Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 418

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ийн

Хариуцагч: ******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ******* оршин суух, ******* овгийн *******гийн /РД:/-д холбогдох Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 50.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Бид нэг байгууллагад ажилладаг миний бие Л.д 50.000 төгрөгийг зээлүүлсэн ба зээлсэн мөнгөө эргүүлэн төлөхгүй байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин Л. нь ажил дээр эд барааны өр даралтаар төлж барагдуулсаныг мэдэлгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Л. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.*******ийн 50.000 төгрөгийг 20.000 төгрөгийг бэлнээр, 30.000 төгрөгийг байгууллагад хураалгах мөнгөнд нь нөхөж хийгээд төлчихсөн. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* хариуцагч Л.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 50.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа нь түүний бичгээр ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийн тал хувь болох 2.275 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тал хувь 2.275 төгрөгийг уг данснаас буцаан олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овгийн *******ын *******ийн нэхэмжлэлтэй ******* овгийн *******гийн д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 50.000 /тавин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн 2.275 /хоёр мянга хоёр дуун далан тав/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас 2.275 /хоёр мянга хоёр дуун далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.НАРМАНДАХ