| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 102/2016/05758/И |
| Дугаар | 920 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 920
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р ******* Онол Булгант төвийн 103 тоотод *******лах “Кибернетик ББСБ” ХХКомпанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайран дүүргийн 19-р хороо,21-р хорооолол,ҮЭ-н гудамж 2-60 дугаар ******* 58 тоотод оршин суух ******* овогт *******гийн *******д/РД:******* холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 16.835.370 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Кибернетик ББСБ” ХХКомпанийн гүйцэтгэх захирал Ц.Энхзаяа, нарийн бичгийн даргад Э.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Кибернетик ББСБ” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь 2013 оны 12-р сарын 16-ны өдөр Ч.*******тэй ЗГ13/118 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийг зээлдүүлсэн юм.Ч.******* нь 2015 оны 02-р сарын 18-ны өдрөөс хойш 2016 оны 05-р сарын 25-ны өдөр хүртэлх хуримтлагдсан зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй байгаа тул зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 11.038.850 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүү 4.885.160 төгрөг, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү 911.360 төгрөг, нийт 16.835.370 төгрөгийг түүнээс гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие нь Кибернетик ББСБ-с 2013 оны 12-р сарын 6-ны өдөр Б.******* гэдэг залууд өөрийн эзэмшилийн 3-н өрөө *******ыг барьцаа болгон тавьж өөрийн нэрэн дээр 25.000.000 төгрөг авч өгсөн нь үнэн. Зээл авахуулсан иргэн ******* нь бид хоёрын хооронд итгэлцэл алдагдаж Кибернетик ББСБ болон ******* миний бие хүнд байдалд орж бидний дунд маргаан үүсээд явж байна. ******* миний бие нь нийт авсан үндсэн зээл болох 25.000.000 төгрөгөөс эргэн төлөлтөнд үндсэн зээл болон үндсэн хүү, хүүгийн алдангид /16.809750/ төгрөгийг төлсөн байдаг.Одоо нэхэмжилж буй 16.835.370 төгрөгийг нийт дүнгээр нь хүлээн зөвшөөрөхгүй байна.Иймд үндсэн хүү 4885.160 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 911.360 төгрөгийг тус тус хасаж тооцож өгнө үү гэжээ. *******,******* надтай хийсэн зээлийн гэрээг үндэслэн хариуцагчаар татаж Кибернетик ББСБ-ын нэхэмжилсэн 16.835.000 төгрөгийг *******аас гаргуулж хохиролыг барагдуулж өгнө үү. Миний нөхөр бие муутай групээс тэтгэвэр рүү шилжсэн.Би өөрөө тэтгэвэрт гарсан. Иймд сул дорой байдлыг ашиглаж, эрж хайж чадахгүйг судлан мэдэж биднийг хохироож байна. Ч.******* миний бие нь Органикклор ХХК-ийн захирал Б.*******тай 2014 оны 03-р сарын 18-наас 2014 оны 06-р сарын 18-нд төлж барагдуулахаар 14.880.000 төгрөгний зээлийн гэрээг 2.9 хувийн хүүтэй,хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж өөрийн эзэмшилийн *******-ийн 19- хороо 21 ******* 2-60-58 тоот *******ыг Кибернетик ББСБ-д барьцаа болгон тавьж зээл авч өгч тусалсан.Ингээд ******* нь Кибернетик ББСБ-тай зээлийн төлөлтийн 16.840.000 төгрөгийг авсан үнэн гэдгээ хүлээж хариуцагчаар татагдсан тул Ч.******* намайг зээлийн хариуцагчаас чөлөөлж,үндсэн хөрөнгө болох *******-ийн 19- хороо 21 ******* 2-60-58 тоот *******ыг барьцаанаас суллаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2013 оны 12 дугаар сарын 16-ний өдөр 25.000.000 төгрөгийн зээлийг Ч.******* “Кибирнетик” ББСБ-иас авсан. Манай нэхэмжилж байгаа дүнг одоог хүртэл төлөөгүй байгаа. Нэхэмжлэлийг анх 5 сард гаргасан гэтэл нэг ч төлөлт хийгдээгүй. Ч.******* нь зээлийг авахдаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр *******, 2/60-28 тоот 2 өрөө *******ыг барьцаалан зээл авсан. Хамтран хариуцагчаар татаж байгаа Б.******* нь манайхаас зээл авах явцад оролцоогүй бид танихгүй хүн байгаа. Зээлийн зориулалт нь ч .*******т өгсөн асуудал байхгүй. зээлийн гэрээн дээр Б.******* гэж хүний гарын үсэг зурагдаагүй. Хөндлөнгийн хүнийг хамтран хариуцагчаар татсан байгаа нь үндэслэлгүй юм. Анх зээл авахдаа *******т би өгч байгаа гэж хэлсэн зүйл байхгүй. Сүүлд Ч.******* нь “Би *******т өгсөн юм.Б.*******аас мөнгийг авах ёстой, утас руу нь залгаад шаардаад өгөөч гэж хэлсэн хүсэлтээр би нэг удаа залгаж хэлж байсан. Зээлийн төлөлтийг мэдэхгүй. Гүйлгээний утга дээр дандаа Ч.*******гээс гэж ирдэг. Б.*******аас ирсэн гэсэн нэр огт байхгүй. Анх Ч.******* нь барилгын материал болон ажилчдын цалин өгнө гэж зээл авсан. Зээлийн өргөдөл дээр өөр хүнд өгнө гэсэн бичилт байхгүй. Яг зээл авах үед Б.******* нь хамт ирж байгаагүй. Гэтэл гэнэт л шүүхэд өгөхөд гарч ирж байна. Манай байгууллага дээр нэг л удаа ирсэн. Энэ хүн төлөх ёстой юм хэлээд өгөөч гэхэд манайх дэмжлэг болох зорилгоор л нэг удаа хэлж байсан. Тухайн үед ******* юу ч яриагүй чимээгүй сууж байгаад л гараад явсан гэв.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Кибернетик ББСБ” ХХКомпани нь хариуцагч Ч.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 11.038.850 төгрөг, үндсэн хүү 4885.160 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 911.360 төгрөг, нийт 16.835.370 төгрөг ” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ч.******* нь нэхэмжлэгч “Кибернетик ББСБ” ХХКомпанитай 2013 оны 12-р сарын 16-ны өдрийн ЗГ 13/118 тоот зээлийн гэрээ,2013 оны 12-р сарын 16-ны өдрийн №13/118 тоот үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн барьцааны гэрээнүүдийг байгуулж нийт 25.000.000 төгрөгийг сар бүрийн 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлж,зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлж дуусгахаар, гэрээнд заасан үндсэн болон хүүг төлөөгүй нөхцөлд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож *******-ийн 19- хороо 21 ******* Ү.Э-ийн гудамж 2-60-р *******ны 58 тоот орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Ч.******* нь миний бие Кибернетик ББСБ-с 2013 оны 12-р сарын 6-ны өдөр Б.******* гэдэг залууд өөрийн эзэмшилийн 3-н өрөө *******ыг барьцаа болгон тавьж өөрийн нэрэн дээр 25.000.000 төгрөг авч өгсөн нь үнэн.Нийт авсан үндсэн зээл болох 25.000.000 төгрөгөөс эргэн төлөлтөнд үндсэн зээл болон үндсэн хүү, хүүгийн алдангид /16.809750/ төгрөгийг төлсөн байдаг.Одоо нэхэмжилж буй 16.835.370 төгрөгийг нийт дүнгээр нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа .Иймд үндсэн хүү 4885.160 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 911.360 төгрөгийг тус тус хасаж тооцож өгнө үү гэж тайлбарлаж байснаа Органикклор ХХК-ийн захирал Б.*******тай 2014 оны 03-р сарын 18-наас 2014 оны 06-р сарын 18-нд төлж барагдуулахаар 14.880.000 төгрөгний зээлийн гэрээг 2.9 хувийн хүүтэй,хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж өөрийн эзэмшилийн *******-ийн 19- хороо 21 ******* 2-60-58 тоот *******ыг Кибернетик ББСБ-д барьцаа болгон тавьж зээл авч өгч тусалсан. *******,******* надтай хийсэн зээлийн гэрээг үндэслэн хариуцагчаар татаж Кибернетик ББСБ-ын нэхэмжилсэн 16.835.000 төгрөгийг *******аас гаргуулж хохиролыг барагдуулж өгнө үү. Б.******* нь Кибернетик ББСБ-тай зээлийн төлөлтийн 16.840.000 төгрөгийг авсан үнэн гэдгээ хүлээж хариуцагчаар татагдсан тул Ч.******* намайг зээлийн хариуцагчаас чөлөөлж, үндсэн хөрөнгө болох *******-ийн 19- хороо 21 ******* 2-60-58 тоот *******ыг барьцаанаас суллаж өгнө үү гэж тайлбараа өөрчилж нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаж, шүүхэд нотлох баримтаар Б.*******тай хийсэн зээлийн гэрээ, Органикколор ХХКомпанийн Улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлжээ.
Шүүх хариуцагч Ч.*******гийн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 451дүгээр зүйлийн 451.1-д...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө,гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ,Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т: зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорих хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заасны дагуу хариуцагч Ч.******* нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 11.038.850 төгрөг, үндсэн хүү 4885.160 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 911.360 төгрөг, нийт 16.835.370 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй ба энэ нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн барьцааны гэрээ,зээл эргэн төлөлтийн хуваарь болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудар нотлогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх Б.*******ыг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэлийн хувийг гардуулж хуульд зааснаар ажиллагаа хийсэн ба хамтран хариуцагч Батдэлгэрийн ******* нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2013 оны 12-р сарын 16-ны өдрийн ЗГ 13/118 тоот зээлийн гэрээ,2013 оны 12-р сарын 16-ны өдрийн №13/118 тоот үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн барьцааны гэрээнүүдийг байгуулж нийт 25.000.000 төгрөгийг сар бүрийн 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлж авсан гэрээнд хамтран зээлдэгч, батлан даагчаар оролцоогүй болох нь хэрэгт авагдсан 13/118 тоот зээлийн гэрээ,үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүхээс Б.*******ыг хамтран хариуцагчаар татсан хэдий ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг түүгээр төлүүлэх үндэслэл болохгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэх эсэхийг шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн хянан шийдвэрлэж шүүхийн шийдвэрээр шийдэх асуудал юм.
Хариуцагч Ч.******* нь би зээл авсан мөнгөнөөс Б.*******т зээлдүүлж зээлийн гэрээ хийсэн гэж нотлох баримтаар 2014 оны 05-р сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ ирүүлсэн ба энэ нь Кибернетик ББСБбайгууллага, хариуцагч Ч.******* хоёрын хооронд хийсэн зээлийн гэрээнд хамааралгүй, тусдаа зээлийн гэрээ байгууласан байх тул шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иймд Иргэний хуулийн 451дүгээр зүйлийн 451.1-дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага болох 16.835.370 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч Ч.*******, хамтран хариуцагчаар татагдсан Б.******* нарт шүүх хуралдааны товыг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 77-р зүйлд зааснаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчээс түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг шийдэв.
Шүүгчийн 2016 оны 08-р сарын 03-ны өдрийн 184/ШЗ2016/ 02018 дугаартай захирамжаар Б.*******ыг хамтран хариуцагчаар татсан ба нэхэмжлэлийн шаардлагыг түүнээс гаргуулах үндэслэлгүй тул хамтран хариуцагчаас чөлөөлөв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 242.126 төгрөг төлсөн ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын төсөвт хэвээр үлдээж, уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Ч.*******гээс “Зээлийн гэрээний үүрэгт 16.835.370 /арван зургаан сая найман зуун гучин таван мянга гурван зуун далан төгрөг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Кибернетик ББСБ” ХХКомпанид олгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дах хэсэгт зааснаар “Кибернетик ББСБ” ХХКомпанийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.*******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 16.835.370 төгрөг ” гаргуулах тухай иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татсан Б.*******ыг хамтран хариуцагчаас чөлөөлсүгэй.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.126 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гээс 242.126 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Кибернетик ББСБ” ХХКомпанид олгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн зүйлийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ