Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2026/00189

 

                                                                                               ******* ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/09586 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, ******* нарт тус тус холбогдох

 

Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* анх 1990 онд Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк нэртэйгээр байгуулагдаж, 1998 онд банкны нэрийг ******* гэж өөрчилжээ. *******ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2003.02.14-ний өдрийн 4 тоот тогтоолоор *******ны нэрийг ******* болгон солихоор шийдвэрлэсэн. *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2004.03.09-ний өдрийн 06 тоот тогтоолоор *******-ийн хувь нийлүүлэгчээр *******, *******, *******-иудыг баталсан байна.

Нэхэмжлэгчээс өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байгаа Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, ******* хаягт байршилтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 7,061.17 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /хуучнаар хүүхдийн хувцасны үйлдвэр/ нь анх *******-ийн өмчлөлд байсан бөгөөд ******* нь 1998.12.19-ний өдөр компанийн нэрийг ******* болгон өөрчилсөн тул улсын бүртгэлийн байгууллагаас тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг *******-д 2001.06.28-ны өдөр олгож, улсын бүртгэлийн Ү-2202003408 дугаарт бүртгэжээ.

Монгол Улсын Санхүү, Эдийн засгийн сайд, *******ны Ерөнхийлөгчийн 2002.07.19-ний өдрийн 209/370 дугаар *******ны үйл ажиллагааг сайжруулахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай хамтарсан тушаалаар *******ны дүрмийн сангийн зонхилох хувийг эзэмшигч *******-ийн дэргэд *******ны өр барагдуулах албыг байгуулж, уг албанд *******ны чанаргүй зээлийн өр 527.4 сая төгрөг, өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгийн тооцоо 699.1 сая төгрөг, урьд онуудын хуримтлагдсан алдагдлын 1,113.1 сая төгрөгийн тооцоог тус тус шилжүүлэн хариуцуулах, тус албаны шилжүүлэн авч буй зээлийн өр, алдагдлын ЗТУБАХ сан, Өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгийн эрсдэлийн сангийн хөрөнгөөр нөхөгдөөгүй үлдэгдэл 2,070.3 сая төгрөгийн хэмжээгээр *******ны авлагыг нэмэгдүүлэн *******-ийн дэргэдэх *******ны өр барагдуулах албаны өглөг болгохоор шийдвэрлэсэн.

*******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2003.12.29-ний өдрийн 13 дугаар Авлага барагдуулах тухай тогтоолоор Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-48 хаягт байрших 3 давхар байшингийн *******-ийн байрлаж байгаа хэсэг/-ийг *******-ийн дэргэдэх Өр барагдуулах албанаас авах 1,544.4 сая төгрөгийн үлдэгдлээр *******-ийн авлагад тооцож, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн шилжүүлж авахаар шийдвэрлэсэн. Тус үл хөдлөх эд хөрөнгө нь 2002 оноос *******-ийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэгдэж, 2004, 2006, 2011 онуудад банкны зардлаар их засвар хийгдэж, урсгал зардал, элэгдлийн зардал бүгд банкны санхүүжилт буюу зардлаар бүртгэгдэж, 2017 онд Монгол Улсад хэрэгжүүлсэн Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд банканд хийгдсэн активын чанарын үнэлгээгээр банкны хувьцаа эзэмшигчид банкны үндсэн хөрөнгө мөн гэж хүлээн зөвшөөрч үнэлгээг хийлгэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, ******* их засвар, урсгал засварт нийт 3,264,871,247.19 төгрөгийг зарцуулж, барилга байгууламжийн элэгдэлд нийт 1,151,250,084.25 төгрөгийг банкны зардлаар байгуулсан байдаг. *******-ийн 2000001912010001 тоот Барилга төв банк дансанд анхны өртгийг 1,800,000,000 төгрөгөөр 2007.02.28-ны өдөр бүртгэсэн бөгөөд хөрөнгийн бүртгэлд ашиглалтад авсан огноог 2004.03.31-ний өдрөөр, хуримтлагдсан элэгдлийг 144,375,000 төгрөгөөр 040316001 хөрөнгийн кодоор бүртгэжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008.04.17-ны өдрийн ******* шийдвэрийг үндэслэн ******* хороонд байршилтай 764 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газрыг /банкны барилга байршиж байгаа газар/ *******-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Хожим тус газар эзэмших эрх нь эрхийн улсын бүртгэлийн Э-2202004015 дугаарт бүртгэгдэж, 2020.10.01-ний өдрөөс 15 жилийн хугацаатайгаар сунгагдаж, өнөөдрийн байдлаар *******-ийн эзэмшилд хэвээр байна. *******-ийн гүйцэтгэх захирлын 2003 оны гүйцэтгэлийн тайланд банкны дийлэнх хувьцааг эзэмшигч ******* нь тус банкны хуримтлагдсан өрийг барагдуулах үүргээ хугацаанаас өмнө биелүүлж оны эхний активын гуравны нэгтэй тэнцэж байсан авлагад банкны төв байрны тал хэсгийг 2003.12 дугаар сард шилжүүлсэн, мөн *******ны Ерөнхийлөгчийн тушаалаар авлагыг барагдуулах талаар тавьж байгаа шаардлагын дагуу ******* нь банкны одоогийн байрлаж байгаа барилгын талыг 1,5 тэрбум төгрөгөөр үнэлж, энэ хэмжээгээр авлагыг барагдуулаагүй бол *******ны журмын дагуу балансад бүртгэлтэй 1,9 тэрбум төгрөгийн авлагад 380.0 сая төгрөгийн авлагын эрсдэлийн санг нэмж байгуулах ёстой байсан гэж дурдаж байсан байна. *******ны 2003 оны газар дээрх иж бүрэн шалгалтын акт материалд Банкны төв байрны өмчлөлтэй холбоотой асуудлыг 2002.06 дугаар сард багтаан шийдвэрлэх гэсэн *******ны Ерөнхийлөгчийн тушаалын биелэлтэд Банкны хувьчлалтай холбогдуулан үндсэн хөрөнгийн судалгааг сүүлийн 2 жилээр гаргаж, банкны байрны асуудлыг Төрийн өмчийн хороонд санал оруулж, байрны төлбөрийн асуудлыг Санхүү эдийн засгийн яам, *******ны хамтарсан 209/370 дугаар тушаалаар шийдвэрлэсэн гэж тайлагнаж байжээ.

*******ны хяналт шалгалтын газраас *******-д 2004.04.26-ны өдрөөс 2004.05.10-ны өдрийн хооронд хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтаар *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2003.12.29-ний өдрийн 13 тоот тогтоолоор *******-ийн барилгын зарим хэсгийг /Банкны байрлаж буй хэсэг/ 1,544.4 сая төгрөгийн үлдэгдлээр *******-ийн дэргэдэх Өр барагдуулах албанаас авах авлагадаа суутган авахаар шийдвэрлэсэн боловч ******* 2004.01.20-ны өдрийн 1/39 тоотоор Газрын харилцаа, геодези зурагзүйн газрын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн албанд банкны байрлах хэсэг болох 1,5 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгийн өмчлөх эрхийг банкны нэр дээр шилжүүлэн бүртгэж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл хариуг ирүүлээгүй гэж байгаа гэх тайлбарыг өгч байгаа нь банкны өмч гэж үзэх албан ёсны бичиг баримтгүй байна гэж дүгнэж *******ны улсын байцаагчийн 2004.05.17-ны өдрийн 03/04/10 тоот актаар өмчлөх эрхийн гэрчилгээгүй барилгыг үндсэн хөрөнгөд бүртгэсэн нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг зөрчсөн байна гэж *******-д мэдэгджээ.

******* болон ******* хооронд 2013.01.17-ны өдөр 272/01 тоот Зээлийн гэрээг байгуулж, зээлдүүлэгч нь жилийн 5,5 хувийн хүүтэй 6,000,000 еврог 60 сарын хугацаатай, 2015.12.09-ний өдрийн 275/01 тоот Зээлийн гэрээг байгуулж 5,000,000 еврог 41 сарын хугацаатай *******-д зээлдүүлсэн.

Тус зээлийн үүрэгт 2013.11.12-ны өдрийн 272/02, 2015.12.15-ны өдөр 275/02 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-222003408 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, *******, 40, 50 мянгат /15171/ Төмөрчний гудамж, ******* хаягт байршилтай, 5,781.06 м.кв талбайтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан.

2018.12.17-ны өдөр *******, *******, ******* нарын хооронд Зээлийн өрийг шилжүүлэх тухай гэрээ-г байгуулж, 272/01 тоот Зээлийн гэрээний үлдэгдэл 750,000 евро, 275/01 тоот Зээлийн гэрээний үлдэгдэл 2,142,858 евро, нийт 3,892,858 еврогийн зээлийг төлөх үүргийг *******-д шилжүүлэхээр тохиролцсон байна. 2019.01.25-ны өдөр *******, *******, ******* нарын хооронд Эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ-г байгуулж, энэ гэрээгээр ******* болон *******-ийн зээлийн өр төлбөрийн үлдэгдэл нийт 5,771,939.25 еврогийн өр төлбөрт гэрээнд заасан нийт 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг *******-д шилжүүлэхээр харилцан тохиролцсоны дотор эрхийн улсын бүртгэлийн Ү-222003408 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, *******, 40 50 мянгат /15171/ Төмөрчний гудамж, ******* хаягт байршилтай, 5,781.06 м.кв талбайтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө багтаж, *******-ны өмчлөлд шилжиж 2019.02.12-ны өдөр 000696257 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ.

Гэтэл *******ны Улсын байцаагчийн 2018.11.01-ний өдрийн 2018/106/001, 2018/031/004, 2018/047/001, 2018/12062/001 тоот мэдэгдлээр *******ны Ерөнхийлөгчийн баталсан 2018.10.01-ний өдрийн газар дээрх хэсэгчилсэн шалгалтын удирдамжийн дагуу өөрийн хөрөнгийн хүрэлцээ, активын чанар, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг 2018.09.30-ны өдрийн байдлаар гаргаж өгсөн мэдээлэлд үндэслэн шалгаж үзэхэд банканд захиран зарцуулах эрх нь шилжин ирээгүй хөрөнгийг үндсэн хөрөнгөд бүртгэсэн байгааг мэдэгдсэн.

*******-аас *******ны ээлжит, иж бүрэн шалгалтын ажлын хэсгийн ахлагч *******д 2018.05.07-ны өдрийн 1/1802 тоот албан бичгээр хүргүүлсэн Шалгалтын танилцуулгад тодруулга хийх тухай албан бичигт үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Банкны төв байр нэр шилжүүлээгүй асуудал байгаа, хөрөнгүүдийн гэрчилгээ шилжүүлэх ажил хийгдэж байна гэжээ.

*******ны Ерөнхийлөгчийн 2018.05.21-ний өдрийн А-146 тоот *******-д хийсэн шалгалтын дүнгийн тухай тушаалын 3.9 дэх заалтаар үндсэн хөрөнгөд бүртгэлтэй бусдын нэр дээрх нийт 15.13 тэрбум төгрөгийн 4 үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 2 дугаар улиралд багтаан банкны нэр дээр шилжүүлэх, эсвэл банкны актив хөрөнгөөс хасахыг даалгасан. *******ны Ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-202 тоот *******-д авах зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай тушаалын 1.13 дахь хэсэгт Банкны үндсэн хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байхыг *******-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга *******, Гүйцэтгэх захирал ******* нарт даалгасан.

Төв банк /*******/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлд ******* хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина гэж заасан.

Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Банк нь Банкны тухай хууль тогтоомж, *******наас тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн, банкны тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, эсхүл найдваргүй, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан бол *******наас авах урьдчилан сэргийлэх арга хэмжээний төрлийг заасан бөгөөд ******* дээрх хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу *******-д банкны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байхыг даалгасан байхад ******* зөрчиж *******, *******, *******-ийн хооронд 2019.01.25-ны өдөр байгуулсан Эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-222003408 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, *******, 40 50 мянгат /15171/ Төмөрчний гудамж, ******* хаягт байршилтай, 5,781.06 м.кв талбайтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг *******анд шилжүүлсэн.

Мөн *******ны улсын байцаагчийн 2019.03.11-ний өдрийн 2019/16/003, 2019/047/003 тоот Тушаалын биелэлт хангуулах тухай мэдэгдлээр *******ны зээлийн төлбөрт шилжүүлсэн нийт 10.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг банкны балансад бүртгэхийг мэдэгдсэн байдаг.

Төв банк /*******/-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т *******ны хянан шалгагч банкны тухай хууль тогтоомж, төрийн мөнгөний бодлого болон *******ны гаргасан дүрэм, журам, *******ны Ерөнхийлөгчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд банкнаас хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийнэ. Хянан шалгагч нь улсын байцаагчийн эрх эдэлнэ гэж заасан байдаг.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах бөгөөд ******* хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд *******-д банкны үндсэн хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байхыг даалгасан байхад ******* хууль, тушаалыг зөрчиж Банкны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-222003408 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, *******, 40 50 мянгат /15171/ Төмөрчний гудамж, ******* хаягт байршилтай, 5,781.06 м.кв талбайтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг *******ны өмчлөлд шилжүүлж байгаа нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Мөн *******-ийн дэргэдэх Өр барагдуулах албанаас авах 1,544.4 сая төгрөгийн үлдэгдлээр *******-ийн авах авлагыг барагдуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх *******-д шилжиж ирээгүй, *******-ны өмчлөлд шилжсэн байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар *******-ийг Эрхийн улсын бүртгэлийн Ү-222003408 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, *******, 40 50 мянгат /15171/ Төмөрчний гудамж, ******* хаягт байршилтай, 5,781.06 м.кв талбайтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг гаргах эрхтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...*******, *******, *******, ******* нарын хоорондоо буюу сүүлд гаргаж өгсөн баримт дээр үндэслэн 2018.12.17-ны өдөр *******-аас авсан *******-ийн өр төлбөрийг цаашид ******* төлье, төлөхдөө өмнө нь барьцаалж байсан барьцааны барьцаа хөрөнгө болох *******-ын хөрөнгийг барьцаалсан чигээрээ бид энэ үлдэгдэл зээлийг төлье гэж зээлийн өр шилжүүлэх гэрээ байгуулаад түүний дараагаас 2019.01.25-ны өдөр дахин эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ байгуулсан. *******, *******, ******* нарын байгуулсан тухайн гэрээний үндэслэл нь *******-ийн авсан өр төлбөрийг цаашид ******* барагдуулъя гэдэг үндэслэлээр байгуулж тухайн гэрээний 1.6-д заасан хуваарийн дагуу тус гэрээний оршил хэсгийн В хэсэгт заасан нийт 5,778,939.25 еврогийн төлбөрийг бид энэ гэрээнд заасан хугацаанд гэрээний 1.6-д заасан хуваарийн дагуу төлж барагдуулъя.

Ингээд төлөөд барагдуулчих юм бол гэрээний 1.9-д заасан үндэслэлээр манай *******-ийн хөрөнгийг буцаагаад манайд шилжүүлж өгнө гэсэн гэрээний дагуу өнөөдрийг хүртэл үр дүнгээ батлуулаад явж байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгаад энэ нэхэмжлээд байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь *******-ийн үндсэн хөрөнгө байсан, анхнаасаа гэж яриад байгаа. Энэ нь болохоороо хэрэгт авагдсан материал дээрээс үзвэл анхнаасаа *******-ийн хөрөнгө байсан. ******* нь *******наас зээл авахдаа тухайн компанийн хөрөнгийг барьцаалаад зээл авсан гэдэг нь нотлогдоно.

Тухайн зээл, барьцааны гэрээ явсаар байгаад *******-ийн өрийг одоо манай ******* компани шилжүүлж авахдаа хүртэл би наад хөрөнгийг чинь үргэлжлүүлээд барьцаалаад, бид ингээд энэ зээлийг нь төлж барагдуулъя гэдэг юм яригддаг. Тэгээд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлсэнтэй холбоотой *******анд *******-ийн *******-ийн төлбөрийг төлж байх явц нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаас дурдах юм бол хэний төлбөрийг хэн нь аваад байгаа нь мэдэгдэхгүй, одоо яагаад тийшээ шилжихгүй байгаа нь мэдэгдэхгүй гэсэн тайлбар хэлж байна.

Энэ нь гэрээний дагуу ******* руу ******* нь олон улсын гуйвуулгаар төлбөр шилжүүлдэг баримтууд бол байгаа. Нөгөөтэйгүүр төлөөлөгч нь хүрч ирээд бэлнээр мөнгө аваад байна гэж хэлсэн. Тэр төлөөлөгч нар нь бэлнээр мөнгө авч байгаа асуудал нь бас энэ гэрээнийхээ дагуу хийгдэж байгаа үгүйг бид бас тогтоох, мэдэх боломжгүй гэж байгаа. Энэ нь нөгөө олон улсын дайн байлдаантай холбоотой Олон улсын банк, Оросын Холбооны улсын банк руу *******, Монголын арилжааны банкнаас мөнгө шилжүүлэх нь удаашралтай байсан учраас бид гэрээний үүргээ биелүүлэхийн тулд харилцан бэлнээр өгч байсан ийм л асуудал байгаа юм.

Тиймээс *******-аас авсан төлбөрийг *******-ийн авсан зээлийг одоо ******* төлөөд явж байгаа нь нэгдүгээрт эрх зүйн хувьд байгуулсан гэрээний хувьд харагдана. 2019.01.25-ны өдөр байгуулсан энэ гэрээг талууд харилцан зөвшилцөж, энэ гэрээтэй холбоотой маргаан гарвал тухайн гэрээг байгуулсан талууд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж байгаа юм. Тэгэхлээр одоо энэ гэрээнд огт хамааралгүй этгээд болох *******-д ийм үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй...гэжээ.

 

2.2. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлд дурдагдаад байгаа үл хөдлөх хөрөнгө нь 5,781 м.кв буюу бүхлээрээ анхнаасаа ******* компанийн өмчлөлд байсан *******ын өмчлөлд байж байгаад харин 2019 онд байгуулагдсан эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу *******анд шилжсэн.

Энэ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсдэг Монгол Улсын хуулийн зохицуулалттай. 2 дугаар хавтаст хэргийн 133-р талд Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагааг авахад ******* нь ******* болж нэрээ өөрчлөөд энэ үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь *******-д байж байгаад ******* руу шилжсэн, дунд нь *******ин дээр бүртгэгдсэн аливаа нэг хүчин төгөлдөр бүртгэл байхгүй гэдэг нь тод харагддаг. Мөн ******* ингэсэн, тэгсэн ******* ингэсэн гээд тусдаа субъектүүд яриад байх юм. *******, Капитал ингээд л энэ хуулийн этгээдийн хувьд эрх хүлээн авагч нь томилогдоод энэ үйл ажиллагаа нь үргэлжлээд явагдаж байгаа гэж ойлгож байгаа.

Тэнд нэг өөр харилцаа байгаа, дараа нь нэг өөр харилцаа байсан юм шиг ингэж тайлбарлаад байх шаардлага байхгүй байх. *******анд манай компанийн өмчлөлд байсан 5,781 м.кв үйлчилгээний 3 давхар барилгын тодорхой хэсэгт нь үйл ажиллагаагаа явуулаад ашиглаад өөрсдийнхөө банкныхаа үйл ажиллагаанд зориулан засвар үйлчилгээ хийгээд тэр үйлчилгээтэй холбоотойгоор элэгдэл хорогдол засвараа өөрсдөө гаргаад төлбөрөө төлөөд явж байсан. Үүнтэй холбоотой төлбөрөө манайхаас авна, өгнө гэдэг бол ******* татан буугдсантай холбоотойгоор эрүүгийн хэрэг ч юм уу энэ холбоотой асуудал дээр нь маргаан гараагүй. Тэгээд манайх элэгдэл хорогдол, засвар үйлчилгээний зардал гаргачихсан гээд байна. Энэ асуудал нь өөрөө тэр эрүүгийн хэрэгтэйгээ хамтдаа нэгэнт шүүхийн шийдвэрээр шийдэгдчихсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анх 2013, 2015 онд ******* нь өөрөө 6 сая евро болон 5 сая еврог *******наас зээлж авсан байгаа, зээлж авсан зээлийн харилцаа учраас төлж барагдуулах ёстой. ******* нь өөрийн 2013 болон 2015 онд *******наас авсан зээлийн төлбөрийг төлж барагдуулж дуусгавар болгоогүй гэдэг нь хангалттай нотлох баримтаар тогтоогдож байгаа юм.

Энэ өр төлбөрт шилжүүлсэн гээд байгаа барилгууд нь өөр хуулийн этгээдийн эзэмшилд шилжчихсэн. Энэ нь нэхэмжлэлийн зүйлийн маргаантай огт хамааралгүй байгаа. 2018.12.17-ны зээлийн өрийг шилжүүлэх тухай гэрээний 1.3-т зааснаар эхний зээлийн гэрээнээс 750 евро, 2 дахь зээлийн гэрээнээс 2.142.858 евро нийт 2.892.858 евро буюу нэхэмжлэгчийн дурдаад байгаа тэр үндсэн зээлийн төлбөр гэж заасан. Энэ зээлийн үлдэгдэл 2,892,852 еврогийн үнийн дүн дээр ямар нэгэн зөрүү байхгүй. Энэ үндсэн 2 зээлийн гэрээ, 2018 зээлийн өр шилжүүлэх зээлийн гэрээний хоёрын хооронд үлдэгдэл зээлийг ******* рүү шилжүүлсэн зээлийн тоо хэмжээн дээр ямар ч маргаан байхгүй.

Гэтэл одоо ингээд өөр өөр тоонууд гарч ирээд ингээд байгаа юм шиг ийм мэдэн будилсан тайлбар өгөөд байх бас зүй ёсны биш байх гэж үзэж байна. Монгол банкны зөвшөөрөл болон манай зөвшөөрөлгүйгээр манай үндсэн хөрөнгөд шилжүүлсэн эд хөрөнгийг шилжүүлсэн гэдэг агуулга яригдаад байна. Энэ нь анхнаасаа манай хөрөнгө байсан. Зээлийн гэрээний өр барьцаанд байсан учраас энэ харилцаа явагдаж байсан. 2018 онд байгуулагдсан *******ны үлдэгдэл 2,8 сая еврогийн зээлийг ******* компанид шилжүүлнэ, энэ зээлтэй холбоотойгоор барьцааны эрх үүргүүдийг давхар шилжүүллээ гэдэг агуулга энэ 2018 оны зээлийн өрийг шилжүүлэх гэрээнд бол хангалттай тусгагдсан. Үүний нэг тал нь өөрөө ******* нь өөрөө байгаа.

Үүнийг мэдээд оролцоод хүлээн зөвшөөрөөд энэ гэрээг бол байгуулсан байдаг юм. Энэ гэрээний зээлдэгчийн өөрийнх нь эрх, үүргийг заасан 2.2-т тэрээр түүний бүх эрх үүргийг 272/01, 275/01 тоот зээлийн гэрээний үүргүүдийн нөхцөлөөр шилжүүлж өгөх эрхтэй этгээд мөн болно, мөн Б-д энэхүү гэрээг байгуулахад шаардлагатай бүх зөвшөөрлийг зээлдэгчийн эрх бүхий удирдах зөвлөл олгосон болно гэсэн. Өөрөөр хэлбэл *******ны зөвшөөрлөөр энэ зээлийн өр төлбөр шилжүүлэх гэрээ, мөн цаашлаад үзэх юм бол энэ зээлийн гэрээний дагуу хийгдэж байгаа өмчлөх эрх шилжүүлэх гэрээнүүд хийгдсэн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болоод байгаа үндсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ нь өөрөө Иргэний хуульд заасан хууль зөрчсөн хэлцэл юм гэж тайлбарлаад байгаа тайлбар нь өөрөө хууль ёсны үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн манай хөрөнгө мөн гэж шаардаад байгаа хэр нь хэрэгт авагдсан баримтууд болон өөрсдийнх нь яриан дээр бид нарын байршиж байгаа хэсэг нь анхнаасаа засвар үйлчилгээ хийгээд явж байсан гэж тайлбарлаад байгаа хэр нь манай байрыг бүхэлд нь шаардаад байдаг. Гэтэл энэ Г хэлбэрийн байрны нэг талын 1-3 давхарт нь л ******* үйл ажиллагаа явуулж байснаас бусад хэсэгт нь өөр компаниуд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэхэмжлэлийн шаардлага маань өөрөө ямар ч тодорхойгүй, хууль ёсны үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

 

2.3. Хариуцагч *******-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2023.03.03-ны өдөр бичгээр гаргасан байдаг. Энэ дээр өмчлөх, эд хөрөнгийн өмчлөгчөөр тооцох, банкны зүгээс өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж байна гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Өнөөдөр тайлбарлаж байгаа тайлбарынх нь хувьд Иргэний хуулийн 56.4-т заасан үр дагаврыг арилгуулах гэдэг агуулга тайлбарлаж байна.

Энэ үр дагаврыг арилгуулах гэдэг хуулийн зохицуулалт нь хэд хэдэн шаардлагыг хангасан байх ёстой. 56.4-т заасны дагуу үр дагаврыг арилгуулахын тулд тухайн хийгдсэн хэлцэл нь 56-д заасны дагуу хүчин төгөлдөрт тооцогдсон байх ёстой. Өнөөдөр эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах онцгой эрх нь гэрээ байгуулагч талуудад байдаг. Тэгэхээр өнөөдөр хүчин төгөлдөр байгаа гэрээг хүчин төгөлдөр бус гэж нэг шат алгасаад түүний үр дагаврын арилгуулна гэж байхгүй. Тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа үндэслэл нь Иргэний хуулийн 56.1.1 гэж тодорхойлоод хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм байна.

Хууль зөрчихдөө ямар хууль зөрчсөн бэ гэхээр Монгол банкны албан шаардлагыг зөрчсөн гэж байна. Үүнийг дэлгэрүүлэхдээ албан шаардлага гаргах эрхийг банкны хуулиар олгосон гэсэн ийм 2 үндэслэл ярьж байна. Иргэний хуулийн 56-д хууль зөрчсөн гэдэг болохоос биш аливаа этгээдийн албан шаардлагыг зөрчсөн, мөн захиргааны актыг зөрчсөн гэдэг ойлголт байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ гэрээ нь ямар нэгэн хууль зөрчөөгүй Монгол банкны ерөнхийлөгчийн албан шаардлага ямар ч хууль тогтоомж биш.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх яаж үүсдэг вэ гэдгийг хуулийн дагуу нэг мөр ойлговол зохино. Энэ хөрөнгө манай үндсэн эд хөрөнгөд бүртгэлтэй, мөн ******* манай өмч гэж хэлсэн гэсэн 2 үндэслэл хэлж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.11-т эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж заасан. Эд хөрөнгийн эрхийн хуулийн 5.1-т мөн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заасан байгаа. 5.3-т энэ улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрх үүссэн гэдгийг нотолж өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заасан.

Иргэний хуулийн 182.1-т үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ, 183.1-т эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан. Энэ өөрөө хуульд заасан шаардлага үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх яаж үүсдэг гэдгийг хуулиар тодорхойлсон зохицуулалт юм. Энэ дээр хэн нэгэн банкны, хувьцаат компани, ХХК-ийн дотоод шийдвэрээр өмчлөлийг авах ямар ч боломж байхгүй.

Өнөөдөр Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг бид зөрчөөд байх юм бол Монгол улс олон улсын гэрээ байгуулах шаардлага байхгүй. ******* түрүүн хэлсэн манай үндсэн хөрөнгөд бүртгэлтэй гэж байгаа. Нотлох баримтаар тухайн ******* татан буугдах үед бол үндсэн хөрөнгөд бүртгэлгүй байна гэсэн байсан. Тэр үед шилжүүлж авахад үндсэн хөрөнгө биш байсан одоо манай үндсэн хөрөнгө болсон гэж тайлбарлаад байгаа. Банк үндсэн хөрөнгөндөө юуг ч бүртгэж болно бүх хуулийн этгээд энэ манай хөрөнгө гэж бүртгэж болно гол нь үүнийгээ нотлох хэрэгтэй.

5 үл хөдлөх хөрөнгөөр *******ны зээлийг төлнө гэж ТУЗ-н тогтоол гарчихсан гэж хэлсэн. Гэхдээ тэрийг банкны захирал нь өөр өр төлбөрт өгчихсөн. Нэгэнт ТУЗ-ийн тогтоол гарсан бол бид *******ны зээл төлөгдсөн гэж үзэж байна гэсэн тайлбарыг гаргаж байна. Танай банк танай ТУЗ тэгж тогтоол гаргах нь *******анд ямар ч хамааралгүй. Бидний авах зээлийг төлөөгүй байж тогтоол гаргаад төлчихсөн гэж үзэж байгаа нь ямар хуульд нийцэж байгаа юм бэ? Бид бүхэн удаа дараа нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд худал тайлбар өгөөд байсан учраас тухайн тайлбар болгоныг үнэн эсэхийг нотлох байдлаар шүүхэд хүсэлт гаргаж холбогдох бүх нотлох баримт гаргуулсан.

Манай төлбөрт төлсөн гэж хэлсэн үл хөдлөх хөрөнгүүд нь хаашаа очсон бэ гэвэл *******ын хадгаламж эзэмшигч ******* гэдэг хүний хадгаламжийн өр төлбөрийг төлөхөд зарцуулагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа болохоос *******анд зээлийн өр төлбөрт шилжсэн зүйл байхгүй.

Иргэний хуулийн 56.4-т заасны дагуу өмчлөгчөөр тогтоолгох үр дагаврыг шаардаж байна гэж байна. Хүчин төгөлдөр бус хэлцэлд 56.1.1-ээр хүчин төгөлдөр бусад тооцогдвол түүний үр дагавар юу гэхээр тухайн хүчин төгөлдөр хэлцлийг байгуулсан талууд өгсөн авсан зүйлээ харилцан буцаана гэсэн ийм заалт байгаа. Хэрвээ энэ гэрээ хүчин төгөлдөр бус болох юм бол манайх *******-д өгнө. Тэрнээс биш үүнийг даваад *******анд өгнө гэдэг ойлголт байхгүй. Гэрээний чөлөөт байдлын зарчим гэдэг ойлголт байгаа. Би өнөөдөр зээлээ төлүүлэхийн тулд тухайн зээлийн өрийг бусад этгээд рүү шилжүүлэхийг зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийг нь хуулийн дагуу гэрээгээ шилжүүлж авсан. Тэгэхээр энэ үл хөдлөх эд хөрөнгө нь хуулийн дагуу манай өмч. Нөгөө талаар зээлээ шилжүүлж авсан этгээд зээлээ төлөөд байх юм бол би тухайн эд хөрөнгийг нь буцаан өгч болно.

Банк энэ барилгын зардлыг хариуцаад байгаа гэж байна. Ашиглаж байгаа бол зардлыг хариуцах нь ойлгомжтой. Газар өмчлөгч байж болно дээр нь байгаа барилга нь өөр хүний өмч байж болно Монгол Улсын Иргэний хуулиар үүнийг зөвшөөрсөн. Газрын өмчлөгч байлаа гээд тухайн барилгын өмчлөгч болох ойлголт байхгүй.

Өнөөдөр *******ны өмчлөлд байгаа эд хөрөнгөд халдах аливаа оролдлого байх юм бол энэ нь өөрөө хөндлөнгийн шүүхээр хамгаалагдсан буюу *******ны халдашгүй дархан эрх буюу хөндлөнгийн шүүхэд хамааралтай асуудал. Өнөөдөр Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлэх цор ганц арга зам байгаа энэ нь ******* нь өөрөө зөвшөөрсөн байх ёстой. Энэ зөвшөөрөл байхгүй учраас Монгол улсын шүүхэд харьяалагдахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн өмнөх тайлбараа дэмжиж байна гэв.

 

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4, 56.6-д заасныг баримтлан *******, "*******" ХХК, *******инд тус тус холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, ******* хороо, Төмөрчний гудамж, ******* хаягт байршилтай, 5,781.06 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай ******* ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх *******ны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-202 тоот *******-д авах зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай" тушаалын 1.12 дахь хэсэгт "Банкны үндсэн хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байхыг *******-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга *******, гүйцэтгэх захирал ******* нарт даалгасан нь Капитaл банкны нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгөд хамаарах болохоос өөр этгээдийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгөд хамаарахгүй тул хариуцагч нарыг Банкны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхгүй" гэж дүгнэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй болсон. Учир нь:

4.1.1. Тус хөрөнгө *******-ийн үндсэн хөрөнгөд 10,312,813,270.67 төгрөгөөр 2018 оны 11 дүгээр сарын 02- ны өдрийг хүртэл хугацаанд бүртгэлтэй байсан. Харин Банкны үндсэн хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байх-ыг *******-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга *******, гүйцэтгэх захирал ******* нарт даалгасан *******ны Ерөнхийлөгчийн А-202 тоот *******-д авах зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай тушаал 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гарсан.

4.1.2. *******-ийн удирдлага маргаан бүхий хөрөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд банкны үндсэн хөрөнгө гэж *******инд тайлагнаж ирсэн бөгөөд Банкны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 37.2 дахь зүйлийн 37.2.2 дахь хэсэгт зааснаар *******-ийн удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөв, түүний үр дагаврыг хариуцна.

4.1.3. Өөрөөр хэлбэл, *******ны Ерөнхийлөгчийн А-202 тоот тушаалын 1.12 дахь заалт нь *******-ийн удирдлагаас үнэн зөв гэж гаргасан санхүүгийн тайланг үндэслэж, тухайн өдрийн байдлаар санхүүгийн тайланд бүртгэлтэй *******-ийн үндсэн хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байхыг даалгасан байхад анхан шатны шүүх тушаалын тус хэсгийг *******-ийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгөд хамаарна гэж буруу тайлбарласан.

4.1.4. Төв банк /*******/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлд "******* хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина", Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Банк нь Банкны тухай хууль тогтоомж, *******наас тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн, банкны тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, эсхүл найдваргүй, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан бол *******наас авах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах бүрэн эрхийг тус тус заасан ба ******* дээрх хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу *******-д банкны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байхыг даалгасан байхад шүүх буруу дүгнэлт хийж *******ны Ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон эрх, үүргийг үгүйсгэж байна.

4.1.5. Нэгдүгээр хавтаст хэргийн 71 дүгээр талд авагдсан *******-аас *******ны ээлжит, иж бүрэн шалгалтын ажлын хэсгийн ахлагч 3.Ариунаад 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1/1802 тоот албан бичгээр хүргүүлсэн "Шалгалтын танилцуулгад тодруулга хийх тухай" албан бичигт ... үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Банкны төв байр нэр шилжүүлээгүй асуудал байгаа, хөрөнгүүдийн гэрчилгээ шилжүүлэх ажил хийгдэж байна гэсэн нь уг барилга үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсныг нотолж байна.

4.1.6. *******ны 2003 оны газар дээрх иж бүрэн шалгалтын акт материалд ******* "Банкны төв байрны өмчлөлтэй холбоотой асуудлыг 2002 оны 6 дугаар сард багтаан шийдвэрлэх гэсэн *******ны Ерөнхийлөгчийн тушаалын биелэлтэд банкны байрны асуудлыг Төрийн өмчийн хороонд санал оруулж, байрны төлбөрийн асуудлыг Санхүү эдийн засгийн яам, *******ны хамтарсан 209/370 дугаар тушаалаар шийдвэрлэсэн гэж тайлагнаж байсан.

4.1.7. *******-ийн гүйцэтгэх захирлын 2003 оны гүйцэтгэлийн тайланд банкны дийлэнх хувьцааг эзэмшигч ******* нь тус банкны активын гуравны нэгтэй тэнцэж байсан авлагад банкны төв байрны тал хэсгийг 2003 оны 12 дугаар сард шилжүүлсэн, мөн *******ны Ерөнхийлөгчийн тушаалаар авлагыг барагдуулах талаар тавьж байгаа шаардлагын дагуу ******* нь банкны одоогийн байрлаж байгаа барилгын талыг 1.5 тэрбум төгрөгөөр үнэлж, энэ хэмжээгээр авлагыг барагдуулаагүй бол *******ны журмын дагуу балансад бүртгэлтэй 1.9 тэрбум төгрөгийн авлагад 380.0 сая төгрөгийн авлагын эрсдэлийн санг нэмж байгуулах ёстой байсан гэж дурдаж байсан.

4.1.8. *******ны хяналт шалгалтын газраас *******-д 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын явцад ******* 2004 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/39 тоотоор Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн албанд банкны байрлах хэсэг болох 1.5 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгийн өмчлөх эрхийг банкны нэр дээр шилжүүлэн бүртгэж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл хариуг илүүлээгүй байгаа гэх тайлбарыг өгч байсан.

4.1.9. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 176 дугаар эрүүгийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 14 дүгээр талд шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ийн энэ хэргийн маргаан бүхий хөрөнгийн талаар буюу Банкны үндсэн хөрөнгөд 10.2 тэрбум төгрөгийн бүртгэлтэй, *******-ийн төв байр нь *******-ийн өмч мөн үү гэх асуултад байсан. Гэхдээ төв байр бол бүтнээрээ биш тал нь гэж, Банкны үндсэн хөрөнгөд 2002 онд бүртгэгдсэн зөв үү гэх асуултад Зөв, Оросын банкнаас зээл үргэлжлүүлж аваад байсан тул банкны хэсгийн гэрчилгээг гаргахад оросын банк зөвшөөрөхгүй байсан тул гэрчилгээг гаргаж чадаагүй гэж тус тус хариулж байсан.

4.1.10. Маргаан бүхий хөрөнгийн их засвар, урсгал засварт ******* 2004, 2006, 2011 онуудад нийт 3,264,871,247.19 төгрөгийн зардлыг гаргасан.

4.1.11. 2017 онд Монгол Улсад хэрэгжүүлсэн Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр-ийн хүрээнд банкинд хийгдсэн активын чанарын үнэлгээгээр *******-ийн хувьцаа эзэмшигчид банкны үндсэн хөрөнгө мөн гэж хүлээн зөвшөөрч үнэлгээг хийлгэж байсан.

4.2. Шүүх Маргаан бүхий хөрөнгийг шилжүүлсэн нь нэхэмжлэгч ******* ийн эрх ашгийг хөндөөгүй гэж үндэслэлгүй дүгнэлээ.

4.2.1. *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* нь *******-ийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаарх санхүүгийн тайлан тэнцлийг ******* ид хүлээлгэж өгсөн ба тайлангийн үнэн зөвийг баталгаажуулж гарын үсэг зурсан. /3 хх 61 /

4.2.2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр магадлалаар гэмт хэрэгт холбогдох үедээ *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Агваанжамбын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дахь хэсэгт заасан банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс их хэмжээний хохирол учруулсан буюу "банкны төлбөрийн чадвар алдагдуулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шийдвэрлэхдээ 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаарх *******-ийн хөрвөх чадвартай нийт хөрөнгө буюу эргэн төлөгдөх хөрөнгө /зээл авлага, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө/ нь нийт 387,879,880,355.00 төгрөг, харин банкны нийт өр төлбөр 492,490,987,834.00 бөгөөд үүний зөрүү 104,651,984,834.00 гэж тогтоосон.

4.2.3. Шүүхээс мөнгөжих хөрөнгө буюу актив хөрөнгө гэж үзсэн 387.9 тэрбум төгрөгт маргаан бүхий хөрөнгийн дүн 10,312,813,270.67 төгрөг /авлага хэсэгт/ багтсан /3 дугаар хавтаст хэргийн 61 *******-ийн хураангуй тайлан тэнцлийн хөрөнгө /актив/ хэсгийн 4 дүгээрт байгаа Бусад хөрөнгө хэсэгт 19,061.36 сая төгрөгийн авлага/ ба шүүхээс мөнгөжнө гэж үзсэн тус тус хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь энэ дүн мөнгөжих боломжгүй болгож, нөгөө талаар энэ дүнгээр төрийн байгууллага /Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон бусад/, иргэн, аж ахуйн нэгжийн аас хохирлоо барагдуулж авах боломж, тэдгээрийн хохирлыг барагдуулах ийн эрх ашгийг хөндөж байгааг нотолж байна.

4.2.4. *******ны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-202 тоот *******-д авах зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай" тушаалын 1.13 дахь хэсэгт "Банкны үндсэн хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байх-ыг *******-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга *******, гүйцэтгэх захирал ******* нарт даалгасан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан хөрөнгийг авлагад шилжүүлэн бүртгэж байгаа нь тус тушаалыг зөрчих үндэслэл болохгүй. *******-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгө дараах байдлаар авлагын дансанд бүртгэсэн байсан. Үүнд:

4.2.5. Олон улсын санхүүгийн тайлагналын стандарт IFRS-9/-д авлага гэдгийг "нэг этгээд нөгөө этгээдээс тодорхой хугацааны дараа мөнгө авах эрхтэй болсон тохиолдолд үүсдэг санхүүгийн хөрөнгө юм" гэж заасан байдаг.

4.2.6. 3 дугаар хавтаст хэргийн 59-60 дугаар талд *******ны улсын байцаагчийн 2019.04.08-ны №2019/050/001 тоот "Активын ангилал эрсдэлийн сан байгуулах тухай" акт хавсралтын хамт авагдсан бөгөөд хавсралын 16 дугаарт "авлага төв банкны байр" 10,312,813,270.67 төгрөгөөр задарч харагдана.

4.2.7. *******ны улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2018/106/001, 2018/031/004, 2018/047/001, 2018/12062/001 тоот Үүрэг даалгавар өгөх тухай мэдэгдлийн дагуу /хавтаст хэргийн 67-69/ үндсэн хөрөнгөөс хасаж авлагад бүртгэсэн.

4.3. Шүүх нэхэмжлэгчийн *******ны зээлийн төлбөрт 2,892,858.0 евро буюу 8,745,908,394.60 төгрөгийг төлсөн гэх тайлбар үгүйсгэгдэж байна гэж үндэслэлгүй дүгнэсэн.

4.3.1. *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19 тоот Зарим өмчлөх бусад хөрөнгө худалдаж, зээлийн өр төлөх зөвшөөрөл олгох тухай тогтоолоор Оросын Холбооны Улсын Москва хотод байрлах *******ны зээлийг төлөх хугацаа хэтэрсэн тул *******-ийн өмчлөх бусад хөрөнгөд бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нарны зам гудамж, 20 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү- 2204020167, Y-2204019833, Y-2204019834, Y-2204019835, Ү-2204019836 дугаартай, нийт 10,426,406,850 төгрөгийн бүртгэлийн үнэтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 8,750,339,429 төгрөгөөр худалдан борлуулж *******ны зээл, зээлийн хүүг төлж барагдуулахыг зөвшөөрсөн.

Тогтоолын дагуу *******-ийн Төлбөр тооцоо, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн ******* 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр *******ны зээл, зээлийн хүүний хасалт хийх тухай танилцуулагыг бичгээр гаргаж *******-ийн тухайн үеийн удирдлагууд танилцуулгын дагуу гүйлгээ хийхийг зөвшөөрч, танилцуулгын дагуу ******* 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ТУЗ-ийн 19 тоот тогтоолын дагуу *******ны зээл, зээлийн хүүний төлбөр нийт 2,892,858 еврог төлж барагдуулсан. /******* ийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 65 дугаар Тайлбар, баримт хүргүүлэх тухай албан бичгийн хавсралт/

Эдгээр 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө *******-ийн өмчлөлөөс гарч буюу 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр *******-д өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан нь улсын бүртгэлээс ирсэн лавлагаанаас харагдана.

4.3.2. ******* 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Төлөөлөн Удирдах зөвлөлийн 19 тоот тогтоолын дагуу *******ны зээл, зээлийн хүүний төлбөр нийт 2,892,858.00 евро буюу 8,745,908,394.60 төгрөг /1 еврогийн төгрөгтэй харьцах ханш 3,006.13 төгрөг/ ******* төлж барагдуулсан байхад анхан шатны шүүх тус хөрөнгүүд *******анд шилжээгүй, иргэн С.*******гийн *******-д байршиж байсан хадгаламжийн өр төлбөрт түүний компаниудад шилжсэн байна гэж буруу дүгнэсэн. *******-ийн хувьд зээлийн төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн үйл баримт нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, зээлийн үүрэг биелэгдсэн нөхцөл байдал тогтоогдох бөгөөд түүнээс цааш хэрхэн шилжсэн нь хэрэгт хамааралгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт хийсэн.

4.4. Нэхэмжлэгчээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих үндэслэл болсон, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр *******, *******, *******" ХХК нарын хооронд байгуулагдсан Эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ" нь дараах байдлаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох тухай дараах тайлбарыг шүүхэд гаргасан боловч шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Үүнд;

4.4.1. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар *******-ийн *******анд төлөх зээлийн хэмжээ өр нийт 2,892,858.00 евро байсан нь дээрх тайлбар, баримтуудаас тодорхой харагдаж байхад *******-ийн *******анд төлөх зээл, зээлийн хүүний үлдэгдлийг *******-д шилжүүлэх 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэрээнд нийт 3,892,858.00 еврогийн зээлийг төлөх үүргийг *******-д шилжүүлэхээр тохиролцсон байх ба 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *******", *******, ******* нарын хооронд байгуулсан Эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ-нд ******* болон *******-ийн өр төлбөр нийт 5,771,939.25 евро гэж дурдсан байгаа ба үүний хэдэн евро нь *******-ийн х гэдэг нь тодорхойгүй, маргааны зүйл болж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг хэдэн еврогийн төлбөрт тооцож байгаа нь тодорхойгүй байсан.

4.4.2. "Эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ"-ний 1.1-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шүүхийн бус журмаар шилжүүлж байна гэжээ. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №02 дүгнэлтээр Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.3-т Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдах тухай зохицуулалтыг хүчингүй болгосон байсан.

4.4.3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан. /Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.4.4. Гэвч гэрээний талууд хүчингүй болсон хуулийн заалтыг баримталсан, шүүхийн шийдвэрийн дагуу худалдах зохицуулалт байсаар байхад зөрчиж өмчлөлийг шилжүүлсэн, барьцааны гэрээнд шүүхийн шийдвэрээр худалдан борлуулна гэж заасан ба шүүхийн бус журмаар худалдана гэх тохиролцоо байхгүй.

4.4.5. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэж заасныг зөрчсөн.

4.4.6. Гэрээний 1.2 дахь хэсэгт зээлдэгч төлбөрийн чадваргүй болж үнэ төлбөргүй шилжүүлж байна гэж заасан ба хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүй болсныг Дампуурлын тухай хуульд зааснаар зөвхөн шүүх тогтооно.

4.4.7. Гэрээний 1.4 дэх хэсэгт Гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй шилжүүлж байна гэж заасан байх ба *******-ийн эрх ашгийг зөрчсөн. Өмчлөх эрхийг шилжүүлэн авагч тал өмчлөлийг шилжүүлж авах гэж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь хэний эзэмшилд байгааг тодруулаагүй, *******-ийн эрх ашиг хөндөгдөж байгааг мэдэх боломжтой байсан гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдааны явцад дурдагдаж байсан асуудлаар гомдол гаргасан байна. Иймд *******-ийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад гаргасан татгалзлаа дэмжиж оролцож байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэгдүгээрт, манай үндсэн хөрөнгийн талаар анхан шатны шүүх хуралдааны явцад яригдсан. Тус хөрөнгө нь ******* ******* байхаас эхэлж байсан бөгөөд компанийн нэр өөрчлөлдөж *******-ийн өмчлөлд байсан ба 2019 онд байгуулсан гэрээний дагуу *******анд өмчлөх эрх нь шилжсэн. Өмчлөх эрх нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 182 дугаар зүйлд тус тус зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ. Иймд тус хөрөнгө нь анхнаасаа *******-ийн өмчлөлд байсан. ******* ХК-д өмчлөх эрх хууль ёсны дагуу үүссэн тохиолдол байхгүй. Тухайн байгууллага нь өөрсдийн үйл ажиллагаагаа явуулж байсан барилгаа бүхэлд нь өөрсдийн үндсэн хөрөнгө хэмээн бүртгэж, тухайн үл хөдлөх хөрөнгө нь манай хөрөнгө юм гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо тухайн хөрөнгийг манай зүгээс бүхэлд нь авахгүй гэх агуулгатай байсан. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад энэ агуулгаар тайлбар гаргадаг. *******, *******, ******* гэсэн 3 өөр субъектүүд нь хоорондоо хэлэлцэж, тохиролцон сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулсан үйл баримтыг *******-ийн эрх хүлээн авагч нь тус гэрээний зүйл заалтыг тайлбарласан. Нэгдүгээрт, *******-ийн эрх хүлээн авагч болон *******-д тухайн талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл заалтыг тайлбарлах эрх байхгүй байхад гэрээний оролцогч биш субъект тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдааны явцад бид тухайн хөрөнгийг бүхэлд нь нэхэмжлээгүй гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж тайлбарладаг. Мөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байсан. Нэхэмжлэгч зээлийн төлбөр нь өөр асуудалтай холбоотой гэх агуулгаар гомдолдоо дурдсан байна. Хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 17-ны зээлийн өр шилжүүлэх гэрээ болон 2019 онд байгуулагдсан гэрээнүүд авагдсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь энэ асуудалтай холбоотойгоор зээл байгаа, зээлийн өр шилжүүлж байсан асуудалд маргахгүй гэх агуулгатай тайлбар гаргаж байсан. Хоёрдугаарт, манай компани нь *******-ийн зээлийн өр төлбөрийг шилжүүлэн авч, зээлийг төлж байсан бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл тус зээлийн төлбөрийг *******ны шаардлагын дагуу төлж, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байхад нэхэмжлэгч нь тус хэлцлийг зээлийн хэлцэл биш арилжааны ашиг олох сонирхолтой хэлцэл гэж сөрөг агуулгаар тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайн үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэлтэйгээр тайлбарлаж шийдвэр гаргасан учир нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолтой танилцсан бөгөөд олон үндэслэл дурдсан байна. Иймд үндэслэл тус бүрд нь тайлбар хэлж, татгалзлаа танилцуулъя. Гомдлын 1.1-т *******ны гаргасан тушаалыг зөрчсөн гэж дурдсан байна. *******ны тушаалаар ******* ХК-ийн ТУЗ-ийн дарга *******, гүйцэтгэх захирал ******* нарт эд хөрөнгө шилжүүлэхгүй байхыг даалгасан утгатай тушаал байсан. Маргаан бүхий эд хөрөнгийг *******, ******* нар нь шилжүүлээгүй бөгөөд тэдгээр нь *******наас гаргасан тушаалыг зөрчөөгүй. Тус хөрөнгийг *******-аас ******* авсан. Гомдлын 1.2-т банкны удирдлагууд нь *******анд гаргасан тайлангийн үнэн зөв эсэхийг хариуцна гэж дурдсан байна. Банкны удирдлагууд худал тайлан гаргасан тохиолдолд тухайн хүмүүс үнэн зөвийг нь хариуцна гэж байгаа нь тухайн тайлан үнэн болно гэсэн үг биш. Эдгээр хүмүүс нь тайлан үнэн зөв гарсан эсэхийг хариуцаж байгаа гээд бусдын хөрөнгийг банкны хөрөнгө болгож хууль зөрчиж тайлбар гаргах боломжгүй. Гомдлын 1.2-т заасан үндэслэл нь гомдлын үндэслэл бус тайлбар шиг харагдаж байна. Гомдлын 1.3-т анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж дурдсан байна. Анхан шатны шүүх тус хөрөнгийг банкны үндсэн хөрөнгийн бүртгэлтэй байсан хэдий ч хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгэгдээгүй байгаа учир *******-ийн өмч мөн болно гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн дүгнэлт болсон. Гомдлын 1.4-т *******ны хуулиар олгосон эрхийг зөрчсөн бөгөөд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл юм гэх агуулгаар тайлбарлаж байна. Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлд ******* шийдвэр гаргах эрхтэй гэж заасан. Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт ******* шийдвэр гаргах эрхтэй гэж заасан. ******* нь тус эрхээ хэрэгжүүлж шийдвэр гаргасан бөгөөд энэ эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй. ******* нь хууль заасан эрхийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргасан. Өнөөдөр *******наас гаргасан захиргааны акт хэрэгжсэн эсэх асуудлын талаар яригдана. Захиргааны акт зөрчсөн нөхцөл байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн үндэслэлд хамаардаггүй. Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар хууль, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны акт гэж 3 эрх зүйн эх сурвалж тусдаа байдаг гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч нь *******ны Ерөнхийлөгчийн тушаал буюу захиргааны актыг зөрчсөн нь хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд үндэслэлгүй байна. Хоёрдугаарт, *******ны Ерөнхийлөгчийн тушаал буюу захиргааны акт нь зөрчигдөөгүй. Энэ актад ******* болон *******анд үүрэг хүлээлгэсэн зохицуулалт байхгүй. Иймд хууль зөрчсөн гэх нөхцөл байдалд хамаарахгүй байна. Гомдлын 1.5-д *******наас явуулсан шалгалтын дагуу үндсэн хөрөнгөд бүртгэсэн байсан гэх агуулгаар тайлбарлаж байна. Банк нь тусгай зөвшөөрөл авдаг бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. Өөрөөр хэлбэл, дотоодын тайлан балансаар бусдын хөрөнгийг манай өмч гэж бичсэн байна гэдэг нь өмчлөх эрх үүсгэж байгаа хэлбэр биш юм. 2019 онд татан буугдсан хуульд тухайн байр банкны үндсэн хөрөнгийн бүртгэл байхгүй байсан. Энэ талаарх тайлан хэрэгт авагдсан байгаа. Гомдлын 1.6-д нэхэмжлэгч нь *******анд өгсөн тайлангаар тухайн хөрөнгийг манай өмч хөрөнгө гэж тодорхойлсон гэж дурдсан байна. Тайлангаар өмчлөх эрх үүсдэггүй. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хуульд тус тус заасан нөхцөл, журмын дагуу үүсдэг бөгөөд *******-ийн дотоод тайлангаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэхгүй. Гомдлын 1.7-д *******-ийн тайланд дурдсан зүйлсийг тайлбарласан бөгөөд дурдатгалаар өмчлөх эрх үүсдэггүй. Гомдлын 1.8-д тайлбар өгсөн гэж байгаа боловч тайлбараар өмчлөх эрх үүсдэггүй. Гомдлын 1.9-д гэрчийн талаар дурдсан байх бөгөөд гэрчийн мэдүүлгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийг тогтоохгүй. Гомдлын 1.10-д ******* нь тухайн байрыг 2003 оноос хойш ашиглаж, урсгал засварт төлбөр төлсөн гэх агуулгаар дурдсан байна. Тухайн байрыг түрээсэлж байгаа этгээд урсгал зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд урсгал засварыг төлсөн гэх үйл баримтаар өмчлөгч болохгүй. Харин өнөөдрийг хүртэл *******наас өөрийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өг гэх шаардлагыг *******-ийн эрх хүлээн авагчид удаа дараа тавьж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй. Тус маргаан шийдвэрлэгдсэний дараа хохирол нэхэмжилж, шүүхэд хандана. Гомдлын 2.1-т ******* нь 04 дүгээр сарын 08-ны өдөр тайлан баталгаажуулж эрх хүлээн авагчид өгсөн гэж дурдсан байна. Энэ нь ач холбогдолтой дүгнэлт юм. ******* нь тухайн үед тайлан баталгаажуулж өгсөн бөгөөд тус тайланд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь банкны үндсэн хөрөнгөд бүртгэлгүй гэж бичигдсэн байсан. Гомдлын 2.2, 2.3-т банкны удирдлагуудын эрүүгийн хэрэгт холбогдох асуудлуудыг дурдсан байна. Тухайн гомдолд худал мэдээлэл, тайлбарыг гаргаж өгсөн байна. Банканд учирсан нийт хохиролтой холбоотой асуудлаар шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд бусад хөрөнгө хэсэгт 19,000,000,000 төгрөгийн авлагатай. Иймд банкны байранд төв банк орсон, үүнийг худалдан борлуулах боломжтой хөрөнгө гэж үзсэн гэх агуулгаар тайлбарлаж байна. Шинжээчийн дүгнэлт дээр энэ асуудал байхгүй. Эрүүгийн хэрэг дээр гарсан шинжээчийн дүгнэлт нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үндсэн хөрөнгийн бүртгэл дээр хийгдсэн буюу гарын үсэг зурсан бүртгэл дээр хийгдсэн. Тухайн бүртгэлд банкны байрыг үндсэн хөрөнгөд бүртгээгүй байсан. Тус шинжээчийн дүгнэлт нь хэрэгт авагдсан бөгөөд 19,000,000,000 төгрөг нь задаргаагүй байсан буюу үүнд төв байр орсон эсэх нь харагддаггүй. Тухайн дүгнэлтийг гаргасан тайлан дээр төв байрыг үндсэн хөрөнгөд бүртгээгүй байсан. Иймд нэхэмжлэгч нь тухайн байрыг бүртгэлтэй мэтээр худал тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй. Мөн энэ талаар нэхэмжлэгч тал удаа дараа худал тайлбар өгсөн. Гомдлын 2.4-т дурдсан үндэслэл нь дээр дурдсан үндэслэлтэй агуулга ижил байх учир нэмэлт тайлбар гаргах шаардлагагүй байна. Гомдлын 3.1-т шүүхэд удаа дараа худал тайлбар өгсөн гэж дурдсан байна. Өнөөдрийн байдлаар *******анд зээлийн төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүхэд энэ тайлбарыг өгсөн. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд манай банкны төлбөрийг 5 үл хөдлөх хөрөнгө шилжүүлж төлсөн гэж тайлбар өгсөн бөгөөд үүнийг манай төсөл дээр шалгасан. Өөрөөр хэлбэл тухайн 5 үл хөдлөх эд хөрөнгө нь хаашаа шилжсэн талаар шалгасан. Тухайн 5 үл хөдлөх хөрөнгө нь *******-ийн хадгаламж эзэмшигчийн өрийг төлөхөөр шилжигдсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлын 3.1, 3.2-т банк нь хадгаламж эзэмшигчийн өрийг төлсөн үйл баримтыг *******ны өрийг төлсөн гэж тогтоол гаргаж, танай өрийг төлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь залилангийн шинжтэй үйлдлийг агуулж байна. *******анд энэ төлбөр төлөгдөөгүй. Нэхэмжлэгчийг хэрэв манай төлбөрийг төлсөн бол дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өг гэхэд нэхэмжлэгч энэ талаарх ямар нэгэн баримт гаргаж өгдөггүй. Энэ талаарх худал тайлбарыг давж заалдах шатны шүүхэд дахин гаргаж байгаа нь харамсалтай байна. Гомдлын 4-т *******, ******* болон ******* гэх 3 этгээдийн хооронд байгуулсан гэрээг хууль бус, хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тайлбарлаж байна. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан өр төлбөр шилжүүлэх гэрээгээр *******-ийн бүх үлдэгдэл төлбөрийг ******* төлнө гэж тохиролцсон. Энэ өдрөөс хойш ******* нь тухайн зээлийн харилцаанаас гарсан. Үүний дараа *******, ******* болон ******* нар нь тухайн шилжүүлж авсан өр төлбөрийг ямар байдлаар төлөх талаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн гэрээг байгуулахдаа гэрээний чөлөөт байдлын зарчим дээр суурилж, хэрхэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар харилцан тохиролцсон. Энэ асуудалд ******* хөндлөнгөөс оролцож, гомдол гаргах эрх байхгүй. Тухайн банкны субъектив эрх ямар ч байдлаар зөрчигдөөгүй. Тухайлбал, ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах явцыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд тайлбарласан байна. Тухайн ипотекийн асуудалтай холбогдох хөрөнгийн зохицуулалт нь хэрэв үүргээ гүйцэтгээгүй бол үүргийн гүйцэтгэлийг шүүхийн бус журмаар хангуулна. Гэтэл бидний хооронд байгуулсан гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийг өгөөд зээлээ төлж барагдуулсны дараа буцааж ав гэх утгатай харилцаа юм. Тухайлбал тухайн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 174, 173, 171 дэх заалтуудад хамааралгүй асуудал юм. Энэ талаарх асуудлыг гэрээ байгуулагч талууд хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Тус асуудал нь *******-ийн эрх ашгийг яаж хөндсөн байгаа нь ойлгомжгүй байна. Харин манай банканд төлөх өр төлбөр нь байхгүй болсон. Иймд ******* нь хөрөнгөө буцааж авъя гэж байгаа нь үндэслэлгүй. Энэ маргааны хүрээнд би анхан шатны шүүх хуралдааны явцад удаа дараа хүсэлт гаргаж тайлбар хэлж байсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн харьяалал биш, олон улсын гэрээ юм. ******* нь НҮБ-д бүртгэлтэй олон улсын байгууллага юм. Манай байгууллагын дүрэмд холбогдох гэрээ хэлэлцээрийг Монгол Улс хуульчлан баталж, холбогдох хуулийг гаргасан. Тус хуульд зааснаар *******анд холбогдох аливаа маргаан, түүний эд хөрөнгөд холбогдох маргааныг зөвхөн Оросын холбооны улсын арбитрын шүүх шийднэ гэж онцгой харьяалалтай зааж өгсөн. Иймд тус маргаан нь Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу Монгол Улсын шүүхийн харьяалал биш учир тухайн маргааныг Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэг болон 117 дугаар зйүлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой боловч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж гомдолдоо дурдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд энэ төрлийн шийдвэр байхгүй бөгөөд бүхэлд нь хүчингүй болгож байгаа тохиолдолд шаардлагыг хангадаг ба гомдолд дурдсан давж заалдах шатны шүүхийн магадлал байхгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдол тодорхойгүй байх учир гомдлын хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, *******-нд тус тус холбогдуулан хариуцагч нарын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003408 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн *******, 40, 50 мянгат /15171/ Төмөрчний гудамж ******* хаягт байршилтай, 5,781.06 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

3.1. *******-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2004.03.09-ний өдрийн 06 тоот Хувь нийлүүлэгчээр батлах тухай тогтоолоор *******-ны хувь нийлүүлэгчээр *******, *******, *******-иудыг баталсан. /1хх-59/

3.2. ******* нь 2013.10.17-ны өдөр *******-тай №272/01 тоот Зээлийн гэрээ байгуулан 6,000,000 еврогийн зээлийг авч, зээлийг ашиглаж эхэлсэн өдрөөс хойш 48 сарын хугацаанд жилийн 5.5 хувийн хүү төлөхөөр тохиролцож, энэхүү гэрээтэй холбогдуулан 2013.11.12-ны өдөр №272/02 тоот Барьцааны гэрээг байгуулж, *******-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003408 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, эрх чөлөөний гудамж 48 дугаар байр /1хх 77-101, 135-143/,

мөн 2015.12.09-ний өдөр №275/01 тоот Зээлийн гэрээ байгуулан 5,000,000 еврогийн зээлийг авч, зээлийг ашиглаж эхэлсэн өдрөөс хойш 48 сарын хугацаанд жилийн 5.5 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцож, энэхүү гэрээтэй холбогдуулан 272/02 тоот Барьцааны гэрээг байгуулж, *******-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202024223, ГД-000456966 дугаарт бүртгэлтэй, *******, 40/50 мянгат /15171/ Төмөрчний гудамж ******* хаягт байрлах 684.11 м.кв талбай бүхий контор агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003408, ГД-000456965 дугаарт бүртгэлтэй, *******, 40/50 мянгат /15171/ Төмөрчний гудамж ******* хаягт байрлах 5,781.06 м.кв талбай бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-эрхийн улсын бүртгэлийн Ү-2202024225, ГД-000456964 дугаарт бүртгэлтэй, *******, 40/50 мянгат /15171/ Төмөрчний гудамж ******* хаягт байрлах 110 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-эрхийн улсын бүртгэлийн Ү-2202024224, ГД-000456963 дугаарт бүртгэлтэй, *******, 40/50 мянгат /15171/ Төмөрчний гудамж ******* хаягт байрлах 486 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан. /1хх 102-134, 144-153/

3.3. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* буюу зээлдүүлэгч, ******* буюу зээлдэгч, *******, *******, ******* буюу барьцаалуулагч нар харилцан тохиролцож, Зээлийн өрийг шилжүүлэх тухай гэрээ байгуулж, талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар зээлдэгч нь 272/01 Зээлийн гэрээ болон 275/01 Зээлийн гэрээний дагуу хүлээх бүх үүргээ Шинэ зээлдэгч болох *******-нд шилжүүлж, шинэ зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр буюу 750 000 евро, 275/01 тоот Зээлийн гэрээний дагуу авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2 142 858 еврог төлөгдөөгүй хүүгийн хамт энэхүү гэрээний хавсралтад зааснаар төлөх үүргийг хүлээжээ. /8хх 148-157/

3.4. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* нь *******, ******* нар нь Эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ байгуулж, зээлийн гэрээний дагуу *******ны өмнө хүлээх *******-ийн үүргийн биелэлтийг хангах зорилгоор барьцаалуулагч нь барьцааны гэрээ, нэмэлт гэрээ болон барьцааны бусад гэрээнүүдийн дагуу тодорхой үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, барьцаалуулагч нь сайн дурын үндсэн дээр шүүхийн бус журмаар, доор дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ******* руу шилжүүлж, ******* нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2202024223 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 5 хороо, 40, 50 мянгат Төмөрчний гудамж *******од байрлах 684,11 м.кв талбайтай контор, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003408 дугаарт бүртгэлтэй *******, 40,50 мянгат үйлдвэрлэл, Төмөрчний гудамж *******од байрлах үйлчилгээний зориулалттай 5,781,06 м.кв тайлбайтай 3 давхар үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202024225 дугаарт бүртэлтэй *******, 40,50 мянгат, Төмөрчний гудамж *******од байрлах 110 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202624224 дугаарт бүртгэлтэй *******, 40,50 мянгат, Төмөрчний гудамж *******од байрлах 486 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хүлээн авахаар харилцан тохиролцсон байна. /1хх 21-25/

3.5. ******* нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003408 дугаарт бүртгэлтэй, ******* хороо, 40, 50 мянгат /15171/ Төмөрчний гудамж, ******* хаягт байршилтай 5,781.06 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгджээ. /2хх 175/

 

4. Анхан шатны шүүх *******, *******, ******* ХХК-д тус тус холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003408 дугаарт бүртгэлтэй, ******* хороо, 40, 50 мянгат /15171/ Төмөрчний гудамж, ******* хаягт байршилтай 5,781.06 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай ******* ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.1. Нэхэмжлэгч нь ...******* хороо, 40, 50 мянгат /15171/ Төмөрчний гудамж, ******* хаягт байршилтай 5,781.06 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь манай үндсэн хөрөнгөд 10,312,813,270.67 төгрөгөөр 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд бүртгэлтэй байсан, *******ны удирдлагаас Монгол банкинд үндсэн хөрөнгө гэж тайлагнаж байсан, үл хөдлөх эд хөрөнгийн их завсар, урсгал засварт зардал гаргасан, банкны хураангуй тайлан тэнцлийн хөрөнгө буюу актив хэсэгт авлагаар бүртгэгдсэн. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг зөрчсөн, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-202 тоот *******-нд авах зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай тушаалын 1.12-д банкны үндсэн хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байх-ыг даалгасан байхад хөрөнгө шилжүүлсэн нь хууль бус байна гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.

 

4.2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн өмчлөх эрх бүртгэлийн үндсэн дээр үүсэх ба нэхэмжлэгч байгууллагын нэр дээр маргааны бүхий үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байгаагүй, мөн гэрээгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн бүртгэх үүргийг хэргийн оролцогчийн хэн аль нь хүлээсэн үүргийн хэлцэл байгуулагдаагүй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

Тодруулбал, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003408, ГД-000456965 дугаарт бүртгэлтэй, *******, 40/50 мянгат /15171/ Төмөрчний гудамж ******* хаягт байрлах 5,781.06 м.кв талбай бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчөөр улсын бүртгэлд *******-ийн өмчлөлд 1998.07.21-ний өдөр бүртгэгдэж, тус компанийн бүх гишүүдийн 1998.11.22-ны өдрийн хурлаар хуулийн этгээдийн нэрийг ******* болгон өөрчилж, улмаар 2001.06.27-ны өдөр *******-ийн өмчлөлд бүртгэлтэй байжээ. /2хх 137-161/

 

4.3. ******* нь уг үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгөд бүртгэж, хуульд нийцэхгүй хэлбэрээр банкны актив хөрөнгийг хийсвэр байдлаар өсгөж байсан нь маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх боломжгүйн зэрэгцээ Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг зөрчсөн болон Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-202 тоот *******-нд авах зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай тушаалын 1.12-д заасан банкны үндсэн хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байх-ыг даалгасан хориглосон хэм хэмжээнд хамаарахгүй.

 

4.4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл байхаар заасан байх бөгөөд хууль зөрчсөн гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарна.

Дээрх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сонирхогч этгээд нэхэмжлэл гаргаж болох бөгөөд нэхэмжлэл гаргагч этгээдийн эрх ашиг нь хөндөгдсөн байх учиртай.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээний тал биш боловч *******-ний *******-тай байгуулсан зээлийн гэрээ, уг зээлийн гэрээний өрийг шилжүүлэхээр байгуулсан гэрээний тал болохын хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй.

4.5. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч ******* нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6-д заасны дагуу өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх эрхтэй ба *******-тай 2018.12.17-ны өдөр байгуулсан *******-ийн Зээлийн өрийг шилжүүлэх тухай гэрээний дагуу ******* нь *******-ийн 272/01, 275/01 тоот зээлийн гэрээний дагуу хүлээх үүргийг шилжүүлэн авч, улмаар талуудын хооронд 2019.01.25-ны өдөр Эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

4.6. ******* болон *******-ны хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлийн мөнгийг буцаан төлөх үүрэг гүйцэтгэх хугацааг тохиролцсон, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч энэхүү гэрээний үүргийг биелүүлээгүйгээс ******* нь зээлийн гэрээний үүргийг *******-нд шилжүүлж, үүргийг шилжүүлэн авсан ******* нь барьцаа хөрөнгийг *******-нд шилжүүлэхээр, харин төлбөр төлөгдсөн тохиолдолд өмчлөх эрхээ буцаан шилжүүлэн авах агуулгаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг зөрчөөгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн болон хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.7. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэх, мөн эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцогдох бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2019.02.14-ний өдөр *******-ны өмчлөлд шилжин бүртгэгдсэн бүртгэл хүчин төгөлдөр байна. /2 хх-ийн 137, 175 х/

4.8. Нэхэмжлэгч нь ...*******-наас авсан 2013.10.17-ны өдрийн №272/01 тоот, 2015.12.09-ний өдрийн №275/01 тоот Зээлийн гэрээнүүдийн өр төлбөрт нийт 2,892,858 евро буюу 8,745,908,394.60 төгрөг /1 евро = 3,006.13 төгрөг/-ийг төлж, зээлийг хаасан гэж тайлбарласан нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн №19 тоот тогтоолоор *******ны өмчлөх бусад хөрөнгөд бүртгэлтэй нийт 10,426,406,850 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 8,750,339,429 төгрөгөөр худалдан борлуулж *******-ны зээл, зээлийн хүүг төлж барагдуулахыг зөвшөөрсөн боловч дээрх төлбөрийг *******-ны зээлийн гэрээний үүрэгт төлсөн талаарх баримтыг ирүүлээгүй.

Мөн дээрх *******-ны зээлийн өр төлбөрт худалдан борлуулаад төлбөрийг нь шилжүүлэхээр дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020167, Ү-2204019833, Ү-2204019834, Ү-2204019835, Ү-2204019836 дугаарт бүртгэлтэй *******-ийн өмчлөлийн нийт 10,426,406,850 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нь иргэн С.*******гийн *******анд байршиж байсан хадгаламжийн өр төлбөрт *******, *******, *******, *******, *******-иудад шилжин бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж буй маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн, нэхэмжлэгчид уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй, эзэмшиж, ашиглаж, засварын зардал гаргаснаар өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй, мөн Төв *******ны үндсэн хөрөнгө, материалыг тоолсон тухай тайлан, Капитал төв банкны барилгын жагсаалтад /2019.04.12/ тусгагдаагүй, дотоодын дансны хуулга, санхүүгийн тайланд авлагаар бүртгэгдсэн нь өмчлөх эрхийг үүсгэхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Хариуцагч ******* нь энэхүү маргааныг Монгол улсын шүүх шийдэхгүй, энэ бол арбитрын шийдвэрлэх маргаан. Энэ талаар олон улсын гэрээ байгаа. Монгол Улсын хууль олон улсын гэрээг зөрчсөн бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө гэж Иргэний хуульд заасан. Өнөөдөр *******-ны өмчлөлд байгаа эд хөрөнгөд халдах аливаа оролдлого байх юм бол энэ нь өөрөө хөндлөнгийн шүүхээр хамгаалагдсан буюу *******-ны халдашгүй дархан эрх буюу хөндлөнгийн шүүхэд хамааралтай гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.

Тус шүүхийн 2025.07.01-ний өдрийн 191/ШЗ2025/28649 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч энэхүү захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасныг шүүх хүлээн авч 2025.08.01-ний өдрийн 191/ШТ2025/00701 дүгээртэй Гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоолоор хүчингүй болгожээ. /8 хх-ийн 110-120, 134-138 х/

 

7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.6 дэх хэсэгт заасныг баримтласныг хасч, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж өөрчлөн найруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/09586 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул *******, "*******" ХХК, *******-д тус тус холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, ******* хороо, Төмөрчний гудамж, ******* хаягт байршилтай, 5,781.06 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай ******* ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Д.ХУЛАН