| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2016/00559/И |
| Дугаар | 972 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 972
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, ******* 37-р гудамж 7 тоотод оршин суух ******* овогт *******ын *******ийн хүсэлттэй “Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, нарийн бичгийн даргад Э.Саранцэцэг оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Ш.******* шүүхэд гаргасан хүсэлтэд болон тайлбартаа: Ш.******* миний бие 2013 оны 06-р сарын 12-ны өдөр төрсөн дүү Ш.ын охин ******* /РД:*******/,хүү*******/ РД:*******/ нарыг үрчилж авсан. Ээж Ш.ын хүсэлтээр ээжээр нь овоглох тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү.Дүүгийнхээ ажил амьдралд туслах зорилгоор 2 хүүхдийг нь Шведэд сургах зорилгоор үрчилж авсан.Гэвч Шведийн хуулиар үрчилж амжаагүй цаг хугацаа алдсан. Эхийнх нь хүсэлтээр үрчлэлтээ цуцлуулахыг хоёулаа шийдсэн гэв.
Хүсэлт гаргагч Ш.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******, Б.Мөнгөншагай нарын ээж Ш. нь тухайн үед эгч ******* дээр очиж Швед улсад ажиллаж амьдарч байсан. Тэгээд хоёр хүүхэдээ өөр дээрээ аваачих гэхээр тэнд удаан суурьшин амьдраагүй болохоор болохгүй байсан тул эгч *******т үрчлүүлж овгийг нь солиулаад аваачих гэж үрчлүүлсэн юм. Гэтэл нь Шведээс буцаж ирэх болоод ирсэний дараа хоёр хүүхдээ явуулах гэсэн боловч мөнгөний боломжгүй олдохгүй явуулж чадаагүй үнэн . Тэгээд хоёр хүүхэд одоо ээж тайгаа хамт амьдарч байгаа. Иймд Б.*******, Б.Мөнгөншагай нарыг үрчилснийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч ******* овогт *******ын *******ээс “Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах” тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
*******ын ******* нь төрсөн дүү *******ын ын охин Б.*******, Б.Мөнгөншагай нарыг 2013 оны 05-р сарын 22-ны өдөр үрчилж авсан бөгөөд Б.******* 1998 оны 11-р сарын 29-нд, Б.Мөнгөншагай 2005 оны 06-р сарын 12-нд төрсөн болох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05-р сарын 22-ны өдрийн 209 дугаартай “Хүүхэд үрчлэх,үрчлүүлэх тухай” захирамжийн захирамжлах хэсгийн 5, 6 дугаарт 5-р хорооны иргэн 13 настай гийн *******ийг, 8 настай гийн*******г эхийн төрсөн эгч *******ын *******т үрчлүүлэхийг зөвшөөрсүгэй гэсэн,
гэрч Ш.ын шүүхэд ... 2013 оны 6-р сард хүүхдүүдээ өөрийн төрсөн эгч *******т үрчлүүлж, Швед улсад сургах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 5-р сарын 22-ны өдрийн 209 тот захирамжаар шийдвэрлүүлж,овгийг төрсөн эгчийн нэрээр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан юм. Гэтэл мөнгө санхүүгийн байдлаас болж хоёр хүүхдээ явуулж чадахгүй байсаар өдийг хүрсэн. Эгч ******* нь Швед улсад амьдардаг бөгөөд миний хоёр хүүхэд над дээр байдаг. Ингээд бид ярилцаж байгаад нэгэнт миний асрамжинд байдаг тул хоёр хүүхдээ үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулахаар болсон. Цаашид миний хоёр хүүхэд миний асрамжинд байх бөгөөд Ш.******* нь бүртгэл дээр нэрийг нь солиулснаас өөрөөр албан ёсоор үрчилж аваагүй. Миний хүү******* СХД-ийн 9-р сургуулийн 6-р ангид сурдаг, охин ******* гэртээ байдаг бөгөөд эдгээр хүүхдүүдээ би өөрийн нэр дээр бүргүүлэх хүсэлтэй байгаа. Эгч ******* нь Швед улсын давхар иргэншилтэй тэнд амьдардаг хүн байгаа гэж өгсөн мэдүүлэг,
Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын Улсыг бүртгэлийн төв архивын 05/002232 тоот Үрчилсний бүртгэлийн лавлагаа,хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Тулгын шүүхэд ... Б.*******, Б.Мөнгөншагай нарын ээж Ш. нь тухайн үед эгч ******* дээр очиж Швед улсад ажиллаж амьдарч байсан.Тэгээд хоёр хүүхэдээ өөр дээрээ аваачих гэхээр тэнд удаан суурьшин амьдраагүй болохоор болохгүй байсан тул эгч *******т үрчлүүлж овгийг нь солиулаад аваачих гэж үрчлүүлсэн юм. Гэтэл нь Шведээс буцаж ирэх болоод ирсэний дараа хоёр хүүхдээ явуулах гэсэн боловч мөнгөний боломжгүй олдохгүй явуулж чадаагүй үнэн гэж тайлбарласан ба энэ нь тухайн үед Ш. нь Швед улсад байсан болон Б.*******, Б.Мөнгөншагай нарын төрсөн эх нь мөн болох нь Ш.ын гадаад паспортанд гадагш гарсан болон орсон тухай тэмдэглэгээ дарагдсан паспорт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхээс үрчилснийг хүчингүйд тооцох хүсэлтийг хангаж байгаа тул Б.*******, Б.Мөнгөншагай нарыг төрсөн эх Ш.ын асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 145.6 дах хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05-р сарын 22-ны өдрийн 209 дугаартай “Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх тухай” захирамжаар 1998 оны 11-р сарын 29-нд төрсөн гийн *******, 2005 оны 06-р сарын 12-нд төрсөн гийн******* нарыг *******ын ******* үрчилснийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дах хэсэгт зааснаар Б.*******,Б.Мөнгөншагай нарыг төрсөн эх *******ын ын асрамжинд шилжүүлсүгэй.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ш.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ