| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/00297/И |
| Дугаар | 210/МА2026/00206 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2026/00206
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/09155 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, ******* нарт тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХК-ийн 31,362 ширхэг хувьцааг эзэмшиж байсан болохыг тогтоолгох, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлдэлд тооцуулах, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11 -ний өдрийн *******-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, *******-ийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* *******-д гаргасан өргөдөл, мөн өдрийн ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ТУЗ-ийн тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, *******-ийн 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №08/01 дугаартай эзэмшигчийн нэр солих тухай шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн *******, Толгойт товчооны гудамж, *******, 12B, 12Г, хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1016,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө ******* ХК-ийн өмч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч Н.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Н.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Т.Ариунбилэг миний бие ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан бөгөөд уг компани 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ХХК-иар зуучлуулан ногдол хувь тараах гэрээг байгуулж, гэрээний 2 дугаар хавсралтад уг компанийн хувьцаа эзэмшигчээр үлдэх жагсаалтад миний бие 31,362 ширхэг хувьцаа, төрсөн дүү 31,362 ширхэг хувьцаа, төрсөн ах талийгаач нь 47,176 ширхэг хувьцаа тус тус авч үлдэхээр холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж өгсөн. Энэ нь Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр тодорхойлогдсон. Гэтэл талийгаач ах нь бэлэглэлийн гэрээнд миний зөвшөөрөлгүйгээр гарын үсгийг хуурамчаар зурж ******* ХК-д миний 31,362 ширхэг хувьцааг *******-д шилжүүлж авсан байсан. Уг хууль бус үйлдлийн улмаас би хувьцаагаа хууль ёсны эзэмшигчийн хувьд захиран зарцуулах боломжгүй болсон. Миний зөвшөөрөлгүй хийгдсэн бэлэглэлийн гэрээгээр *******-д шилжүүлсэн гэх хувьцаа бодит байдал дээр *******-д шилжээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
******* ХК-ийн нэр, хэлбэрийг 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өөрчлөхөөс өмнө буюу 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр *******-ийг шинээр үүсгэн байгуулж, компанийн дүрмээр 128,000,000 төгрөгийн хөрөнгөтэй, нийт нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 1285 шрхэг хувьцаатай байхаар байгуулсан. ******* ХК-аас тус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж буй хувьцааны дүн 62,724 ширхэг хувьцаа шилжүүлэхээр байдаг. Мөн *******-ийн хувьцаа нь өнөөдрийг хүртэл 18 жилийн хугацаанд өөрлөлт ороогүй 1285 ширхэг хувьцаа байгаа болох нь компанийн дүрмээр нотлогдсон. Би ******* ХК-ийн 31,362 ширхэг хувьцаа буюу 28,53 хувийн хувьцаа эзэмшигч байсан болохыг тогтоолгосноор дээрх хууль бус алдааг залруулж ******* ХК-ийг хуулийн дагуу нэр, хэлбэрийг өөрчлөх, эдгээр шийдвэрүүдийг гаргахад хувьцаа эзэмшигчийн эрхээ эдэлж оролцох, нэр болон хэлбэр өөрчлөгдсөн компанид 31,362 ширхэг хувьцааны хүрээнд хувьцаа эзэмших, компанийн үйл ажиллагаанд оролцох, хувь ногдол ашиг хүртэх зэрэг бүх эрхээ сэргэх нөхцөл бүрдэх юм. Иймд ******* ХК-ийн 31,362 ширхэг хувьцаа буюу 28,53 хувийн хувьцаа эзэмшигч байсан болохыг тогтоолгоно.
1.2. Хэрэгт 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ийн *******-д гаргасан өргөдөл, ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ТУЗ-ийн тогтоол зэрэг баримтууд авагдсан. Уг баримтуудыг анх удаа харж байна. Тус баримтад гэж бичигдсэн гарын үсэгнүүд миний гарын үсэг биш энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Эдгээр баримтаас үзэхэд намайг өөрийн хувьцаагаа бусдад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, уг шийдвэрийг гаргасан мэтээр баримт үйлдэн 31,362 ширхэг хувьцааг надад мэдэгдэхгүйгээр миний зөвшөөрөлгүйгээр гэрээгээр шилжүүлсэн байсан. Иймээс 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээг төлөөлөх эрхгүй этгээд төлөөлж хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Т.Ариунбилэг, ******* нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна.
1.3. нь дээрх хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээг үндэслэн *******-ийн хувьцааг бүхэлд нь эзэмших болсон. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барж түүний эхнэр буюу ******* нь *******-ийн хувьцааг бүхэлд нь өв залгамжлалын журмаар гэрчилгээг өөртөө гаргуулан авсан. Хариуцагч *******д *******-ийн хувьцаа бүхэлдээ шилжих болсон үндэслэл хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хэрэгжсэн, миний зөвшөөрөлгүйгээр гарын үсгийг хуурамчаар үйлдэж од шилжсэн. Миний эзэмшлийн 31,362 ширхэг хувьцааг өв залгамжлалын гэрчилгээгээр бүхэлд нь өөртөө өвлөж авсан байх тул уг өвлөх эрхийн гэрчилгээ хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч миний эрхийг ноцтой зөрчиж хохироосон, надад ногдох хувьцааг бүхэлд нь хамруулан өвлөж авсан. Хариуцагч ******* нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж нэхэмжлэгчийг хохироосон тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******д холбогдуулан гаргаж байна.
2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулсаар ******* ХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг компанийн нэр, хэлбэрийг өөрчлөх нэрийн дор *******-ийн өмчлөлд бүхэлд нь шилжүүлж, улмаар ******* нь *******-ийн хувьцааг бүхэлд нь өвлөн авах замаар ******* ХК-ийн үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь захиран зарцуулах эрхийг олж авсан байгаагаас миний ******* ХК-ийн 31,362 ширхэг хувьцааг эзэмшигчийнхээ хувьд тус компанийн өмчлөлд байсан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн *******, Толгойт товчооны гудамж, *******, 12B, 12Г, хаягт байршилтай авто засвар агуулахын зориулалттай, 1046,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахад оролцох, өөрт ногдох хувиар өмчлөх, өөрт ногдох хувийг бусдад худалдах, түүний ашиг үр шимийг хүртэх, ******* ХК-ийг хуулийн дагуу нэр, хэлбэрийг өөрчлөхтэй холбоотойгоор тус үл хөдлөх хөрөнгийг хэний нэр дээр, хэрхэн шийлжүүлэх, эдгээр шийдвэрүүдийг гаргахад хувьцаа эзэмшигчийн эрхээ эдлэж оролцох, 31,362 ширхэг хувьцааны хүрээнд компанийн үйл ажиллагаанд оролцох, хувь ногдол ашиг хүртэх зэрэг бүх эрх сэргэх нөхцөл бүрдэх юм.
1.4. Хариуцагч ******* нь шүүхийн маргаан үүссэнийг мэдсээр байж *******-ийн хувьцааг *******-д шилжүүлж миний эрх ашиг сонирхлыг хохироосон. ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн *******-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, *******-ийн эрх шилжүүлэх гэрээнүүд хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээ хууль бус өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн хийгдсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэсэн хуулийн үндэслэлд хамаарч байх тул ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн *******-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, *******-ийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөллөр бус хэлдэлд тооцуулна.
******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11 -ний өдрийн *******-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, *******-ийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар ******* ХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг компанийн нэр, хэлбэрийг өөрчлөх нэрийн дор Жи ди эй ХХК-ийн өмчлөлд бүхэлд нь шилжүүлж, улмаар ******* нь Жи ди эй ХХК-ийн хувьцааг бүхэлд нь өвлөн авах замаар ******* ХК-ийн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олж авснаас миний ******* ХК-ийн 31,362 ширхэг хувьцааг эзэмшигчийнхээ хувьд тус компанийн өмчлөлд хамаарч байсан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй. Сонгинохайрхан дүүргийн *******, Толгойт товчооны гудамж, *******, 12B, 12Г, хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1046,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахад оролцох, өөрт ногдох хувиар өмчлөх, өөрт ногдох хувийг бусдад худалдах, түүний ашиг үр шимийг хүртэх, улмаар ******* ХК-ийг хуулийн дагуу нэр, хэлбэрийг өөрчлөхтэй холбоотойгоор тус үл хөдлөх хөрөнгийг хэний нэр дээр, хэрхэн шийлжүүлэх, эдгээр шийдвэрүүдийг гаргахад хувьцаа эзэмшигчийн эрхээ эдлэж оролцох, 31,362 ширхэг хувьцааны хүрээнд компанийн үйл ажиллагаанд оролцох, хувь ногдол ашиг хүртэх зэрэг бүх эрх сэргэх нөхцөл бүрдэх юм.
1.5. 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл гэх баримт гарч ирсэн ба уг тэмдэглэлд ...******* ХК-г хязгаарлагдмал хариуцлагтай компани болгон өөрчлөхөөр оруулж ирсэн төслийг баталсан хурлын шийдвэр гарав... гэсэн агуулгатай байх бөгөөд хувь нийлүүлэгч Т.Ариунбилэг гэж гарын үсэг зурагдсан байсан. Тус тэмдэглэлд бичигдсэн гарын үсэг миний гарын үсэг биш байдаг. Тиймээс уг тэмдэглэлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна. Учир нь 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол гаргасан ба уг тогтоолоор ...компанийн нэр болон компанийг өөрчлөн байгуулсантай холбогдуулан шинээр өөрчлөн байгуулагдсан компанийн дүрмийг шинэчлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг компанийн удирдлагад даалгасугай гэсэн шийдвэрийг гаргасан байх боловч миний бие ийм шийдвэр гаргасан хуралд оролцож байгаагүй.
Мөн тогтоолд хувь нийлүүлэгчид гэж гарын үсэг зурагдсан байх боловч миний гарын үсэг биш байсан. Эдгээр баримтаас үзэхэд нэхэмжлэгч намайг өөрийн хувьцаагаа бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн гарын үсэг зурсан, хуралд оролцсон, шийдвэр гаргасан, бэлэглэлийн гэрээг байгуулсан мэт баримтууд үйлдэж миний 31,362 ширхэг хувьцааг надад мэдэгдэхгүйгээр зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн. Иймд 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ийн *******-д гаргасан өргөдөл, мөн өдрийн ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэлийг тус тус хууль бус болохыг тогтоож, мөн өдрийн ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ТУЗ-ийн тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулна.
1.6. Талийгаач нь ******* ХК-ийн нэр хэлбэрийг хууль бусаар өөрчлөх шийдвэрийг гаргасны дараа *******-ийн нэрээр 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 08/01 тоот албан бичгээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт эзэмшигчийн нэр солиулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд түүний энэхүү хүсэлтийг үндэслэн ******* ХК-ийн хууль ёсны өмч болох Сонгинохайрхан дүүргийн *******, Толгойт товчооны гудамж, *******, 12B, 12Г, хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1046,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар *******-ийн нэр дээр түүний өмчөөр бүртгүүлсэн. ******* ХК-ийн нэр, хэлбэрийг өөрчилж нэг хувьцаа эзэмшигчтэй, ******* болгон өөрчилсөн бичиг баримтууд, шийдвэрүүд бүхэлдээ хууль бус учраас үүнийг дагаж ******* ХК-ийн хууль ёсны үл хөдлөх эд хөрөнгийг ******* дээр шилжүүлсэн нь мөн адил хууль бус болсон.
Ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлсэнтэй холбоотойгоор би үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэрлэх хувьцаа эзэмшигчийн онцгой эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирч үлдэхэд хүрсэн. *******-ийн 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн эзэмшигчийн нэр солих тухай шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулсанаар ******* ХК-ийн 31,362 ширхэг хувьцааг эзэмшигч миний бие өөрийн хувьцаанд ногдох эрхийн хүрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах, энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргахад оролцох, саналаа гаргах, таслах эрхтэй оролцох, өөрт ногдох хэмжээгээр өмчлөх, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх зэрэг эрхүүд сэргэх юм. Иймд *******-ийн 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн эзэмшигчийн нэр солих тухай шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулна.
1.7. ******* ХК нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн *******, Толгойт товчооны гудамж, *******, 12B, 12Г, хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1016,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байсан бөгөөд уг хаягт оршин байрлаж үйл ажиллагаагаа явуулж ирсэн талаарх нотлох баримтууд авагдсан. Гэтэл *******-ийн хувийн хэргээс үзэхэд 2008 оны 04 дүтээр сарын 16-ны өдөр ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бусаар явуулж компанийн нэр, хэлбэрийг өөрчилсөнтэй холбоотойгоор ******* ХК-ийн хууль ёсны өмч болох уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар нэр, хэлбэр нь өөрчлөгдсөн *******-ийн нэр дээр шилжүүлсэн.
Уг үл хөдлөх эд хөрөнгө ******* ХК-ийн өмч болохыг тогтоолгосноор ******* ХК нь өөрийн хууль ёсны үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх сэргэх, захиран зарцуулах, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хувьцаа эзэмшигчийн болон өмчийн эзний бүх эрхээ хэрэгжүүлэх, хувьцаа эзэмшигчийн хувиар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахад оролцох, өөрт ногдох хувиар өмчлөх, өөрт ногдох хувийг бусдад худалдах, түүний ашиг үр шимийг хүртэх, тус үл хөдлөх хөрөнгийг хэний нэр дээр, хэрхэн шилжүүлэх, эдгээр шийдвэрүүдийг гаргахад хувьцаа эзэмшигчийн эрхээ эдлэж оролцох, 31,362 ширхэг хувьцааны хүрээнд компанийн үйл ажиллагаанд оролцох, хувь ногдол ашиг хүртэх зэрэг эрх сэргэх нөхцөл бүрдэх юм.
Иймд ******* ХК-ийн 31,362 ширхэг хувьцааг эзэмшиж байсан болохыг тогтоолгох, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11 -ний өдрийн *******-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, *******-ийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* *******-д гаргасан өргөдөл, мөн өдрийн ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ТУЗ-ийн тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, *******-ийн 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №08/01 дугаартай эзэмшигчийн нэр солих тухай шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн *******, Толгойт товчооны гудамж, *******, 12B, 12Г, хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1016,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө ******* ХК-ийн өмч болохыг тогтоолгох тухай
2. Хариуцагч Н.Уянгын татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч төрсөн ахтайгаа амьд сэрүүн байхад эсхүл баяр наадмаар уулзаж гэр бүлийн хүрээнд энэхүү асуудлыг ярьж байгаагүй. 2008 онд бэлэглэлийн гэрээнд хуурамчаар гарын үсэг зурсан гэж байгаа бол тэр үед цагдаагийн байгууллагад хандаагүй байна. Улмаар 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ******* болгож бүртгүүлж, ингэхдээ компанийн хөрөнгийг 128,500,000 төгрөгийн үл хөлдлөх хөрөнгө бүртгэлтэй бөгөөд энэхүү хөрөнгө 100,000 төгрөгийн үнэ бүхий 1285 ширхэг хувьцаанд хуваагдана гэж заасан. Нэхэмжлэгч Т.Ариунбилэг компанийн 30 хувь буюу 30,000,000 төгрөгийг эзэмшиж их хэмжээний хувьцаа эзэмшигч эрх, үүргээ 2008 оноос хойш хэрэгжүүлж явах байтал хэрэгжүүлээгүй байдаг. Хэрэгт 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр оноосон нэр өөрчилсөн талаарх баримт байдаг. Жанна Д арк ХК нь ******* болж нэр өөрчлөгдсөн байхад 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч ******* ХК-ийн хувьцаа эзэмшигч байсан талаарх тодорхойлолт авсан. Өөрөөр хэлбэл, төрсөн ахтайгаа ярилцахгүй явсаар нас барсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан буй үндэслэлгүй, шаардах эрхтэй этгээд биш юм. Учир нь компанийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэлийн шаардлага гаргах байтал Т.Ариунбилэг одоогийн байдлаар хувьцаа эзэмшигч биш, шинжээчийн дүгнэлтээр түүний гарын үсэг мөн эсэх нь тодорхойгүй.
2.2. Сонгинохайрхан дүүргийн нотариатчийн 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн 31 дугаартай өв залгамжлах гэрчилгээнд бүх өв залгамжлагчид өвөөс татгалзаж, компанийн 100 хувь эзэмших болсон үйл баримт байдаг. Нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдсэн талаар баримтад анхнаасаа хувьцаа эзэмшигч биш байсан. Н.Уянгын хувьд хуулийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээг авч тухайн компанийг захиран зарцуулах эрхтэй болсон. Хариуцагч Н.Уянгын нөхөр нь *******-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барж, тус компанийн хувьцаа өв залгамжлалын журмаар эхнэр *******д бүрэн шилжсэн. Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ******* болон *******-ийн хооронд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон *******-ийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдах үед тус компанийн цор ганц хувьцаа эзэмшигч ******* байсан. ******* нь хууль ёсны дагуу *******-ийн хувьцааг шилжүүлэн авсан учраас энэхүү 2 компанийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь талийгаачийн өв нээгдэх үеэр маргааныг холбогдох газарт гаргах боломжтой байсан.
Т.Ариунбилэг бол тус компанийн жижиг хувьцаа эзэмшигч байгаагүй, тус компанийн нийт хувьцааны 27,5 хувийг эзэмшдэг байсан бөгөөд тэрээр компанитай холбоотой асуудалд оролцох, санхүүгийн жил дууссаны дараа санхүүгийн тайлантай танилцан ногдох ашиг хүртэх, хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахыг шаардах зэргээр 10 гаран жил энэхүү эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгчийн төрсөн ах энэ талаар мэдэж байсан ч гомдол, нэхэмжлэл гаргаагүй байхаас үзвэл од бүх компанийн хувьцаа шилжсэн, удирдлагын үүргийг дангаар хэрэгжүүлж байсныг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдож байна. Нэгэнт хуулийн дагуу үүссэн өмчлөх эрхэд халдах боломжгүй, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа болон мөн хуулийн 280 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээний талаарх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. *******, *******-иудын татгалзал, тайлбарын агуулга:
******* нь *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч юм. Нэхэмжлэгч нь ******* болон *******-иудын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан. Хувьцаа худалдах, худалдах авах, эрх шилжүүлэх гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан. Өөрөөр хэлбэл, шүүхэд нэхэмжлэл гарган иргэний хэрэг үүсэх эсэх асуудал хэлэлцэж байгаа талаар мэдэх боломжгүй. Иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нарт мэдэгдэл хүргүүлж, нэхэмжлэлийн шаардлага гардуулах ажиллагаанд 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш оролцсон. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдан авах гэрээ байгуулахад санаатайгаар хийсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Мөн өндөр дүнтэй хэлцэл байгуулж байсан учраас хувьцааны бүртгэлийн лавлагаа авсан, уг лавлагааг авахад ******* нь нэг хувьцаа эзэмшигчтэй ******* гэдэг хүн байсан. *******тай хүчин төгөлдөр хэлцэл байгуулан нотариатаар гэрчлүүлж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Лавлагааны үндсэн дээр хэлцэл хийх этгээдийг тодорхойлж, нотариатч зөрчил байхгүй хэмээн хэлцлүүдийг баталгаажуулж, холбогдох байгууллага энэхүү хэлцлийг хуульд нийцсэн, бүрдүүлбэр хангасан гэж үзсэний үндсэн дээр *******-ийн хувьцаа *******ас *******-д шилжсэн байдаг. Энэ үйл явдалаас хойш *******, ******* нар худалдаж авсан компанийн үйл ажиллагааг эрчимтэй явуулж байгаа, одоогоор компанийн хөрөнгөд асар их хэмжээний өөрчлөлт орсон. Хуулийн дагуу шилжүүлж авсан компанид хөрөнгө оруулж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа, хариуцагчийн зүгээс хууль зөрчсөн үйл ажиллагаа байхгүй.
Иймд ******* болон *******-иудын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан *******-ийн захирал болон Т.Ариунбилэг нарын хооронд байгуулагдсан 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Бэлэглэлийн гэрээний Т.Ариунбилэгт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Т.Ариунбилэгийг ******* ХК-ийн 31 362 ширхэг хувьцааг эзэмшиж байсан болохыг тогтоож, хариуцагч *******д олгосон 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11 -ний өдрийн Жи ди эй ХХК-ийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Жи ди эй ХХК-ийн Эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ийн Жи ди эй ХХК-д гаргасан өргөдөл, мөн өдрийн ******* ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэлийг тус тус хууль бус болохыг тогтоож, мөн өдрийн ******* ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ТУЗ-ийн тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Жи ди эй ХХК-ийн 2008 оны 05 сарын 06-ны өдрийн №08/01 дугаар Эзэмшигчийн нэр солих тухай шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн *******, Толгойт товчооны гудамж, *******, 12B, 12Г, хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1016,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө ******* ХК-ийн өмч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ариунбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 772,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Н.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нь хувьцаа эзэмших эрхээ зөрчигдсөнийг төрсөн ах ыг нас барсны дараа мэдсэн гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч нь ******* ХК-ийн хувьцаа эзэмшигч байхаас гадна 2003 оноос хойш тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан. 2011 оны
10 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Компанийн тухай хуулийн 46 дугаар
зүйлийн 46.5-д Төлөөлөн удирдах зөвлөлийн нь санхүүгийн жил дууссанаас хойш 50
хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна гэж заасан. Үүний дагуу хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга Т.Ариунбилэг нь жил бүр
ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэр гаргах, ТУЗ-ийн хурлыг
зарлан хуралдуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, 20 орчим жил, 20 орчим удаа
удаагийн ТУЗ-ийн хурал зарлах эрх, үүрэг нь нэхэмжлэгчид бүрэн байсан. Бодит байдал дээр цагаан сар, найр наадмаар уулзаад ногдол ашиг, хувьцаагаа асуух, энэ талаар гомдлоо цагдаагийн байгууллагад хандаад шийдвэрлүүлэх боломжтой байсан.
******* ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч хувьцаа эзэмших эрхээ зөрчигдсөнийг төрсөн ах ыг нас барсны дараа мэдсэн гэх үл хайхарч болохгүй санаатай худал мэдүүлгийг шүүх үндэслэлтэй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Тодруулбал, нэхэмжлэгч өөрийн мэддэг, мэдэх ёстой байсан үйл баримтаа төрсөн ахыгаа нас барсны дараа мэдсэн гэж худлаа ярьж байхад шийдвэрийн үндэслэл болгосон. Харин Иргэний хуулийн дагуу бэлэглэлийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 1 жил, гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, цаашлаад Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа болох 10 жилийн хугацаа 2018 онд дууссан гэсэн хууль зүйн дүгнэлтийг шүүх үнэлээгүй.
5.2. Шүүхийн шийдвэрт шинжээчийн дүгнэлтийн дагуу *******-ийн захирал (Т.Бат- Орших) болон Т.Ариунбилэг нарын хооронд байгуулагдсан 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээнд Т.Ариунбилэг гарын үсэг зураагүй үйл баримт тогтоогдсон тул тус гэрээний Т.Ариунбилэгт холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцсон. Гэтэл нэхэмжлэгчийн шаардаж буй 31,362 ширхэг хувьцаа анх 2003 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №01 дугаартай ******* ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор ******* нэр дээр бүртгэгдсэн бөгөөд шинжээчийн дүгнэлт, уг тогтоол гэсэн баримт дээрх ийн Ариунбилэг гэсний ард зурагдсан гарын үсэг харьцуулах загвараар ирүүлсэн ******* гэх гарын үсгийн загваруудтай гарын үсгийн галиглал, ерөнхий хэлбэр, элемент гүйцэтгэлийн дараалал зэрэг гарын үсгийн бүтцийг илэрхийлэх шинж тэмдгүүдээрээ өөр байх тул цаашид харьцуулан шинжлэх боломжгүй гэж дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтээр 31,362 ширхэг хувьцаа нэхэмжлэгчийн эзэмшилд шилжсэн үйл баримт дээр Т.Ариунбилэг өөрөө гарын үсэг зураагүй байхад зөвхөн 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээнд Т.Ариунбилэг гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, харин анхны тогтоолыг хүчин төгөлдөр мөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Дээрх баримтууд нэхэмжлэгчийн хүсэл зориг бол ах бүх зүйлийг мэдэж байгаа, ах нь компанийн бүх зүйлийг мэдэж байсан, юу юу болж байгааг мэдээд байсан, тийм ч учраас ахыгаа амьдад нь хаана ч хандаагүй, юу ч яриагүй хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн, харин нас барсны дараа өвлөж авсан бэр эгчээ шүүхэд өгөөд яваа гэдгийг батлаад байхад шүүх тэдгээрийг үнэлээгүй.
5.3. Өв залгамжлах эрхийн гэрчилгээний дагуу Чүлтэм овогтой нь 2002 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нас барсан учир түүний төрсөн хүү овогтой Бат-Оршиход ******* ХК-ийн хувьцаа эзэмших бүх эрхийн гэрчилгээг олгосон ба ...өв залгамжлагч од олгосон энэхүү эрхийн гэрчилгээг бусдад олгоогүй болно... гэдгийг дурдсан. Бусдад олгоогүй гэдэг нь бусад хууль ёсны өвлөгчид өвөөсөө татгалзсан байх магадлалтай бөгөөд түүний дунд ын төрсөн дүү, нэхэмжлэгч Т.Ариунбилэг багтаж байгаа эсэх нь энэхүү иргэний хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай үйл баримт юм. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтад Сонгинохайрхан дүүргийн нотариатч /09 дугаар тамгатай/ гийн 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн, №31 бүртгэлийн дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээний нотариатчид үлдсэн хувийг, түүнд хавсаргагдсан баримт бичгүүдийн хамт Нийслэлийн архивын газраас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулан авах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх энэхүү хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
5.4. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д ын нэрийг гэж бичсэнийг техник алдаа гэж үзэж болохгүй. Учир нь шүүгч шийдвэрт гарын үсгийг зурж, тамгыг даруулахаас өмнө шийдвэрийн төслийг бүрэн уншиж танилцаагүй, шийдвэрийн үндэслэл, тогтоох хэсгийг нягтлан шалгаагүй гэдгийг нотолж байна. Мөн шүүхийн шийдвэрт үндэслэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг 421,200 төгрөг гэсэн бол тогтоох хэсгийн 2-т улсын тэмдэгтийн хураамжийг 772,000 төгрөг гэж зөрүүтэй бисэн.
Иймд шүүхийн шийдвэрийн *******-ийн захирал () болон Т.Ариунбилэг нарын хооронд байгуулагдсан 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээний т холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Т.Ариунбилэгийг ******* ХХК-ийн 31,362 ширхэг хувьцаа эзэмшиж байсан болохыг тогтоосон хэсгийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацааг хэрэглээгүй гэж гомдол гаргасан боловч бодит байдалд тус компанийн хувьцааг ийн Бат-Орших, ийн Ариунбилэг, ийн Баттөгс гэх ах дүү гурвын нэр дээр хуваасан. Ах, дүү учраас ах нь компанийн үйл ажиллагааг өргөжүүлээд бүгдээрээ томоохон худалдааны төв болгож ажиллана гэж хэлдэг. Тэр үед энэ компани зогсонги буюу цэвэр бохирын дулаанд холбогдоогүй, гарааш агуулахын зориулалттай байсан учраас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй байсан. ******* тухайд ахтайгаа ашиг, орлого олох, хувьцааны асуудлын талаар ярьдаггүй, тэрээр хувьцаа эзэмшигч гэдгээ мэдэж байсан. Ах нь 2020 онд зуурдаар бурхан болсон бөгөөд өв залгамжлагч *******тай тус асуудлын талаар ярихад хариу өгөөгүй тул шүүхэд хандан ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох эрх зүйн шаардлага үүссэн. Т.Ариунбилэг нь Санхүүгийн зохицуулах хорооноос ******* ХХК-ийн хувьцаа эзэмшиж байсан талаарх лавлагааг гаргаж авч, шүүх тус лавлагааг үндэслэн иргэний хэрэг үүсгэсэн. Дээрх лавлагаагаар ******* ХХК-ийн хувьцааг 47,116 хувьцаа, 31,362 хувьцаа,Т.Ариунбилэг 31,362 хувьцаа эзэмшдэг болох нь тогтоогдсон. Үүнийг үндэслэн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж шүүх нотлох баримтаар Улсын бүртгэлийн Ерөнхий газраас хуулийн этгээдийн хувийн хэргийг гаргуулж хэрэгт хавсаргасан.
Уг баримттай танилцахад ******* өмнөөс бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, ******* хувьцааг од бэлэглэсэн мэтээр бэлэглэлийн гэрээг хуурамчаар үйлдэж хувийн хэрэгт хавсаргасан. Тиймээс Т.Ариунбилэг бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зураагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Шүүх шинжилгээний тухай хуулиар нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж шинжээч томилсон. Шинжээчийн дүгнэлтийн 5-д ******* нэрийн ард зурагдсан ******* ХХК-ийн ард 94 гэж дугаарласан байгаа энэ хуудаснууд, 11 дүгээр хуудсанд ******* нэрийн ард зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд харьцуулсан загвараар ******* гарын үсэгтэй тохирохгүй гэсэн дүгнэлтийг өгөх үндэслэлтэй гэж үзэж бэлэглэлийн гэрээнд зурагдсан гарын үсэг ******* гарын үсэг биш гэж шинжээч хөтөлбөргүй үнэнг тогтоосон.
Хариуцагч шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн учраас дахин шинжээч томилох шаардлагагүйгээр эцэслэн шийвэрлэгдсэн. Анхан шатны шүүхэд Б.Хандмаа нотариатч би бэлэглэлийн гэрээг улсын бүртгэлд бүртгээгүй гэдгээ албан бичгээр ирүүлсэн. Бэлэглэлийн гэрээг зөвхөн шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг хууль бус гэдгийг тогтоохоос гадна бэлэглэлийн гэрээ архивын газарт байгаа эсэхийг тодруулахын тулд шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс албан бичиг явуулахад тус гэрээ архивт байхгүй гэх хариу ирсэн. нь ******* өмнөөс бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурснаас гадна нотариатын тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн тул архивт бүртгэгдээгүй. Энэ талаар тойргийн ерөнхий нотариатч Батаа овогтой Хандмаа шүүхэд бичгээр тус бэлэглэлийн гэрээг архивт бүртгээгүй. Миний дарсан нотариатын тамга тэмдэг хуурамч гэсэн тайлбарт гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан. Энэ баримтуудаар бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй болох нь тогтоогдсон.
6.2. Т.Ариунбилэгт мэдэгдэхгүйгээр нь нууцаар бэлэглэлийн гэрээ хийсэн байсныг хувийн хэргээс мэдсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй гэж, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна гэж тус тус заасан. Иймээс хувьцаа нь эдийн бус хөрөнгөд хамаарах учраас хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй.
Харин бэлэглэлийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааны асуудал нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт холбоотой асуудлыг давхар тайлбарлаж дүгнэх асуудал байдаг. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу эрх зөрчигдсөн гэдгээ мэдсэн байх ёстой бөгөөд эрх зөрчсөн тэр цаг үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх асуудал яригдана. Шүүхийн шатанд нотлох баримтаар ирсэн материалаас бэлэглэлийн гэрээг мэдсэн. Тэр үед мэдээд бэлэглэлийн гэрээнд зурагдсан гарын үсэг ******* гарын үсэг биш гэдгийг мэдсэн учраас Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу тайлбарлаж хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж тайлбарласан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
6.3. Чүлтэм овогтой нь болон Т.Ариунбилэг нарын аав юм. Ч. нь тус компанийг 100 хувь эрх шилжүүлэх гэрээгээр од өгсөн мэтээр тайлбарлаж гомдол гаргасан боловч тийм зүйл болоогүй. Хэргийн 117 дугаар талд өв залгамжлалын гэрээ авагдсан ба Чүлтэм овогтой нь 2002 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бурхан болсон. 2002 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүү од өөрт ногдох хэсгийг өв залгамжлалын эрхийн гэрээгээр шилжүүлсэн. Нас барагчийн хувийн компанийн хувьцаанаас од ногдох хувьцааг шилжүүлсэн. Иймээс Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлээс , Т.Ариунбилэг, нар хувьцаа эзэмшдэг гэдгийг 2007 оны бүртгэлээс харж болно. ******* ХХК нь 234 хувьцаа эзэмшигчтэй, тухайн үед ******* ХХК-ийн захирал байсан бол өв халамжийн гэрээгээр 100 хувь шилжүүлэх хууль зүйн боломжгүй, өөрт ногдох хэсгээ шилжүүлсэн.
6.4. Шүүх процессын шинжтэй алдаа гаргасан зүйл байхгүй, уг хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь үндэслэлтэй. Учир нь 2003 оны өвлөх эрхийн асуудал буюу Ч.өөс өвлөж байгаа асуудлыг тайлбарладаг боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй учир шалтгаан нь хэрэгт авагдсан баримтаар Ч.өөс од шилжиж байгаа хувьцааны асуудал нь зөвхөн Ч. гэдэг хувь хүнд нь хамаарах өвлөх эрхийн асуудал яригдаж байгаа. Тэрнээс биш тухайн үед байсан ******* ХХК нь ******* ХК учраас олон хувьцаа эзэмшигч нарын хувьцааг дангаараа шилжүүлэх боломжгүй. Тиймээс зөвхөн өөрт буюу хувь хүнд ногдох өвлөх эрхийн асуудлыг шилжүүлсэн асуудал болохоос өвлөх эрхийн гэрчилгээнд тусгагдсан агуулга нь яг ийм агуулгатай, энэ талаар шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшиж байсан нөхцөл байдал нь өвлөх эрхийн гэрчилгээнээс хойно үргэлжилсэн үйл баримтаар 2007 онд ах, дүү 3 тус бүрдээ хувьцаа эзэмшиж бусад хувьцаа эзэмшигч нарын хувьд ******* ХХК биш ******* ХК учраас хасалт хийлгээд хамгийн сүүлийн байдлаар ******* ХХК-д ах дүү гурав гурвуулаа тус бүрдээ хувьцаа эзэмшиж нэхэмжлэгч Т.Ариунбилэг хувьцаа эзэмшигчээр үлдэж байгаа үйл баримтаар бүх зүйл тодорхой болсон. Өмнөх 2003 оны өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой асуудлыг ярьдаг. Энэ бүхнийг шүүх үндэслэл бүхий байдлаар дүгнэж хүсэлтийг хангаагүй.
6.5. Шийдвэрийн тогтоох хэсэгт ын нэрийг гэж бичсэн, улсын тэмдэгтийн хураамжийг зөрүүтэй бичсэн зэрэг нь техникийн алдаа тул давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Т.Ариунбилэг нь хариуцагч *******д холбогдуулан ******* ХК-д 31,362 ширхэг хувьцаа эзэмшиж байсан болохыг тогтоолгох, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд Т.Ариунбилэгийг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******, *******-ийг тус тус хамтран хариуцагчаар татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн ******* ХК-ийн 31,362 ширхэг хувьцааг эзэмшиж байсан болохыг тогтоолгох, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн *******-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, *******-ийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* *******-д гаргасан өргөдөл, мөн өдрийн ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ТУЗ-ийн тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, *******-ийн 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №08/01 дугаартай эзэмшигчийн нэр солих тухай шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулж, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн *******, Толгойт товчооны гудамж, *******, 12B, 12Г, хаягт байрлалтай, авто засвар агуулахын зориулалттай, 1016,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө ******* ХК-ийн өмч болохыг тогтоолгох тухай шаардлагыг тус тус гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. ын бүх ажилчид 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж, хурлаас хувьцаат компани болон ажиллахыг хамт олны саналаар зөвшөөрсөн байна. /2-р хх-ийн 34-36/
3.2. Үүний дараа Худалдаа үйлдвэрийн яамны харьяа ыг Монгол Улсын Засгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор хувьчилж хувьцаат компани болгон өөрчилж, тус автобаазын ажиллагчаас өмч хувьчлах хуульд заасан давуу эрхийн дагуу авах хувьцааны хэмжээг тогтоож, үлдсэн хувьцааг нийтэд худалдахыг ид зөвшөөрсөн. /2-р хх-ийн-9/
3.3. ХК-ийн хамт олон 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хуралдан захирлын зөвлөлийн 15 гишүүдийг, компанийн хяналтын зөвлөлийн 3 гишүүдийг, компанийн ерөнхий захирлаар Ч.ийг тус тус сонгосон. /2-р хх-ийн 37-42/
3.4. Мөн Орчил брокерийн пүүс нь ХК-ийн ажилчдад 5,600,000 төгрөгийн буюу 125,000 ширхэг хувьцаа эзэмших бичилт захиалга авсан гэх агуулгатай давуу эрхийн бичилт хийсэн талаарх албан бичгийг 1992 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Октябрийн районы татварын албанд гаргаж байсан байна. /2-р хх-ийн 10/
3.5. Үүнээс хойш ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 1996 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж, хурлаар компанийн дүрмийн санг 30 сая төгрөг хүргэж ажиллах, компанийн гэрээ дүрэмд өөрчлөлт оруулан баталж, компаний нэр бусад нөхөрлөл компанийн нэртэй давхардаж байгааг хянан үзэж ******* ХК гэсэн нэртэй болгож, зохих зөвшөөрлийг ТЕГ-аас авч ажиллахыг ТУЗ-д үүрэг болгож шийдвэрлэсэн. /1-р хх-ийн 232-247/
3.6. Дээрх өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 02 дугаартай тогтоолоор компанийн дүрмийг шинэчлэн баталж, ногдол ашиг хуваарлах, компанийн захирлаар Ч.ийг, хяналтын зөвлөлийн гишүүдээр Батбаяр, Дүгэрээ, О.Дамдинсүрэн, компанийн захирлын зөвлөлийн гишүүнээр Ч., , , , нарыг баталж, шинээр батлагдсан дүрэм, гэрээ нэр хаягийг зохих газруудаар батлуулахыг ТУЗ-д үүрэг болгосон. /1-р хх-ийн 230/
3.7. Дээрх тогтоолын дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлд 1996 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ХК-ийн нэрийг ******* ХК болгон өөрчилж, шинэчилсэн компанийн дүрэм болон ерөнхий захирлыг Ч. гэж бүртгүүлсэн байна. /1-р хх-ийн 222-223/
3.8. Ч. нь , Т.Ариунбилэг, нарын төрсөн эцэг бөгөөд тэрээр 2002 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нас барсан, 2003 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ******* ХК-ийг өвлөх эрхийн гэрчилгээг түүний хүү од олгосон. /1-р хх-ийн 226/
3.9. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ******* ХК-ийг шинэчлэн байгуулж, 2003 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №01 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхийн саналаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнийг сонгож, тус зөвлөлийн даргаар Т.Ариунбилэгийг сонгож, ТУЗ-ийн №02 дугаартай тогтоолоор ******* ХК-ийн гүйцэтгэх захирлаар ийг томилж, тухайн өдөр баталсан компанийн дүрмээр 46,426 ширхэг, Т.Ариунбилэг 31,362 ширхэг, 31,362 ширхэг хувьцааг буюу нийт дүрмийн сангийн 77,8 хувийг эзэмшихээр тогтоосон. /1-р хх-ийн 207-214/
3.10. Улсын бүртгэлийн байгууллагаас компанийн гэрчилгээг шинэчлэн олгохдоо гэрчилгээнд тус комданийн захирал Ч. нас барсан учир түүний хүү өв залгамжлагч ыг ******* ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон өөрчлөлтийг 2003 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр, уг компанийн хувьцаа эзэмшигч, гишүүдийн дээрх өөрчлөлтийг болон компанийг ******* ХК гэж, Т.Ариунбилэгийг 31,362 ширхэг хувьцаа эзэмшигч гэж тус тус хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн байна. /1-р хх-ийн 103, 104, 207-212/
3.11. ******* ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн компанийн зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөх тухай тогтоолыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос ******* ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хасах тухай тогтоол гарснаар ******* ХК-ийн нийт гаргасан 140,846 ширхэг хувьцааг ХК-аас үнэт цаасны бүртгэлээс хасаж, харин ын 47,176 ширхэг, ******* 31,362 ширхэг, ын 31,362 ширхэг, нийт 109,900 ширхэг ******* ХК-ийн хувьцаа үлдсэн байна. 1-р хх-ийн 6, 10, 11, 181, 184/
3.12. ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоол, хурлын тэмдэглэлд уг компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох, компанийн өөрчлөн байгуулсантай холбогдуулан компани дүрмийг шинэчлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхээр шийдвэрлэж, тухайн өдөр хувьцаа эзэмшигч Т.Ариунбилэг, нараас өөрсдийн эзэмшдэг тус бүр 31,362 ширхэг хувьцааг од бэлэглэлийн журмаар өгөхөөр гараар өргөдөл бичсэн, улмаар той бэлэглэлийн гэрээ байгуулж, гэрээгээр Т.Ариунбилэг, нар тус бүр 31,362 ширхэг хувьцааг од үнэ төлбөргүй шилжүүлсэн байна. /хх-ийн 189-139/
3.13. ******* ХК-ийн хэлбэр, нэр болон хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулан ******* болгон тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж, компанийн дүрэмд тус компанийн нэгж хувьцаа 100,000 төгрөгийн үнэ бүхий 1285 ширхэг хувьцаа байх бөгөөд 128,500,000 төгрөгийн дүрмийн сантайгаар, улсын бүртгэлд 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэгджээ. /1-р хх-ийн 175, 194-199/
3.14. *******-ийн 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №08/01 дугаартай эзэмшигчийн нэр солих тухай албан бичгээр ******* ХК нь хуулийн этгээдийн статусаа өөрчилж ******* болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан тул компанийн нэр дээр байгаа Сонгинохайрхан дүүргийн *******, Толгойт товчооны гудамж, *******, 12В, 12Г, тоотуудад байрлах 1046.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 6 ширхэг авто засвар, агуулахын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг *******-ийн нэр дээр гаргуулах хүсэлт гаргаснаар тухайн үл хөдлөх хөрөнгийг 2008 оны 05 дугаар сарын 15-ны өдөр *******-ийн нэр дээр шинээр бүртгэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон. /3-р хх-ийн 41, 45, 57-59/
3.15. Талийгаач нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барсан бөгөөд хууль ёсны өвлөгч , нар өв хүлээн авахаас татгалзаж, түүний эхнэр ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр *******-ийн нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 1285 ширхэг хувьцааг өвлөн авч, *******-ийн гүйцэтгэх захирлаар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүртгэгдсэн. /1-р хх-ийн 62, 110-111/
3.16. ******* нь *******-ийн гүйцэтгэх захирал -тай 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр *******-ийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр *******-ийн 128,500 ширхэг хувьцааг нэг бүрийн үнийг 2,296,000 төгрөгөөр буюу нийт 2,950,360,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцжээ. /1-р хх 120-128/
3.17. Дээрх гэрээний дагуу *******-ийн гүйцэтгэх захирлаар нь 2022 оны 01 сарын 17-ны өдөр гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байна. /1-р хх-ийн 108-116/
4. ******* ХК-ийн 31,362 ширхэг хувьцааг эзэмшиж байсан болохыг тогтоолгох, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухайд:
4.1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2442 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ...2004 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн огноотой, №11 дугаартай, ******* ХК-ийн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гэх баримтын доод хэсэгт Т.Ариунбилэг гэсний ард зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн ******* гэх гарын үсгийн загвартай тохирохгүй. ...2003 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн огноотой, №01 дугаартай, ******* хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хурапдуулах тухай гэх баримтын доод хэсэгт ийн Ариунбилэг гэсний ард, 99,100 гэж дугаарласан 2 ширхэг хуудсанд байх 2003 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн огноотой, №01, 02 дугаартай, ******* хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол гэх баримтуудын дунд болон доод хэсэгт ийн Ариунбилэг гэсний ард, 147 гэж дугаарласан хуудсанд байх 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ гэх баримтын доод хэсэгт Бэлэглэгч талыг төлөөлж Т.Ариунбилэг гэсний урд болон 149 гэж дугаарласан хуудсанд байх 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн огноотой, ******* ХК-ийн хувьцаа ззэмшигчдийн ТУЗ-ийн хурлын тогтоол гэх баримтын доод хэсэгт Т.Ариунбилэг гэсний урд тус тус зурагдсан гарын үсгийг шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн ******* гэх гарын үсгийн загваруудтай гарын үсгийн галиглал, ерөнхий хэлбэр, элемент гүйцэтгэлийн дараалап зэрэг гарын үсгийн бутцийг илэрхийлэх шинж тэмдгүүдээрээ өөр байх тул цаашид харьцуулан шинжлэх боломжгүй гэжээ. /2-р хх-ийн 92-108/
4.2. Дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн анхан шатны шүүх 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээнд Т.Ариунбилэг гарын үсэг зураагүй болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь зөв боловч уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнээд мөн хуулийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Ариунбилэгийг ******* ХК-ийн 31,362 ширхэг хувьцааг эзэмшиж байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
4.3. Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан. Хэргийн баримтаар Т.Ариунбилэг, нар нь той 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, гэрээгээр Т.Ариунбилэг, нар тус бүр 31,362 ширхэг хувьцааг од үнэ төлбөргүй шилжүүлсэн. Энэ хугацаанаас хуульд заасан ерөнхий хугацааг тоолоход 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дотор бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор шаардах эрхээ хэрэгжүүлэхээр байтал нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.
4.4. Түүнчлэн, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан.
4.5. Хэргийн баримтаас үзвэл, ******* ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн хурлын 2003 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №01 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхийн саналаар уг компанийг шинэчлэн байгуулан, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг бүрэлдэхүүнийг тогтоож, тус зөвлөлийн даргаар Т.Ариунбилэгийг сонгосон, улмаар тэрээр тус компанийн 31,362 ширхэг хувьцаа эзэмшигч байхаас гадна уг компанийн захирал хувьцаа эзэмшигч Т.Ариунбилэг нар төрсөн ах дүү хамаарал бүхий этгээдүүд байна.
4.6. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Т.Ариунбилэг нь тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын хувьд төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, хяналт тавих үүргийг гүйцэтгэх, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, түүний гишүүд, гүйцэтгэх удирдлага болон компанийн дүрэмд заасан бусад этгээдийн санаачилга, шаардлагаар хуралдуулах, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын эзгүйд түүнийг орлох этгээдийг томилох, гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийг төлөөлж, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурах бөгөөд гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг шийдвэрлэхээр Компанийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, 80 дугаар зүйлийн 80.3, 82 дугаар зүйлийн 82.3. 83 дугаар зүйлийн 83.7-д тус тус заасан эрх үүргийг хэрэгжүүлээгүй байна.
4.7. Мөн нэхэмжлэгч Т.Ариунбилэг нь тус компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-өөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах, компанийг татан буулгах үед үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх, хувьцаат компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу компаниас нэмж гаргах хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авах, хувьцаанд хамаарах бусад үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авах Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34 дүгээр зүйлд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна.
4.8. Дээрхээс дүгнэвэл, Т.Ариунбилэг нь Компанийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, компанийн үйл ажиллагаанд оролцох, төрсөн ах оос компанийн үйл ажиллагааны талаар тодруулах, харилцах боломжтой байжээ. Иймээс бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, хувьцаа өөр этгээдэд шилжсэн болохыг тухайн үед нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан тул түүний эрх зөрчигдсөнийг төрсөн ах нас барсны дараа мэдсэн гэх тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг нэхэмжлэгч нотлоогүй байна.
Иймд хариуцагч *******, ******* нарт холбогдох 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан хариуцагч Н.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.
5. Харин нэхэмжлэгчийн тодорхойлсон ******* ХК-ийн 31,362 ширхэг хувьцааг эзэмшиж байсан болохыг тогтоолгох гэх шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин агуулгын хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна. Иймд анхан шатны шүүх ******* ХК-ийн 31,362 ширхэг хувьцааг эзэмшиж байсан болохыг тогтоолгохыг нэхэмжлэлийн шаардлага гэж дүгнэсэн нь буруу, нэхэмжлэлийн шаардлага гэж шийдвэрлэхгүй болохыг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.
6. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн *******-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, *******-ийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагуудын тухайд:
6.1. Хэргийн баримтаар талийгаач нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барсан бөгөөд хууль ёсны өвлөгч , нар өв хүлээн авахаас татгалзаж, талийгаачийн эхнэр ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр *******-ийн нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 1285 ширхэг хувьцааг өвлөн авч, *******-ийн гүйцэтгэх захирлаар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүртгэгдсэн болох нь тогтоогдсон.
6.2. Анхан шатны шүүх хариуцагч Н.Уянгыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу талийгаач ын хууль ёсны өвлөгч байх бөгөөд хууль ёсны дагуу *******-ийн нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 1,285 ширхэг хувьцааны өмчлөгч болсон, улмаар компанийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн *******-тай тус компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилүүлэх гэрээ байгуулснаар *******-ийн эрхийг шилжүүлсэн гэж дүгнэн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргаагүй байх тул талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээж шийдвэрлэв.
7. 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ийн *******-д гаргасан өргөдөл, мөн өдрийн ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэлийг тус тус хууль бус болохыг тогтоож, мөн өдрийн ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ТУЗ-ийн тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, *******-ийн 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №08/01 дугаар эзэмшигчийн нэр солих тухай шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагуудын тухайд:
7.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон дээрх шаардлагыг бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл учир үр дагавар үүсгэхгүй гэж зөв дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.
8. *******-ийн 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №08/01 дугаартай эзэмшигчийн нэр солих тухай шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулж, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн *******, Толгойт товчооны гудамж, *******, 12B, 12Г, хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1016,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө ******* ХК-ийн өмч болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
8.1. Хэргийн баримтаар ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор компанийг өөрчлөн байгуулсантай холбогдуулан компани дүрмийг шинэчлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхээр шийдвэрлэснээр ******* ХК-ийн хэлбэр, нэр болон хувьцаа эзэмшигч мэдээлэлд өөрчлөлт оруулж ******* болгон тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Улмаар *******-ийн 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №08/01 дугаартай эзэмшигчийн нэр солих тухай албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн *******, Толгойт товчооны гудамж, *******, 12В, 12Г, тоотуудад байрлах 1046.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 6 ширхэг авто засвар, агуулахын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг *******-ийн нэр дээр гаргуулах хүсэлт гаргаснаар уг үл хөдлөх хөрөнгийг 2008 оны 05 дугаар сарын 15-ны өдөр *******-ийн нэр дээр шинээр бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон болох нь тогтоогдсон.
8.2. Анхан шатны шүүх дээрх үл хөдлөх хөрөнгүүд компанийн бүтэц, нэршилээ өөрчилсөн ******* ХК-ийн хөрөнгө байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байхаас гадна хувьцаа эзэмшигчийн болон өмчийн эзний бүх эрхээ хэрэгжүүлэх эрхүүд сэргэнэ гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнээд уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй. Иймд талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээж шийдвэрлэв.
9. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад гэснийг гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад 421,200 төгрөг гэснийг 772,000 төгрөг гэж тус тус техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөнө.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******, *******, ******* нарт тус тус холбогдох, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11 -ний өдрийн *******-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, *******-ийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, *******-ийн 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №08/01 дугаартай эзэмшигчийн нэр солих тухай шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулж, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн *******, Толгойт товчооны гудамж, *******, 12B, 12Г, хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1016,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө ******* ХК-ийн өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/09155 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******, *******, ******* нарт тус тус холбогдох, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11 -ний өдрийн *******-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, *******-ийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, *******-ийн 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №08/01 дугаартай эзэмшигчийн нэр солих тухай шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулж, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн *******, Толгойт товчооны гудамж, *******, 12B, 12Г, хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1016,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө ******* ХК-ийн өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 701,800 төгрөг, нийт 772,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ