Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 355

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ын

Хариуцагч: , ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын /РД:/-д холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 5 ханатай гэр, модон ор, телевизор /Sony-32/, хөргөгч /хятад улсад үйлдвэрлэсэн/, гал тогооны модон шкаф, хувцасны модон шкаф, угаалгын машин /sharp/ гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар  сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.*******, хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.тэй 2006 оны 10 дугаар сарын 17-нд хууль ёсоор гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш гурван хүүхэд төрүүлсэн. тэй амьдрахаас өмнө би нэг хүүхэдтэй байсан. Гэр бүл болсон цагаасаа хойш намайг эрэгтэй хүн болгонтой хардаж, зоддог байсан бөгөөд энэ байдал нь улам даамжирч үр хүүхэд рүүгээ хүртэл хутга заазуур шидэх, элдвээр харааж, “охиноо гичий, пизда, янхан, шээлтүүр, хүүгээ ялтан, гөлөг” гэх зэргээр доромжилдог болсон. Ер нь бол гарт таарсан зүйлээрээ цохидог. Энэ байдлаас нь зугтаж үзсэн боловч араас ирж дахин зодож нүдэхгүй гэж ам тангараг өгч байсан. Би хамгаалах байранд хүртэл очиж үзсэн.Цаашид энэ хүнтэй эвлэрч амьдрах хүсэлгүй, миний болон хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндэд аюул учирхаар байна. Иймд  гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийнхөө асрамжид үлдээнэ, Н., Н., Н. нарт тэтгэлэг гаргуулна. Мөн 5 ханатай гэр, ор, телевизор, хөргөгч, гал тогооны шкаф, хувцасны шкаф, угаалгын машин зэрэг эд хөрөнгөө би 1.000.000 төгрөгөөр үнэлсэн. Эдгээр эд хөрөнгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: В.*******тай гэр болон амьдраад 10 жил болсон. Энэ хугацанд охин Н., хүү , хүү Н. нар төрсөн.Би багадаа мориноос унаад тархи гавалын ясандаа хүнд гэмтэл авсны улмаас сургуульд сурч боловсрол эзэмшиж чадаагүй ч эхнэр хүүхдүүдээ тэжээхийн тулд өвлийн улиралд уурхай ухаж, зун намрын цагт газар шорооны ажил хийж, баян тансаг  биш ч би хоолгүй хонуулж байгаагүй. *******ын хэлж байгаа шиг үр хүүхдээ элдэв янзаар хэлж, заазуур хутга шидэж байгаагүй. Харин хааяа ажлаас ядарч ирээд бухимдсандаа загнаж, эхнэртэйгээ хэрэлдэх, гар хүрэх тохиолдол байсныг хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээсээ удаа дараа уучлалт гуйж амьдрахыг хүссэн боловч хүлээн зөвшөөрөхгүй байна. *******ын нэхэмжилсэн гэр, тавилгыг би үр хүүхдүүдээсээ харамлах, булаацалдах сонирхол байхгүй, Харин 3 хүүхдийн тэтгэмжийг тогтсон ажил, төрөлгүй болохоор төлөх боломжгүй. Эхнэр хүүхдүүдээсээ салах хүсэлгүй, эвлэрч амьдрах хүсэлтэй байна гэв.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд  болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.*******, хариуцагч Ц.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох  5 ханатай гэр, модон ор, телевизор /Sony-32/, хөргөгч /хятад улсад үйлдвэрлэсэн/, гал тогооны модон шкаф, хувцасны модон шкаф, угаалгын машин /sharp/   гаргуулахыг шаардсан.

Хариуцагч Ц. гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрөхгүй гэж маргана.

Харин  Ц. гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох  5 ханатай гэр, модон ор 1 ширхэг, телевизор /Sony-32/, хөргөгч /хятад улсад үйлдвэрлэсэн/, гал тогооны модон шкаф, хувцасны модон шкаф, угаалгын машин /sharp/ гаргуулах шаардлагад маргаагүй болно.

Нэхэмжлэгч В.*******, хариуцагч Ц.  нар нь  2008 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлээ батлуулан 10 жил хамт амьдарсан байна. /хх-8 Тэд хамт амьдрах хугацаандаа 2006 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр охин Н., 2008 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүү Н., 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүү Н. нарыг төрүүлжээ /хх-9,10/.

Хариуцагч Ц. эхнэр В.*******ыг өөр бусадтай харддаг, тэдний амгалан тайван байдлыг байнга алдагдуулж маргаан үүсгэдэг талаар нэхэмжлэгч мэдүүлсэн. Энэ байдлыг хариуцагч өөрөө үгүйсгэж няцаагаагүй. Тэдний шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, бие биедээ хандаж байгаа байдлаас үзвэл гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх”-аар заасан үүргийг хэн аль нь биелүүлээгүйгээс байнгын хэрүүл маргаантай, улмаар нөхөр Ц. бүдүүлэг авир гаргаж бага насны хүүхдүүдийг элдэв үгээр харааж, эхнэр В.*******ыг бусадтай хардаж, эрх чөлөөнд нь халдан сэтгэл санааны дарамтад оруулж, хүчирхийлдэг байснаас  болсон байна. Энэ нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь гэрлэгчид болон цаашлаад хүүхдүүдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлнө гэж үзээд гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.

Гэрлэлт цуцалсантай холбогдуулан насанд хүрээгүй Н., Н., Н. нарын асрамжийг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасан шаардлагыг үндэслэл болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй Н., Н. нарын саналыг асуусан. Тэд эх В.Мөнзулын асрамжид үлдэх саналтай байгаагаа илэрхийлсэн /хх-36,37/. Мөн хүүхдийн хүмүүжил, нас, хүйс, амьдрах орчин, түүнд тавих анхаарал халамж зэргийг харгалзан 2006 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн  охин Н., 2008 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн  хүү Н., 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн  хүү Н. нарыг эх В.*******ын асрамжид үлдээж хуульд заасан журмын дагуу эцэг Ц.гээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Мөн хариуцагч Ц. нь гэрлэснээс хойших хугацаанд бий болсон гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 5 ханатай гэр, модон ор 1 ширхэг, телевизор /Sony-32/ 1 ширхэг, хөргөгч /хятад улсад үйлдвэрлэсэн/ 1 ширхэг, гал тогооны модон шкаф 1 ширхэг, хувцасны модон шкаф 1 ширхэг, угаалгын машин /sharp/ 1 ширхэг зэргийг гаргуулах шаардлагад  маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээхийг зөвшөөрсөн тул  дээрх эд хөрөнгийг В.*******ын өмчлөлд үлдээсэн болно.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.гээс  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг бодож 93744 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, 98700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.*******д олгохоор тус тус шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар  нэхэмжлэгч ******* овгийн *******ын .*******, ******* овгийн *******ын   нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Н., 2008 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Н., 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Н.  нарыг  эх В.*******ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг ******* овгийн *******ын гээс хүүхдийн тэтгэлэгийг сар бүр, хүүхэд тус бүрт гаргуулж, 2006 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Н., 2008 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Н., 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Н. нарыг 11 нас хүртэл хүүхэд оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд Ц.гээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг  заасугай.

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.2-д заасныг баримтлан Налайх дүүргийн  3 дугаар хороо, ******* тоотод байрлах  5 ханатай гэр, модон ор 1 ширхэг, телевизор /Sony-32/ 1 ширхэг, хөргөгч /хятад улсад үйлдвэрлэсэн/ 1 ширхэг, гал тогооны модон шкаф 1 ширхэг, хувцасны модон шкаф 1 ширхэг, угаалгын машин /sharp/ 1 ширхэг зэргийг нэхэмжлэгч В.*******ын өмчлөлд үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн  57  дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч В.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98700 /ерэн найман мянга долоон зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.гээс 98700 /ерэн найман мянга долоо зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож, 93744 /ерэн гурван мянга  долоон  зуун дөчин дөрөв/ төгрөгийг  гаргуулж  улсын төсвийн орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхчимэгт даалгасугай

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны  журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай. 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

ДАРГАЛАГЧ                                       Н.БАЯРСҮРЭН