Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 00086

 

Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч *******д холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал 142 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан ******* СӨХ-ны татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******аас 2462 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 2462 төгрөгийг тус тус гаргуулж ******* СӨХ-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016.04.27, 2016.04.29-ний өдөр төлсөн 4925 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Д. ЭНХЦЭЦЭГ