Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00281

 

 

******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04ий өдрийн 197/ШШ2025/14889 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 734,920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 425,000 төгрөг, зээлийн хүү 247,017 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,403 төгрөг, нотариатын төлбөрт 13,500 төгрөг, нийт 734,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөрийг эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 4,760,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд сарын хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон. /хх-ийн 12-14/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

4. Хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, зээлийн эргэн төлөлт хийсэн талаар маргаагүй ба үндсэн зээл 425,000 төгрөг, зээлийн хүү 247,017 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 49,403 төгрөг, нийт 721,421 төгрөг төлөөгүй болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгтээр тус тус тогтоогдсон. /хх-ийн 17/

5. Хариуцагч нь зээлийг төлсөн, нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл ажиллгааны улмаас төлбөр гарсан тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

6. Анхан шатны шүүх хариуцагч *******гаас үндсэн зээл 4250,000 төгрөг, зээлийн хүү 247,017 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,403 төгрөг, нотариатын төлбөрт 13,500 төгрөг, нийт 734,920 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/14889 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,188 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ