Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 417

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах  би

Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овгийн *******ийн *******ын

Хариуцагч: ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн *******д холбогдох

Оюутны сургалтын төлбөр 9.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Г.*******ийг 2002 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр том хүү Ц.******* миний эцэг мөн болохыг тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч 2 хүүхдийн дунд 180.000 төгрөг өгч дүүгийн маань тэтгэлэгийг төлөхгүй биднийг харж үзэхгүй эрх ашгийг маань илтэд хохироосон. Миний бие 12 дугаар ангиа төгсөөд Их сургуулийн ийн ангид элсэн суралцахаар болсон. Тэгээд аав Г.*******ээс 4 жилийн сургалтын төлбөр 9.600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын 8.400.000 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагч Г.******* нь их сургуульд суралцах 4 жилийн хугацаанд жил болгоны сургалтын төлбөрийг 50 хувиар хариуцахаар болж 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 1 дүгээр курсийн сургалтын төлбөр 2.400.000 төгрөгийн 50 хувь болох 1.200.000 төгрөгийн 500.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 500.000 төгрөг, үлдэх 700.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл сар бүр 100.000 төгрөгөөр төлж, 2-4 дүгээр курсийн хугацаанд хичээлийн жилд багтаан Монголын үндэсний их сургуулийн сургалтын төлбөрийн дансанд төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбар, хүсэлтдээ: Миний бие Г.******* адилхан эцэг эхийн хувьд ижил үүрэг хүлээх ёстой гэж үзэн хүүхдийн сургалтын төлбөрийн тал хувийг зөвшөөрч, талыг нь Ц.******* хариуцах нь зүйтэй гэж бодож байна. Харин үүний дагуу нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон. Ц.*******ын их сургуульд суралцах 4 жилийн хугацаанд сургалтын төлбөрийн 50 хувийг хариуцахаар болж 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 1 дүгээр курсийн 2.400.000 төгрөгийн 50 хувь болох 1.200.000 төгрөгийн 500.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр, үлдэх 700.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд сард 100.000 төгрөгөөр сургуулийнх нь дансанд хийх, 2-оос 4 дүгээр курсийн сургалтын төлбөрийн тал хувийг суралцаж байгаа хичээлийн жилд багтаан төлөх болно гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Эвлэрлийн гэрээнд: Ц.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******т холбогдох оюутны сургалтын төлбөр 9.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 9.600.000 төгрөгийн 8.400.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.******* нь Ц.*******ын оюутны сургалтын төлбөрийг тухайн жил болгоны сургалтын төлбөрийн 50 хувийг хариуцахаар болсон.

2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны 1 дүгээр курсийн сургалтын төлбөр 2.400.000 төгрөг байх ба уг мөнгөнийн 50 хувь болох 1.200.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 500.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд үлдэх 700.000 төгрөгийг сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн ийн сургалтын төлбөрийн дансанд төлж барагдуулах,

Дараагийн сургалтын /2 дугаар курс, 3 дугаар курс, 4 дүгээр курс/ жилүүдэд тухайн жилийн сургалтын саруудад багтаан төлбөрийн тал хувийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй болно гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан оюутны сургалтын төлбөр 9.600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 9.600.000 төгрөгийн 8.400.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.******* нь Ц.*******ын оюутны сургалтын төлбөрийг тухайн жил болгоны сургалтын төлбөрийн 50 хувийг хариуцахаар болж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны 1 дүгээр курсийн сургалтын төлбөр 2.400.000 төгрөг байх ба уг мөнгийн 50 хувь болох 1.200.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 500.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд үлдэх 700.000 төгрөгийг сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн ийн сургалтын төлбөрийн дансанд төлж барагдуулах, дараагийн сургалтын /2 дугаар курс, 3 дугаар курс, 4 дүгээр курс/ жилүүдэд тухайн жилийн сургалтын саруудад багтаан төлбөрийн тал хувийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцож эвлэрч байгаа нь зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байна.

Ийнхүү эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” гэж зааснаар хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 33.350 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овгийн *******ийн *******ын нэхэмжлэлтэй ******* овгийн *******ийн *******д холбогдох оюутны сургалтын төлбөр 9.600.000 /есөн сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 9.600.000 /есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн 8.400.000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.******* нь Ц.*******ын оюутны сургалтын төлбөрийг тухайн жил болгоны сургалтын төлбөрийн 50 хувийг хариуцахаар болж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны 1 дүгээр курсийн сургалтын төлбөр 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг байх ба уг мөнгөнийн 50 хувь болох 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 500.000 /таван зуун мянга/ төгрөг, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд үлдэх 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн ийн сургалтын төлбөрийн дансанд төлж барагдуулах, дараагийн сургалтын /2 дугаар курс, 3 дугаар курс, 4 дүгээр курс/ жилүүдэд тухайн жилийн сургалтын саруудад багтаан төлбөрийн тал хувийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Нэхэмжлэгч Ц.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.*******ээс хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 33.350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.    

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ