| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2016/01203/И |
| Дугаар | 932 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 932
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүрэг Цагдаагийн гуравдугаар хэлтэсээс
Баянзүрх дүүргийн 21-р хороо, Бага Дарь-Эхийн 9-1927 тоотод оршин суух*******ийн Батсуурийг /ШЗ*******/ албадан эмчилгээ хийлгэх хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн 15 дугаар хорооны хэсгийн байцаагч ажилтай цагдаагийн ахлах дэслэгч Б.*******, гуравдагч этгээд С.*******, нарийн бичгийн даргад Э.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтэд: Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооний 27-р байрны 103 тоотод байнга архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн хэв журам зөрчдөг тул Согтуурах мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3, 4, 5-р зүйлийг үндэслэн тухайн этгээдийг албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан. Ээж Л.*******, эгч С.******* нараас албадан эмчилгээнд явуулах өргөдөл ирсэн. Иймд С.Батсуурийг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оноос эхлэн архи ууж эхэлсэн. Архийг хэтрүүлэн хэрэглэдэг болсон. Нэг уухаараа 6-7 хоног уудаг. Одоо эмчилгээнд явахад татгалзах зүйл байхгүй. Эмжилгээнд явж ирээд дахин архи уухгүй. Өмнө нь олон удаа эрүүлжүүлэгдэж байсан гэв.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь Ховдын тайж овгийн*******ийн Батсуурийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь согтуурах донтой өвчтэй этгээд болох С.Батсуурийг захиргааны албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргах эрхтэй байна.
С.******* нь согтуурах, архинд донтох өвчтэй болох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтэд … архинд донтох өвчны 2-р үе, даслын хам шинж өвчтэй гэсэн дүгнэлт, мөн архидан согтуурч нийгмийн хэв журам зөрчсөн болон удаа дараа эрүүлжүүлэгдсэн болох нь Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэсгийн байцаагчийн тайлбар, С.Батсуурийн тайлбар, Л.Цэрэндэжид, С.******* нарын өргөдөл, тайлбар, хэсгийн байцаагчийн илтгэх хуудас зэргээр нотлогдож байна.
Иймд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар С.Батсуурийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгджээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Ховдын тайж овгийн*******ийн *******д албадан эмчилгээ хийлгэсүгэй.
2. С.Батсуурийг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст даалгаж, согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар энэ өдрөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ