Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00071

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Энигма” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 30 462 486 төгрөгийн 25 687 887 төгрөг дээр харилцан тохиролцон эвлэрч 2 213 656 төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэгдэл 23 474 231 төгрөгийг 2016 оны 05 сарын 30-ны дотор 500 000 төгрөг, 2016 оны 06 сарын 30-ны дотор 500 000 төгрөг, 2016 оны 08 сарын 30-ны дотор 500 000 төгрөг, 2016 оны 09 сарын 30-ны дотор 1 000 000 төгрөг, 2016 оны 10 сарын 30-ны дотор 1 000 000 төгрөг, 2016 оны 11 сарын 30-ны дотор 1 000 000 төгрөг, 2016 оны 12 сарын 30-ны дотор 1 000 000 төгрөг, 2017 оны 01 сарын 30-ны дотор 1 000 000 төгрөг, 2017 оны 02 сарын 30-ны дотор 1 000 000 төгрөг, 2017 оны 03 сарын 30-ны дотор 1 000 000 төгрөг, 2017 оны 04 сарын 30-ны дотор 500 000 төгрөг, 2017 оны 05 сарын 30-ны дотор 500 000 төгрөг, 2017 оны 06 сарын 30-ны дотор 500 000 төгрөг, 2017 оны 07 сарын 30-ны дотор 500 000 төгрөг, 2017 оны 08 сарын 30-ны дотор 500 000 төгрөг,   2017 оны 09 сарын 30-ны дотор 4 158 077 төгрөг, 2017 оны 10 сарын 30-ны дотор 4 158 077 төгрөг, 2017 оны 11 сарын 30-ны дотор 4 158 077 төгрөг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас 155 500 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 155 500 төгрөгийг тус тус гаргуулж, “Энигма” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311000 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                                   ШҮҮГЧ                                               Д. ЭНХЦЭЦЭГ