Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 953

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо ******* 15-215 тоотод оршин  суух ******* овогт *******гийн ******* /РД:*******8/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайран дүүргийн 20-р хороонд байрлах, Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарт холбогдох

 “Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарын даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр ажлаас чөлөөлөх тушаалыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өмнө эрхэлж байсан ажил,албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах,ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд,нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж., хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагчийн өмгөөлөгч Ц, Г., нарийн бичгийн даргад Э.Саранцэцэг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ:

*******гийн ******* би Онцгой байдлын ******* ******* ний ийн ийн салбарт ачигч харуулын албан тушаалд тасралтгүй 40 жил ажилласан. 2014 оны 12-р сард ээлжийн амралтаа авч амралтын мөнгөө бодуулж авсан. Амарч байх явцад  байгууллагаас “та ажлаа хийх үү” гэсэн санал тавьсан. Би амьдрал ахуйн шаардлагаар мөнгө хэрэгтэй байсан тул байгууллагаас тавьсан саналыг хүлээн авч ажилласан. Ингээд ажиллаж байх хугацаанд чи сахилгын зөрчил гаргасан өргөдөл бичиж ир гэсэн. Би бичиг үсэг мэддэггүй учир нярав Аравжихаас зөвөлгөө авахад миний өмнөөс өөрийн хүсэлтээр халагдах өргөдөлийг бичиж өгсөн. Нярав Аравжихын миний өмнөөс бичсэн өргөдлийг үндэслэн ажил олгогч Онцгой байдлын ******* ******* ний ийн салбар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах 39 тоот тушаалыг гаргасан. Би Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарын даргын 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 39-р ажлаас чөлөөлөх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ажлаас халагдах өргөдөл миний хүсэл зоригийн дагуу бичээгүй, би бичиг үсэг мэддэгүй, хүсэлтийг нярав Арважих миний өмнөөс бичсэн. Иймд Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарын даргын 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 39 дүгээр ажлаас чөлөөлөх тушаал хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

            Нэхэмжлэлийн шаардлага:

1.Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарын даргын 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 39 дүгээр ажлаас чөлөөлөх тушаалыг хүчин төгөлдөр бусад тооцуулах

2.Ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах

3.Ажилгүй байх хугацааны ЭМ,НД-ийн шимтгэлийг нөхөн тооцуулах гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь  2016 оны 05-р сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлэхдээ...

Би бичиг үсэг мэддэггүй учир нярав Арважихаас зөвөлгөө авахад миний өмнөөс өөрийн хүсэлтээр халагдах өргөдөлийг бичиж өгсөн. Нярав Арвижихын миний өмнөөс бичсэн өргөдлийг үндэслэн ажил олгогч Онцгой байдлын ******* ******* ний ийн салбар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах 39 тоот тушаалыг гаргасан. Би Онцгой байдлын  ******* ******* ний ийн салбарын даргын 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 39-р ажлаас чөлөөлөх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ажлаас халагдах өргөдөл миний хүсэл зоригийн дагуу бичээгүй, би бичиг үсэг мэддэгүй, хүсэлтийг нярав Аравжих миний өмнөөс бичсэн. Иймд Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарын даргын 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 39 дүгээр ажлаас чөлөөлөх тушаал хүчин төгөлдөр бус гэж үзэн 1. Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарын даргын 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 39 дүгээр ажлаас чөлөөлөх тушаалыг хүчин төгөлдөр бусад тооцуулах

2.Ажилгүй байсан  хугацааны цалинг нөхөн гаргуулах

3.Ажилгүй байх хугацааны ЭМ, НД-ийн шимтгэлийг нөхөн тооцуулах нэхэмжлэл гаргасан.Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах гэж нэмэгдүүлж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: ОБЕГазар 40 жил ажилласан. Бичиг үсэг мэддэггүй. 2014 оны 11 дүгээр сарын 15-ний өдрөөс ээлжийн амралтаа авлаа гэж ажлын санал ирснээр дахин ажиллаад 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр харуулд гараад 10-ний өдөр буугаад ажлын зөрчил гаргасан байна гэдгийг дараагийн хүний зөрчил дээр хамтатган ажлаас нь чөлөөлсөн гэсэн зүйл бичиж ир гэж шаардсан байдаг. Бичиг үсэг мэддэггүй учраас хүнээр бичүүлсэн байдаг. Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. 2 жил гаран шүүхийн байгууллагаар явж байна. Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагаа дэмжиж байна.******* энэ ажлаас чөлөөлөх тухай өргөдлийг бичээгүй гэж үзэж байна. Ажлаас чөлөөлвөл ингэж чөлөөлүүл гэсэн ойлголттой байсан учраас хадам ээжийг би харах ёстой гэж бичсэн гэсэн тэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хүнээр бичүүлээд гарын үсэг зурсан байгаа. Он сар өдрийг мөн зассан байсан. Тушаал дээрээ огноо зөрүүтэй байдаг. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр харагддаг. ******* нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гараад 10 нд буусан. 11 нд дуудсан. 12-р сарын 11-нд ажлаасаа халагдсан байгаа. Гэтэл хэрэгт 2014 оны 12-р сарын 22 гэсэн тушаал, бас засвартай 11 гэсэн тушаал байгаа. Манай хүнээр  гарах өргөдөл бичүүлэхдээ 18-наар бичүүлсэн. Тэгээд 12-р сарын 22 гэсэн тушаал гаргасан байгаа. Нөхөр маань  гэртээ ирэхдээ авч ирсэн. Ирэхэд нь тушаалыг нь үзэхэд огноон дээр нь засвар хийсэн байсан.Тэгээд яагаад засвартай байгаа талаар асуухад даргын нарийн бичиг зассан гэж хэлсэн. Надад баримт байхгүй.  *******ыг ажлаас чөлөөлсөн ******* байдлын ерөнхий ******* хүнсний ийн салбарийн даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 39 дүгээр тушаалыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилд нь эргүүлэн томилж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Манайх 2014 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн тушаалыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гарсан тушаалын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар тушаал дээрээ 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэж дурдсан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр энэ тушаал хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсон тушаал 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гарсан. 11-ний өдөр тушаал гарсаны дараа тушаалаа баталгаажуулахын тулд 2016 оны 12 дугаар сарын 18-ний өдөр нэхэмжлэгчид нөлөөлсөний дагуу өөрийн хүсэлтээр гарах өргөдлийг бичүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна. Нөлөөлөл гэдгийг хариуцагчийн өмгөөлөгч буруу ойлгосон байна. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тайлбар дээр агуулгын хүрээнд тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч нь ээж Лхагважавыг асрах шаардлагатайгаар ажлаас халагдах шаардлагын үндэслэлийг бичсэн өргөдөл байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс гаргасан баримтын 4-10 дугаар хуудсанд дэвтрийн хуулбар байгаа. 1977 оны 12 дугаар сарын 01-ний өдөр анх ачигчаар тус байгууллагад ажилд орж 40 гаран жил ажиллаж байна. Хэргийн 19-20 дугаар хуудсанд авагдсан баримтаас харахад ХААН банкнаас 5.000.000 төгрөгийн зээлтэй. Ам бүл 5 уулаа эхнэр нь ажилгүй ингээд байж байтал ХААН банкны зээлтэй хүн тэтгэвэрт гарах дөхсөн байдаг. Хадам дүү төрсөн дүү, эхнэр хүүхдүүд байхад өөрийнхөө хүсэлтээ өгөөд ажлаасаа гарах өөрийн хүсэл зоригын дагуу хүсэлт гаргах ямар ч боломжгүй. Хариуцагчийн өмгөөлөгч нар 2014 оны 12 дугаар сарын 22-ний өдөр Нийгмийн халамжийн тэтгэмж авсан гэж байна. Яагаад гэвэл хууль бус тушаалын үндсэн дээр тэр харилцаа бий болсон. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болонгуут эрх зүйн мэдлэггүй учраас тэтгэмжийг очоод авчихсан. 9-ний өдөр ажилдаа гараад 10-ний өдөр буусан. Маргааш нь буюу 11-ний өдөр нь тушаал гаргасан. 18-ний өдөр нь дуудаад өөрөөр нь хүсэлтийг бичүүлсэн.  7 хоногийн дараа бичсэн гэж  байгаа хүсэлт байгууллагын дарамт шахалтаар өргөдөл бичсэн, түүнд нөлөөлсөн, нөлөөлөлд орсон гэж үзэж байгаа.  Улсын Дээд Шүүхийн 33 дугаар тогтоолын 14-т нөлөөлөл гэдгийг тайлбарласан байгаа. Өргөдөл бичих боломжгүй гэдэг шалтгаан нь нотлох баримтаар нотлогдож байна. Хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өөрийнх нь хүсэл зоригын дагуу цуцална гэдэг. Гэтэл энэ хүн өөрөө хүсээгүй. Ажил олгогчоос шахаж нөлөөлсөн. Гэрч Алтанцэцэг нь мэдүүлгээрээ нотолсон. Өөрөө ажлаасаа гарах сонирхолтой гэж бичсэн гэж байна. Үгүй, зөвхөн гарын үсгээ зураад цалингаа л авдаг хүн. Энэ хүн одоо тэтгэвэрт гарах гээд зээлээ төлж чадахгүй байгаа. Эдгээр нөхцөл байдлаас харахад тушаал нь хүчин төгөлдөр бус  юм. 2014 оны 12 дугаар сарын 18-ний өдөр өргөдөл өөрийн хүсэл зоригоор бичигдээгүй. Тушаалыг гаргахдаа ажилтны хүсэлтээр бичигдээгүй байхад бичигдсэн байна гэж үзэж байна. Өмнөх шүүх хуралдааны процессийг яриад байна. 22-ний өдрийн хүчингүй болгохтой ямар ч хамааралгүй. 22 гэж яагаад маргаад байгаа шалтгаан  нь тушаалыг 22-ний өдөр  өгсөн. Хэрэг маргааны зүйл болоод байгаа 22-ний өдрийн 39 тоот тушаалыг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчий итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хуурамчаар үйлдсэн гэж үзээд байх шиг байна. Хуурамч гэж үзэж байгаа бол шалгуулах хэрэгтэй шүү дээ. Тийм зүйл гаргаагүй байж үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт 2014 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс хойш 21 сар, 1 сарын 415.496 төгрөгийн цалин авдагаас, өнөөдрийг хүртэл ажилгүй байна. Нийт 8.725.416 төгрөг  гарч байна. Өнөөдрийг хүртэл 21 сар  бодсон. Шинжээчийн дүгнэлтээр тушаал 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэж огноо засагдсан. 11-ний өдөр гаргасан. Тушаалын 1-т Хөдөлмөрийн тухай хуулийн 43 зүйлийг үндэслээд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэдэг нь нотлогддог. 11-ний өдөр гарснаас хойш 18-ний өдөр бичсэн өргөдлийг 8 хоногийн дараа бичсэн. Өргөдлөө бичээд 22-ний өдөр дахин огноолоод ажилтанд гардуулсан. Гардуулснаас хойш хариуцагч талын гаргасан тайлбартай үндэслээд тэтгэмж авсан гэдэг. Хууль зүйн мэдлэггүй учраас тэтгэмжийг авсан. 22-ний өдөр тушаал гараагүй. 22-ний өдрөөс хойш гардуулсан учраас хуульд заасан үндэслэлийн дагуу явагдсан. Тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан гэдэг нь нотлох баримтаар нотлогдоно. Хүсэл зоригоо илэрхийлсэн үйл явдалаа нотолсон гэдэг. Энэ нь гэрч нарын мэдүүлэг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан Пүрэвсүрэнгийн мэдүүлгээр нотлогддог. Гэхдээ хэргийн 4-10 дугаар хуудсанд авагдсан ХААН банкны зээлийн гэрээ байхад ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргана гэж байхгүй. Энэ хүн цалингийн зээлтэй ийм байхад би өөрөө ажлаас гаръя гэж бичихгүй. Бичиг үсгийн мэдлэггүй хүн байсан гэдэг нь Пүрэвсүрэнгийн мэдүүлгээр харагддаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй  гэв. 

               

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн ******* овогтой ******* нь анх 2002 оны 11-р сарын 16-ны өдрийн 26 тоот даргын тушаалын дагуу ачигч, 2013 оны 3-р сарын 29-ны өдрийн 08 тоот даргын тушаалын дагуу тус байгууллагад харуулын албан тушаалд томилсон байдаг. Тэрээр ээж Лхагважав нь хэвтэрт өвчтэй байгаа тул ажлаас чөлөөлж өгнө үү хэмээн 2014 оны 12-р сарын 18-ны өдрийн хүсэлт гаргасаны дагуу ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.1,38-р зүйлийн 38.1,39-р зүйлийн 39.2 дах заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.Гэтэл тус шүүхэд гаргасан 2015 оны 6-р сарын 22-ны өдрийн нэхэмжлэлдээ өөрийн хүсэлтээ үгүйсгэж, 39 тоот даргын тушаалыг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгч Д.*******ын тус байгууллагад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн өмгөөлөгч  Ц, Г. нар шүүхэд гаргасан тайлбартаа...ИХШХШТХ-ийн 25-р зүйлийн 25.1.1-д заасны дагуу хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг үүгээр гаргаж байна.Нэхэмжлэгч Д.******* нь Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарт ачигч,харуулын албан тушаал гүйцэтгэдэг байсан ба нэхэмжлэгчийн 2014 оны 12-р сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн түүнийг Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарын даргын 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 39 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Дээрх ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг нэхэмжлэгч Д.******* нь “миний өөрийн хүсэл зоригийн дагуу бичээгүй хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль бус,нярав Арважих миний өмнөөс халагдах өргөдөл бичиж өгсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэтэл энэ нь дараах байдлаар бүрэн няцаагдаж байгаа болно. Учир нь ямар ч этгээд өөрт нь аливаа хүсэл зориг байхгүй байхад хэн нэгэн хүнээр өргөдөл бичүүлж байгууллагын захиргаанд өгөхгүй нь энгийн ухаанаар бодоход ойлгомжтой. Тэр тусмаа хүнээр өргөдөл бичүүлсэн ч гэсэн түүний агуулгыг тодруулаагүй байна гэдэг нь туйлын эргэлзээтэй юм. Иймд түүний маргаж байгаачлан “миний нэрийн өмнөөс ажлаас халагдах өргөдөл бичиж өгсөн” гэсэн тайлбар огт ор үндэсгүй болох нь нотлогдоно. Түүнчлэн тухайн өргөдөлд өөрийн биеэр гарын үсэг зураагүй гэж маргаж нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулсан,энэ дүгнэлт хэргийн 30-р талд авагдсан байх бөгөөд 2015 оны 9-р сарын 29-ны өдрийн 4380 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр 2014 оны 12-р сарын 18-ны өдрөөр огноолсон нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтэд зурсан гарын үсэг нь Д.*******ынх мөн болох нь тогтоогдсон. Тус баримт нь хэргийн 68-р талд авагдсан. Улмаар Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарын ийн барааны нярав ажилтай Г.Аравжихаар  тухайн өргөдлийг бичүүлсэн гэж маргаж байгаа боловч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн няцаагдсан болно. Тухайлбал, нэхэмжлэгч өргөдлийг Аравжих бичиж өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч Аравжих энэ байдлыг няцаан өөрийн гараар бичсэн тайлбарыг шүүхэд  гаргаснаас гадна гэрчээр оролцсон.Тэрээр гэрчийн мэдүүлэгтээ “ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь бичиж өгөөгүй, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт нь миний бичгийн хэв биш, мөн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг *******д бичиж өгөөгүй талаарх шүүхэд гаргасан тайлбараа нотолж мэдүүлсэн, *******ыг сонин гарчиглаад сууж байдаг байсан, мөн цалингийн цэс зэрэгт гарын үсэг зурдаг байсан. Өргөдлийг үйлчлэгч Алтанцэцэгээр бичүүлснийг харсан” талаар тус тус мэдүүлсэн. Мөн шүүхэд гэрчээр оролцсон Ж.Алтанцэцэг “*******ын ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нь бичиж өгсөн, ******* нь өөрөө бичгийн хэв муу болохоор ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг бичиж өгөөч гэж надаас гуйсан, ээжийн бие муу байгаа, ээжийгээ асрах болсон. Би *******ын хүсэл зоригийн дагуу өргөдлийг бичиж өгсөн. Өргөдлийн бичгийн хэв нь минийх мөн байна. Харуулын байранд сонин сэтгүүл үзээд сууж байхыг харсан,цалингийн цэс бусад баримт дээр гарын үсэг зурдаг байсан” гэж тус тус мэдүүлсэн зэргээс үзэхэд Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо гаргасан тайлбар нь огт үндэслэлгүй болох нь давхар нотлогдож байгаа ба энэ нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг түүний хүсэл зоригоос гадуур ажлаас чөлөөлсөн гэх тайлбарыг няцааж байна. Түүнчлэн нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг Нийгмийн даатгалын дэвтрийн ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлд/хх-4/ ажлаас чөлөөлөгдсөн огноог “2014 оны 12-р сарын 22-ны өдөр” гэж бичилт хийж баталгаажуулсан нь нэхэмжлэгчийг 2014 оны 12-р сарын 11-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн гэх байдлыг үгүйсгэж байгаа, харин 12-р сарын 22-ны  өдөр ажлаас чөлөөлсөн болох нь нотлогдож байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 18-р зүйлийн 18.1-д “...хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор шимтгэл төлөх үүрэг дуусна...” гэж заасны дагуу ажил олгогч нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхдээ 22-ны өдрийн тушаалыг тэмдэглэсэн нь өөрийн гаргасан тушаалын дагуу нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийснийг харуулж,мөн хуулийг зөрчөөгүй. Хөдөрмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.1.,39-р зүйлийн 39.1-д “ажилтны өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох  үндэслэлийг зохицуулсан. Хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий нэхэмжлэгчийн хүсэлт, уг өргөдлийг гаргах болсон учир шалтгаанаа тэрээ өөрөө тайлбарласан. Иргэний хуулийн 15-р зүйлийн 15.1-д зааснаар Д.******* нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд тул өөрийн хүсэл зоригийг илэрхийлэх бүрэн чадвартай, уг өргөдлийн утга агуулга зэргийг мэдэх бүрэн боломжтой этгээд юм. Уг хүсэлтийг өөрийн хүсэл зориг биш байсан гэж  нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч өөрийнх нь хүсэлт биш байсан бол тушаал гарсны дараа байгууллагад энэ талаар ямар нэгэн хүсэлт, өргөдөл, гомдол гаргах боломжтой байсан. Гэтэл энэ талаар ямар нэгэн баримт байхгүй байгаа нь Д.******* ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо хангалттай илэрхийлснийг харуулж байгаа бөгөөд хүнээр бичүүлсэн өргөдөлдөө гарын үсэг зурж өөрийн хүсэлтээ баталгаажуулсан нь баримтаар нотлогдсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж. 2015 оны 8-р сарын 26-ны өдөр *******ын төрсөн дүү Д.Пүрэвсүрэнг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан байдаг. /хх14/ Гэрчээр оролцсон Д.Пүрэвсүрэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын асуултад “...Лхагважав гэж манай хойд ээж, 2014 оны 11-р сарын 18-ны өдөр ээж хэвтэрт, бие нь муу байсан, асрах шаардлагатай байсан...” гэж мэдүүлснээс үзэхэд *******ын нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо  гаргасан “...миний өөрийн хүсэл зоригийн дагуу бичээгүй ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль бус, нярав Аравжих миний өмнөөс халагдах өргөдөл бичиж өгсөн...” гэх тайлбар бүрэн няцаагдаж байна. /хх48/ Учир нь нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчээр дуудагдсан Д.Пүрэвсүрэн нь өөрийн ээжийг Лхагважав болохыг тодорхойлсон, мөн *******ын ажлаас чөлөөлөгдөх үед ээж Лхагважав нь өвчтэй, хэвтэрт байсан, түүнийг асрах шаардлагатай байсан талаар хангалттай мэдүүлэг өгсөн байдаг. /хх48/ Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж. түүний дүүгээс тэс ондоо зүйлийг шүүхэд худлаа мэдүүлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогддог. Үүнийг сийрүүлбэл “...Д.******* нь хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас нярав нь бичиж өгсөн байдаг. Энэ хүсэлтэд дээрээ Д.*******ын ээжийг асрах шаардлагатай гэж бичсэн байдаг. Гэвч тухайн үед ээж нь эрүүл,саруул байсан...” гэснээс харахад хэн нь худлаа яриад байгаа  нь тодорхой байгаа болохыг шүүх анхаарч үзнэ үү. Нөгөө талаас түүний ээжийн нэрийг нь Лхагважав болохыг, мөн өвчтэй байгааг нь огт мэдэхгүй Алтанцэцэг нь “...ээж Лхагважав өвчтэй, хэвтэрт байгаа тул ээжийгээ асрах шаардлагатай байгаа...” гэж хүний хэлээгүй зүйлийг далдыг харсан мэт бичих нь байж болохгүй зүйл гэдгийг анхаарна уу. Өөрөөр хэлбэл ******* нь Алтанцэцэгээр өргөдөл бичүүлэхдээ ээжийнхээ нэр усыг өөрөө хэлж ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо илэрхийлсэн, уг хүсэлтийнхээ агуулгыг нэхэмжлэгч сайн мэдэж байсан болох нь давхар нотлогдож байгаа. /хх30/ Зөвхөн эдгээр байдлаас дүгнэхэд Д.*******ын шүүхэд гаргаж байгаа тайлбар нь огт үндэслэлгүй худлаа болох нь илт юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.ын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар Д.******* нь өөрөө ажилд эгүүлэн тогтоолгох сонирхолгүй болох нь бүрэн батлагдана. Тодруулбал “...Д.******* 40 жил ажилласан. Одоо тэтгэвэрт гарахад 5 жил дутуу байгаа. Би нэг гэр бүлийн хүн учраас өмнөөс нь шүүхэд нэхэмжлэл өгч байгаа. Манай хүний хувьд шүүхээр явахгүй, намайг битгий ингээд яваад бай гэж дургуйцэж байгаа...” гэж мэтгэлцсэн. /хх76/ Дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилд эгүүлэн тогтоолгох сонирхолгүй байгаа нь  өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болохыг нотолж байна.

            Нэхэмжлэгч Д.*******ыг 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 39 дугаартай түүнийг Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарын даргын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. Нэхэмжлэгч Д.*******аас хэрэгт нотлох баримтаар гаргасан маргаан бүхий тушаал нь 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 39 дугаартай Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарын даргын тушаалаас огноо нь зөрүүтэй, хаанаас хэрхэн, ямар арга замаар гаргаж авсан нь тодорхой бус байгаа болно.хариуцагчийн зүгээс Д.*******ыг  2014 оны 12-р сарын 22-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн 39 дугаартай тушаалыг гардуулан өгсөн боловч нэхэмжлэгчээс тус тушаал нь 2014 оны 12-р сарын 11-ний өдөр гарсан гэж маргадаг. Байгууллагын зүгээс Д.*******ыг ажлаас чөлөөлсөн 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 39 дугаарт тушаалыг тухайн үед гардуулсан ба уг тушаалыг гардаж авсан Д.******* нь Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өөрсдийн гардан авсан тушаалыг өгч,ажилгүйдлийн тэтгэмжийг авсан байх магадлалтай гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаатай холбогдуулан уг тушаалын хуулбарыг нотлох баримтаар гаргуулан авсанаар хэргийн үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж хариуцагчийн зүгээс үзэж Д.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахаар хүсэлт гаргасантай холбогдуулан уг баримтыг ирүүлсэн байдаг. Үүнд: Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарын даргын 2014 оны  12-р сарын 22-ны өдрийн 39 тоот тушаалыг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Д.******* нь 2014.12.23-ны өдөр өгч ажилгүйдлийн тэтгэмжээ авах хүсэлт гарган, 2015.01.08-2015.01.16-ны хооронд 852.290 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авсан болох нь нотлогддог.Мөн нийгмийн даатгалын дэвтэрт Д.*******ыг харуулын албан тушаалаас 2014.12.22-ны өдрийн 39 тоот тушаалаар чөлөөлсөн тухай бичилт хийгдсэн баримт түүний хувийн хэрэгт хавсаргагдсан байдаг. Энэ нь түүний ажлаас чөлөөлөгдсөн болохоо хүлээн зөвшөөрснийг бүрэн илэрхийлж байгаа хөдөлшгүй нотлогоо болсон. Хэрэв уг тушаалыг эс зөвшөөрч гомдолтой байсан бол Д.******* нь байгууллагад гомдол гаргах зэрэг зохих журмын дагуу явж болох байсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс Д.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2014.12.11-ний өдөр ажил олгогч гаргасан гэж маргаж байгаа нь дээрх хууль зүйн ач холбогдол бүхий нотлох баримтуудаар бүрэн няцаагдаж байгаа болно. Нөгөө талаас давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн,ажил олгогчийн зүгээс дарамт шахалт үзүүлж,өргөдөл бичүүлсэн бол өргөдөл дээрх огноог 2014 оны 12-р сарын 11-ний өдрөөр мөн бичүүлж авах нь ойлгомжтой гэдгийг дурдах нь зүйтэй.Харин ч түүнийг ээлжийн амралттай хугацаанд өөрийнх нь саналыг харгалзан үзэж цалин дээр нь нэмэлт урамшууллын 1.5 сарын нэмэлт цалин олгож ажиллуулж байсан нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байхад амарч байхад нь ажлаас чөлөөлсөн гэх ор үндэсгүй тайлбарыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгч нар гаргасан байгааг  хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нар анх 2015 оны 1-р сард нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг  хянан шйидвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байсан боловч нэхэмжлэгч,түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйн улмаас нэхэмжлэлийг шүүх буцаасан байдаг. Хэсэг хугацааны дараа шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй асуудлаар удаа дараа  хүсэлт гаргах /дахин шинжээч томилуулах,нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, нэхэмжлэлийн шаардлыгаг удаа дараа өөрчлөх гэх мэт/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулах, төрийн байгууллагын үйл ажиллагаанд санаатайгаар саад  учруулж байгаа нь нэхэмжлэгч угаасаа ажилд эгүүлэн тогтоолгох хүсэл зориггүй байсныг илтгэж байгаа, нөгөөтэйгөөр шүүхийн шийдвэр өөрийн талд гарсан тохиолдолд үндэслэлгүйгээр цалин хөлс гаргуулах давхар санаа агуулж байгаа, хэргийг шийдвэрлүүлэх огт хүсэлгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Дээрх үйл баримт нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар, түүний өмгөөлөгчийн хүсэлт зэргээс тодорхой харагдаж байна.Эдгээр байдлаас шалтгаалан төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учирч,байгууллагын хувьд хохирч байгаа тул хуулийн дагуу өөрч учирсан хохиролыг жич нэхэмжлэх болно. Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарын даргын 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 39 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн,хууль зүйн үндэслэлтэй болох нь дээрх байдлаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манайх 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 39 тоот тушаалын хүчин төгөлдөр гэж тооцож байгаа. Энэ хүн өөрийн гараар бичсэн гарын үсэгтэй өргөдөл байгаа. Шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байгаа. Тушаалаар ажилгүйдлийн тэтгэмжийг авсан байгаа. Тийм учраас тушаалыг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэв.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч И. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нөлөөллийн талаар ярьж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигч буюу оролцогч өөрийн татгалзлаа нотлох үүргийг гүйцэтгэдэг. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид шаардсан тушаасан хэлбэрийг нотлоогүй. Хариуцагчийн зүгээс ийм үйлдэл гараагүй учраас гэх тайлбарыг өгдөг. Энэ талаар нотлох үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн  2014 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн гаргасан хүсэлтийг үндэслээд 2014 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 39 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуудийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь хүсэл зоригийн дагуу тус өргөдлийг бичиж өгсөн гэж тодорхойлдог. Гэрчээр нярав Арважих нь бичгээр тайлбар өгсөн. Би энэ хүний өргөдлийг бичиж өгөөгүй. Надаас асууж байсан. Энэ талаар тэмдэглэл дээр байгаа гэсэн зөрүүтэй тайлбар өгөөд байдаг. Шинжээчийн дүгнэлтээр Түвшинжаргалын гарын үсэг мөн гэдэг нь хэргийн 68 дугаар хуудсанд авагдсан байгаа. Ажлаас чөлөөлөх хүсэлтийг би бичиж өгөөгүй гэдгийг гэрч Алтанцэцэгийн мэдүүлгээр тайлбарыг няцааж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2015 оны 08 дугаар сарын 26-ний өдөр Түвшинжаргалын төрсөн дүү Пүрэвсүрэнг гэрчээр мэдүүлэг авахуулж оролцуулсан байдаг. Пүрэвсүрэн нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн асуултанд хариуцлахдаа өөрийн ээжийг Лхагважав болохыг тодорхойлж тухайн үед бие тааруу байсан тухай хэлдэг. Хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан байгаа. Талуудын маргаад байдаг зүйл тушаалын огноо. Хариуцагч талын зүгээс 2014 оны 12 дугаар сарын 22-ний өдөр тушаалыг гаргасан гэдэг, нэхэмжлэгчийн зүгээс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан гэж ярьдаг Амьдралын талаар яриад хэн нэгнийг өрөвдүүлэх гэсэн санааг татаад байх шиг байна. Ийм тайлбар гаргаж байгаа нь хэр зохимжтой юм бол. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарууд хэрэгт өгсөн тайлбарт бүгд байхгүй. 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч талаас гэрч асуулгах хүсэлт гаргасан. Нэр бүхий 3 этгээд нярав үйлчлэгч хоёроос мэдүүлгийг авсан. П.Галсанпүрэв болох нэг гэрч нь хараахан байцаагдаагүй байгаа. Тийм учраас энэ хүсэлтээсээ манайх  татгалзсан байгаа. Нэхэмжлэгч нь өөрөө бичиг мэддэг, гарын үсэг зурдаг, сонин ном уншаад сууж байдаг талаар гэрч нар мэдүүлсэн байгаа. Мөн шинжээчийн дүгнэлтээр өргөдөл дээр нэхэмжлэгч ******* гарын үсэг зурсан талаар гарсан. Гэтэл өөрөө гарын үсэг зураагүй гээд л байсан. Дахин ХААН банкны өр гэж ярьж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ХААН банкны өрийг дууссан гэж хэлсэн. Хариуцагчийн зүгээс шүүхэд холбогдох тайлбараа бичгээр өгсөн. Мөн хуульд нийцүүлсэн байдлаар хөрвүүлсэн. Тушаал нь хууль зүйн үндэстэй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлдэг. Д.******* нь өөрөө ажилд эргүүлэн тогтоолгох сонирхолгүй, манай хүн өөрөө шүүхээр явах дургүй намайг битгий ингэж яваад байгаач ээ гэж уурлаад байдаг. Үүнээс харахад нэхэмжлэлийг өөрийн хүсэлтээр гаргаагүй нь мэдэгдэж байна. Тушаалын өдөр яагаад засвартай болсон талаар мэдэгдэхгүй байсан. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч даргын бичиг хэргийн ажилтан 22 ний тушаалыг 11 гэж гаргаад зассан талаар хэлж байна. Бичиг хэргийн ажилтаны хариуцлагагүй байдлыг  л ашиглаж байна гэж үзэж байгаа. Ажилгүйдлийн тэтгэмжийг гардаж авахдаа ажлаас чөлөөлөгдсний маргааш буюу 12 дугаар сарын 23-ний өдөр авсан байдаг. Анхнаасаа 11-ний өдөр гэж тушаал гарсан гэж үзэж байгаа бол 11-ний өдрийн тушаалаар ярих ёстой. Гэтэл одоо 22-ний өдрийн тушаал гэж ярьчихаад 11 гэж яриад байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ч гэсэн 22-ний өдрийн тушаал гээд яваад байгаа. Ямар ч хүн өргөдөл бичээгүй байхад ажлыг нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөр өөрийнх нь хүсэлтээр тасалбар болгоно гэж байхав дээ. Ажилдаа муу хамт олондоо нэр хүнд муутай хүн биш байсан гэдэг. Ажлаас халах санаа зорилго байгаагүй. Анх 2015 оны 01 дүгээр сард нэхэмжлэлийг гаргасан. Хуульд заасан журмын дагуу явагдсан. 5 дугаар сард нэхэмжлэгчийн өмгөөлөгч ирээгүй байсан учраас нэхэмжлэлийг буцаасан. Нэхэмжлэгчийн зүгээс дахин нэхэмжлэл гаргасан. Энэ хооронд ямар нэгэн хэрэгт ач холбогдолгүй асуудлаар хүсэлт гаргаж, шинжээч томилуулах маргаангүй зүйл дээр маргасан болгох ийм ******* үүсгэж удаашруулж Хөдөлмөрийн байгууллагын үйл ажиллагааг гацааж байна. Өөрсдийнх нь талд Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд үндэслэлгүйгээр цалин авах санаа байгаа юм шиг байна. 2014 оны 12 дугаар сарын 11, 22-ний өдөр гарсан тушаал гэдэг дээр маргадаг. 12 дугаар сарын 11-ний өдөр гарсан тушаалыг ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн зүгээс зассан болж таарлаа. Нарийн бичгийн алдаа гаргасныг ашиглаад байна гэж үзэж байна. 22-ний өдөр гарсан тушаал байгаа. Үүний дагуу тэмдэглэж авсан дээр маргаагүй. Тэр тушаалаар тэтгэмжээ авна гэдэг өөрөө зөвшөөрсөн гэсэн үг. Тэрийг нотлох гэж Нийгмийн даатгалын хэлтсээс тушаалуудыг гаргуулж авсан. Холбогдох нотлох баримтыг зааж хариуцагчийн зүгээс тайлбар өгсөн байгаа. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т нийцэж байгаа учраас ний ийн салбарийн 2014 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 39 тоот тушаал хууль зүйн үндэстэй тул  нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

 

                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарт холбогдуулан “Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарын даргын  2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр ажлаас чөлөөлөх тушаалыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах” тухай гомдол шүүхэд гаргажээ.

            Д.******* нь Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарт ачигч, харуулаар ажиллаж байгаад Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарын даргын  2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 39 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч Д.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ би бичиг үсэг мэддэггүй учир нярав Аравжихаас зөвөлгөө авахад миний өмнөөс өөрийн хүсэлтээр халагдах өргөдөл бичиж өгсөн. Ажлаас халагдах өргөдөл миний хүсэл зоригийн дагуу бичээгүй гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас нэхэмжлэгч Д.*******ыг  ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлийг тайлбарлахдаа  2014 оны 12-р сарын 11-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн. Түүний бичсэн өргөдөл  өөрийнх нь хүсэл зоригийн дагуу бичигдээгүй. Байгууллагын дарамт шахалтаар өргөдөл бичсэн, түүнд нөлөөлсөн. Бичиг үсэг мэддэггүй, өргөдөлд гарын үсэг зураагүй, яагаад засвартай байгаа талаар асуухад даргын нарийн бичиг 11-ний өдөр гэж эхлээд бичээд дараа нь  22-ний өдөр гэж бичиж зассан гэж хэлсэн тухай  маргаж,  22 гэж  давхардуулан бичсэн 39 тоот тушаалыг хавсаргасан ба шүүхэд хүсэлт гаргаж гэрчээр Д.Пүрэвсүрэн, Д.Монхор нараас мэдүүлэг  авахуулах, нотлох баримт гаргуулах, ажлаас чөлөөлөгдөх өргөдөл дээрх гарын үсгийг Д.*******ынх мөн эсэх талаар эргэлзэж байгаа тул шинжээч томилуулах, 39 тоот тушаалын огнооны өдөрт засвар орсон болон давхар бичсэн эсэх талаар шинжээч томилуулах зэрэг хүсэлт гаргасныг шүүх хангасан бөгөөд эдгээр нотлох баримтууд хэрэгт авагджээ. 

 

            Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Д.*******ыг 2014 оны 12-р сарын 22-ны өдөр өөрийнх нь хүсэл зоригийн дагуу ажлаас нь  чөлөөлсөн, 2014 оны 12-р сарын 18-ны өдөр *******ын хүсэлтийг  үндэслэн өргөдөл Алтанцэцэг бичсэн. Өргөдөлд зурсан гарын үсэг нь *******ынх мөн тухай маргаж, шүүхэд хүсэлт гаргаж гэрчээр Г.Аравжих, Ж.Алтанцэцэг,П.Галсанпүрэв нараас мэдүүлэг авахуулах, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Д.*******ын нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авсан  талаарх нотлох баримт гаргуулсан ба энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч талаас гэрчээр П.Галсанпүрэвийг оролцуулж мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарын даргын  2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 39 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Д.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал  хоёр  байх бөгөөд  энэ нь нэхэмжлэгчийн зүгээс гаргасан баримтын хх-11,17, хариуцагчийн зүгээс гаргасан нотлох баримтын хх-7,8, шүүхээс явуулсан ажиллагааны  баримтаас Сонгинхайрхан дүүргийн нийгмийн даатгалын газраас ирүүлсэн баримтанд авагджээ.

            Нэхэмжлэгч талаас ирүүлсэн 39 тоот тушаалын чөлөөлөх тушаал гаргасан өдрийг давхарлаж  22 гэсэн бичилттэй мөн тушаалын 1-р заалтад   үүрэгт ажлаас нь 2014 оны 12-р сарын 11-ний өдрөөр  тасалбар болгон чөлөөлсүгэй гэсэн, хариуцагч талаас ирүүлсэн болон СХД-ийн нийгмийн даатгалаас ирүүлсэн нотлох баримтанд 39 тоот тушаал гаргасан өдөр засварлаж болон давхарлаж бичигдээгүй 22 гэсэн бичилттэй,  тушаалын 1-р заалтад үүрэгт ажлаас нь 22-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсүгэй  гэж хоёр өөрөөр бичигдсэн байна.

            Хариуцагч талаас нэхэмжлэгч Д.*******ыг 2014 оны 12-р сарын 18-ны өдөр Ж.Алтанцэцэгээр бичүүлсэн өөрийнх өргөдөлийг үндэслэж 12-р сарын 22-ны өдөр 39 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн  гэж нотлох баримтаар Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарын даргын  2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 39 дүгээр  /тушаал гаргасан өдөр нь засвар болон давхарлаж бичигдээгүй, тушаалын 1-р заалтад ажлаас чөлөөлсөн огнооны өдөр нь  22 гэсэн бичилттэй/ тушаалыг   ирүүлснийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар  хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-дах хэсэгт  зааснаар шүүх үнэлэв.

            Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд Д.******* нь ажлаас чөлөөлөгдсөн тухайн үед энэ талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй, түүний нийгмийн даатгалын дэвтэрт  харуулын албан тушаалаас 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 39 тоот тушаалаар чөлөөлсөн тухай бичилт хийгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь 12-р сарын 22-ны өдрийн 39 тоот тушаалыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст  ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ 2014 оны 12-р сарын 23-ны өдөр өгч 2015 оны 01-р сарын 08-ны өдрөөс 2015 оны 01-р сарын 16-ны хооронд нийт  852.290 төгрөгийн тэтгэмж авсан мөн ажлаас чөлөөлөгдөх өргөдөлөө Ж.Алтанцэцэгээр бичүүлж /Аравжихаар бичүүлээгүй/ гарын үсэг зурсан болох нь  2015 оны 09-р сарын 29-ны өдрийн шинжээчийн 4380 тоот дүгнэлт, гэрч Ж.Алтанцэцэг, Г.Аравжих нарын  шүүхэд өгсөн мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн 39 тоот тушаалыг   үнэн зөв,ач холбогдолтой байна гэж  шүүх үзсэн болно.

            Нэхэмжлэгч талаас  шүүхэд ирүүлсэн 39 тоот   тушаалын  чөлөөлөх тушаалын  зүүн дээд буланд “он,сар,өдөр”  гэсэн хэсгийн “ өдөр” гэсний урд хар өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр “11” гэж бичсэний дээр “22” гэж  хөх өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр давхарлаж бичсэн талаар  шинжээчийн 2016 оны 08-р сарын 19-ны өдрийн 4842 тоот дүгнэлт гарсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.аас 2014 оны 12-р сарын 11-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн. Түүний бичсэн өргөдөл  өөрийнх нь хүсэл зоригийн дагуу бичигдээгүй. Бичиг үсэг мэддэггүй, өргөдөлд гарын үсэг зураагүй,яагаад засвартай байгаа талаар асуухад даргын нарийн бичиг 11-ний өдөр гэж эхлээд бичээд дараа нь  22-ний өдөр гэж бичиж зассан гэж хэлсэн тухай  маргасан мөн өмгөөлөгч Ж.аас Д.*******ыг байгууллагын дарамт шахалтаар өргөдөл бичсэн, түүнд нөлөөлсөн тухай маргаж байгаа боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38-р зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй бөгөөд  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

            Иймээс  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй байна.

            Д.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дах хэсэгт  зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн  болохыг дурдав.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118,119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.         Хөдөлөмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,46 дугаар зүйлийн 46.2,128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар  Д.*******ын нэхэмжлэлтэй Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарт холбогдох “Онцгой байдлын ******* ******* ний ийн салбарын даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр ажлаас чөлөөлөх тушаалыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 8.725.416 төгрөг нөхөн гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд,нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

            3.         Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

            4.         Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн  зүйлийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ОЮУНЖАРГАЛ