| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2024/01086/И |
| Дугаар | 213/МА2026/00004 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 213/МА2026/00004
*******
ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, ******* ХХК нд
холбогдох иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Т.Ганчимэг, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 303/ШШ202/00724 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ГҮТББ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,34,19,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 202 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонжаргал, П.Өлзийбаяр, Ц.Мөнхтуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүнжлхам /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Наранбаяр, , нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Монгол Улсын төр засаг байгалийн баялгийг дур мэдэн ухаж авдаг замбараагүй байдлыг зогсоох зорилгоор Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийж Бичил уухай гэсэн заалтыг оруулсан. Үүнтэй холбоотойгоор манай Хувиараа Ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо нь байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай бичил уурхайчдыг дэмжих зорилготойгоор 2009 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар манай төрийн бус байгууллага нь 0 гаруй бүртгэгдээгүй нөхөрлөлийн зохион байгуулалттай ажиллаж, 00 гаруй гишүүнтэй, Ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсад мөрдөгдөж буй бусад хууль тогтоомж, дүрэм журам, зааварт нийцүүлэн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
Тухайн гишүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах үндсэн үүргийг төрийн бус байгууллагын дүрмийн 3 дугаар зүйлд заасны дагуу хүлээдэг тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам-ын .3, .6-д заасны дагуу хуучнаар ******* ХХК буюу одоогоор ******* ХХК болон Баянхонгор аймгийн Засаг дарга, Баян овоо сумын Засаг дарга нартай төрийн бус байгууллагын гишүүн нөхөрлөл 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл жил бүр "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ"-г байгуулж, үйл ажиллагаагаа явуулж ирсэн байдаг.
Дээрх гэрээний үндсэн дээр *******" ХХК-ийн эзэмшилд байх ашиглалтын 6720А, 6907А тоот талбайд байрлах Цагаан цахир хэмээх алтны үндсэн уурхайгаар ашиглах боломжгүй, нөөц багатай, өмнөх уурхайгаас хаягдсан талбайгаас алтны нөөц бүхий хүдрийг газрын гүнээс олборлон гаргаж байсан.
******* ХХК-ийн алтны хүдэр баяжуулах бичил үйлдвэрт алтны хүдрийг тээрэмдүүлэхээр 3 дугаар гэрээг 2016 оны 04 сарын 01 өдөр байгуулсан.
Гэвч ******* ХХК нь манай төрийн бус байгууллага болон гишүүн нөхөрлөлийг хууран мэхэлж, талуудын хооронд байгуулагдсан гэрээг ноцтой зөрчиж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан.
Үүнтэй холбоотойгоор манай ТББ нь 2016 онд ******* ХХК-д холбогдуулан хаягдал шалам боловсруулсан нийт 22.78 кг алтны 30 хувь буюу 20,000,000 төгрөгийг гаргуулах, тус компанийн хаягдлын санд хуримтлагдсан 8000 тн шалмын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан. Тус нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хянаад 2016 оны 09-р сарын 07-ны өдөр иргэн хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай төрийн бус байгууллагын гишүүд мэдсэн.
өмнөх тэргүүн ******* ТББ-ын гишүүдэд хэлэлгүй ******* ХХК-тай харилцан тохиролцож эвлэрсэн байсан. Зохигч талуудын энэхүү эвлэрлийг шүүх 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 131/ШШ2016/00622 дугаартай шийдвэрээр баталсан гэдгийг саяхан манай төрийн бус байгууллагын гишүүд мэдсэн. Энэхүү эвлэрлийн гэрээ шүүхийн шийдвэрээр баталгаажсан, түүнийг нуун дарагдуулсан гэдгийг төрийн бус байгууллагын гишүүд мэдсэн дариу манай ТББ-ын өмнөх тэргүүн ******* ажлаа өгсөн.
Ингээд манай төрийн бус байгууллага нь өмгөөлөгч хөлслөн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 131/ШШ2016/00622 дугаартай шүүхийн шийдвэрээр баталгаажсан эвлэрлийн гэрээг хянуулахад эвлэрлийн гэрээ нь зөвхөн тухайн үед гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн байна гэж хэлсэн.
******* ХХК нь манай ТББ-ын гишүүдийн хөрөнгө, хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон 2016 оноос 2021 оны хооронд олборлосон алтны хүдрийг боловсруулснаас үүссэн хаягдал шалмын 0 хувийг ямар нэгэн үүрэг үүсээгүй буюу гэрээ хэлцэл байхгүйгээр шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байсан байна. ******* ХХК нь хүдрийг бүрэн боловсруулж чаддаггүй бөгөөд хүдрээс үүссэн хаягдал шалмыг дахин өөр үйлдвэрт боловсруулдаг.
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 24 өдрийн 0298 дугаар захирамжаар шүүгч хэргийг буцаасан үндэслэлүүдийн нэг нь ******* ХХК-тай хүдэр боловсруулах асуудлаар гэрээ байгуулсан эсэх тайлбарыг нэхэмжлэлд тусгах гэсэн бөгөөд талуудын хооронд 2016 оны 04 сарын 01 өдөр хүдэр боловсруулах гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж байсан бөгөөд боловсруулснаас үүссэн хаягдал шалмыг хэрхэн зохицуулах талаар ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаж байгаагүй бөгөөд ямар ч үндэслэлгүйгээр бидний шалмын 0 хувийг авч байсан.
Нэхэмжлэгч нь 2016-2024 оны хооронд хүдэр боловсруулснаас үүссэн хаягдал шалам болох нийт 27 429,82 тн шалмыг дахин боловсруулсан байдаг.
Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 09 дүгээр сараас 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл боловсруулсан нийт 14 483,47 тн шалмын 0 хувь болох 7 241,728 тн шаламны үнэ болох 3,34,19,680 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2021 он хүртэлх шалмыг нэхэмжилж байгаа шалтгаан нь 2022 оноос нөхөрлөл нь ******* ХХК-тай тус тусын гэрээг байгуулан ажиллаж хүдрийг боловсруулах, шалмыг хэрхэн зохицуулах талаар харилцан тохиролцож ажилласан. Нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо хариуцагч нь манай төрийн бус байгууллагын данс руу 2016 оны 11 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарын хооронд нийт шалмын 30 хувийн үнэ гэж 2,120,49,806 төгрөгийг манай төрийн бус байгууллагын данс руу шилжүүлсэн байдаг. Харин "******* ХХК нь шалмын 0 хувь гэж 3,34,19,680 төгрөгийг авсан байдаг бөгөөд үүгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон.
Бид нэхэмжилж байгаа хугацаанд нийт 14 483,47 тн хүдэр боловсруулсан байдаг бөгөөд талууд тооцоог нийлсэн хугацаагаар тооцвол доорх байдлаар шалам бий болсон байдаг.
Иймд хариуцагч ******* ХХК-аас 2016 оноос 2021 оны хоорондох хүдрийг боловсруулснаас үүссэн шалмын 0 хувийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,34,19,680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. ХариуцагчХонгорын Хүдэр ХХК шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Манай Хонгорын Хүдэр ХХК /РД: 3219799/ нь ХамоДХ ТББ-ын 2024.12.10-ны өдрийн Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2024.12.24-ний өдөр гардан авч танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
нэг. Судалгаа үзвэл 2007 он гэхэд Монгол Улсын 19 аймгийн 80 гаруй сумын нутаг дэвсгэрийн 100 гаруй цэгээс 10 гаруй нэр төрлийн ашигт малтмал олборлодог 100 мянгаар тоологдох хувиараа ашигт малтмал олборлогчтой болсон байжээ. Онцолбол 2007 онд Баянхонгор аймагт 30 гаруй цэгт химийн бодисоор бохирлогдсон шалам буюу хаягдал бий болсон байсан. Тухайн үед иргэд хувиараа алт олборлоход ямар нэгэн эрхзүйн зохицуулалт байхгүйгээс хариуцлагын тогтолцоо мэдээж байгаагүй. Ашигт малтмалын тухай хуульд 2009 оны долоодугаар сард нэмэлт өөрчлөлт оруулж Бичил уурхай эрхлэхээс бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, олборлохыг хориглосон ба бичил уурхайгаар ашигт малтмал олборлох асуудлыг Засгийн газрын тусгай журмаар зохицуулахаар тусгаж өгсөн. Ингээд Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоол гарч Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам батлагдсан юм. Өөрөөр хэлбэл хувиараа ашигт малтмал олборлогчдыг нөхөрлөл байгуулж нэгдсэн зохион байгуулалтад оруулж алттай хүдэр боловсруулах хэд хэдэн цех Монгол Улсад байгуулснаар асуудлыг шийдсэн. Үүний нэг нь ******* буюу ******* ХХК юм. Дээрх шилжилт болон эрхзүйн үндсэн дээр Хонгорын Хүдэр ХХК нь үйл ажиллагаа явуулж, 201 он болон 2021 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр Техник, Эдийн Засгийн Үндэслэлийг батлуулсан бөгөөд Байгаль орчин, Аялал жуулчлалын яам Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын нарийвчилсан Үнэлгээг хянан баталгаажуулсан тул үндсэн баримт бичгийг баримтлан хуулийн дагуу ажиллаж байна.
хоёр. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 1.4-т бичил уурхай эрхлэгч этгээд нь нөхөрлөл, хоршоо, ИХ-ийн 481.1-д бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэртэй байна гэж заасан. Эндээс бичил уурхайгаар хүдэр олборлох, олборлосон хүдрийг баяжуулах үйлдвэрт боловсруулах зэрэг эрх зүйн харилцаанд оролцож буй субъект нь хүдэр боловсруулалт хийлгэсэн нөхөрлөл байх бөгөөд ТББ биш.
гурав. "ХамоДХ" ТББ нь нэхэмжлэлийн шаардлагаа "*******" ХХК нь манай ТББ-ын гишүүдийн хөрөнгө, хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон 2016-2021 оны хооронд олборлосон алтны хүдрийг боловсруулснаас үүссэн хаягдал шаламны 0%-ийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,34,19,680 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон байна. Хонгорын Хүдэр ХХК нь гарал үүсэл нь тодорхойлогдсон хүдрийг боловсруулах зорилгоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу үйла ажиллагаа явуулж буй аливаа нөхөрлөлтэй Хамтран ажиллах гэрээ байгуулан, ТЭЗҮ заасны дагуу гравитацийн аргаар хүдрийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болох алтыг ялган өгдөг. Бид гэрээний дагуу хамтран ажиллаж ирсэн. Гэтэл ИХ-ийн 492-496- д зохицуулсан үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой хуулийн зүйл заалтууд нь холбогдох эзний зөвшөөрөлгүй, хууль бусаар олж авсан хөрөнгийг буцааж эзэнд нь олгох зорилготой байдаг тул ТББ нэхэмжлэл хуульзүйн үндэслэлгүй юм. Иймд Хонгорын Хүдэр ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,34,19,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ГҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ГҮТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,828,748 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж, шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
4.1. Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 303/ШШ202/00724 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний болон процессын алдаа гаргаж мөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй хэргийг шийдвэрлэсэн байна.
Нэг. Хэрэгт авагдсан үйл баримтыг буруу үнэлж дүгнэсэн ба үнэлэх ёстой баримтыг үнэлээгүй тухайд:
Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 12 дугаарт 2016 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр талуудын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдаж тус эвлэрлийн гэрээний дагуу талууд тохиролцож үйл ажиллагаа явуулдаг байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Учир нь 2016 онд хариуцагч талын талбайд 8000 тн хаягдал шалам үүсэн байсан бөгөөд нэхэмжлэгч талын зүгээс тус шаламны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Мөн тус шаардлагын хүрээнд талууд эвлэрч байсан асуудлыг шүүх буруугаар тайлбарлан үнэлсэн нь үндэслэлгүй байна.
Талуудын тухайн үед нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч байсан гэрээг цаашид хамтран ажиллах гэрээ мэтээр дүгнэсэн нь огт үндэслэлгүй дүгнэлт болсон. Хэрэв шүүхээс тус гэрээгээр талууд хамтран ажиллаж байсан гэж дүгнэж байгаа бол шүүх дүгнэлтдээ дурдсан 20 хувийг авах ёстой орон нутаг тус хэрэг маргаанд гуравдагч этгээдээр оролцох ёстой байсан.
Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна. Гэтэл шүүхээс орон нутгийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болох нь харагдаж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т Дээрх гэрээ нь эвлэрлийн гэрээ гэх нэртэй боловч талуудын хоорондын маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн цаашид хамтран үйл ажиллагаа явуулахдаа мөрдлөг болгосон хамтран ажиллах гэрээ байх бөгөөд гэрээний хугацаа дуусах үед талууд тохиролцон сунгаагүй бол гэрээг өмнөх хугацаагаар сунгагдсанд тооцогддог хуулийн зохицуулалтын дагуу гэрээ хүчин төгөлдөр байна гэж дүгнэжээ. Гэтэл талууд гэрээг сунгах талаар тус гэрээнд тусгаагүй. Мөн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.3-д Бараа бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх буюу ажил, үйлчилгээ тогтмол явуулах тухай гэрээний стандарт нөхцөлд дараахь нөхцөлийг тусгасан бол тэдгээр нөхцөл нь хүчин төгөлдөр бус байна , 202.3.2-д аль нэг тал нь гэрээг цуцлах санал гаргаагүй тохиолдолд гэрээг тухай бүр нэг жилээс урт хугацаагаар сунгасанд тооцохоор тогтоосон гэж заасан байдаг бөгөөд талууд санал гаргаагүй бол хугацаа сунгагдсан гэж үзэх нь хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан байна.
Г.Батзаяа шүүгчийн дээрх дүгнэлтүүд нь маргааныг шийдвэрлэхдээ хараат бус, хөндлөнгийн байх шинж чанараа хадгалж чадаагүй, алдсаныг илэрхийлж байгаа хэрэг юм. Учир нь Г.Батзаяа шүүгчийн дүгнэлтээр бол 2016 онд 8,000 тн шаламны өмчлөгч тогтоох хэрэгт эвлэрсэн асуудал цаашид талуудыг гэрээ байгуулсан мөн хэн аль нь ч санал гаргаагүй бол сунгагдсан тооцно гэж хуульд байхгүй, гэрээнд тусгасан тохиолдолд хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан зүйлийг баримталж гэрээг сунгагдсан гэж үзээд байгаад гол учир байгаа юм. Ийм байдлаар туйлын хийсвэр, үндэслэлгүй, баримт сэлтийг гуйвуулсан, бүх бурууг банкинд хамаатуулсан дүгнэлтийг хийсэн байхад яаж хараат бус, хөндлөнгийн байж чадсан гэж үзэх вэ? Ийм боломж үнэхээр алга байна.
Хоёр. Монгол Улсын Иргэний хуулийн хэрэглэх ёсгүй заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-ийг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болжээ. Учир шүүгч үндэслэх хэсэгтээ талуудын хооронд гэрээ байгуулагдсан тус гэрээний хугацаа сунгагдсан гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтэй 492-ийг хэргэлсэн байгаа нь өөрөө хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн байна.
Гурав. Шүүх хэргийг шийдэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:
Шүүх 202 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******г шүүх хуралдааны танхимаас гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн процессын ноцтой алдаа болсон.
Тодруулбал, хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хуулийн шаардлага хангасан итгэмжлэлийг гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдаан эхлэхийн өмнө төлөөлөгч *******г шүүх хуралдааны танхимаас гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болсон.
Иймд дээр дурдсан бүхий л үндэслэлүүдээр, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү.
******* ХХК-аас 3,34,19,680 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын дагуу давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж болох 17,828,748,4 төгрөг төлсөн баримтыг хавсаргав.
Нэхэмжлэгч талын төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй тул шүүх хуралдааны товыг мэдэгдэхийг хүсэж байна ... гэжээ.
. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эвлэрлийн гэрээ гэдгийг оруулаад шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгоод явсан байна. Анх 2016 оны эвлэрлийн гэрээнд дурдаад байгаа 8000 тонн шалам нь үндсэндээ 201 оноос 2016 оны 4 сарын 1 хүртэл 1 жил сарын хугацаанд бичил уурхайчдын олборлосон хүдэр буюу 8,000 тонн шалам юм. Энэ нь эвлэрлийн гэрээ хийхэд ГҮТББ 30% буюу 74,000,000 төгрөг, орон нутгийн 20% буюу 8,000,000 төгрөг, Хонгорын Хүдэр 0% буюу 1,620,000,000 төгрөг авсан байдаг юм. Энэ эвлэрлийн гэрээгээр хийсэн 8,000 тонн шаламдаа манайх 1,200,000,000 төгрөгийн боловсруулалтын төлбөр төлсөн байдаг. Энэ нь үндсэндээ ийм байгаа юм. Энийг шүүгч болохоор 8,000 тонндоо эвлэрчихсэн байхад тэр 8,000 тонныг энэ дээр үндэслэл болгоод хүчин төгөлдөр гэрээ гэж үзээд байгааг бид нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа...Дараа нь ямар ч гэрээ хэлэлцээр байхгүй, үндэслэлгүй авчихсан 0% буюу 2017 онд 773,000,000 төгрөг, 2018 онд 97,000,000 төгрөг, 2019 онд 64,000,000 төгрөг, 2020 онд 692,000,000 төгрөг, 2021 онд 49,000,000 төгрөг гээд энэ нөхөрлөлүүдээс 0%-ийг нь зүгээр авчихсан байдаг юм. Энийгээ бид нар авъя гэж гаргасан юм. Яагаад шүүгч энэ гэрээгээрээ үндэслээд дээрээс нь тэр шүүгчийн үндэслэлийн 1, 16 дээр хурлын тэмдэглэл, хурлын шийдвэр, нөхөрлөл тус бүрдээ хийсэн 2019 оны гэрээ гээд байгаа. 2019 оны гэрээ бид нарт байхгүй. Бид нараас гаргаагүй, хариуцагчийн талаас гаргаж өгсөн байгаа. Тэр 2016 оны сарын 6-ны гэрээ, хурлын шийдвэр, хурлын тэмдэглэлийг бид нар мэдэхгүй. Эндээс харж байна. Тэрийг ерөөсөө мэдэхгүй...Тэгэхээр бид нарт энэ хэргийг хүчингүй болгоод анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэж хүсэж байна гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 10 сарын 27-ны өдрийн 724 дугаартай шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх үндэслэх хэсгийнхээ 12 дугаарт 2016 оны 9 сарын 13-ны өдөр талуудын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдаж, тус эвлэрлийн гэрээний дагуу талууд тохиролцож үйл ажиллагаа явуулдаг болсон гэж танилцуулсан нь үндэслэлгүй болсон. Тус эвлэрлийн гэрээ нь ямар учиртай эвлэрлийн гэрээ юм бэ гэхээр 1 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар хуудсанд авагдсан байгаа. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 сарын 14-ний өдрийн 622 тоот дугаартай зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж байгаа. Энэ захирамж нь ямар агуулгатай юм гэхээр тухайн үед нэхэмжлэлийн шаардлага нь хаягдал шалмыг боловсруулсан 22,7 грамм алтны 30% буюу 20,000,000 төгрөгийг гаргуулах, 8,000 тонн хаягдал шалмын өмчлөгчөөр тогтоолгох тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг анх үүсээд энэ хэрэг дээр талууд эвлэрээд тэр эвлэрлийг баталсан захирамж байгаа юм. Энэ захирамжийн дагуу байгуулагдсан гэрээг анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийнхээ гол үндэслэл болгож байгаа баримтаа болгосон. Энэ нь хууль зөрчсөн.
Тухайн гэрээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа тохиолдолд тухайн гэрээн дээр 20%-ийг авахаар орон нутаг буюу аймаг тохиролцсон байсан. Тухайн этгээд яг 20% аа авч байгаа юм уу, үгүй юм уу гэдэг асуудлыг тодруулаагүй буюу тухайн гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхөөр байхад гуравдагч этгээдийг оролцуулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хууль зөрчсөн. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн бас нэг үндэслэл болж байгаа.
Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд ямар нэгэн хугацаа тогтоогоогүй байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс үндэслэх хэсгийн 13-д дээрх эвлэрлийн гэрээг хэн нэгэн сунгахаар санал гаргаагүй учир сунгагдсан гэж дүгнэсэн. Энэ нь ямар ч үндэслэлгүй дүгнэлт болсон. Учир нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.3-д бараа бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх буюу ажил үйлчилгээг тогтмол явуулах тухай гэрээний стандарт нөхцөлд дараах нөхцөлийг тусгасан бол тэдгээр нөхцөл нь хүчин төгөлдөр бус байна гэж зүйлчилж өгсөн.
-202.3.2-т аль нэг тал гэрээг цуцлах санал гаргаагүй тохиолдолд тухай бүрд нэг жилээс урт хугацаагаар сунгагдсан тооцохоор тогтоосон бол энэ нь хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээг сунгагдсан байна гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн анхан шатны шүүхээс талуудын хооронд гэрээ байгуулагдсан байна, тухайн гэрээний дагуу ажиллаж байж гэж дүгнэсэн. Тэгсэн хэр нь талуудын хооронд ямар гэрээ байгуулагдсан талаар дүгнэлт бол өгөөгүй. Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан юм уу, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан юм уу, ямар гэрээ байгуулсан талаар дүгнэлт өгөөгүй. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг буцаах гол үндэслэл болж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тал дээр бол 202 оны 10 сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд итгэмжилсэн төлөөлөгч *******г ямар ч үндэслэлгүйгээр шүүх хуралдааны танхимаас гаргаж хэргийг шийдвэрлэсэн. *******гийн хувьд хүчин төгөлдөр итгэмжлэлтэй байсан, 3 жилийн хугацаагаар олгогдсон. Энэ талаараа ******* төлөөлөгч өөрөө дараа нь ярих байх. Тэгээд энэ процессын алдаа бас гаргасан.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 10 сарын 27-ны өдрийн 724 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөөч гэсэн гомдлыг гаргаж байгаа гэв.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие энэ нэхэмжлэгч байгууллагаас 2024 оны 10 дугаар сарын 10-нд итгэмжлэл аваад 3 жилийн хугацаатай Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэгтэй байсан. Гэтэл 202 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхээс хариуцагч талын гаргасан хүсэлтээр *******гаас татгалзсан гэсэн үндэслэлээр намайг шүүх хуралдаанаас гаргасан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэж байгаа. Тиймээс хэргийг анхан шатны шүүх рүү шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид нарын нэхэмжлээд байгаа 0% болох шалмын үнэ 3, тэрбум гэдэг чинь төрийн бус байгууллагад их мөнгө юм. Харин тэр доор ажиллаж байгаа 0 гаран нөхөрлөлийн 00 гаран гишүүнд дээд тал нь 10 хүрэхгүй сая төгрөг, доод тал нь 400,000-00,000 төгрөг, оруулсан шалмынхаа хэмжээгээр авах мөнгө байгаа юм. Энэ рүү тэр олон гишүүдийн хөдөлмөр, хөлс, өр зээл, хамаг бүх юмаа хийсэн улсууд, тэрнийхээ 0%-ийг авах гэж байгаа юм шүү гэж хэлмээр байна гэв.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхийн шийдвэр гаргахдаа үндэслэл болоод байгаа шүүхийн шийдвэрийн 1 дээр 2016 оны дугаар сарын 6-ны өдөр хамтарсан хурал хийж одоо гарч байгаа болон цаашид гаргах шалмын 30%-ийг гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж татвараа төлж байсан нөхөрлөлүүд олгох гэж тохиролцсон талаарх Хонгорын Хүдэр ХХК болон ГҮТББ хоёрын 2016 оны дугаар сарын 6-ны өдрийн хурлын шийдвэр болон Хонгорын Хүдэр ХХ компанийн хооронд хийсэн хурлын тэмдэглэл зэргийг бас шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг болгосон байна. Тэгэхээр 9 дүгээр хавтаст хэргийн 234-239 дүгээр тал дээр энэ хурлын тэмдэглэл болон хурлын шийдвэрүүд авагдсан байдаг. Эдгээртэй танилцаад үзэхэд хурлын шийдвэрт оролцож байгаа, гаргаж байгаа болон хуралд оролцож байгаа гишүүдээс гэдэг хүний гарын үсэг зурагдаагүй байгаа. Гэтэл хурлын тэмдэглэлд гэдэг хүн үг хэлээд саналаа хэлээд тулгараад байгаа асуудлаа яаж шийдэх юм бэ гэдэг асуудал хурал хэлэлцээд энэ хүний үг хэлэгдээд яваад байгаа боловч яг гарч байгаа шийдвэр болон хурлын тэмдэглэл дээр гэдэг хүн гарын үсэг зурагдаагүй. Үнэхээр ийм хурал болсон эсэх, энэ хуралд гэдэг Удирдах зөвлөлийн гишүүн орсон юм уу, үгүй юу гэдэг байдал эргэлзээтэй байхад нотлох баримтыг анхан шатны шүүх үндэслэлээ болгож байгаа. Мөн шийдвэрийн 16 дээр заасан байсан. 2019 онд хариуцагч Хонгорын Хүдэр ХХК нь нөхөрлөл тус бүрдээ байгуулсан хамтран ажиллах гэрээний 3 дугаар хэсэгт гэж зааж оруулж ирээд байгаа. Энэ 40, 0 нөхөрлөлтэй 2019 онд байгуулсан энэ гэрээ тэр чигээрээ хавтаст хэрэгт орж ирээгүй байна. Яагаад шүүх энийг бүгдийг нь хийчихсэн юм шиг бүх нөхөрлөлтэй байгуулсан гэрээтэй гэж дүгнэж оруулж ирж байгаа юм. Энэ гэрээнүүдийг харахад зарим хэсэг дээр нь он, сар байхгүй, зарим тохиолдолд ГҮТББ-ын гарын үсэг байхгүй, зарим тохиолдолд Хонгорын Хүдэр ХХК-ийн гарын үсэг бас зурагдаагүй гэрээнүүд хавтаст хэрэгт авагдчихсан.
Энэ гэрээг анхан шатын шүүх өөрөө үндэслэлээ болгож барьж шийдвэрлэсэн байна. Дандаа дутуу дулимаг хийгээд байгаа гэрээнүүд буюу гарын үсэггүй байгаа. Эдгээр нотлох баримтуудыг шүүх шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож байгааг бас хүлээн зөвшөөрөхгүй байна, дутуу дулимаг байна гэж үзэж байгаа. Мөн 17 дээр зааснаар доод талаасаа 2 дахь мөрөнд Хонгорын Хүдэр ХХК-ийг уг хаягдал шалмыг дахин боловсруулаад гарсан алтыг 100% өөртөө өмчилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй гэж байгаа юм. Тэгэхээр шүүх үндсэндээ олсон ашгийг нь заавал 100% авчихсан байх юм бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ гэж тайлбарлаж байна. Тухайн үед гэрээтэй, гэрээгүй явсан ч гэсэн ГҮТББ 30%-аа маргаан хийгээд яваад аваад байжээ. Гэтэл үлдсэн 70%-ийг нь ямар ч үндэслэлгүйгээр Хонгорын Хүдэр ХХК авчихсан байхад танайх 100% аваагүй юм чинь 70% авсан байсан. Танайхыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэсэн ийм 2 салаа утгатай тайлбарыг шүүх өөрөө дүгнэлтдээ хийгээд байгаа. 3, тэр бум төгрөг гэдэг бол мөнгөн тооны хувьд бас их хэмжээ сонсогдож байгаа боловч манай нэхэмжлэгч нарын зүгээс энэ чинь 40, 0-аад нөхөрлөлийн асуудал бас яригдаж байгаа. Тэгээд 3, тэрбумыг ганцхан гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага нь өөртөө аваад ашиглачихдаг ийм асуудал байхгүй. Манай итгэмжилсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар ашгаа мэдээж оруулсан хүдрийнхээ хэмжээгээр буцаагаад нөхөрлөлүүдээ хуваарилж байгаа ийм асуудал яригдаж байна. Тэгэхээр нөхөрлөлд ер нь хэдэн төгрөг оногддог юм. 3, тэрбумыг тэр чигээр нь авахгүй. Оруулсан шалмынхаа хэмжээгээр 3 сая, сая, 10 сая, 20 сая, хавтаст хэрэгт өгөгдсөн баримтаар тийм баримт харагдаж байна. Тэгэхээр 2016 оноос хойш 4, жилийн хийсэн хөдөлмөрийнхөө үр дүнг энэ хүн нэхэмжлэх эрхтэй юу, эрхтэй гэдгийг шүүх зөв тайлбарлаад энэ үндэслэл хэсэгтээ оруулчихсан байсан. Гэтэл нийт 3, тэрбум үнийн дүнд шүүх акцент өгөөд шийдээд байгаа болохоос үнэхээр нэг жижиг жижиг нөхөрлөлүүд ингээд хуваагаад байх юм бол энэ чинь жоохон мөнгөний асуудал яригдаж байгаа. Нэхэмжлээд байгаа 2, гуравхан нэхэмжлэгчийн эрх ашиг биш нийт энэ цаана 40, 0 нөхөрлөлийн цаана чинь нэг нөхөрлөл 9 гишүүнтэй гэж үзэх юм бол бараг 40-аад гишүүний асуудал, 40 хүний цаана чинь нэг айлын амьдралд мэдээж одоо дунджаар бодоход 4 ам бүлтэй айл байлаа гэж бодоход бараг 2,000 гаран хүний асуудлын эрх ашгийг шүүх ийм хөнгөн хуумгай байдлаар шийдэж болохгүй.
9 дүгээр хавтаст хэргийн 28-31 дүгээр тал дээр хэргийн оролцогчдод эрх үүрэг танилцуулсан баримт байгаа. Шүүх хуралдаанд оролцоход хэргийн оролцогчдод баримтыг танилцуулсан. Үүнд эрх, үүрэг танилцуулах ёстой шүүгчээс гарын үсгийг зурж баталгаажуулаагүй буюу процессын алдаатай асуудал хавтаст хэрэгтэй танилцахад харагдаж байсан.. Мөн нотлох баримт дутуу байхад шүүх хуралдааныг хийсэн байна гэж бас үзэх үндэслэлүүд байна. 3, тэр тэрбум төгрөг гэдэг он жилээр нь бодоод хөөх юм бол энэ дээр шинжээчийн дүгнэлт гаргаад, мэргэжлийн шинжээч томилоод, эдийн засгийн шинжээч томилоод энэ асуудлыг 3, тэр бум төгрөгийн хэмжээг тогтоож болох байсан. 2016-2022 оны хооронд ямар шалмыг хааш нь нийлүүлээд буцаад хэдэн төгрөг орж ирээд, хэрхэн яаж хуваарилагдах байсан юм бэ гэдэг дээр магадгүй шинжээч томилуулаад явах байсан бол хэргийг шийдвэрлэхэд илүү дөхөмтэй байсан байх. Хонгорын Хүдэр ХХК-ийн тайлбартай танилцахад манайх нийт баруун бүсийн аймгуудын хүдрийг баяжуулдаг, боловсруулдаг гэж байгаа. Тэгэхээр Хонгорын Хүдэр ХХК нийтдээ Баянхонгороос гадна баруун бүсийн аймгийн хүдрийг баяжуулж байгаа юм бол нөгөө хүдэр чинь манай ГҮТББ-ын хүдэртэй нийлчихсэн юм уу үнэхээр өөр бусад аймгуудын ийм ийм компаниуд ийм ийм нөхөрлөлүүдийн шалмыг манайх хамт боловсруулж байгаа гэж байгаа юм бол тэдгээр компаниуд нь Хонгорын Хүдэр болон энэ ГҮТББ хоёрын хооронд маргаан бүхий болоод байгаа шалмаас өөрсдийнхөө шалмыг яаж салгаад явчихдаг юм. Ийм үйл баримт хүртэлх хэрэгт ерөөсөө тогтоогдохгүй байгаад байгаа. Тэгэхээр үнэхээр Хонгорын Хүдэр ХХК манайх баруун бүсийн аймгуудын хүдрийг бас ингээд хамт хийдэг, хамт боловсруулдаг гэж байгаа бол энэ талаарх нотлох баримт бас хэрэгт авагдаагүй.
Эдгээр үндэслэлүүд, өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, гомдол зэрэг дээр энэ тайлбарыг хэлж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн тайлбартай байна гэв.
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байгаа. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 сарын 22-ны өдрийн 7 дугаартай шийдвэрээр тухайн шалам Хонгорын Хүдэр ХХК-аас гарч баяжмал ГҮТББ-ын буюу бичил уурхайчдын өмч юм гэдэг энэ нөхцөл байдал шүүхийн шийдвэрээр тогтоогдчихсон байдаг...Хонгорын Хүдэр компанийн хэлээд байгаа 0 гаруй нөхөрлөлийн 00 орчим бичил уурхайчдын шалам, баяжмал, алтыг угаадаг, баяжмалыг угаадаг ийм нөхцөл байдал процесс тогтоогдчихсон. Хариуцагч тайлбар татгалзлаа шүүхэд үнэн зөв өгөх үүрэгтэй.
Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлээ болгож бичээд байгаа 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүхийн шийдвэр нь 8000 тонн шалмын өмчлөгчөөр тогтоолгох болоод мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбоотой асуудал дээр эвлэрсэн.. Тэгэхээр өнөөдөр шүүхэд хандаад байгаа нөхцөл байдал нь Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийн дагуу үүнээс хойших буюу эвлэрснээс хойших асуудлыг шийдвэрлүүлье гэж хандаад байгаа юм. Гэтэл шүүх өөрөө үндэслэлээ өмнөх маргаж дуусаад тухайн цаг хугацаандаа ямар нөхцөл байдлаас эвлэрснийг мэдэхгүй эвлэрчихсэн шүүхийн шийдвэрийг дараагийн шүүхийн шийдвэр дээрээ эвлэрчихсэн байна гэдэг үндэслэлээр тайлбарлаж хэрэглээд байгаа нь үндэслэл байхгүй байна гэж үзэж байгаа. Гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн асуудлыг ярьж байна. 2016 онд орон нутгийн байгууллага өөрөө энэ дээр шийдвэрийн асуудал дээр яригдаж байсан. Тэгтэл тухайн асуудал дээр хоорондоо ярилцаад шийдчихсэн. Орон нутаг гэдэг асуудал яригдаад байхад өнөөдөр гуравдагч этгээдээр орон нутгийг татахгүйгээр оруулаад ирж байгаа нь өөрөө эрх ашгийг хөндөөд байгаа юм.
Хавтаст хэрэгт авагдсан Монгол банкны 202 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 88 дугаартай албан бичиг, аж ахуйн нэгж, иргэдээс худалдан авсны алтны мэдээ гэх мэтчилэн энэ баримтууд хавтаст хэрэгт авагдаад шинжлэн судалснаар дурдагдчихсан нөхцөл байдал байгаа. Гэтэл шүүх хурлын тэмдэглэлээс харахад энийг ерөөсөө төрийн нууцад хамаарч байгаа гээд шүүх хуралдааны тэмдэглэлийг харахад ямар нэгэн байдлаар байгууллагын нууц гэдэг байдлаар ерөөсөө шинжлэн судлуулаагүй ийм нөхцөл байдал тэмдэглэлээр харагдаад байгаа. Гэтэл оролцогч нар бүгдээрээ тухайн асуудлыг танилцаад баталгаа өгчихсөн. Тэгэхээр нэгэнт хавтаст хэрэгт авагдсан баримтыг шүүх хуралдаанаар яагаад өнөөдөр хэлэлцэхгүй байгаа юм гэдэг асуудал, тэгсэн хэр нь шүүхийн шийдвэртээ үндэслэл дээрээ тухайн нотлох баримтыг шинжлэн судалчихлаа гэдэг байдлаар биччихсэн. Өнөөдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд юу гэж заасан байна гэхээр шүүх хуралдаан дээр шинжлэн судлаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гээд заачихсан нөхцөл байдал байгаа. Гэтэл дурдаад, дурдаад явчихсан энэ нөхцөл байдлаа шинжлэн судалчихлаа гээд шийдвэр гаргачихсан. Энийгээ шийдвэр дээрээ биччихсэн ноцтой зөрчил харагдаж байгаа гэх мэт асуудлууд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү..гэв.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүнжлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатын шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байгаа. Давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хонгорын Хүдэр ХХК 2010 оны Засгийн газрын 308 дугаартай тогтоолд үндэслэн баяжуулах цехийн үйл ажиллагаа явуулах баруун бүсийн хэмжээнд сонгон шалгаруулалтад орж эрхийг олж авсан байгууллага байдаг. ******* төрийн бус байгууллагын гишүүд болохоор Иргэний хуулийн 481 дүгээр зүйлд заасан бүртгэлгүй төрлийн зохион байгуулалтад ороод орон нутаг болоод ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй Наранмандал ХХК-тай гэрээ байгуулснаараа бичил уурхайгаар ашигт малтмал олборлох эрхтэй байгаа. Нэг талд бичил уурхайн эрхтэй этгээд нөгөө талд баяжуулах эрхтэй этгээд байгаа. Энэ хоёрын хооронд үүссэн харилцаа. Зохигчид 2016 оноос тусгай гэрээтэйгээр ажиллаж ирсэн. Гэрээн дээрээ хүдэр боловсруулна, боловсруулсан хөлсөө төлнө, шламын дахин зохицуулалтын талаар харилцан тохиролцож ирсэн. Тухайн гэрээний 1.3 дээр алтны хүдэр баяжуулах бичил үйлдвэр чинь техник эдийн засгийн үндэслэлтэйг тусгаснаар нөхөрлөлийн хүдрийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгох алтыг ялгаж өгнө гэдэг энэ үйл ажиллагааг Хонгорын Хүдэр ХХК хийдэг. Ингээд тухай бүр гэрээтэй, гэрээнийхээ дагуу ингэж үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүрсэн юм. Нэхэмжлэлийн шаардлага гэрээний бус үүрэг шаардаад байдаг, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байдаг. Өнөөдөр өмгөөлөгч нар нэхэмжлэгч талаас дандаа энэ гэрээтэй байсан гэдэг дээр ингэж тусгагдсан гэж бас тодорхой яриад байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байгаа..гэв.
11. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд тайлбар, үндэслэлээ хэлье. Дараа нь бусад итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартай холбоотой тайлбарыг хэлье.
Нэхэмжлэгч гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйл буюу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан эзэмшлээс үүссэн үүргийн дагуу шаардсан. Ингээд анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын уг зүйл хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй. Өөрсдөө нэхэмжлэлийн шаардлага дээрээ Хонгорын Хүдэр ХХкомпани үндэслэлгүй хөрөнгөжиж байна гээд 3, тэрбум төгрөг нэхэж байгаа мөртөө энийг үндэслэж шийдэж байгаа шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй байна гэдэг нь үндэслэлгүй байгаа юм.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* маань хуульч, өмгөөлөгч юм байна. Тэгэхээр хүн бас ёс зүйтэй үнэн байх ёстой. Анхан шатны шүүх хуралдаан дээр ямар процесс болсныг бүгд мэдэж байгаа. Хариуцагчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэ 3 төлөөлөгчийн итгэмжлэлийг хууль ёсны байгаа юм уу гэдгийг шалгаач гэсэн асуудал тавьсан. Тэгээд шүүх шалгасан, итгэмжлэл нь хүчин төгөлдөр 3 жилийн хугацаатай итгэмжлэл байна гэж дүгнэсэн. Тэгтэл өмгөөлөгч А.Отгонжаргал шүүхэд өөрөө хүсэлт гаргасан. Хоорондоо ярилцаад итгэмжлэгч *******, н.Шаравнямбуу хоёрыг байлцуулаад өмгөөлөгчийн хамт хэргээ шийдүүлье гэж ярилцаад А.Отгонжаргал нь өөрөө шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч *******г оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлтийг гаргасан. Шүүх *******г та одоо гараад итгэмжлэл чинь хуулийн шаардлага хангаагүй байна гээд шүүх хуралдаанаас гаргасан юм шиг юм яриад байна. Шүүх ямар нэгэн шийдвэр гаргаагүй.. Давж заалдах гомдолдоо ******* анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөөч гэсэн гомдол гаргасан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд анхан шатны шүүх хуралдаанд хэргийг буцааж өгөөч гэсэн зарчмын өөр санал хүсэлт гаргаж байна. Ямар тохиолдолд анхан шатны шүүхэд хэргийг хэлэлцүүлж буцаадаг вэ гэдэг зүйл заалтыг харахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүхийн шийдвэр хүчингүй болгож, дахин шийдвэрлэхээр анхан шийдвэрийг буцаана гэж байгаа юм. Бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээх мөн өөрчлөх агуулгатай өөрчлөлт хийдэг. Гэтэл энэ итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг зөрчсөн гэсэн асуудал анхан шатны шүүх хуралдаанд гараагүй. Энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байгаа. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шүүх шийдвэрлэсэн учраас энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр Орон нутгийг оролцуулах шаардлагагүй байсан гэдгийг дурдахыг хүсэж байна... Тайлбараа бүрэн эхээр бичгээр гаргаж өгч байна..гэв.
12. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
202 оны 10 сарын 27-ны өдрийн 724 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, хэргийн бодит байдалд нийцсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэсэн шийдвэр болсон гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээс дүгнэхдээ зохигчид 2016 оны 9 сарын 13-ны өдрийн тийм тоот дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь цаашид хамтран үйл ажиллагаа явуулахдаа мөрдлөг болгосон шинжтэй байна. Мөн зохигчдын эрх бүхий этгээд 2016 оны сарын 06-ны өдөр хамтарсан хурал хийж хаягдал шалмыг худалдан борлуулснаас үүссэн орлогыг ГҮ төрийн бус байгууллага 30%, Хонгорын Хүдэр ХХК 0%-ийг авахаар тохиролцсон байна. ГҮ төрийн бус байгууллага нь 2016 оноос 2022 он хүртэл хаягдал шалмыг дахин боловсруулснаас үүссэн төлбөрийн 30%-ийг хүлээн авч гишүүддээ хуваарилсан болох нь зохигчдын тайлбар ГҮ төрийн бус байгууллагын дансны хуулгаар тогтоогдож байна. Мөн бичил уурхай эрхлэгч, бүртгэгдээгүй нөхөрлөл тус бүрдээ байгуулсан 2019 оны хамтран ажиллах гэрээний 3, 4-д бүртгэгдээгүй нөхөрлөлүүд хаягдал шламыг дахин боловсруулснаас үүссэн хаягдал шалмын 30%-ийг ГҮ төрийн бус байгууллагаар дамжуулан авна гэж тохиролцсон байна гэж анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа.
... эвлэрлийн гэрээний 2 дахь хэсэг болон эрх бүхий этгээдүүдийн хамтарсан хурлын тогтоол, хурлын тэмдэглэлээс харахад талууд цаашид гарах шалмны орлогыг ГҮТББ 30%, Хонгорын Хүдэр ХХК 0%-аар гэсэн зарчмаар хуваарилахаар тохиролцсон. Энэхүү тохиролцоо 2016 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээд явж байгаа. Энэ нь талуудын хүсэл зоригийг хангалттай тодорхой илэрхийлж, анх тохиролцсон тохиролцоо хүчин төгөлдөр болох нь талуудын бодит үйлдлээр буюу 30%-ийн төлбөрийг хүлээн авч төлбөр тооцоо нийлж байгаа хүдэр боловсруулах гэрээний үнэ өөрчлөгдөөгүй байгаа нөхцөл байдал буюу энэ харилцаа 9 жилийн турш ингээд явсан. Энэ дээр хэн аль нь энэ асуудлыг огт хөндөөгүй байгаагаар илэрч байна гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд бодит үйлдэл, хүсэл зориг хангалттай тодорхой илэрхийлэгдэж байсан нь маргаан бүхий зүйлийн талаар талуудын тохиролцоо буюу гэрээ байсан нь хангалттай тогтоогдож байгаа. Энэ бичгээр хийгдсэн гэрээнүүд хэрэгт авагдчихсан, шаардлага хангагдсан гэрээнүүд байгаа. Мөн талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд заасан тохиролцоо бүтэн 10 жилийн турш хэрэгжсэн. Энэ хугацаанд аль нэг талаас энэ гэрээг өөрчилье, гэрээнээс татгалзах тухай нөгөө талдаа мэдэгдсэн асуудал огт байхгүй. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжээд явж байгаа гэрээ байгаа юм. Тэгэхээр энэ ГҮТББ болон Хонгорын Хүдэр компанийн өөрсдийн үйл ажиллагааныхаа онцлогт тохируулаад Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан зарчмын дагуу байгуулагдсан хамтран ажиллах гэрээ байна гэж үзсэн анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзээд байгаа юм. Тэгэхээр энэ гэрээ өнөөдрийг хүртэл бодит үйлдлээр хэрэгжээд явж байгаа юм. Тэр хэрэгжээд байгаа байдал нь өнөөдрийг хүртэл энэ үнэ өөрчлөгдөөгүй байдал, энэ талуудын тооцоо нийлж байгаа хэрэгт авагдсан баримтууд байгаа. Эндээс тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр ******* ХХК 30%-ийг ГҮ төрийн бус байгууллага руу шилжүүлээд тэр нь цаашаа нөхөрлөлүүд рүүгээ шилжүүлж байсан энэ үйл баримт хэрэгт авагддаг. Энэ дээр ямар нэгэн маргаан байхгүй. Хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Энэ үйл баримтад анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Тийм учраас анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйл буюу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн дагуу шаардсан тул анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг тус зүйл хэсгийг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна..гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ...******* ГҮТББайгууллагын нэр бүхий 40-0 нөхөрлөлүүдийн 2016 оны 9 дүгээр сараас 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл боловсруулсан хүдрийн хаягдал 14,483.47 тн шалмын 0 хувь болох 7,241.728 тн шалам хаягдлыг ******* ХХК нь гүйцээн баяжуулж, бүтээгдэхүүнийг борлуулснаас олсон орлого 3,34,19,680 төгрөгийг нэхэмжлэгчдийн зөвшөөрөлгүйгээр авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул бүхэлд нь гаргуулна... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хариуцагч ...******* ХХК нь гарал үүсэл нь тодорхойлогдсон хүдрийг боловсруулах зорилгоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан, ТЭЗҮ-д заасны дагуу гравитацийн аргаар хүдрийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болох алтыг ялган өгдөг.
******* ХХК, ТББ хоорондын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаар хамтран ажиллах гэрээ, 2016, 2019, 2021 онуудад ******* ХХК, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй иргэд, нөхөрлөлүүдийн хооронд хамтран ажиллах гэрээ тухай бүр байгуулагдаж, хаягдал шалмыг гүйцээн баяжуулснаас олсон орлогын 30 хувийг ТББ-ын дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргасан.
4. Монгол Улсад ...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхөрлөлүүд...-ийн эрх зүйн орчин, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг судлахад:
4.1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-т "бичил уурхай эрхлэх" гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 3 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д ...хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг хэлнэ... гэж тодорхойлсон бол энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т ...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална...гэжээ.
4.2. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам (ЗГ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон)-ын 6.1-д ...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох иргэд нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулж, мөн хуулийн 481.1 дүгээр зүйлд заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан байна...гэж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох сүбьектын хэлбэрийг тодорхойлсон.
Мөн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаар тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 3 дугаар тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор дээрх асуудлыг журамлагдсан болно.
4.3. Хамгийн сүүлийн байдлаар Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолоор Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчлэн баталсан бөгөөд энэ журам-аар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа зохицуулагдсан, журмын дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэд нь нөхөрлөлийн зохион байгуулалтад орж, сум, орон нутгийн засаг даргатай гэрээ байгуулан ашигт малтмалын зөвшөөрөл бүхий тусгай талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж иржээ.
4.4. Нөгөө талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/20 дугаар тушаалаар Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага үйл ажиллагаа эрхлэх журмыг батлан мөрдүүлсэн бөгөөд энэ журмаар газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдлаас ашигт малтмал ялган авах, баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан байна.
Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага үйл ажиллагаа эрхлэх журмын 6 дугаар зүйлд ...Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэгч нь баяжуулах ашигт малтмалын гарал үүсэл, тоо хэмжээ, бичил уурхай эрхлэгчийн бүртгэлийн хөтөлнө, баяжуулах үйлдвэрийн хаягдлын гүйцээн баяжуулах зорилгоор, борлуулснаас олсон орлогыг хэрхэн хуваарилах, захиран зарцуулах талаар ашигт малтмал нийлүүлсэн бичил уурхай эрхлэгчтэй харилцан тохиролцож, гэрээ байгуулна...гэжээ.
4.. Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу Баянхонгор аймгийн суманд ******* байгуулах сонгон шалгаруулалтын дагуу Хөх бүрдний эх ХХК-нд Ашигт малтмалын газрын 2010 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн -2184 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгогджээ. /10 хх 0 тал/
4.6. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 201 онд хянагдсан Алтын хүдэр баяжуулах бичил үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол-оор төсөл боловсруулагчдаас Алтын хүдэр баяжуулах бичил үйлдвэрийн үйл ажиллагаа нь Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, тогтоомж, дүрэм, журмын хүрээнд явагдаж байна гэж дүгнэсэн бол, 201 онд Баянхонгор аймгийн сумын нутагт хэрэгжүүлэх алтны хүдэр баяжуулах үйлдвэр төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан нь БОНХАЖЯ-аар батлагдсан байна.
4.7. Иймд хариуцагч ******* ХХК нь Баянхонгор аймгийн сумын нутагт хувиараа ашигт малтмал олборлогчдын олборлосон хүдрийг гравитацийн аргаар баяжуулан өгөх, хаягдал шалмыг гүйцээн баяжуулах үйл ажиллагааг Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, тогтоомж, дүрэм, журмын хүрээнд явуулсан байна гэж дүгнэлээ.
. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад:
.1. ХАМОД ТББ-ын нөхөрлөлүүд нь хуучнаар ******* ХХК буюу одоогоор ******* ХХК болон Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн сумын Засаг дарга нартай "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ"-г байгуулж, 2010 оноос хойш *******" ХХК-ийн эзэмшилд байх ашиглалтын 6720А, 6907А тоот Цагаан цахир нэртэй талбайгаас ашиглах боломжгүй, нөөц багатай, өмнөх уурхайгаас хаягдсан талбайд алтны нөөц бүхий хүдрийг газрын гүнээс олборлох үйл ажиллагааг Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд заасны дагуу явуулж иржээ.
.2. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ХАМОД ТББ нь хаягдал шлам боловсруулсан нийт 22.78 кг алтны 30 хувь буюу 20,000,000 төгрөгийг гаргуулах, тус компанийн хаягдлын санд хуримтлагдсан 8000 тн шалмын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын эвлэрлийн гэрээг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 131/ШШ2016/00622 дугаартай захирамжаар баталгаажуулжээ.
Дээрх эвлэрлийн гэрээнд: ...2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн технологийн хаягдал шалмыг дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ба нийлүүлсэн нийт шалмыг худалдан борлуулж талууд гарсан бэлэн бүтээгдэхүүн/алт/-ээс нийлүүлэлт хийх явцад гарсан зардлыг хасаж, үлдсэн бэлэн бүтээгдэхүүний 30 хувийг ХАМОД ТББ, 20 хувийг орон нутагт өгөх ба үлдсэн хувийг ******* ХХК-нд олгоно..., гэрээний 1.-д ...хаягдал шалмыг дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх, худалдан борлуулах гэрээг талуудын оролцоотойгоор байгуулна...гэж харилцан тохиролцжээ.
.3. ******* ХХК-ийн захирал Г.Золбаяр, ТББ-ын тэргүүн ******* нарын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 3 дугаартай Хамтран ажиллах гэрээнд ...Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарсан хаягдал шалмыг дахин боловсруулах явцыг тусдаа гэрээгээр зохицуулна...гэж тохирчээ.
.4. Хариуцагч ******* ХХК нь Бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй иргэд, нөхөрлөлтэй хамтран ажиллах тухай гэрээний 2.1.3-д ...нөхөрлөлийн хүдрийг Алтны хүдэр баяжуулах бичил үйлдвэрт технологийн дагуу боловсруулах ба технологийн үлдэгдэл хаягдал шалмыг хаягдал хадгалах санд хуримтлуулах эрхтэй... гэж зааснаар:
- 2016 оны оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 014., Буяндэлгэрэх нөхөрлөлтэй,
- 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай Дэвжих нөхөрлөлтэй,
Баянзүрх нөхөрлөлтэй,
- 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 017 дугаартай Таван-Эрдэнэ нөхөрлөлтэй,
- 2016 оны 10 сарын 20-ны өдрийн 018 дугаартай Цахир сүлд нөхөрлөлтэй,
- 2016 оны 10 сарын 29-ний өдрийн 21 дугаартай Цахир уул нөхөрлөлүүлэлтэй,
Мөн ******* ХХК-нь нэр бүхий нөхөрлөлүүдтэй байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний 3.4-д ...Хүдэр боловсруулсан нөхөрлөлийн шалам дахин боловсруулалтын 30 хувийг А тал нь ТББ-д бүтээгдэхүүн хэлбэрээр олгоно... гэж зааснаар доорх
- 2019 оны 4 дүгээр сарын 1-ны өдрийн 02 дугаар Баянговь нөхөрлөлтэй,
- 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай Алтан цахир нөхөрлөлтэй,
- дугаартай Мандах цахир нөхөрлөлтэй,
- 06 дугаартай Таван богд нөхөрлөлтэй,
- 08 дугаартай Цахир-Ундрах нөхөрлөлтэй,
- 09 дугаартай Цахир-Эрдэнэ нөхөрлөлтэй,
- 10 дугаартай Цахир хайрхан нөхөрлөлтэй,
- 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дугаартай Баянлиг нөхөрлөлтэй,
- 12 дугаартай Нутгийн хишиг нөхөрлөлтэй,
- 13 дугаартай Бадар хундага нөхөрлөлтэй,
- 14 дугаартай Цагаан богд нөхөрлөлтэй,
- 1 дугаартай Буяндэлгэрэх нөхөрлөлтэй,
- 16 дугаартай Есөн-Эрдэнэ нөхөрлөлтэй,
- 17 дугаартай Дэвжих нөхөрлөлтэй,
- 18 дугаартай Баянтөхөм нөхөрлөлтэй,
- 19 дугаартай Мишээл шинэ дэвшил нөхөрлөлтэй,
- 20 дугаартай Баяннуур нөхөрлөлтэй,
- 21 дугаартай Ноён богд нөхөрлөлтэй,
- 22 дугаартай Элбэг цахир нөхөрлөлтэй,
- 23 дугаартай Индэрт нөхөрлөлтэй,
- 2 дугаартай Ивээл цахир нөхөрлөлтэй,
- 26 дугаартай Эрдэнэ цахир нөхөрлөлтэй,
- 2019 оны 4 сарын 27-ны өдрийн 27 дугаартай Буян-Аривжуулах нөхөрлөлтэй,
- 2019 оны дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаартай Мөнх цахир нөхөрлөлтэй,
- 2019 оны дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаартай Сүмбэр цахир нөхөрлөлтэй,
- 31 дугаартай Цахир-Уул нөхөрлөлтэй,
- 2019 оны дугаар сарын 1-ны өдрийн 32 дугаартай Гучингийн гол нөхөрлөлтэй,
- 33 дугаартай Мандал хайрхан нөхөрлөл, 34 дугаартай Дэлгэрэхцахир нөхөрлөлтэй тус тус нэг жилийн хугацаатай гэрээг байгуулсан ,
Мөн хариуцагч нь хамтран ажиллах гэрээний 1.4-д ...үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарсан хаягдал шламыг дахин боловсруулах хуваарилахтай холбогдсон харилцааг ТББ тай байгуулсан гэрээгээр зохицуулна. Гэрээний хугацаа 1 жилийн хугацаагаар байгуулна... гэж зааснаар
2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай Буянаривжуулах нөхөрлөлтэй, 03 дугаартай Элбэгцахир нөхөрлөлтэй, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай Мөнхцахир нөхөрлөлтэй, 0 дугаартай Эрдэнэцахир, Сүмбэрцахир нөхөрлөлүүдтэй,07 дугаартай Баяннуур нөхөрлөлтэй, 08 дугаартай, Баялаг, Баялаг цахир, Таван-Эрдэнэ, Нутгийн хишиг нөхөрлөлүүдтэй, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай Баянцахир нөхөрлөл, Дэлгэрэхбулаг нөхөрлөлтэй, 1 дугаартай Индэрт нөхөрлөлтэй, 16 дугаартай Баянбардам нөхөрлөлтэй, 17 дугаартай Цахирмандал нөхөрлөлтэй, 18 дугаартай Баянбүрд нөхөрлөлтэй, 19 дугаартай Таванбогд нөхөрлөлтэй, 21 дугаартай Гучингийн гол нөхөрлөлтэй, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай Бадархундага нөхөрлөлүүдтэй тус тус гэрээг байгуулж, талуудын хооронд хүдэр боловсруулснаас үүссэн хаягдал шламыг гүйцээн баяжуулснаас олсон орлогыг хэрхэн хуваарилах талаарх харилцааг зохицуулж иржээ.
.. Дээрх гэрээнүүдтэй нэг бүрчлэн танилцахад 2016, 2021 онуудад байгуулсан гэрээнүүдэд хаягдал шалмыг дахин боловсруулснаас олсон орлогыг хэрхэн хуваарилах талаар нарийвчлан тохиролцоогүй болов ч хариуцагч ******* ХХК нь хаягдал шалмыг хаягдал хадгалах санд хуримтлуулах эрхтэй талаар тусгаж, харин 2019 онд талуудын хооронд байгуулсан гэрээнүүдэд Хүдэр боловсруулсан нөхөрлөлүүдийн хаягдал шалмыг дахин боловсруулснаас олсон орлогын 30 хувийг А тал нь ТББ-д бүтээгдэхүүн хэлбэрээр олгоно гэж тохиролцсон байна.
.6. Түүнчлэн нэхэмжлэлд хамаарах цаг хугацаанд ******* ГҮТББ нь өөрийн эзэмшлийн 610102129 дугаартай банкны харилцах дансаар 2016.11.14-ний өдөр 413,824,129.37 төгрөгийг, 2016.11.1-ны өдөр 160,471,670.28 төгрөгийг, 2017.10.11-ний өдөр 116,081,726 төгрөгийг, 2017.12.0-ны өдөр 88,211,410 төгрөгийг, 2017.12.13-ны өдөр 72,000,000 төгрөгийг, 2018.02.27-ны өдөр 46,079,881 төгрөгийг, 2018.0.29-ний өдөр 98,146,34 төгрөгийг, 2018.06.11-ний өдөр 114,07,093 төгрөгийг, 2018.7.27-ны өдөр 64,862,93 төгрөгийг, 2018.9.21-ний өдөр 47,436,636 төгрөгийг, 2020.10.19-ний өдөр 20,000,000 төгрөгийг, 2020.10.20-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2020.11.0-ны өдөр 0,000,000 төгрөгийг, 2020.12.17-ны өдөр 181,28,600 төгрөгийг, 2021.01.07-ны өдөр 1,860,464 төгрөгийг, 2021.11.12-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2021.11.19-ний өдөр 20,000,000 төгрөгийг, 2021.12.06-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2022.01.14-ний өдөр 30,000,000 төгрөгийг, 2022.01.14-ний өдөр 30,000,000 төгрөгийг, 2022.02.01-ний өдөр 30,000,000 төгрөгийг, 2022.02.09-ний өдөр 30,000,000 төгрөгийг Монгол банкнаас алтны үнэ шилжүүлэв, алтны үнэ, бусад утгуудтайгаар хүлээн авч, улмаар нэхэмжлэгч гишүүн нөхөрлөлүүдэд шалмны мөнгө гэсэн утгатайгаар тараан шилжүүлсэн байна. /хх..... тал.../
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж ирүүлсэн шаламны хуваарилалтын тооцоо 2016-2024 онууд гэсэн баримтаар 2016-2020 онуудад ХАМОД ТББ нь шалмны үнэ 30 хувийн орлогод 2,120,49,806 төгрөгийг хүлээн авсан тухай тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн баримтад хариуцагч тал шалмны үнэ 30 хувийн орлогод 2,120,49,806 төгрөгийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн, дээрх тооцоолол, үнийн дүнд маргаагүй болно.
.7. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.. 476.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно... заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад зохигчдын хооронд 2016 оноос эхлэн Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, хариуцагч тал 2017, 2018, 2020 онуудад гэрээний зүйл болох хүдэр боловсруулснаас үүссэн хаягдмал шалмыг дахин боловсруулах, орлогын мөнгөн төлбөрийг нэхэмжлэгч тал буюу нэр бүхийн нөхөрлөлүүдэд хуваарилж байсан нь нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл дээрх хугацаанд талууд Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй, аль нэг талын санаачилгаар гэрээг сунгах санаачилга гаргаагүй хэдий ч хариуцагч тал гэрээний үүргийг биелүүлж, олсон ашгийг нэр бүхий нөхөрлөлүүдэд хуваарилаж байсан зэргээс үзэхэд энэ гэрээний харилцаа үргэлжилсэн гэж үзнэ.
6. Дээрхээс дүгнэвэл зохигчийн хооронд /нөхөрлөлүүдтэй нэг бүрчлэн/ байгуулсан Хамтран ажиллах гэрээнд тохиролцсоноор гэрээний зүйл болох маргаан бүхий хаягдал/шлам/-ыг дахин боловсруулаад гарсан алтыг Монгол банкинд тушаасан үнийн дүнгийн 30 хувийн мөнгөн төлбөрийг нэхэмжлэгч ХАМОД ГҮТББ дансаар хүлээн авсан, хариуцагч ******* ХХК нь гэрээний дагуу 0 хувийг авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хариуцагч ******* ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.
Иймд, хариуцагч ******* ХХК-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,34,19,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.
6.1. Харин анхан шатны шүүх нь талуудын хооронд үүссэн маргааныг Иргэний хуульд заасан гэрээний төрөл, эсвэл гэрээний бус үүргийн аль болохыг дүгнээгүй, ..хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.. гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1 д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарласан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
7. Анхан шатны шүүхийн ...Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 131/ШШ2016/00622 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо баримталсан ******* ХХК, нарын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн эвлэрлийн гэрээ нь ... талуудын хоорондын маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн, цаашид хамтран үйл ажиллагаа явуулахдаа мөрдлөг болгосон хамтран ажиллах гэрээ байх бөгөөд гэрээний хугацааны дуусах үед талууд тохиролцон сунгаагүй бол гэрээг өмнөх хугацаагаар сунгагдсан тооцогддог хуулийн зохицуулалтын дагуу гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна хаягдал/шлам/-ыг худалдан борлуулж талууд гарсан бэлэн бүтээгдэхүүн (алт)-ээс нийлүүлэлт хийх явцад гарсан тээвэрлэлтийн зардал болох 1 тн тутамд 0.000 төгрөг (тавин мянган төгрөг), хаягдлын далан суллахад гарсан зардал, ачилт хийх болон шинжилгээний төлбөртэй холбоотой бусад зардлыг хасаж тооцон үлдсэн бэлэн бүтээгдэхүүний 30%-ийг ТББ-д, 20% ийг орон нутагт, 0%-ийг ******* ХХК авахаар тус тус тохиролцсон, дээрх тохиролцоо нь 2016 оноос хойш 2022 оныг хүртэл хэрэгжсэн болох нь тогтоогдов гэсэн дүгнэлт нь хэргийн үйл баримттай нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт байх бөгөөд хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл болгосныг буруутган дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ТББ-аас хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2016 оны 09 сарын 09-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчдын эвлэрэн хэлэлцсэн Эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар тухайн маргаан дуусаж, цаашид үргэлжлэх боломжгүй атал анхан шатны шүүх 2017, 2018, 2020 онуудад Хамтран ажиллах гэрээ үргэлжилсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.
7.1. Долоо дугаар хавтаст хэргийн 22 дугаар талд нэхэмжлэгч ТББ ын тэргүүн Б.Батбаатарын иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцуулахаар *******, ******* нарыг томилж, 3 жилийн хугацаагаар итгэмжлэл олгосон уг итгэмжлэл хүчин төгөлдөр байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ТББ-ын удирдах зөвлөлийн даргаар томилогдож улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Хэрэгт төлөөлүүлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гаас татгалзсан хүсэлт, шийдвэр авагдаагүй байна.
Гэтэл 202 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус иргэний хэрэг хянан хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Ж.Наранбаяраас нэхэмжлэгчийн төлөөлөгч *******д олгогдсон итгэмжлэл хүчинтэй эсэх, ХАМОД ТББ ын ТУЗ-ын дарга солигдсон, шинээр томилогдсон ТУЗ-ын даргаас зөвшөөрөл авсан эсэхийг тодруулахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонжаргалаас ....*******г оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх... тухай санал гаргасныг шүүх хүлээн авч түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлжээ.
Эндээс үзвэл ******* нь Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.1-т зааснаар ...төлөөлөгч бүрэн эрхээсээ татгалзсан... гэж үзэхгүй бөгөөд түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч *******г оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
7.2 . Анхан шатны шүүх 7 дугаар хавтаст хэргийн 30-31 дүгээр талд хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан, баримтад эрх үүрэг танилцуулсан шүүгч, шүүгчийн туслах нь гарын үсэг зураагүй алдаа гаргасан ч энэ нь хэргийн оролцогчдод эрх, үүрэг огт тайлбарлаагүй гэж үзэхгүй бөгөөд зохигчид баримтад гарын үсэг зурж, танилцсан огноо, утасны дугаараа тэмдэглэсэн, шүүх хуралдаанд зохигчдыг оролцуулан мэтгэлцэх эрхээр хангасан байх тул хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
7.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д ...Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно, 29.3-д ...Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл шүүхийн санаачилгаар болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно...гэж заажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ТББ нь хариуцагч ******* ХХК-нд холбогдох хүдэр боловсруулснаас үүссэн хаягдал/шлам/-ыг дахин боловсруулж гарсан бүтээгдэхүүнийг худалдан борлуулснаас олсон орлогын хувь хэмжээ болох орон нутгийн төсөвт төвлөрүүлэх 20 хувийн талаар талуудын хооронд маргаангүй, хэрэг хянан шийдвэрлэх аижллагааны явцад бие даасан шаардалга гаргаагүй гуравдагч этгээдийг татан оролцуулах тухай зохигчоос хүсэлт гаргаагүй, гэрээний нэг тал болох гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй, энэ талаар талууд маргаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг оролцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
8. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч ТББ ын ******* ХХК нд холбогдуулан гаргасан 3,34,19,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
9. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч ТББ-ын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,828,748 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 303/ШШ202/00724 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
...Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,34,19,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ГҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ТББ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,828,748 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
Л.НЯМДОРЖ