Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 939

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал би  даргалж,

 

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13-р  хороо,  Өнөр хороолол 8-378 тоотод оршин  суух Мянган овогт Янсанжавын Хүдэрээгийн /РД:ЧТ64020211/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг 26-р хороо, Мандал овоо 11-07 тоотод оршин суух  Их хойд овогт Галмандахын Нансалмаад /РД:ДЮ75060809/ холбогдох

   “Зээлийн гэрээний үүрэг 908 126 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Хүдэрээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд,  нарийн бичгийн даргад Э.Саранцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ... Нансалмаагийн хүсэлтээр 2014.07.17-нд 1 000 000 төгрөг 1 сарын хугацаатай зээлсэн болно. Энэ мөнгөний үлдэгдэл болон гэрээнд заасан хүү алданги 908 126 төгрөг гаргуулж өгнө үү...

...  хариуацгч Нансалмаа 658 126 төгрөг төлнө гэснийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 250 000 төгрөгийг хасч эвлэрсэн тул эвлэрлийг баталгаажуулах хүсэлтэй байна ... гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд:

  1. Нэхэмжлэгч Я.Хүдэрээ нь хариуцагч Г.нансалмаагаас зээлийн гэрээний үүрэгт 908 126 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 658 126 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч тал зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав.
  2. Нэхэмжлэгч Я.Хүдэрээгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 345 төгрөгийн 13 200 төгрөгийг хариуцагч Нансалмаа төлөхөөр тохиролцов.
  3. Нэхэмжлэлийн нийт дүн 908 126 төгрөгөөс 250 000 төгрөгийг нэхэмжлэгч хасч татгалзсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Хүдэрээ нь  хариуцагч Г.Нансалмаад холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 908 126 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч  Я.Хүдэрээ нь  үндсэн төлбөр 908 126 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 250 000 төгрөгийг татгалзаж, 658 126 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд хүлээн зөвшөөрч зохигчид харилцан тохиролцон эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж  хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч Я.Хүдэрээ нь улсын тэмдэгтийн хураамжид 26 345 төгрөг төлсөн ба зохигчид эвлэрлийн гэрээндээ хариуцагч Г.Нансалмаа тэмдэгтийн хураамж 13 200 төгрөгийг нэхэмжлэгч Я.Хүдэрээд төлөх талаар тохиролцсон  байна.

          

 Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дүгаар зүйлийн 106. 5 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч  Я.Хүдэрээгийн нэхэмжлэлтэй  хариуцагч  Г.Нансалмаад холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 908 126 төгрөг” гаргуулах тухай иргэний хэрэгт  нэхэмжлэгч 250 000 төгрөгөөс татгалзаж, 658 126 төгрөгт зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Хүдэрээгээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 345 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Нансалмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 13 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг  дурдсугай.

 

  1. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОЮУНЖАРГАЛ