Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 00074

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                                                                                 
                                                                                                                           ТОГТООХ нь:

                 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар И.Б , Д.Н  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

                2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2002.04.19-нд төрсөн охин Б.Н , 2005.09.17-нд төрсөн охин Б.Х , 2011.03.14-нд төрсөн охин Б.Н нарыг эх Д.Н  асрамжид үлдээж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар талууд шүүхээр шийдвэрлүүлэх хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

                   3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2005.09.17-нд төрсөн охин Б.Х , 2011.03.14-нд төрсөн охин Б.Н  нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 2002.04.19-нд охин Б.Н  болон Б.Х , Б.Н  нарыг 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр И.Б-аас гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

                    4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар И.Б , Д.Н нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

                    5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар И.Б-аас 70 200 төгрөг гаргуулж Д.Н-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

                   6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                         Д.ЭНХЦЭЦЭГ