| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2016/00558/И |
| Дугаар | 901 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 901
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ******* ******* 06-23 тоотод оршин суух ******* овгийн *******ын *******ын /РД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26-р ******* 21 тоотод оршин суух *******-*******ын ад /РД:/ холбогдох
“18 500 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... миний Ш.******* нь Ц.ад 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөгийг 5026466975 тоот ХААН банкны дансаар шилжүүлэн зээлдүүлсэн болно. Мхариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байгаа учир гэрээний үүрэг 18 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.
Хариуцагч Ц. шүүхэд гаргасан тайлбартаа ... би Ш.*******аас 20 000 000 төгрөг зээлсэн болно. Үүнээс 18 500 000 төгрөгийг 2017 оны 06 сарын 30-ны дотор төлж дуусгана. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ц.ад холбогдуулан “18 500 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага болох 18 500 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх эрх чөлөө,хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрөлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ш.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.ад холбогдох “18 500 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрөлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 56, 60, 74 дүгээр зүйлийн 74.5, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.аас 125 225 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос 125 225 төгрөгийг тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч Ш.*******т олгосугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ