уулзаад 16 цаг 50 минутанд гарах киноны билет захиалаад цаг болтол тоглоом тоглоё гэж бодоод доошоо орсон. Бид хоёрын үзэх кино 1 дүгээр танхимд эхэлж бид хоёр киногоо үзэж эхлээд удаагүй байтал Т- би 17 цаг 30 минутаас дүүгээ цэцэрлэгээс нь авах ёстой юм. Ахдаа утасдаж хэлээдхэе гар утсаа өгч байгаа ч гэж хэлээд миний гар утсыг аваад гарсан.Тэрнээс хойш Т- орж ирээгүй. Би киноны завсраар танхимаас гарч хайтал олдохгүй болохоор нь буцаж ороод кино дуусгачихаад гарсан. Тэгээд гэртээ шууд хариад facebook ороод чат бичих гэтэл намайг блоколчихсон байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 102-103 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 2 дугаар хавтас 109 дүгээр хуудас/

Б.Т-гийн яллагдагчаар өгсөн “...Тэнгис кино театрт хамт кино үзэж байгаад утсаар яриад ирье утсаа өгч байгаач гээд LG X-5 загварын гар утсыг нь авч гараад тэндээс шууд зугтааж яваад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ломбарданд 80.000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгийг нь үрээд дуусгасан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дүгээр хавтас 107-108 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

20. 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гар утсаа зарна гэсэн зарын дагуу иргэн Б.Оюунбилэгтэй “facebook” чатаар холбогдон Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвд уулзаад Б.Оюунбилэгийн 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung S-7 edge загварын гар утсыг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Оюунбилэгийн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн oyunbileg bayanbat гэх нэртэй өөрийн facebook хаягаар өөрийн Samsung galaxy S-7 edge загварын гар утсыг зарна гэсэн зар тавьсан. Тэгтэл gunghis temka гэсэн хаягтай хүн гар утсыг чинь худалдаж авна гээд 240,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд Чингэлтэй дүүргийн Peace mall худалдааны төв дээр уулзах гэж байгаад болиод Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плазагийн гадаа уулзаж дотогш орж 7 давхарт гарч намайг “чи энд байж бай, би 8 давхарт гараад ахаасаа мөнгө аваад ирье” гэж хэлээд гараад жаахан байгаад бууж ирээд “ах гар утсыг чинь үзье гэж байна, чиний гар утсыг үзүүлээд ирье” гэж хэлээд миний гар утсыг авч гараад буцаж ирээгүй. Би араас нь хайсан боловч олоогүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 142 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 3 дугаар хавтас 146-147 дугаар хуудас/

Б.Т-гийн сэжигтнээр өгсөн.... Би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Baiarkhuu temuulen гэсэн нэртэй өөрийн facebook хаягнаас гар утас зарна гэсэн Оюунбилэг гэх хүнтэй холбогдож Samsung galaxy S-7 edge загварын гар утсыг 230.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож Баянгол дүүргийн 2 дугаар хороо хороо Гранд плаза худалдааны төвийн Б хаалга дээр уулзаж оффисийн 09 давхарт гарч гар утсыг нь үзээд гар утсыг нь аваад ахдаа үзүүлээд мөнгийг нь аваад ирье гэж хэлээд хажуу талын хаалгаар орж нөгөө талын хаалгаар гарч явсан. Монтель дээр лангуун дээр зогссдог хүнд 150.000 төгрөгөөр зарсан.  ” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дүгээр хавтас 144 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

21. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гар утсаа зарна гэсэн зарын дагуу 15 настай охин Ө.Төгсмаатай “facebook” чатаар холбогдон Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвд уулзаад Ө.Төгсмаагийн 384.000 төгрөгийн үнэлгээ бүхий I phone 6 plus загварын гар утсыг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Ө.Төгсмаагийн “...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би I phone 6 plus   загварын гар утсаа зарах гээд өөрийн Төгсмаа гэх facebook хаягаас “ I phone хэрэглэгч” гэсэн facebook групп дээр “I phone 6 plus  gold finger failed зарна” гэсэн зарыг тухайн өдрийн 10 цагийн үед бичсэн. Тэгээд Tengis temka гэх facebook хаягтай хүн чатаар “утсыг чинь 270.000 төгрөгөөр авъя, Гранд плаза төвийн Б хаалганы тэнд хүрээд ир” гэхээр нь би тухайн өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плазагийн Б хаалгаар дотогшоо ороод 6 давхарт гарсан. Хар өнгийн ноосон малгай, цэнхэр цагаан өнгийн хоолойтой ноосон цамцтай, хар өнгийн жинсэн өмдтэй, 20 орчим насны, малгай өмссөн залуу хүрч ирээд миний утсыг үзэж шалгаад авахаар болоод “7 давхарт ах студид ажилладаг, би ахаас мөнгө аваад ирье” гэхээр нь би “яахын яахын мөнгөө авч ирээд утас аваад яв” гэхэд “өгчихөө” гээд булаах маягтай миний утсыг аваад цаашаагаа хурдан алхаад явган хүний шатаар дээшээ гүйгээд гарсан. Тэгээд би Гранд плазагийн камерын хяналтын өрөө рүү ороод камер шүүлгээд Цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 3 дугаар хавтас 166-167 дугаар хуудас/

Дамно ХХК-ны  I phone 6 plus  загварын гар утсыг 384.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 3 дугаар хавтас 169-170 дугаар хуудас/  

Б.Т-гийн сэжигтэн яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Baiarkhuu temuulem гэсэн нэртэй өөрийн facebook хаягнаас гар утсаа зарна гэсэн Төгсмаа гэх хүнтэй холбогдож маркийг нь сайн санахгүй байна гар утсыг 290.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плаза  худалдааны төвийн B хаалга дээр уулзаж оффисийн 07 давхарт гарч гар утсыг нь үзээд гар утсыг нь аваад ахдаа үзүүлээд мөнгийг нь аваад ирье гэж хэлээд хажуу  талын хаалгаар орж нөгөө талын хаалгаар гарч явсан. Залилан авсан гар утсаа facebook-р холбогдож хувь хүнд 150.000 төгрөгөөр тавьсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 174-175 дугаар хуудас/

“...Интернэтээр бооцоотой тоглоод дуусгасан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 183-184 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

22. 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гар утсаа зарна гэсэн зарын дагуу иргэн Н.Ууганцэцэгтэй “facebook” чатаар холбогдон Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 6 давхарт уулзаад Н.Ууганцэцэгийн 280.000 төгрөгийн үнэлгээ бүхий Huawei Y-6 загварын гар утсыг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Н.Ууганцэцэгийн “...Би 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр huawei-Y6 /Хуайвэй 6/ загварын гар утсаа зарах гээд facebook дээр зар тавьсан бөгөөд Genghis temka гэх фейсбүүк хаягтай хүн утсыг чинь харж байгаад авъя, Гранд плаза дээр Б зааланд хүрээд ир гэж хэлэхээр нь би тухайн өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Гранд плазагийн Б зааланд ороод ирчлээ гээд Genghis temka гэх facebook хаяг руу хэлсэн чинь шатаар нүүрэндээ хар маск зүүсэн. Хар хөх өнгийн гадуур хувцастай, саарал малгайтай, зүүн гарны бугуй хэсэгтэй бор шаргал өнгийн эрх зүүсэн, хөх өнгийн өмдтэй, хар өнгийн хагас түрийтэй гутал өмссөн 23 орчим насны эрэгтэй над руу хүрч ирээд “чи утсаа зарах гэж байгаа хүн мөн үү, утсыг чинь үзье” гэж хэлээд миний huawei-Y6 /Хуайвэй 6/ гар утсыг үзээд бид хоёр хамт 6 давхар руу гараад нөгөө залуу “чиний утас ямар ч өө сэвгүй юм байна, утсыг чинь авна 7 давхарт ахтайгаа уулзаад ирье” гэж хэлээд явсан. Тэгээд буцаж гарч ирээд “манай ах бичлэгтэй байгаа юм байна, би ахдаа утсыг чинь үзүүлчихээд ирье”  гэж хэлээд буцаад яваад алга болсон. Тэгээд 10 минутын дараа цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 200-201 дүгээр хуудас/

Дамно ХХК-ны  huawei-Y6 загварын гар утсыг 280.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 3 дугаар хавтас 203-204 дүгээр хуудас/  

Б.Т-гийн сэжигтнээр өгсөн “....Би 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Baiarkhuu temuulen гэсэн нэртэй өөрийн facebook хаягнаас гар утсаа зарна гэсэн Ууганцэцэг гэх хүнтэй холбогдож маркийг нь сайн санахгүй байна, Хятад гар утсыг 300.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плаза худалдааны төвийн Б хаалга дээр уулзаж оффисийн 6 давхарт гарч гар утсыг нь үзээд гар утсыг нь аваад ахдаа үзүүлээд мөнгийг нь аваад ирье гэж хэлээд хажуу талын хаалгаар орж нөгөө талын хаалгаар гарч явсан. Залилан авсан гар утсаа тэр өдөртөө facebook-р зарна гэсэн зар тавьж хувь хүнд Samsung S-5 загварын гар утас дээр 100.000 төгрөгөөр сольж авсан. ... ” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 207-208 дугаар хуудас/

“...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 214-215 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

23. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр  Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол бенто” хоолны газарт иргэн Ш.Энхтуулын эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий I phone 6 загварын гар утсыг ярьчихаад өгье гэж хууран залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ш.Энхтуулын “... 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Тэнгис кино театрын урд талд байрлах Тэди төвийн ойролцоо явж байтал миний facebook-ын найз Т-тэй тааралдсан. Т- гэх эрэгтэйтэй  facebook-р 2018 оны 12 дугаар сард танилцаж байсан.  Тэгэхдээ урьд  өмнө нь Т-тэй уулзаж байгаагүй. Тэгтэл Т- хоёулаа хамт модны 2 ороод хүнээс юм авъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр такси барьж яваад модны 2-ын Монгол бенто хоолны газарт орсон. Т- миний гар утсыг аваад уулзах хүнтэйгээ яриад өгье, гадаа ирчихсэн юм шиг байна гэж хэлээд гарч яваад эргэж орж ирээгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 226-227 дугаар хуудас/

Ашид Билгүүн ХХК-ны  I phone 6 загварын гар утсыг 300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 3 дугаар хавтас 231-232 дугаар хуудас/  

Б.Т-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр   Baiarkhuu temuulen гэсэн нэртэй өөрийн facebook хаягнаас гар утсаа зарна гэсэн Туул гэх хүнтэй холбогдож I phone 6 загварын гар утсыг 180.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож Баянгол дүүргийн 17 дугаар хороо Монгол бенто гэх цайны газар уулзаж гар утсыг нь үзээд гар утсаар ярьж байгаад хүн тосоод ирье гэж хэлээд гар утсыг аваад тэр чигтээ явсан. Авсан гар утсаа facebook-р холбогдож Наадам центер төвд хүргэж, хувь хүнд 160.000 төгрөгөөр зарсан. ... ” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 234-235 дугаар хуудас/

“...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 245-246 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

24. 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гар утсаа зарна гэсэн зарын дагуу иргэн А.Билгүүнтэй “facebook” чатаар холбогдон Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвд уулзаад А.Билгүүний 230.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung J-7 загварын гар утсыг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Билгүүний “2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн 2017 онд үйлдвэрлэгдсэн Samsung J-7 загварын шаргал өнгийн гар утсаа зарах гээд facebook гар утасны хар зах гэсэн групп дээр зар тавьсан юм. Тэгээд тухай өдрийн 16 цагийн үед Chinggis Temka гэх facebook хаягнаас чат бичээд худалдаж авахаар болоод 16 цаг 30 минутын үед Гранд плаза-гийн В хаалга дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би явж очоод чатаар ирсэн гэдгээ бичээд хүлээгээд ирэхгүй байхаар нь яг явах гэтэл үс нь ягаан өнгөтэй, бор царайтай 25 орчим насны эрэгтэй хүн ирээд “чи гар утас зарах гэж байгаа хүн мөн үү” гэхээр нь би “тийм” гэж хэлээд бид 2 Гранд плаза руу орсон. Тэгээд Гранд плазагийн 6 дугаар давхарт гараад тэр эрэгтэй хүн намайг “чатны хажууд намайг хүлээж бай, би ахдаа үзүүлчихээд ирье” гэж хэлээд миний гар утсыг аваад 7 дугаар давхар луу гарсан. Тэгээд би ойролцоогоор 20 орчим минут хүлээгээд алга болохоор нь би камер шүүдэг хүн  дээр нь очоод камер шүүлгэхэд аваад гарсан байна гэж хэлсэн. Samsung J-7 загварын 2017 онд үйлдвэрлэгдсэн, шаргал өнгөтэй,  арьсан бор өнгийн гэртэй, шилэн наалтны ойролцоо гол хэсэг нь жижигхэн цуурсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 6-7 дугаар хуудас/

Дамно ХХК-ны  Samsung J-7 загварын гар утсыг  230.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 4 дүгээр хавтас 10-11 дүгээр хуудас/

Б.Т-гийн сэжигтэн яллагдагчаар өгсөн “Би 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр baiarkhuu temuulen нэртэй өөрийн facebook  хаягнаас гар утсаа зарна гэсэн Билгүүн гэх хүнтэй холбогдож 2017 оны Samsung J-7 загварын гар утсыг 290.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плаза худалдааны төвийн В хаалга дээр уулзаж оффисын 6 давхарт гарч гар утсыг нь үзээд гар утсыг нь аваад ахдаа үзүүлээд мөнгийг нь аваад ирье гэж хэлээд хажуу талын хаалгаар орж нөгөө талын хаалгаар гарч явсан. Залилан авсан гар утсаа тэр өдөртөө Facebook-ээр зарна гэсэн зар тавьж хувь хүнд 250.000 төгрөгөөр зарсан. Одоо ямар хүнд зарсан эсэхээ сайн санахгүй байна. ...Би бусдаас гар утас залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 13-14 дүгээр хуудас/

“...бусдаас залилж авсан 250.000 төгрөгөө интернэт бооцоотой тоглоод дуусгасан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 25-26 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

25. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гар утсаа зарна гэсэн зарын дагуу иргэн Э.Номинзаяатай “facebook” чатаар холбогдон Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвд уулзаад Э.Номинзаяагийн 460.000 төгрөгийн үнэлгээ бүхий Vivo 93 загварын гар утсыг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Номинзаяагийн “Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн Э.Номинзаяа гэх нэртэй өөрийн facebook хаягаар өөрийн Vivo 93 загварын гар утсыг зарна гэсэн зар тавьсан. Тэгтэл T B гэсэн хаягтай хүн гар утсыг чинь худалдаж авна гээд  460.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плазагийн 6 дугаар давхарт уулзахаар болж уулзахад 20-23 орчим насны  улаан өнгийн куртиктэй, үсээ хойш самнасан, шар өнгийн үстэй, эрэгтэй хүн байсан. Тэгээд намайг чи энд байж бай би 7 давхарт гараад ахдаа чиний утсыг үзүүлээд ирье гэж хэлээд миний гар утсыг авч  гараад буцаж ирээгүй. Би араас нь явсан боловч олоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Би алдсан гар утсаа 500.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 30-31 дүгээр хуудас/

Дамно ХХК-ны Vivo N93 загварын гар утсыг 470.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 4 дүгээр хавтас 36-37 дугаар хуудас/

Б.Т-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плаза худалдааны төвийн Б хаалга дээр уулзаж оффисын 6 давхарт гарч гар утсыг нь аваад ахдаа үзүүлээд мөнгийг нь аваад ирье гэж хэлээд хажуу талын хаалгаар орж нөгөө талын хаалгаар гарч явсан. Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажууд байх ломбарданд тавьсан. Гар утас залилж авсан мөнгөөрөө хувийнхаа хэрэгцээ болон найз нартайгаа хамт тоглож дуусгасан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 32-33 дугаар хуудас/

“...Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 4дүгээр хавтас  42-43 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

26. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гар утсаа зарна гэсэн зарын дагуу иргэн Э.Насанжаргалтай “facebook” чатаар холбогдон Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвд уулзаад Э.Насанжаргалын 468.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung А-6 загварын гар утсыг залилж авсан,

Хохирогч Э.Насанжаргалын “...2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би А6 загварын гар утсаа зарах гээд өөрийн Nasanjargal Enhbayar гэх  facebook хаягнаас “Гар утасны хар зах” гэсэн facebook групп дээр 2018 оны Samsung galaxy A6 гар утас зарна, гэсэн зарыг 14 цаг өнгөрөөгөөд бичсэн тэгээд T B гэх facebook хаягтай хүнтэй өөрийн facebook хаягнаас холбогдоод би 680.000 төгрөгөөр утсаа  зарна гэхэд T B гэх  “facebook”  хаягтай хүн  би яг 680.000 төгрөгөөр утсыг чинь авъя, 16 цагийн үед Гранд плаза дээр ажилтай Б хаалга дээр уулзаад үзье гэхээр нь би тухай өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр  16 цагийн үед Баянгол дүүргийн 02 дугаар хороо Гранд плазагийн Б хаалгаар дотогшоо ороод 5-10 минут хүлээж байхад хөх мөнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй, цэнхэр өнгийн үстэй, 20-25 орчим насны залуу ирээд утсыг чинь үзье гээд  миний  Samsung А6 загварын гар утсыг шалгаж үзсэн. Тэгээд асуудалгүй юм  байна гээд цахилгаан шатаар дээшээ 10 давхарт гараад цахилгаан шатнаас буугаад 13 давхар руу явган хүний шатаар гарсан. Тэгээд 13 давхарт гараад тэр залуу манай ах надад утас авч өгч  байгаа юм мөнгө нь бэлэн, би ахдаа орж үзүүлэх хэрэгтэй байна гээд дээшээгээ явган хүний шатаар өгсөөд явсан. Би утас авч явсан залууг ойролцоогоор 5 минут хүлээгээд ирэхгүй байхаар нь Гранд плазагийн харуул хамгаалалтын газар очиж хяналтын камер  байгаа эсэхийг асуухад хяналтын камертай байсан бөгөөд харуул хамгаалалтын ажилтан 13 давхарт миний утсыг аваад алга болчихдог залуугийн бичлэгийг авч өгсөн. Би хяналтын камерийн бичлэгээ аваад цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 57-58 дугаар хуудас/

Б.Т-гийн яллагдагчаар өгсөн “..2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “facebook”-д  Samsung А6 загварын гар утас 680.000 төгрөгөөр зарна гэсэн байхаар нь наад утсыг чинь 680.000 төгрөгөөр авья гэж хэлээд Гранд плазагийн Б хаалган дээр уулзахаар болсон. Тэгээд 16 цагийн үед Гранд плазагийн Б хаалга дээр нэг эмэгтэйтэй уулзаад утсыг чинь үзье гээд үзэж байгаад дагуулаад цахилгаан шатаар 10 давхарт гараад шатаар 13 давхарт гараад манай ах надад утас авч өгч байгаа юм би ахдаа утсыг чинь үзүүлчихээд ирье гэж хэлээд утсыг нь аваад аваарын шатаар буугаад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 72-73 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

27. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гар утсаа зарна гэсэн зарын дагуу иргэн Б.Мөнхтуяатай “facebook” чатаар холбогдон Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл плаза” худалдааны төвд уулзаад Б.Мөнхтуяагийн 720.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung  note-8 загварын гар утсыг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Прокурорын зөвшөөрлөөр гар утас хураан авсан тухай тэмдэглэл /хэргийн 4 дүгээр хавтас 83 дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 4 дүгээр хавтас 83-84 дүгээр хуудас/

Хохирогч Б.Мөнхтуяагийн “...Миний бие нь өөрийнхөө хуучин хэрэглэж байсан Samsung note 8 загварын гар утсаа facebook цахим хаягт зарахаар зар 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тавихад үл таних Б-гийн Т- гэх хүн чат бичиж холбогдоод гар утсыг чинь худалдаж авъя уулзъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр энэ өдрөө цэцэг төвийн уулзварын хажууд байрлах “кафе бени”-д уулзаад гар утсаа би үзүүлэхэд манай ах Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Сөүл плаза төвд ажилладаг юмаа би гар утсыг чинь ахдаа үзүүлье гэж хэлэхээр нь бид хоёр ах руу нь явсан Сөүл плаза төв дотор орж ирээд байж байхад чи наанаа байж байгаарай би ахтайгаа уулзаж гар утсыг чинь үзүүлчихээд  хүрээд ирье гэж хэлээд миний гар утсыг аваад алга болчихсон. Одоо би тэр залууг харвал танина. Надтай ерөөсөө гар утсаар холбогдоогүй facebook чатаар л холбогдсон надад өөрийнхөө  утасны дугаар гэж 91149988 гэж өгсөн. Одоо энэ утас нь холбогдохгүй байгаад байна. Би гар утсаа 700.000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн хүний facebook хаяг нь “T B” гэсэн байсан. ” /хэргийн 4 дүгээр хавтас 86-87 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ч.Мөнхбаярын “2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороололд байрлах Живаатан Финанс ХХК барьцаалан зээлдүүлэх газар ажлаа хийгээд сууж байхад орой хаах гэж байхад үл таних хүүхэд гаднаас орж ирээд нэг үл таних хүн нь утсаа тавих гэсэн юм гэхээр нь утсыг нь шалгаад зогсож байхдаа иргэний үнэмлэх байгаа юу гэж асуутал нэг үл таних хүн нь надад ТҮЦ машинаас гарсан лавлагаа байна бас жолооны үнэмлэх байна гэсэн. ...Тэгээд 400.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай барьцаанд авсан. Тэр Т- гэх хүүхэд нь би хөдөө явчихаад ирээд авна гэсэн. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Төгөлдөр гэх хүүхэд нь ахтайгаа ирж утсаа авна наадах чинь миний утас гэж ирсэн. Нэг цаг гаран авна гэж манай дээр байсан. Тэр үед өгч явуулаагүй. Хар өнгийн Samsung note 8 загварын гар утас тавьсан. ...Хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 89-90 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч А.Төгөлдөрийн “...Тэгтэл тэр үл таних ах “надад 400.000 төгрөгний хэрэгтэй байна, та наад А.Төгөлдөрийн үнэмлэхийг хамт аваад 400.000 төгрөгийг өгчих, би 2 долоо хоногийн дараа ирээд утсаа  авна гэж хэлсэн. Тэгтэл тус ломбардны ах тэр үл таних ахад “болно авч, гэхдээ чиний наад гар утас хулгайн гар утас биш биздээ ямар нэг  асуудал байхгүй биздээ” гэж асуухад үл таних ах “ямар ч асуудал байхгүй, манай ахын утас юмаа, 2 долоо хоногийн дараа ирээд авна, бас энэ иргэний үнэмлэх үлдэж байгаа болохоор санаа зоволтгүй” гэж хэлээд гар утсыг барьцаанд тавиад 400.000 төгрөгөө аваад гарсан. Тэгээд барьцаалан зээлдүүлэх газрын гадна гараад үл таних ах надад 20.000 төгрөг өгөхөөр нь би авсан. Тэгээд бид 3 буцаад Хаяп нэртэй цахим тоглоомын газарт ирсэн. Тэр өдрөө тус цахим тоглоомын газарт манай 4 найз үл таних ах бид нар тоглоом тоглож хоносон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 93-94 дүгээр хуудас/

Дамно ХХК-ны Samsung Note 8 загварын гар утсыг 720.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 4 дүгээр хавтас 96-97 дугаар хуудас/

Живаатан финанс ХХК-ны  барьцаат зээлийн гэрээ №00000128 /хэргийн 4 дүгээр хавтас 99 дүгээр хуудас/

Б.Т-гийн яллагдагчаар өгсөн “2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр facebook гар утасны хар зах гэх нэртэй группэд орж утас зарна гэсэн хүнтэй холбогдоод утсыг нь худалдаж авахаар тохиролцоод орой уулзахаар болсон. Тэгээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цэцэг төв дээр очиж уулзсан. Тэгсэн тэр үл таних хүн найз одоо ирнэ хүлээж байна, ирэхээр нь хамт явъя гэсэн. Тэгээд тэндээс гараад тухайн үл таних хүний тэрний найзын хамтаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сөүл плаза төвд очоод 4 дүгээр давхарт нь гараад тэр утас зарах гэж байсан үл таних хүнийг эндээ байж бай гээд утсаа өгчих, би ахдаа үзүүлээдхэе гээд утсыг нь аваад цахилгаан шатаар доош буугаад гараад явсан. Тэгээд 11 дүгээр хороололд байрлах барьцаалан зээлдүүлэх газар өөрийн нэрээр болон өөр хүний нэрээр давхар барьцаалан тавьсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 101-102 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

28. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гар утсаа зарна гэсэн зарын дагуу иргэн А.Намуунаатай “facebook” чатаар холбогдон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace mall” худалдааны төвд уулзаад А.Намуунаагийн 190.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung galaxy S-7 загварын гар утсыг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Намуунаагийн “...Би яг хэдний өдөр гэдгээ санахгүй байна. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 01дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Peace mall-д 3 хүнээс 3 ширхэг гар утас залилж авсан. Залилж авахдаа би “facebook”-ийн гар утасны хар зах дээр орж зарын дагуу гар утас зарах гэж байгаа хүнтэй өөрийнхөө T B, Genghis Temka гэсэн facebook аль нэг хаягаар чатаар холбогдоод Peace mall дээр хүрээд ир гэж хэлээд үүдэнд уулзаад Peace mall-ын 8 давхарт гарч хүмүүсийг 8 давхарт үлдээгээд тэгээд би 9 давхарт ах банкинд ажилладаг ахдаа утсаа үзүүлээд мөнгийг аваад буугаад ирье” гэж худлаа хэлээд  9 давхарт ах банкинд ажилладаг ахдаа утсаа үзүүлээд мөнгийг аваад буугаад ирье” гэж худлаа хэлээд 9 давхрын цахилгаан шатаар буугаад гараад явдаг. Эхний залилж авсан гар утас болохоор Samsung S-7 загварын гар утас. Уг гар утсаа ямар хүнээс авсан болон он сар өдрөө мэдэхгүй байна. Үлдсэн 2 гар утсыг одоо санахгүй байна.  ”гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 149-151 дүгээр хуудас/

Б.Т-гийн яллагдагчаар өгсөн “...Миний бие өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа Би өөрийн ашиглаж байсан Genghis temka, T B гэх facebook-ийн цахим хаягаараа гар утас зарах гэж байгаа хүмүүстэй холбогдож, утсыг нь үзэх гэж байгаа мэт болоод авч залилдаг байсан. Энэ хэргийн тухайд гэвэл мөн адил ба 2019 оны 01 дүгээр сард байх Peace mall худалдааны төвд 2 охинтой уулзаад Samsung S-7 загварын  ягаан өнгийн гар утсыг нь хараад ахдаа үзүүлээд мөнгийг нь аваад буугаад ирье гэж хэлээд дээд давхар руу гараад лифтээр нь буугаад алга болсон. Анхнаасаа тэднээс гар утсыг нь худалдаж авах ямар нэгэн санаа байгаагүй ба зөвхөн хуурч мэхлээд гар утсыг нь авахыг л бодсон юм. Харин тэр гар утсаа танихгүй явуулын хүнд 140,000 төгрөгөөр зарсан ба тухайн мөнгийг хувийн хэрэгцээндээ ашиглаад дуусгасан. Хууль бус үйлдэж хийж байснаа  мэдэж байсан ч мөнгөний хэрэгцээ гарах бүрт энэ аргаараа бусдыг залилдаг байсан ба одоо маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 155-156 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

29. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Тэнгис” кино театрын орчимд “нэгж хийгээд ирье” гэж хуурч иргэн Д.Нарангэрэлийн 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung J-2 загварын гар утсыг  залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 4 дүгээр хавтас 172 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Д.Нарангэрэлийн “...2017  оны facebook  ээр танилцаж байсан Нарангэрэл гэх охинтой 2019 оны 01 сарын дундуур facebook чат бичиж байгаад хамт караокед сууя гээд 14 цагийн орчимд Бөмбөгөр худалдааны төвийн урд байрлах Уянга нэртэй караокед уулзаад 2 цаг орчим дуу дуулж байгаад гарч ирсэн. Тэндээсээ 17 цагийн орчимд Тэнгис кино театр орж кино үзхээр очиж киноны тасалбар худалдан аваад кино гарах болоогүй байсан учраас Оранжи плазагийн хойд талд байрлах цайны газарт орж хоол идэж байгаад би гар утасгүй байсан юм Нарангэрэл гэх охиныг гар утсаа өгч бай нэгж  хийгээтхье гэж хэлээд гар утсыг нь аваад гарч явсан. Тэндээсээ буцаж оролгүй шууд хүнсний 4 дэлгүүр орж гар утсыг нь facebook хуудсанд зар байрлуулж байгаад 25-30 орчим насны эрэгтэй хүн сонирхоод надтай ирж уулзан 160.000 төгрөгөөр худалдан аваад явсан. Тэр мөнгөө би өөртөө зарцуулан дуусгасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас  174-175 дугаар хуудас/

Б.Т-гийн яллагдагчаар өгсөн “...Би өөрийн ашиглаж байсан  Genghis temka, T B гэх facebook цахим хаягаараа гар утас зарах гэж байгаа хүмүүстэй холбогдож, утсыг нь үзэх гэж байгаа мэт болоод авч залилдаг байсан  Мөн өөрийн facebook найзуудтай уулзаад гар утсаар яриад өгье гэж хэлээд авч залилдаг байсан юм. Энэ хэргийн тухайд гэвэл би Нарангэрэл охинтой  facebook ээр танилцаж байсан ба анх уулзаад хамтдаа караокед орж хэсэг дуулсан ба тэндээсээ гараад Тэнгис кино театрт очиж үзэх гэж байсан. Гэхдээ би өөрөөсөө кароакены мөнгө болон кино үзэх тасалбар зэргийг төлсөн ба тухайн үед итгэл төрүүлж байгаад гар утсыг нь авч явна гэсэн бодолтой байсан юм. Учир нь түүнд Samsung galaxy J загварын  гар утас байсан ба түүнийг арай илүү үнэтэй зарах юм болов уу  гэж бодсон. Ингээд  Тэнгис кино театрт дээр ирээд билетээ бичүүлсний дараа би түүний гар утсаар нь яриад өгье гэж хэлээд тэр чигээрээ цаашаа авч явсан. Тэр гар утсыг нь явуулын хүнд зарсан ба одоо тэр хүнээ хайгаад олохгүй  байх. Би хууль бус үйлдэл хийж байснаа мэдэж байсан ч мөнгөний хэрэгцээ гарах бүрт энэ аргаараа бусдыг залилдаг байсан ба одоо маш их харамсаж байна. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 181-182 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

30. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн үед гар утсаа зарна гэсэн зарын дагуу иргэн М.Мөнхбаяртай “facebook” чатаар холбогдон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх”-ийн “Хаан” банкны үүдэнд уулзаад М.Мөнхбаярын 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung  S-7 загварын гар утсыг худалдаж авна, АТМ-с мөнгө аваад өгье гэж хэлэн залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч М.Мөнхбаярын “Би facebook-д гар утсаа зарна гэж зар тависны дагуу Bayara Baagii гэх хаягнаас утас сонирхоё гэхээр нь Ардын эрхийн Хаан банкны үүдэнд 20 цаг 30 минутанд уулзаад утас үзэж байгаад АТМ-ээс мөнгө аваадхая гээд очерлоод зогсохоор нь би гадаа нь гараад машиндаа сууж байсан. Тэгтэл нөгөө залуу үүдэнд тамхи татаж зогсож байгаад гэнэт гүйгээд зугтаагаад явчихсан. Тэгээд цагдаад хандаж байна. ...Гомдолтой байна, гар утсаа олж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 206-207 дугаар хуудас/

Дамно ХХК-ны Samsung S-7 загварын гар утсыг 450.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 4 дүгээр хавтас 215-216 дугаар хуудас/

Б.Т-гийн яллагдагчаар өгсөн “...Би хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. ...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын эрхийн Хаан банк орсон. Тэгээд тэр банк их очертой байсан. Тэгсэн чинь тэр үл таних хүн машинд суугаад хүлээж байя гэсэн. Тэгээд би тэр үл таних хүний гар утсыг аваад зугтаасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 231-233 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

31. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монголын Залуучуудын холбооны байранд үйл ажиллагаа явуулдаг “Coffee shop” үйлчилгээний газарт хохирогч Б.Ариунжаргалын 198.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung S-6 загварын гар утсыг нь “утсаараа нэг яриулаач” хэмээн хуурч залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Ариунжаргалын “...Миний бие facebook-ийн “Хумхын ордныхон” гэх  группийн харьяа 16-21 насны хумхын ордонд төрсөн хүмүүсийн групп чатанд Т- Б- гэх хүнтэй танилцаад 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр эхлээд хорооллын Билэг их дэлгүүрийн урд уулзсан. Тэндээсээ Өргөө кино театр орж үзээд буцаж гарж ирээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө 2 кино  театр эсрэг тал Залуучуудын холбоон дотор байдаг кофе шоп дотор 18 цагийн үед орж 20 цаг хүртэл ярилцаж суусан. Тэгээд миний нислэгийн цаг болох гээд байгаа болохоор ахтайгаа яриад ахаараа хүргүүлнэ гэж ярьж байсан 00 орох гээд явахдаа ах ирж байгаа байх гээд  миний утсыг аваад явсан. Тэгээд эргэж ирээгүй болохоор нь өлгүүр лүү очоод куртикийг нь үзэхэд куртик байсан болохоор нь буцаад суусан. 20 цаг 20 минут гэхэд тооцоогоо хийгээд гарсан. Гарахад куртик нь өлгөөтэй байсан. Гараад Өргөө 2-ын хажууд байдаг ТҮЦ рүү орж утсаар нь өөрийнхөө утас руу залгахад холбогдохгүй байсан. Тэр хүний надад өгсөн дугаар луу нь залгахад бас холбогдох боломжгүй байсан. Тэгээд буцаад юуны магад гээд кофе шоп руу ороход куртик нь байж байсан. Гэртээ очоод нөгөө групп рүүгээ ороход тэр хүн намайг болон бүх гишүүдийг блок хийгээд тэр группээс гарсан байсан. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 244-245 дугаар хуудас/

“Би Т-г танина. Шууд хараад танина. Би нэг удаа  уулзаж байсан. Би хохирлоо барагдуулж авсан асуудал байхгүй. Би хохирлоо авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 16 дугаар хуудас/

Дамно ХХК-ны Samsung S-6 загварын гар утсыг 198.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 5 дугаар хавтас 2-3 дугаар хуудас/

Таньж олуулах ажиллагаа цээж зургаар явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5 дугаар хавтас 17-20 дугаар хуудас/

Б.Т-гийн яллагдагчаар өгсөн “...Би Ариунжаргалын хохирол барагдуулсан асуудал байхгүй. Би хохирлыг нь барагдуулах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 21 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

32. 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртлэх хугацаанд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Хаан” зоогийн газарт туслахаар ажиллах хугацаандаа тус зоогийн газрын ажилтан Б.Хандхишигийн Samsung J-2  загварын гар утас, “Asus” брэндийн notebook-ийг хуурч залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Хандхишигийн "Би хувиараа Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны байрлах Хаан зоог хоолны газрыг түрээсээр ажиллуулдаг юм. Тухайн газар туслах ажилтан хэрэг болж үүдэнд туслах ажилтан авна гэж зар тавьсны дагуу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Б-гийн Т- гэх залуу ирж манайд туслах ажилтнаар ажиллах болсон юм. Тухайн залуу нь эхэндээ ажилдаа шаламгай, юмыг сэтгэлээсээ хийдэг, нэлээд дажгүй хүүхэд санагдсан юм. Хүмүүстэй харьцахдаа ч боловсон ер нь миний итгэлийг олж байсан, надад ажилд орохдоо би Улаанбаатар их сургуулийн программистын ангийн оюутан гэж байсан шалгалтаа урьдчилаад өгсөн учир чөлөөт  цагаараа ажил хийж байгаа гэж байсан, мөн түүний аав Б- гэх хүн надтай ирж уулзаад манай гэр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд оршин суудаг, манай хүүхэд ажилдаа хэр байна гэж асууж лавлаж ирсэн юм. Түүний дараагаар 2018 оны 12 дугаар сарын сүүлээр санагдаж байна компюьютер программистийн ангид суралцаж байсан гэдгийг нь мэдсэн учир манай охины Asus I7 загварын  нөүтбүүк гацаад байна чи компьютерын мэдлэгтэй хүн учир хараад өгөөч гэж хэлээд Б.Т- ажил дээр аваад ирээ гэж хэлэхээр нь авчирч үзүүлэхэд программ дутуу суулгасан учир гацаад байна, би гэртээ авч яваад янзлаад аваад ирье гэж хэлээд аваад явсан. Түүний дараагаар үзэж амжаагүй байна, эгчээ удахгүй үзээд янзлаад өгнө гэж хэлдэг байсан. Тэгээд хэд хоногийн дараа шинэ жил болж ажил цуглаагүй байж байгаад ажилаа 3-4 хоног ирээгүй надтай утсаар ярихдаа ханиад хүрээд хатгаа авчихлаа гэж байсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 07, 08-ны өдөр ирээд ажиллахаар нь дутуу байсан цалин болох 15.000 төгрөг аваад явсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө ажилдаа хоцорч 10 цаг 30 минутын орчим ирээд ажлаа хийж байгаад 12 цаг 20 минутын орчим би хүнээс мөнгө аваад ирье надад 80.000 төгрөг өгөх ёстой хүн ойрхон ирсэн байна, миний утасны цэнэг дуусчихлаа, та утсаа өгөөч ярьчихаад өгье гэж хэлээд Samsung J-2 загварын гар утас аваад ярьж байсан. Би тэр үед гал тогооны өрөөнд  ажил хийж байхад би  удахгүй гараад ирье гээд гарсан бөгөөд  надад хэлэхдээ удахгүй ороонд ирнэ гэж хэлсэн боловч тэр чигээрээ яваад өгсөн. Тэгээд түүний дараагаар 13 цагийн орчим Б.Т-гийн дүү охин нь манай ажил дээр ах байгаа юу гэж асууж орж ирэхээр нь ах  чинь  хүнтэй уулзана гэж хэлээд гарсан, одоогоор алга байна, танай ахад чинь манай notebook байгаа гэж хэлэхэд манай гэрт notebook байсан гэж хэлэхээр нь дүү охиныг нь гэрлүүгээ яваад notebook-ийг нь аваад ир гэж хэлэхэд за гээд явчихаад ирэхгүй удаад байхаар нь Б.Т-гийн аав Б- рүү утсаар залгаж ярихад манай ажил дээр хүрээд ирсэн. Тэгээд notebook-ийг асуухад Б.Т- нь өглөө 08 цагт гэрээс аваад гарсан талаар надад хэлсэн. Түүнээс хойш  Б.Т- нь одоог болтол байхгүй  байгаа учир цагдаад хандсан юм. Би гэрийн хаягийг нь мэдэхгүй байна. Аав Б-тэй 91149988 дугаартай байсан. Гэхдээ одоогоор холбогдохгүй  байна лээ.

...Би алдагдсан эд зүйлсээ нэхэмжлэх болно” гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хуудас 36-37 дугаар хуудас/

Дамно ХХК-ны  Samsung J-2 загварын гар утас,  Asus брэндийн I7 компьютер зэргийг нийт 710.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 5 дугаар хавтас 44-45 дугаар хуудас/   

Б.Т-гийн яллагдагчаар өгсөн “Би Баянгол дүүрэгт залилангийн хэргээр шалгагдаж уг асуудал нь цагдаагаас шүүх рүү шилжсэн юм. Би Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр очиж цагаа бүртгүүлдэг болсон бөгөөд шүүгчийн туслахад  өглөө болгон цагаа бүртгүүлж байсан юм. Тэгээд шүүхэд хэрэг байх хугацаандаа би ажил хийхээр болж гэрийн ойролцоо байрлах Хан-Уул дүүргийн 9 дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах зам дагуу байрлах Хаан зоогийн газар туслах ажилтнаар орсон юм. Тухайн зоогийн газрыг Б.Хандхишиг гэдэг хүн ажиллуулж байсан бөгөөд намайг ажилд аваад 7 хоног дадлагаар ажлаад үз тэгээд сайн ажиллах юм бол үргэлжлүүлэн ажиллаж болно гэж хэлэхээр нь ямартай ч 7 хоног ажиллаж үзэхэд Б.Хандхишиг эгч намайг үргэлжлүүлэн ажиллаж болох талаар хэлээд өдрийн 15.000 төгрөгний цалинтай ажиллахаар болсон.  Намайг ажиллаж байхад Б.Хандхишигийн охин нь notebook гацаад байгаа  гэж хэлээд ирсэн бөгөөд би өөрөө компьютерын талаар жаахан мэдлэгтэй учир тухайн компьютерыг харъя,  засаж болохоор байгаа эсэхийг үзье гэж хэлэхэд авчирч үзүүлсэн. Тухайн компьютер нь Asus загварын notebook байсан бөгөөд гадна хэсэгтээ ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, ойрхон унтраад байдаг байсан. Тухайн алдаа нь буруу форматлах үед үүсдэг учир дахин форматлаад үйлдлийн системийг зөв уншуулсан тохиолдолд ямар ч саадгүй ажиллах байсан учир би  аваад явъя засаад  өгье гээд авсан. Түүний дараа notebook-г нь гэртээ авчирч засах санаатай байсан боловч завгүй байсан учир нэлээд удсан юм. Тэгээд шүүх дээр цагаа бүртгүүлдэгээс болж ажил  хийх боломжгүй болсон. Мөн мөнгөний хэрэг гараад байсан учир 2019 оны 01 дүгээр сарын 10-ны  өдөр Хаан зоогийн газар дээр очиж байж байгаад  Б.Хандхишиг эгчээс гар утсаа өгч байгаач би  хүнтэй утсаар яриад  өгье  гэж хэлээд Samsuny J-2 загварын гар утсыг авч гараад тэр чигтээ аваад явсан. Тэгээд гэрээр дайраад өмнө нь янзалж өгнө гэсэн notebook-ээ мөн адил аваад хотын төв  рүү орж Asus  загварын notebook-г Pеace tower худалдааны төвийн үүдэнд явуулын хүнд 230.000 төгрөгөөр зарчихсан, дараа нь гар утсыг нь Монтел  худалдааны төвийн гадна зогсдог утас худалдан авдаг хүмүүсийн нэгэнд нь зарчихсан юм. Би тухайн эд зүйлс зарсан хүмүүсийн талаар мэдэхгүй танихгүй хүмүүс байсан. Тэгээд олсон мөнгөө өөрийн хэрэгцээнд зарцуулаад дуусгасан юм.  ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 76-77 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Б.Т- нь үргэлжилсэн үйлдлээр нэг аргаар 32 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогчдыг залилсан үйл баримт тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэдэг нь гэмт этгээдийн үйл ажиллагаанд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон гэмт үйлдлийг ойлгоно.

Иймд шүүгдэгч Б.Т-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” шинжтэй тохирч байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Т-гээс 360.000 төгрөгнөөс С.Даваадоржид, 324.000 төгрөг гаргуулж П.Уранчимэгт, 408.000 төгрөг гаргуулж Б.Ганболдод,  270.000 төгрөг гаргуулж О.Сувд-Эрдэнэд, 400.000 төгрөг гаргуулж Д.Дэлгэржаргалд, 420.000 төгрөг гаргуулж Т.Оюунжаргалд, 360.000 төгрөг гаргуулж В.Баярмагнайд, 408.000 төгрөг гаргуулж Б.Отгонбилэгт, 270.000 төгрөг гаргуулж О.Хуланд, 420.000 төгрөг гаргуулж Ц.Тамжиддад, 270.000 төгрөг гаргуулж М.Гүнжидэд, 288.000 төгрөг гаргуулж К.Айберид, 108.000 төгрөг гаргуулж Б.Одончимэгт, 270.000 төгрөг гаргуулж А.Энхболдод, 310.000 төгрөг гаргуулж Ц.Золбаярт, 200.000 төгрөг гаргуулж Д.Шинэбилэгт,  320.000 төгрөг гаргуулж Ц.Учралтсард, 150.000 төгрөг гаргуулж Б.Намуун-Эрдэнэд, 250.000 төгрөг гаргуулж Б.Оюунбилэгт, 384.000 төгрөг гаргуулж Ө.Төгсмаад, 280.000 төгрөг гаргуулж Н.Ууганцэцэгт,  300.000 төгрөг гаргуулж Ш.Энхтуулд, 230.000 төгрөг гаргуулж А.Билгүүнд, 460.000 төгрөг гаргуулж Э.Номинзаяад, 468.000 төгрөг гаргуулж Э.Насанжаргалд,  190.000 төгрөг гаргуулж А.Намуунаад, 300.000 төгрөг гаргуулж Д.Нарангэрэлд, 450.000 төгрөг гаргуулж М.Мөнхбаярт, 198.000 төгрөг гаргуулж Б.Ариунжаргалд, 710.000 төгрөг гаргуулж Б.Хандхишиг нарт тус тус олгохоор шийдвэрлэв.

Харин 720.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung  note-8 загварын гар утсыг биет байдлаар хохирогч хохирогч Б.Мөнхтуяад эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 4 дүгээр хавтас 83-84 дүгээр хуудас/ мөн хохирогч Х.Мөнхзаяагийн эзэмшлийн 1.304.000 төгрөгний үнэ бүхий Samsung galaxy S-8 загварын гар утсыг эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 120 дугаар хуудас/ зэрэг баримтууд авагдсан тул шүүгдэгч Б.Т-гээс гаргуулах төлбөргүй байна.

Гэхдээ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Ч.Мөнхбаярт 400.000 төгрөгний хохирол учруулсан байх тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.Т-гийн  2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 3 хоног,

2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 2 хоног,

2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 137 хоног,  

2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр буюу энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 198 хоног,  нийт баривчлагдсан цагдан хоригдсон 340 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шаавай овогт Б-гийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг  3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Б.Т-г 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Т-гээс 360.000 төгрөг гаргуулж С.Даваадоржид, 324.000 төгрөг гаргуулж П.Уранчимэгт, 408.000 төгрөг гаргуулж Б.Ганболдод,  270.000 төгрөг гаргуулж О.Сувд-Эрдэнэд, 400.000 төгрөг гаргуулж Д.Дэлгэржаргалд, 420.000 төгрөг гаргуулж Т.Оюунжаргалд, 360.000 төгрөг гаргуулж В.Баярмагнайд, 408.000 төгрөг гаргуулж Б.Отгонбилэгт, 270.000 төгрөг гаргуулж О.Хуланд, 420.000 төгрөг гаргуулж Ц.Тамжиддад, 270.000 төгрөг гаргуулж М.Гүнжидэд, 288.000 төгрөг гаргуулж К.Айберид, 108.000 төгрөг гаргуулж Б.Одончимэгт, 270.000 төгрөг гаргуулж А.Энхболдод, 310.000 төгрөг гаргуулж Ц.Золбаярт, 200.000 төгрөг гаргуулж Д.Шинэбилэгт,  320.000 төгрөг гаргуулж Ц.Учралтсард, 150.000 төгрөг гаргуулж, Б.Намуун-Эрдэнэд, 250.000 төгрөг гаргуулж Б.Оюунбилэгт, 384.000 төгрөг гаргуулж Ө.Төгсмаад, 280.000 төгрөг гаргуулж Н.Ууганцэцэгт,  300.000 төгрөг гаргуулж Ш.Энхтуулд, 230.000 төгрөг гаргуулж А.Билгүүнд, 460.000 төгрөг гаргуулж Э.Номинзаяад, 468.000 төгрөг гаргуулж Э.Насанжаргалд,  190.000 төгрөг гаргуулж А.Намуунаад, 300.000 төгрөг гаргуулж Д.Нарангэрэлд, 450.000 төгрөг гаргуулж М.Мөнхбаярт, 198.000 төгрөг гаргуулж Б.Ариунжаргалд, 710.000 төгрөг гаргуулж Б.Хандхишигт, 400.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Мөнхбаяр нарт тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-гийн баривчлагдсан, цагдан хоригдсон 340 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.АЛТАНХУЯГ                 

        ШҮҮГЧ                                                           Б.БОЛОРТУЯА                                                                   

                                                                               Ч.ОТГОНБАЯР