Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2016/00313

 

 

 

 

 

201******* оны 07 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ201*******/00313

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* тойруу 2*******/1 өрөө ******* тоотод байрлах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******нуур дүүргийн ******* ******* газарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт *******.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201******* оны 0******* дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******нуур дүүргийн 4, 5 дугаар хорооны гэр хороололын шинэ замын дагуу үерийн суваг барьж байгуулах тухай зураг төсөл хийж боловсруулахаар 2015.01.21-ний өдөр захиалагч *******нуур дүүргийн -тай харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Гэрээг үндэслэн 2 тал хамтран зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг хийж нийслэлийн ерөнхий төлөвлөгөөны газар, Захирагчийн албаны инженерийн *******ийн хэлтэс зэрэг зохих газруудаас зөвшөөрөл хянуулан батлуулснаас тус үерийн сувгийн зураг төслийн ажлыг эхэлсэн. Зураг төсөл зохион шаардлагтай бусад техник баримт бичгийг бүрэн чанартай хийж дуусгаж төслийг барилгын хөгжлийн төвийн магадлалын хэлтсээр хянуулан 2015.08.17-ны өдрийн 837/2015 тоот ерөнхий дүгнэлт гаргуулан захиалагч талд 2015.08.20-ны өдөр 2015/02 дугаар актаар хүлээлгэн өгсөн. Зураг төсөл хийж гүйцэтгэсэн ажлын хөлс *******.000.000 төгрөгийг захиалагч талд төлөхийг 2015.10.05-ны өдрийн 51, 201*******.04.18-ны 13 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн боловч одоог хүртэл төлөөгүй тул *******нуур дүүргийн ******* ******* тамгын газраас *******.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******нуур дүүргийн ******* ******* тамгын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* тамгын газар нь ******* ******* ХХК-тай харилцан тохиролцож БНД.ШГ-2015.02 дугаар гэрээ байгуулан дүүргийн 4, 5 дугаар хорооны гэр хорооллын шинэ зам дагуу үерийн суваг барьж байгуулах тухай зураг төсөл хийлгэсэн. Гэтэл улсын төсвийн орлого бүрдүүлэлт тасарч 2015 онд тухайн төсөл арга хэмжээ хэрэгжих боломжгүй болж зураг төслийн үнийг гүйцэтгэлээс гаргахаар төсөвт өртөг шингээсэн учир энэхүү ажлын санхүүжилт хийгдээгүй. Иймд 201******* оны төсвийн тодотголын төсөлд тусган дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдмагц гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******нуур дүүргийн ******* ******* тамгын газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт *******.000.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Хариуцагч зөвшөөрлийн үндэслэл болсон 201******* оны төсвийн тодотголын төсөлд тусган дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдмагц гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******нуур дүүргийн ******* ******* тамгын газарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт *******.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 55.475 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч *******нуур дүүргийн ******* ******* тамгын газараас улсын тэмдэгтийн хураамжинд 55.475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар хариуцагч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА