Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 974

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Х.Оюунжаргал даргалж, тус шүүхийн танхимд  хийсэн  шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүрэг 30-р хороо  ******* ******* 1-р гудамж 32 тоотод оршин суух  ******* овогт  *******ийн *******ын хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.*******, нарийн бичгийн даргад Э.Саранцэцэг  оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: Ц.******* би анх 1982 оны 07-р сарын 27-ны өдөр ******* аймгийн  Усны аж ахуйн удирдах газарт түр ажилчнаар ажилд орсон.Ингээд 1984 оны 4-р сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.1984 оны 10-р сарын 4-нөөс 1992 он хүртэл ******* аймгийн Барилга угсралтын конторт краны оосорлогч, дохиочноор ажиллаж байсан. Тус  газар нь ******* аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 31/ш-ний 30-р тогтоолоор “*******” ХК болсон ба энд би 1992-1999 он хүртэл бетон цехэд гагнуурчнаар ажиллаж байсан. Иймд намайг 1982 оны 7-р сарын 27-ний өдрөөс 1995 он хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

 

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Хүсэлт гаргагч суух  ******* овогт  *******ийн *******аас “ ******* аймгийн Усны аж ахуйг Удирдах газарт,Барилга угсралтын конторт  ажиллаж байсан байдлаа тогтоолгох “тухай  хүсэлтийг  шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч *******ийн ******* нь ******* аймгийн Усны аж ахуйг Удирдах газарт 1982 оны 07-р сарын 19-ний өдрөөс 1984 оны 04-р сарын 15-ныг хүртэл ажилчинаар, ******* аймгийн Барилга угсралтын конторт бетон цехэд 1984 оны 10-р сарын 01-ны өдрөөс 1992 оны 04-р сарын 01-ныг хүртэл дохиочноор, *******  Хувьцаат Компанид гагнуурчинаар 1992 оны 04-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31-ныг дуустал ажиллаж байсан болох нь  хэрэгт авагдсан:

******* аймгийн Усны аж ахуйг Удирдах газрын  даргын 1982 оны 07-р сарын 27-ны өдрийн 91 тоот” Ажилд авах,жолооч нарын хөдөлгөөн хийж ажиллуулах тухай тушаалд ... ******* овогтой ******* ... нарыг 07-р сарын 19-нөөс ... ажилчингаар гэсэн, 1984 оны 04-р сарын 15-ны өдрийн 55 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд ... өөрийн хүсэлтээр нь ажилчин Ц.*******ыг 1984 оны 04-р сарын 15-наар тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй гэсэн,

   ******* аймгийн Барилга угсралтын конторын даргын 1984 оны 10-р сарын 04-ны өдрийн 290 тоот тушаалд ... ББМУ Яамны сургалтын комбинатын краны оосорлогч,дохиочны курс төгсгөж мэргэжил эзэмшиж ирсэн нэр бүхий 20 ажилчинг 10-р сарын 1-нээс тус тус бригад,цех үйлдвэрүүдэд дохиочноор томилсугай ... 290 тоот тушаалын 1-р хавсралтад ... 20-рт :*******ийн ******* 3-р зэрэг, бетон цехэд гэсэн,

******* аймгийн Барилга угсралтын конторын даргын 1992 оны 04-р сарын 15-ны өдрийн  41 тоот тушаалд...аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 31/3-ний 30-р тогтоолыг үндэслэн тушаах нь...мужаан,цахилгаан сан, эдлэл бэлтгэх цехийн нэр бүхий 133 ажилчинг 1/4-нээс үүрэгт ажлаас нь чөлөөлж” тулга” ХК-ийн мэдэлд шилжүүлсүгэй...41 тоот  тушаалын 1-р хавсралт 17-рт Ц.******* гэсэн, *******ын ******* ХХК-ийн тодорхойлолтод...******* овогтой ******* нь 1992-1999 онд манай компанийн Бетон цехэд гагнуурчинаар ажиллаж байсан нь үнэн болно гэсэн, ******* аймгийн Барилгачидийн 60 жилийн ойн ном, гэрэл зургийн үзүүлэлтүүд гэрч З.Оюунцэцэг, С.Өлзийтогтох нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

 Иймд Ц.*******аас ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг нь бүрэн хангаж шийдвэрлэв.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 119,133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.         Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Хүсэлт гаргагч *******ийн *******ыг  ******* аймгийн Усны аж ахуйг Удирдах газарт 1982 оны 07-р сарын 19-ний өдрөөс 1984 оны 04-р сарын 15-ныг хүртэл ажилчинаар, ******* аймгийн Барилга угсралтын конторт бетон цехэд 1984 оны 10-р сарын 01-ны өдрөөс 1992 оны 04-р сарын 01-ныг хүртэл дохиочноор, “*******”  Хувьцаат компанид гагнуурчинаар 1992 оны 04-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31-ныг дуустал ажиллаж байсан болохыг   тогтоосугай.

 

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар  хүсэлт гаргагч Ц.*******аас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.         Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

            4.         Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч нь  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ОЮУНЖАРГАЛ