| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 303/2025/00811/И |
| Дугаар | 213/МА2026/00005 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 213/МА2026/00005
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 05 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн *******0*******/ШШ05/00850 дугаар шийдвэртэй,
*******гийн нэхэмжлэлтэй,
*******,******* нарт холбогдох
Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* дугаар баг, ******* дугаар гудамж, *******14 дүгээр байр, ******* тоот байраас *******,******* нарыг албадан гаргаж, байрыг чөлөөлүүлж, түрээсийн гэрээний үүргийн 1,800,000 төгрөгийг, цахилгааны төлбөр 87,000 төгрөгийг, нийт 1,887,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
Орон сууцанд засвар хийсэн 7,000,000 төгрөгийг, тавилгын үнэ 8,00,000 төгрөг, нийт 15,00,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг Ерөнхий шүүгч Т.Ганчимэг 05 оны 1 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: ******* миний бие нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг Рашаантын ******* гудамжны *******14 дүгээр байрны ******* тоот хаягт байрлах өрөө байраа иргэн Вандандорж, Навгансүрэн /гэр бүлийн хүмүүс/ нарт 0******* оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс 05 оны ******* дугаар сарын 1 хүртэл нийт 5 сарын хугацаанд сарын 600,000 төгрөгөөр түрээслүүлэн нийт *******,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Хариуцагч нар орон сууцыг түрээслэхдээ цаашид 70,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж 05 оны 0 дугаар сарын 01-ний өдөр мөнгөө өгөхөөр тохирсон боловч тухайн хугацаанд худалдаж аваагүй. Түрээслэгч талаас түрээсийн хугацаагаа сунгах хүсэлт гаргаснаар *******, 4, 5 сарын төлбөрт ,000,000 төгрөгийг өгсөн.
Улмаар дахин түрээсийн хугацаагаа сунгах саналыг түрээслэгч нараас гаргахад нь сунгах боломжгүй тул 05 оны 6 дугаар сарын 0-ны өдөр, 05 оны 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд байраа суллаж өгөхийг тус тус мэдэгдэж сануулсан. Хариуцагч нар түрээсийн хугацаанд бидэнд мэдэгдэхгүй байрын засвар хийж, бүтцийг өөрчилсөн байсан. Одоогийн байдлаар 6, 7, 8 сарын түрээсээ өгөөгүй, цахилгааны төлбөр 87,000 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг Рашаантын ******* гудамжны *******14 дүгээр байрны ******* тоот байрнаас*******, ******* нарыг албадан чөлөөлүүлж, 05 оны 06, 07, 08 дугаар сарын түрээсийн төлбөр болох 1,800,000 төгрөгийг болон цахилгааны төлбөр 87,000 төгрөгийг нийт 1,887.000 төгрөгийг*******, ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
******* сарын түрээсийн төлбөр 500,000 төгрөгөөр гэхээр нь 6 сарын түрээсийн төлбөр 0******* оны 9 дүгээр сарын *******-ны өдөр *******,000,000 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн. ******* нь ...манай байрыг та нар нэр дээрээ шилжүүлээд авчих тэгээд зээл аваад өгчих... гэхээр нь ...бид мөнгөтэй болчих бололцоо байгаа учир зээл аваад яахав... гэж хэлсэн юм. Бид өөрийн хашаа ,хувийн сууцаа 55,000,000 төгрөгт зараад, бэлэн *******0,000,000 төгрөгийг авсан, тэгээд үүнээс *******,000,000 төгрөгийг, мөн хугацаа сунгаад ,000,000 төгрөгийг тус тус дансанд шилжүүлсэн. 05 оны 6 дугаар сард ээж байр суллаж өг гэхээр нь бидний мөнгө бэлэн болсон,байраа шилжүүлж өг гэхэд байраа зарахгүй гэх асуудал гаргасан. Энэ байдлаас маргаан үүссэн. Биднээс байрны засварт 7,000,000 төгрөгийг 8,00,000 төгрөгийн тавилга суурилуулж нийт 15,000,000 төгрөгийг зардал гарсан.
Бид *******гийн үгэнд итгээд хашаа байшингаа зарсан 1-16 насны дөрвөн хүүхэдтэй очих газар алга байна. Байрны мөнгө бэлэн байгаа гэтэл энэ хүмүүс уулзахаа байж, утсаа авахгүй өнөөдрийн хүрлээ. Иймд, нэхэмжлэгч талаас байранд засвар хийсэн төлбөр 7,000,000 байранд засвар хийсэн тавилга 8,000,0000 төгрөгийг өгвөл манайх байрыг нь суллаж өгнө... гэжээ.
*******. Хариуцагч *******,******* нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: ...*******гийн байр зарна гэсэн зарын дагуу очиж уулзаж, 0******* оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 70,000,000 төгрөгт авахаар тохирсон, бэлэн мөнгө алга байна, мөнгөө бэлэн болтол түрээсийн мөнгө өгч байя, бид энэ байранд чинь засвар хийж оръё, гэхэд тэггэж зөвшөөрсөн юм.
Ингээд 0******* оны 9 дүгээр сарын 16-ны өдөр түлхүүр аваад засвар хийж эхлэхэд ******* ирээд харж байснаа манай байр их муудсан байна, гэж байсан бид унтлагын өрөөг багасгаж, үүдний коридор хэсгийг том болгож зохион байгуулалтыг өөрчилснийг мэдэж байсан. Бид өөрийн хашаа, хувийн сууцаа 55,000,000 төгрөгт худалдаад, бэлэн *******0,000,000 төгрөгийг аваад 0******* оны 9 дүгээр сарын *******-ний өдөр *******,000,000 төгрөгийг түрээсэнд, 7,000,000 төгрөгт байрны засвар хийсэн, засварын байдалтай тохируулж 8,00,000 төгрөгийн тавилга хийлгэж нийт 15,000,000 төгрөгийн зардал гарсан. Дараа нь түрээсийн гэрээг сунгаж 05 оны 6 дугаар сар хүрэл хугацаагаар сунгаж ,000,000 төгрөгийг *******гийн дансанд шилжүүлсэн. Орон сууц худалдаж авах мөнгө цугларахгүй 45,000,000 төгрөгийг төлье гэхээр бүрэн 70,000,000 төгрөгийг авна өгөхгүй бол байр суллаж өг гэж ээж нь шаардаад маргаад эхэлсэн. Гэтэл хамгийн муухай зүйл бид энэ байрыг авах боломжтой болж өөрсдийн х мөнгө бэлэн болоод байраа авах гэтэл зарахгүй гэх боллоо. Одоо бидэнд орох орон, гэр алга нэгээс арван зургаан насны 4 хүүхэд байна. Байрны мөнгө бэлэн байгаа гэтэл энэ хүмүүс уулзахаа байж, утсаа авахгүй өнөөдрийн хүрсэн, иймд 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна ... гэжээ.
4. Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нарт 0******* оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс байр түрээслүүлж эхэлсэн. 05 оны 0 дугаар сар гэхэд байрны мөнгө болох 70000000 бэлэн өгнө гэж аман хэлэлцээр хийсэн. 05 оны ******* дугаар сарын 16-ны өдөр байранд очоод уулзахад ...банкны зээлийн хар жагсаалтад орсон тул зээл гарахгүй байна... гэхэд нь 05 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Гэвч ахиад 6 дугаар сарын 0-ны өдрийг хүртэл сунгаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу бид хугацааг сунгаж мөнгөө өгөхийг нь хүлээсэн. Үүнээс хойш олон удаа мөнгөө төл эсвэл байраа суллаж өг гэж хэлсэн. Тэгээд 05 оны 7 дугаар сарын 07-ны өдөр мөнгөө өгөөгүй учир байр суллаж өг гэсэн мэдэгдэл, гэрээг бичгээр өгсөн. Утсаа авахгүй байсан тул мессенжерээр нь илгээсэн. Тухайн мэдэгдэл дээр 7 дугаар сарын 0-ны өдөр гэхэд байр суллаж өгөхийг шаардсан. Энэ мэтчилэн удаа дараа хойшлуулах хүсэлт одоог хүртэл гаргасаар байгаа ба цаг хожиж бидний ажилд асар их хүндрэл учруулж байна. Хариуцагч нарын нэхэмжлэл дээр бичсэнээр тэд 05 оны 6 дугаар сард мөнгө бэлэн болсон ав гэж бидэнд огт хэлээгүй. Үүнээс хойш ч мөнгө нь бэлэн болсон гэж огт хэлээгүй болно. 05 оны 7 дугаар сард манай гэрт ирэхдээ түрээсийн ч мөнгө бидэнд байхгүй байна гэж хэлсэн.Энэ хүмүүс байнга худал хэлж байгаа тул саналыг нь хүлээн зөвшөөрөөгүй, цаашдаа ч хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэлийнхээ дагуу түрээсийн мөнгөө бүрэн авч байраа албадан суллуулж авах хүсэлтэй байна. 0******* оны 9 дүгээр сарын 16-ны өдөр түлхүүр авч ханын обой болон унтлагын өрөөний зохион байгуулалт өөрсдийн дураар өөрчилсөн байсан. 0******* оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл жил гарны хугацаанд өөрсдөө амьдарч байгаа учир засварын болон тавилгын мөнгийг би төлөх хууль зүйн үндэс байхгүй. Бид одоо байрандаа ороход ахин ийм хэмжээний засвар хийх юм байна. Учир нь:манай тавилга байрны хуучин зохион байгуулалттай тохируулан хийгдсэн. Энэ хүмүүс манай байранд анх орохдоо сургууль, цэцэрлэг нь ойрхон байрлал сайтай гэж өөрсдөө хэлж орчхоод өдийг хүртэл намайг хүнд байдалд оруулж байгаад гомдолтой байна. Манай байр байрлал сайтай учир жил ирэх тусам байрны үнэ ханш нэмэгдэж байна. Одоо манай байрны зах зээлийн үнэ ханш нь 1м- *******9;000000-00000 төгрөг байна. Түрээсийн үнэ нь өрөө байр *******00000-100000 хооронд байна. Тэгвэл манай байр *******0.000.000 (нэг зуун саяын) үнэтэй байна.
Миний хувьд ямар ч зөвшөөрөл олгоогүй учраас харин ч байрны бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан тэр 7,000,000 сая төгрөгийг нь би хариуцагч нараас буцаан шаардах болно. Энэ хүмүүс миний байрыг худалдаж авна гэж үлгэр ярьж түрээсээ ч цаг тухайд нь өгдөггүй, тэгээд шүүх хуралдаанд дандаа худлаа тайлбар гаргадаг худалч хүмүүс энэ хүмүүст байраа түрээсэлсэн нэртэй миний хувьд байр ч байхгүй эхнэр төрөөд нялх биетэй хөхөө өвлийн хүйтэнд хүний монгол гэрт царай алдаад амьдарч байна. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Тиймээс Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 05 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн *******0*******/ШШ05/00850 дугаар шийдвэртэй тогтоох хэсгийн ******* дах заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: .... Бид эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна. 06 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл орон сууцанд амьдраад 7,000,000 төгрөгийг авахгүйгээр байраа суллаж өгнө ... гэв
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
1. Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******, ******* нараас Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* дугаар баг, *******14 дүгээр байр, ******* тоот, хоёр өрөө орон сууцыг чөлөөлүүлэн нэхэмжлэгч *******д олгож, энэ хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******, ******* нараас түрээсийн төлбөр 1,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 87,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
. Иргэний хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******, 89 дүгээр зүйлийн 89..5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******гээс эд хөрөнгийг засан сайжруулахад гарсан зардал 7,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч*******, ******* нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,00,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,*******4 төгрөг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************,950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 11*******,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,950 төгрөгийг гаргуулж хариуцагч*******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
. Нэхэмжлэгч ******* хариуцагч , ******* нарт холбогдуулан Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* дугаар баг, ******* дугаар гудамж, *******14 дүгээр байр, ******* тоот хаягт байршилтай өрөө, орон сууцнаас *******,******* нарыг албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүрэгт 1,800,000 төгрөгийг, ашиглалтын зардал 87,000 төгрөгийг, нийт 1,887,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч нар дээрх орон сууцанд засвар хийхэд гарсан зардал 7,000,000 төгрөгийг, тавилга захиалж хийлгэсэн 8,00,000 төгрөгийг, нийт 15,00,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
4. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов.
5. Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* дугаар баг, ******* дугаар гудамж, *******14 дүгээр байр, ******* тоотод хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0*******0004768 дугаарт бүртгэлтэй, .80 м.кв талбай бүхий өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******г бүртгэж, 01 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ. /хх7/
6. Хариуцагч *******,******* нар 0******* оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* дугаар баг, ******* дугаар гудамж, *******14 дүгээр байр, ******* тоотод хаягт байршилтай, .80 м.кв талбайтай, өрөө орон сууцыг нэхэмжлэгчээс 05 оны 0 дугаар сарын 01-ний өдрийн дотор 70,000,000 төгрөгөөр худалдан авахаар, бэлэн мөнгө цугларах буюу 05 оны ******* дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэг сарын 600,000 төгрөгийн хөлс төлөх үүргийг хүлээхээр харилцан тохиролцжээ.
6.1. Нэхэмжлэгч ******* нь 0******* оны 9 дүгээр сарын 16-ны өдөр орон сууцыг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлж, хариуцагч нар 05 оны 6 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд орон сууцны хөлсөлсөн хөлсөнд 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны 5*******70*******6 тоот дансанд шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй./хх5, 6/
6.. Хариуцагч нар орон сууцны засан сайжруулсан зардалд 7,000,000 төгрөгийг, тавилга захиалгаар хийлгэсэн 8,00,000 төгрөгийг нийт 15,00,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.
7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох зохигчдын тайлбарыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн ************** дугаар зүйлийн **************.1 д заасан харилцаа үүсээгүй, харин *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв. Учир нь:
7.1. Иргэний хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж зааснаар нэхэмжлэгч ******* хариуцагч *******,******* нарт амьдран суух зориулалтаар түүний эзэмшилд тодорхой эд хөрөнгө /орон сууц/-ийг түр хугацаагаар шилжүүлэх, хариуцагч нь хариу төлбөр буюу хөлс төлөх үүрэг хүлээнэ.
7.. Зохигчдын хооронд орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч Иргэний хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.******* дахь хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авч өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзсэн тул талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээг байгуулагдсан гэж үзэв.
7.*******. Хариуцагч нар 05 оны 0 дугаар сарын 01-ний өдрийн дотор бэлэн 70,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчээс уг орон сууцыг худалдан авах үүргээ биелүүлээгүй, 05 оны ******* дугаар сарын 01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан, хариуцагч нар 05 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар дахин сунгах хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснөөр 05 оны 4 дүгээр сарын 0-ны өдөр Хаан банканд дахь *******гийн эзэмшлийн 5*******70*******6 тоот дансанд ,000,000 төгрөгийг хариуцагч нар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон./хх5/ Энэ тохиолдолд Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно.
7.4. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.*******-т ...Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно. гэж зохицуулсан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл гэрээ цуцлах хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолохоор хуульчилсан ба нэхэмжлэгч тал орон сууц чөлөөлж өгөх тухай мэдэгдлийг 05 оны 6 дугаар сарын 0-ны өдөр хариуцагч нарт мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан.
7.5. Хариуцагч нар уг орон сууцыг 0******* оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс хойш 05 оны 8 дугаар сарын хүртэл хугацаанд эзэмшиж ашигласан талаар маргаагүй болно.
7.6. Анхан шатны шүүхээс ...нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн орон сууцыг 0******* оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс 05 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагч нар хөлсөлж 5,000,000 төгрөгийн хөлс төлсөн, 05 оны 6, 7, 8 дугаар сар хүртэлх хугацаанд эзэмшиж, ашигласан хөлсийг төлөөгүй, дээрх хугацааны төлбөр 1,800,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 87,000 төгрөгийн хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* дугаар баг, ******* дугаар гудамж, *******14 дүгээр байр, ******* тоотод хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0*******0004768 дугаарт бүртгэлтэй, .80 м.кв талбай бүхий өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, *******6 дугаар зүйлийн *******6.1 дэх хэсэгт нийцжээ.
8. Хариуцагч нараас 15,00,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийн тухайд:
8.1. Хариуцагч *******,******* нар нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг 05 оны 0 дугаар сарын 01-ний өдрийн дотор 70,000,000 төгрөгийг бэлнээр өгч худалдан авахаар, мөнгөө бэлэн болтол хугацаанд буюу 05 оны ******* дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хөлслөн амьдрахаар тохиролцож, нэхэмжлэгч нь 0******* оны 9 дүгээр сарын 16-ны өдөр орон сууцны түлхүүрийг хариуцагч нарт хүлээлгэн өгснөөр засварын ажлыг эхлүүлсэн үйл баримт тогтоогдсон.
8.. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89..5-д зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж, сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй байна.
8.*******. Хөлслөгчийн хийсэн засварын зардлыг хөлслүүлэгч төлж болох үндэслэл нь тухайн гэрээний зүйл болсон эд хөрөнгөд хийсэн засвар нь салгаж болохгүй байгаагаас гадна цаашид өмчлөгчид эдийн засгийн хувьд ашигтай байдал үүсгэх нөхцөлд хамаарах ба 0******* оны 9 дүгээр сарын *******-ний өдөр хариуцагч нарт орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгч хүлээлгэн өгч, засвар хийх талаарх хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, засварын үйл явцтай биечлэн танилцаж байсан нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдсон гэж дүгнэж нэхэмжлэгчээс засан сайжруулалтын зардалд 7,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт олгож, тавилга хийлгэсэн зардалд 8,00,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүх шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.
9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 05 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн *******0*******/ШШ05/00850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахад урьдчилан төлсөн 16,950 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээв.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.*******, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ
В.ЦЭЦЭНБИЛЭГ