| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/03491/И |
| Дугаар | 00077 |
| Огноо | 2016-06-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 00077
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*******” ХХК, *******, ******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн өр болох B-2 гарашийн 10 номерын агуулахын төлбөрт 12 000 000 төгрөгийг суутган тооцохоор, ******* номерийн зогсоолыг 30 000 000 төгрөгт тооцож шилжүүлэхээр тохиролцож гарашийн өмчлөх эрхийн гэрчилгээг /*******/ *******ын нэр дээр гарган өгөхөөр, үлдэгдэл төлбөр болох 17 662 500 төгрөгийг бэлнээр төлж эвлэрлийн гэрээ байгуулсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 228 131 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 228 131 төгрөгийг тус тус гаргуулж, “*******” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456 262 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 2016.04.08-ны өдрийн 12637 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д. ЭНХЦЭЦЭГ