| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00107/Э |
| Дугаар | 00113 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 00113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч Г.У нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Ут холбогдох 1932000000083 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, *тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №45 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг 01 жил 3 сарын хугацаагаар тэнссэн. улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Ганболдын У.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Г.У нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шөнийн 05 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн нутагт “54-05” УБҮ улсын дугаартай “FUSO” маркийн тээврийн хэрэгслээр 123 ширхэг 4 метрийн урттай шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Модны эзэн Гс ах бид 2 олон жил хуурай ах дүүгийн холбоотой явж байгаа ах нь Бороо гэх газар байшин барих гэж байгаа юмаа ахдаа нэг тус болооч ах нь машинд нь түлшийг нь хийгээд өгье хэдэн дүнз байгаа тэрийг зөөгөөд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би надад гарал үүсэлийн гэрчилгээ байхгүй орон нутгаасаа мод тээвэрлээд гарч, ороход хэцүү байгаа гэхэд Сумын засаг даргын нөөцийн сангаас авсан гоожин байгаа сум дотроо явж байхад гарал үүсэл шаардлага байхгүй, энэ бичгээр Бороо гэх газарлуу мод зөөхөд болно гэсэн. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө “FUSO” маркийн тээврийн хэрэгслээр 123 ширхэг 4 метрийн урттай дүнз мод ачиж явж байгаад ийм зүйл болсон гэжээ.
Гэрч Ц.Гх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны өвөл 2 дугаар сарын сүүлээр байх сайн өдрөө мэдэхгүй байна. Манай дүү Гс надад танай хашаанд мод буулгалаа шүү гээд мод буулгасан юм. Хаанаас бэлтгэсэн эсэхийг нь мэдэхгүй байна ямартай ч хар модон дүнзнүүд байсан. 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр ачааны машинд ачихад 123 ширхэг дүнз байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-р дугаар хуудас/
Гэрч Ц.Гс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Мандал сумын Засаг даргын нөөцөөс хувьдаа байшин барих зорилгоор 50 метр куб бэлтгэх зөвшөөрөл авахаар Засаг дарга Н.Лхагвадоржоор цохолт хийлгэж Мандал сумын байгаль орчны албанаас 50 метр куб модыг Мандал сумын Тарни 8-р багт үйл ажиллагаа явуулдаг “Морте” ХХК-ийн ойн сан Шар шургаагт гэх газраас бэлтгэхээр болж 364080 төгрөгийг байгаль орчны албаны дансанд хийж мод бэлтгэх эрхийн бичиг авсан юм. Ингээд модоо бэлтгэж амжихгүй явж байгаад Мандал сумын байгаль орчны албаны дарга Волоожоор 2019 оны 02 дугаар сарын 27-29-ны өдрийн хооронд мод бэлтгэхээр сунгалт хийлгэж тус хугацаандаа мод бэлтгэх зөвшөөрөл авсан. Мортер ХХК-ийн ойн сан Шар шургаагт гэх газраас 40 гаран метр куб 4 метрийн урттайгаар шинэс мод бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Мандал сум руу татаж найз Дсгийн “Нугын хишиг” ХХК-ийн хашаанд буулгаж бэлтгэсэн модоо дүнз хэлбэрт оруулж зоруулсан юм. Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хуурай дүү Утай утсаар холбогдоод Бороогийн гол руу мод зөөгөөд өгөөч түлшийг нь хийгээд өгье ах нь гэж гуйгаад тус өдрөө хуурай дүү Уын ачааны машинд ах Гхтай нийлж байгаад ахынхаа хашаанд буулгасан байсан 123 ширхэг дүнзээ ачсан юм. Ингээд У мод ачсаны маргааш буюу 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө Бороогийн гол руу миний модыг ачиж явж байгаад цагдаад саатуулагдсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-38-р дугаар хуудас/
Гэрч Р.Нн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... мод бэлтгэх эрхийн бичиг заасан хугацааны дагуу мод бэлтгэж тээвэрлэх ёстой. Харин уг тээвэрлэж явсан модоо тухайн иргэн хэзээ, хэрхэн боловсруулах нь өөрийн дурын асуудал гэвч худалдан борлуулах, гадагш тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ авах ёстой гэх мэдүүлэг /ХХ-ийн 9 дүгээр хуудас/
Хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Түвшинзаяагийн илтгэх хуудас /ХХ-ийн 9-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Г.Уын оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 64 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 68 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 70-73 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.У нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шөнийн 05 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн нутагт “54-05” УБУ улсын дугаартай “MITSUBISHI FUSO” маркийн тээврийн хэрэгслээр 123 ширхэг 4 метрийн урттай шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэрч Ц.Гхийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны өвөл 2 дугаар сарын сүүлээр байх сайн өдрөө мэдэхгүй байна. Манай дүү Гс надад танай хашаанд мод буулгалаа шүү гээд мод буулгасан юм. Хаанаас бэлтгэсэн эсэхийг нь мэдэхгүй байна ямартай ч хар модон дүнзнүүд байсан. 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр ачааны машинд ачихад 123 ширхэг дүнз байсан... гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-р дугаар хуудас/, Гэрч Ц.Гсийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Мандал сумын Засаг даргын нөөцөөс хувьдаа байшин барих зорилгоор 50 метр куб бэлтгэх зөвшөөрөл авахаар Засаг дарга Н.Лхагвадоржоор цохолт хийлгэж Мандал сумын байгаль орчны албанаас 50 метр куб модыг Мандал сумын Тарни 8-р багт үйл ажиллагаа явуулдаг “Морте” ХХК-ийн ойн сан Шар шургаагт гэх газраас бэлтгэхээр болж 364080 төгрөгийг байгаль орчны албаны дансанд хийж мод бэлтгэх эрхийн бичиг авсан юм. Ингээд модоо бэлтгэж амжихгүй явж байгаад Мандал сумын байгаль орчны албаны дарга Волоожоор 2019 оны 02 дугаар сарын 27-29-ны өдрийн хооронд мод бэлтгэхээр сунгалт хийлгэж тус хугацаандаа мод бэлтгэх зөвшөөрөл авсан. Мортер ХХК-ийн ойн сан Шар шургаагт гэх газраас 40 гаран метр куб 4 метрийн урттайгаар шинэс мод бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Мандал сум руу татаж найз Дсгийн “Нугын хишиг” ХХК-ийн хашаанд буулгаж бэлтгэсэн модоо дүнз хэлбэрт оруулж зоруулсан юм. Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хуурай дүү Утай утсаар холбогдоод Бороогийн гол руу мод зөөгөөд өгөөч түлшийг нь хийгээд өгье ах нь гэж гуйгаад тус өдрөө хуурай дүү Уын ачааны машинд ах Гхтай нийлж байгаад ахынхаа хашаанд буулгасан байсан 123 ширхэг дүнзээ ачсан юм. Ингээд У мод ачсаны маргааш буюу 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө Бороогийн гол руу миний модыг ачиж явж байгаад цагдаад саатуулагдсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-38-р дугаар хуудас/, Гэрч Р.Ннгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...мод бэлтгэх эрхийн бичиг заасан хугацааны дагуу мод бэлтгэж тээвэрлэх ёстой. Харин уг тээвэрлэж явсан модоо тухайн иргэн хэзээ, хэрхэн боловсруулах нь өөрийн дурын асуудал гэвч худалдан борлуулах, гадагш тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ авах ёстой...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 9 дүгээр хуудас/, Хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Түвшинзаяагийн илтгэх хуудас /ХХ-ийн 9-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Уыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Уыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн нь тогтоогдсон, энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг байх тул гэмт хэргийн улмаас төрийн болон иргэний өмчид ямар нэгэн хохирол учраагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болох Г.Батбаярын эзэмшлийн бүртгэлтэй 54-05 УБУ улсын дугаартай “MITSUBISHI FUSO” маркийн тээврийн хэрэгсэлийг шүүгдэгч Г.У нь Г.Батбаяраас худалдаж авахаар тохирч урьдчилгаа төлбөрийг төлж үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, шүүгдэгчийн өмчлөлд уг тээврийн хэрэгсэл бүрэн шилжээгүй болох нь хэрэгт авагдсан гэрч Г.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн “...уг тээврийн хэрэгслийг Г.У надаас 70000000 төгрөгөөр бодож авсан, надад урьдчилгаа гэж 40000000 төгрөгийг өгсөн үлдэгдэл 30000000 төгрөгийг авах дутуу байгаа, 2019 оны 07 сард өгнө гэсэн ...” гэх мэдүүлэг /ХХ-н 40-р хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /ХХ-н 17-р хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул тээврийн хэрэгсэл битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн № 15 дугаар тогтоолыг хүчингүй болгож тээврийн хэрэгсэлийг өмчлөгч, эзэмшигчид нь буцаан олгох, гэрч Ц.Гсийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Мандал сумын Засаг даргын нөөцөөс хувьдаа байшин барих зорилгоор 50 метр куб мод бэлтгэх зөвшөөрөл авахаар Засаг дарга Н.Лхагвадоржоор цохолт хийлгэж Мандал сумын байгаль орчны албанаас 50 метр куб модыг Мандал сумын Тарни 8-р багт үйл ажиллагаа явуулдаг “Морте” ХХК-ийн ойн сан “Шар шургаагт” гэх газраас бэлтгэхээр болж 364080 төгрөгийг байгаль орчны албаны дансанд хийж мод бэлтгэх эрхийн бичиг авсан юм. Ингээд модоо бэлтгэж амжихгүй явж байгаад Мандал сумын байгаль орчны албаны дарга Ж.Волоожоор 2019 оны 02 дугаар сарын 27-29-ны өдрийн хооронд мод бэлтгэхээр сунгалт хийлгэж тус хугацаандаа мод бэлтгэх зөвшөөрөл авсан. “Мортер” ХХК-ийн ойн сан “Шар шургаагт” гэх газраас 40 гаран метр куб 4 метрийн урттайгаар шинэс мод бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Мандал сум руу татаж найз Дсгийн “Нугын хишиг” ХХК-ийн хашаанд буулгаж бэлтгэсэн модоо дүнз хэлбэрт оруулж зоруулсан юм...” гэх мэдүүлэг /ХХ-н 37-р хуудас/, Мод бэлтгэх эрхийн бичиг /ХХ-н 52-р хуудас/ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадоржид гаргасан Ц.Гсийн “...хэрэглээний мод олгохыг хүссэн...” өргөдөл /ХХ-н 53-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн дарга гэрч Р.Ннгийн “... иргэн Ц.Гс нь өөрийн хэрэгцээнд сумын засаг даргын нөөцөөс 50 м3 хэмжээтэй цэвэрлэгээний огтлолтоор хуурай шинэс хэрэглээний мод бэлтгэх хүсэлт гаргасныг “Мортир” ХХК-н ойн сангаас бэлтгэхээр зөвшөөрөл олгосон. Өөрөөр хэлбэл мод бэлтгэх №055085 дугаартай бичиг олгогдсон...” гэх мэдүүлэг, Мандал сумын Байгаль орчин хяналтын тасгийн дарга гэрч Ж.Волоожийн мөрдөн байцаалтад өгсөн “...Ц.Гс нь сумын засаг даргын ойн сангийн нөөцөөс 50 м3 хуурай шинэс төрлийн цэвэрлэгээний огтлолт хийх зөвшөөрөл авч мод бэлтгэх эрхийн бичиг нь “Мортир” ХХК-н ойн сангаас мод бэлтгэх ёстой байсан 2019 оны 02 сарын 27-нд иргэн Ц.Гс өөрийн биеэр уг мод бэлтгэх эрхийн бичигийг сунгалт хийлгэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-н 45-р хуудас/ гэрч Ө.Уранчимэгийн мэдүүлэг /ХХ-н 46-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар 4 м урт хэмжээтэй дүнз хэлбэрийн 123 ширхэг хуурай шинэс модыг эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрлийн дагуу ойгоос бэлтгэж Ц.Гс нь өөрийн эзэмшил, өмчлөлд авсан болох нь тогтоогдож байх тул уг модыг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын 2019 оны 04 дугаар сарын 22–ны өдрийн № 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож Ц.Гсэд буцаан олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Ганболдын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уыг 600 нэгж буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уыг торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд зургаа хуваан хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь Г.У нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болох Г.Батбаярын эзэмшлийн гэрчилгээтэй 54-05 УБУ улсын дугаартай “MITSUBISHI FUSO” маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн № 15 дугаар тогтоол, 4 м урт хэмжээтэй дүнз хэлбэрийн 123 ширхэг хуурай шинэс модыг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын 2019 оны 04 дугаар сарын 22–ны өдрийн № 07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Г.У нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ут өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.