| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2016/00610/И |
| Дугаар | 991 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 991
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо, ******* 8-р гудамж 23 тоотод оршин суух ******* овогт Мөнхийн *******ийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.*******, гэрч Ц.*******, нарийн бичгийн даргад Э.Саранцэцэг оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: Миний бие 1985 оны 4-р сарын 28-ны өдрөөс 1993 оны 3-р сарын 1 хүртэл Онон САА-д тракторчинаар ажиллаж байх хугацаандаа идэвх зүтгэлтэй ажилладаг байсан.Дээрхи хугацаандаа 1983 оны 2-р сарын 10-ны өдрийн тушаалаар ачигч тушаалаар мөн оны 10-р сарын 13-ны өдөр хүртэл 8 сар 3 хоног ажиллуулаад таркторчин тушаал гаргаагүйн улмаас 8 сар 3 хоног орхигдсон учир тэтгэвэр тогтооход бэрхшээлтэй байгаа.Бид байгууллагаас хий гэсэн бүгдийг л хийж явсан гэв.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч ******* овогт Мөнхийн *******аас “ Дорнод аймгийн Онон САА-д тракторын жолоочоор 1982 оны 04-р сарын 28-ны өдрөөс 1993 оны 03-р сарын 01-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч ******* овогт Мөнхийн ******* нь Дорнод аймгийн Ононгийн Сангийн аж ахуйд хадлангийн салааны хадуур ирлэгчээр 1982 оны 07-р сарын 03-ны өдрөөс 1982 оны 10-р сарын 01-ны өдөр хүртэл, тракторчинаар 1982 оны 10-р сарын 01-ны өдрөөс 1983 оны 10-р сарын 15-ныг хүртэл, Ононгийн Сангийн аж ахуйн авто ХАА-н грашийн уурын зуухны гачегараар 1983 оны 10-р сарын 15-наас 1984 оны 04-р сарын 30-ны өдрийг хүртэл, тракторчинаар 1984 оны 04-р сарын 30-ны өдрөөс 1992 оны 04-р сарын 01-ны өдрийг хүртэл, Дорнод аймгийн Эрчим хүчний комбинатын дулааны станцуудын засвар үйлчилгээний төвд тракторчинаар 1992 оны 04-р сарын 01-ны өдрөөс 1993 оны 03-р сарын 01-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан :
Дорнод аймгийн Баян-Уул сумын засаг даргын Тамгын газрын цалингийн лавлагаа, Дорнод аймгийн Ононгийн Сангийн аж ахуйн даргын 1982 оны 07-р сарын 21-ны өдрийн 93 тоот “Ажлаас чөлөөлөх,ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай” тушаалд...Мөнхөөгийн *******ийг 7-р сарын 3-наас эхлэн хадлангийн салааны хадуур ирлэгчээр...ажиллуулсугай гэсэн,
1982 оны 10-р сарын 10-ны өдрийн 120 тоот “ ажлаас чөлөөлж,ажилд томилох тухай “ тушаалд...М.*******ийг 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн хадуур ирлэгчийн ажлаас чөлөөлж,тракторчин бөгөөд ачигчаар тус тус томилон ажиллуулсугай гэсэн,
1983 оны 10-р сарын 13-ны өдрийн 123 тоот тушаалд... Мөнх овогтой *******...нарыг 10-р сарын 15-ны өдрөөс эхлэн тракторчнаас чөлөөлсүгэй.Мөнх овогтой *******... нарыг 10-р сарын 15-наас Авто ХАА-н грашийн уурын зуухны гачегараар...томилсугай гэсэн,
1984 оны 05-р сарын 09-ны өдрийн 54 тоот тушаалаар...Мөнхийн *******ыг 4-р сарын 30-ны өдрөөс гачегараас чөлөөлж мөн өдрөөс эхлэн тракторчинаар...томилсугай гэсэн, Дорнод аймгийн Ононгийн Сангийн аж ахуйн даргын 133,116,87,36,113,29 тоот тушаал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Ононгийн сангийн аж ахуйн даргын 1992 оны 03-р сарын 25-ны өдрийн 21 тоот “ Хөрөнгө шилжүүлэх,ажлаас чөлөөлөх тухай “ тушаалд...Мөнхийн *******ыг тракторчнаас тус тус чөлөөлж аймгийн ДСЗҮТөвийн мэдэл шилжүүлсүгэй гэсэн,
Дорнод аймгийн Эрчим хүчний Комбинатын дулааны станцуудын засвар үйлчилгээний төвийн даргын 1992 оны 04-р сарын 28-ны өдрийн “ Ажилчин авах тухай “ тушаалд...Мөнхийн *******ыг 4-р сарын 1-нээс тракторын жолоочийн 2-р зэргээр...ажиллуулсунай гэсэн, 1993 оны 03-р сарын 01-ны өдрийн 30 тоот” Ажилд авч цалинжуулах ба ажлаас халах буюу хавсруулан томилох тухай “ тушаалд...Мөнх овогтой ******* нь удаа дараа зааварчилгаа өгч анхааруулсаар байтал,ажлын байр эзэнгүй орхиж технологийн зөрчил гаргасан учир Хөдөлмөрийн гэрээг цуцлаж 3-р сарын 1-ний өдрөөс...халасугай гэсэн тушаал, гэрч Ц.*******ын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
М.******* нь 1982 оны 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн тракторчинаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан боловч түүнийг 7-р сарын 3-наас эхлэн хадлангийн салааны хадуур ирлэгчээр томилон ажиллуулсан болох нь хэрэгт авагдсан Дорнод аймгийн Ононгийн Сангийн аж ахуйн даргын 1982 оны 07-р сарын 21-ны өдрийн 93 тоот “Ажлаас чөлөөлөх,ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай” тушаалаар нотлогдож байна.
Иймд түүний 1982 оны 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн 1982 оны 07-р сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар Хүсэлт гаргагч ******* овогт Мөнхийн *******ыг Дорнод аймгийн Ононгийн Сангийн аж ахуйд хадлангийн салааны хадуур ирлэгчээр 1982 оны 07-р сарын 03-ны өдрөөс 1982 оны 10-р сарын 01-ны өдөр хүртэл, тракторчинаар 1982 оны 10-р сарын 01-ны өдрөөс 1983 оны 10-р сарын 15-ныг хүртэл, Ононгийн Сангийн аж ахуйн авто ХАА-н грашийн уурын зуухны гачегараар 1983 оны 10-р сарын 15-наас 1984 оны 04-р сарын 30-ны өдрийг хүртэл, тракторчинаар 1984 оны 04-р сарын 30-ны өдрөөс 1992 оны 04-р сарын 01-ны өдрийг хүртэл, Дорнод аймгийн Эрчим хүчний комбинатын дулааны станцуудын засвар үйлчилгээний төвд тракторчинаар 1992 оны 04-р сарын 01-ны өдрөөс 1993 оны 03-р сарын 01-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож, 1982 оны 04-р сарын 28-ны өдрөөс 1982 оны 07-р сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ