| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2016/01164/И |
| Дугаар | 911 |
| Огноо | 2016-09-16 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 911
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүрэг Цагдаагийн 1 дүгээр хэлтэсээс
Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо ******* ******* гудамж 30-р ******* 13 тоотод оршин суух, ******* онд төрсөн , *******, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* овогт *******ын ******* /РД- *******/ албадан эмчилгээ хийлгэх хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 20 дугаар хорооны хэсгийн байцаагч ажилтай цагдаагийн дэслэгч Г., гуравдагч этгээд Ч.Эрдэнэбат, нарийн бичгийн даргад Э.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтэд: Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд оршин суух ******* овогтой Эрдэнэбат нь байнга архидан согтуурч, бүлэг бөөгнөрөл үүсгэж, бусадтай хэрүүл маргаан үүсгэж, бусдад айдас түгшүүр төрүүлдэг зөрчил гаргасан байх тул Согтуурах мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3, 4, 5-р зүйлийг үндэслэн тухайн этгээдийг албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан. Иймд Ч.Эрдэнэбатыг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би аав, ээж хоёрыгоо нас барснаас хойш ууж эхэлсэн. Би тухайн байгаа оршин суугаа газрынхаа дэлгүүрүүдэд ажил хийж өгөөд мөнгө олдог. Тэр мөнгөөрөө архи уудаг. Өдөр болгон уугаад байдаггүй. Өмнө албадан эмчилгээнд явж байгаагүй. Би хэд хэдэн удаа эрүүлжүүлэгдэж 111-т орж байсан. Намайг архины эмчилгээнд явуулахад татгалзах зүйлгүй байхгүй гэв.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь ******* овогт *******ын Эрдэнэбатыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь согтуурах донтой өвчтэй этгээд болох Ч.Эрдэнэбатыг захиргааны албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
*******ын Эрдэнэбат нь согтуурах, архинд донтох өвчтэй болох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтэд … архинд донтох өвчны 3-р үе, даслын хамт шинж өвчтэй гэсэн дүгнэлт, мөн архидан согтуурч нийгмийн хэв журам зөрчсөн болон удаа дараа эрүүлжүүлэгдсэн болох нь Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны иргэн Я.Нямдагшидын тус цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, Н.Сүхбат, Я.Нямдагшид нар нь цагдаагийн хэлтэст өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Ч.Эрдэнэбатыг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгджээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын ******* албадан эмчилгээ хийлгэсүгэй.
2. Ч.Эрдэнэбатыг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаж, согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар энэ өдрөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ.