| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2016/01099/И |
| Дугаар | 954 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 954
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Голомт банкны төв байранд байрлах Голомт банкны /РД:2075377/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 18-44 тоотод оршин суух *******ий *******д /РД:Дю*******/ холбогдох
“6 496 934,06 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Голомт” банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... зээлдэгч Ө.хашхүүгээс ЗГ2705015330 дугаартай зээл болон барьцааны гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 5 657 257,63 төгрөг, хүү 839 676,43 төгрөг, нийт 6 496 934, 06 төгрөг нэхэмжилж байна ... гэжээ.
Хариуцагч Ө.******* шүүхэд гаргасан тайлбартаа ... Ө.******* би 2014.05.26-ны өдөр Голомт банкнаас 8 500 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж авсан. Энэ зээлийн үлдэгдэл болох 6 496 934, 06 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Голомт” банк нь хариуцагч Ө.*******д холбогдуулан “2 152 840, 94 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Булганбат нь нэхэмжлэлийн шаардлага болох 6496934,06 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрөлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Голомт” банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.*******д холбогдох “6 496 934, 06 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрөлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 56, 60, 74 дүгээр зүйлийн 74.5, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Голомт” банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ө.*******гээс 59 450,5 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос 59 450,5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч “Голомт” банкинд олгосугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ